Гандөл

@Gandul
97
нийтлэл
2,345,198
уншигдсан
183
сэтгэгдэл

Э.Макрон Монголд саатсан ЕСӨН ЦАГ

ОХУ-аас эрчим хүч, БНХАУ-аас хүнсний хараат байдлыг аажимдаа халахад "Гуравдагч хөрш" тэр дундаа Францын оролцоо жин дарж мэдэх дипломат саналыг тэрбээр бидэнд тавилаа.

ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Ялах уу!, Ялагдах уу?

Дундаас нь дуусгах, дутуу орхих, бүр эсвэл улс төрийн тохироотой дуусгавал нүүрсчид ялж буйтай агаар нэг. Тэр тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өөрөө бичсэнээс өөрцгүй хайчин галд хүссэн ч эс хүссэн орж таарна. Цаашид ямар ч гоё сайхан санал, хуулийн хариуцлага сануулаад нийгэм нь, ард түмэн хүлээж авахгүй.

Ц.Нямдоржийн ой санамж одоо л хэрэг болох нь!

Сайнаар бодоход нүүрсний хулгай хаанаас эхтэй, хэн гэгч түшээд нь хэтэвчээрээ холбоотой хамааралтай явж ирсэн талаарх үйл явдлыг он, сар, өдөртэй нь олон нийтэд дэлгэвэл тэр нь л Ц.Нямдоржийн гавьяа болж үлдэнэ үү? гэхээс лав гай тарихгүй.

Жалганы улс төр БАЯРТАЙ!

Хэтэвчээрээ нэгдсэн тэдний сүлжээ болгон өөр өөрийн сэдэв, чиглэлтэй бас ашиг сонирхолтой. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, төлөөний Төрийн сайд, агентлагийн даргатай. Шүүгчтэй, прокуроротой, цагдаатай. Хаана, ямар төмөр зам шинээр барихыг шийддэг нэгэн байхад гуравдагч орны хөрөнгө оруулагчдад зөвшөөрөл олгох эсэхэд Монголын Төрийн нэрийн өмнөөс хариулт өгөөд суудаг зарим нь ч байна.

Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!

Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш ч "Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа" гэж Б.Ганхуяг зүгээр ч нэг хэлчихээгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том "уурхай" болсон нүүрсний асуудлаар зохион байгуулах "Нээлттэй сонсгол"-оос урьтаж шүүх танхимыг ашиглаж бусдадаа өгч буй боловсон сануулга. Бас намынхандаа, үеийнхэндээ, мөн "ах нар"-таа хандсан тунирхал, бас өширхөл нь. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд хэрэглэж асан өнөөх л "танил технологи"-оо ашигласан төдий.

Х.Баттулгын “зам”-ыг засах хүн нь Ж.Энхбаяр гэв үү?

Үндсэндээ Х.Баттулгыг салбарын сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа авторлож ирсэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд холбогдох санхүүжилтийн гэрээг ил болгох эсэхийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр шийдэх нь. ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг хэлэх албан тушаалтан нь тэр гэж Хуулийн сайд Х.Нямбаатарын хэлсэн үнэн л юм бол шүү дээ.