Зуун метр талбайд байгуулсан 5 их наядын нүүрсний гэрээний ард хэн байна вэ?
"Нүүрсний хулгай" гэдэг зөвхөн урьд өмнө байсан юм биш. Одоо ч гэсэн хулгайн нүүрсийг зөөсөөр байгаа юм биш үү?
Эдийн засагч М.Чимэддорж өнгөрөгч лхагва гаригт болсон УИХ-ын нээлттэй сонсгол дээр нэгэн ноцтой баримтыг дэлгэв. БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой “Норинко Интернэшнл” компани 2022 оны дөрөвдүгээр сарын 14, 22-ны өдөр "ЭТТ" ХК-тай байгуулсан хоёр удаагийн гэрээгээр нийт 5.920.000 тонн (бараг зургаан сая тонн) нүүрс худалдах, худалдан авах бартерийн гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний ард хэн, ямар төсөл байна вэ? Нэг тонн нүүрсийг хэдэн доллараар үнэлсэн бэ гэдэг мэдээлэл нь алга байна. АТГ энэ гэрээг ил болгооч ээ гэж...
Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгай гэдэг зүйл илэрснээс хойших хоёр сар гаруйн хугацаанд манай Засгийн газар, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд яг хэн, хэзээ, ямар хэмжээний нүүрс хулгайлсан бэ? гэдэг тухай нэг ч баримт хэлээгүй байгаа. Дэлгэсэн ганц баримт нь гэвэл "2017 оны сонгуулийн өмнө буюу тавдугаар сард 170 мянган тонн нүүрс бүртгэлгүйгээр хилээр гарсан байна, энэ нүүрс нь орон нутгийн жижиг Тавантолгой буюу “Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрс байна" гэж АТГ-аас мэдээлсэн. Үүндээ УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн нарыг холбогдуулаад байх шиг. Өөр тоймтой мэдээлэл байхгүй.
Тэгвэл нүүрсний хулгайтай холбоотойгоор АТГ-ын вэб сайтад гаргаж тавьсан 633 гэрээн дотроос (гэрээг нь биш, зөвхөн гэрээний жагсаалтыг тавьсан) хамгийн өндөр дүнтэйд орж буй нэгэн гэрээг иргэн М.Чимэддорж нээлттэй сонсголын үеэр зарласан юм. Товчхондоо, нүүрсний хулгай гэдэг чинь зөвхөн урьд өмнө байсан юм биш, одоо ч гэсэн хулгайн нүүрсийг зөөсөөр байгаа юм бишүү? гэдэг асуудлаар иргэн шүгэл үлээлээ.
Эхнийх нь, “ЭТТ” ХК-тай байгуулсан энэ хоёр гэрээний ард хэн байна вэ? гэдэг асуулт. Энэ оны дөрөвдүгээр сард, наймхан хоногийн зайтай байгуулсан хоёр удаагийн гэрээгээр нийт 5.920.000 тонн буюу зах зээлийн одоогийн үнэлгээгээр (Хятадын бирж дээрх коксжих нүүрсний үнээр тооцвол) 1,5 тэрбум доллар буюу таван их наяд төгрөгийн асуудал сөхөгдөж байна л даа. Гэтэл гэрээ байгуулсан компанийн асуудал бас “но”-той болоод явчихлаа.
“ЭТТ” компанид төрөөс томилогдсон БЭТ сонсголын үеэр “Норинко интернэшнл” бол Хятадын 100 хувь төрийн өмчит компани гэж мэдэгдсэн. Гэтэл тийм биш гэдгийг эдийн засагч М.Чимэддорж баримтаар няцаасан юм.
Тус компани нь Шинжааны хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани юм байна. Компанийн хувьцааны 43,17 хувийг “Чайна Норт индастрис куперишн” гэх зэвсгийн үйлдвэрлэл эрхэлдэг Хятадын төрийн өмчит компани эзэмшдэг. Энэ компани өмнө нь нэг удаа хоригт орж байсан. Өнгөрсөн аравдугаар сард хоёр дахь удаагаа, “Иранд пуужийнгийн технологи нийлүүлсэн” гэдэг үндэслэлээр АНУ дахиад хоригт оруулсан. “Норико интернэшнл”-ийн хувьцааны 13,69 хувийг дээрх компанийн охин компани болох “Чайна Норт индастрис техноложи” компани эзэмшдэг. Ингээд хөрөнгийн бирж дээр байгаа нээлттэй мэдээллээс нь үзвэл “Норико интернэшнл” компанийн хувьцааны 60 орчим хувийг Хятадын төрийн өмчит хоёр компани эзэмшдэг, үлдсэн 40 гаруй хувийг нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг аж.
Мөн компанийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор тэрбум орчим ам.доллар. Гэсэн хэрнээ Монголд байгуулсан бартерийн гэрээ нь 1,5 тэмбум доллар буюу таван их наяд орчим төгрөг болж байна. Баттай биш боловч хүмүүсийн ам дамжсан мэдээллээр бол тус компанитай хийсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь газрын тосны дамжуулах хоолой, “ЭТТ”-н баяжуулах үйлдвэртэй холбоотой бартерийн гэрээ гэгдэж байна. Хэдийгээр уг гэрээг нууцад оруулаагүй болов гэрээг ил болгохгүй байгаа нь асуудал дагуулаад байгаа юм. Ядаж нүүрснийхээ үнийг хэдээр тооцсон гэх мэт асуудлаар мэдээлэл нэхэгдэж байна л даа.
Нэг сонирхолтой нь, энэ компани МҮХАҮТ-д бүртгүүлэхдээ компанийн мэдээлэл дээрээ ttct.mn домайн нэрээр Ш.Цэрэнпил гэж хүнийг бүртгүүлсэн байдаг юм байна. “Моннис” тауэрийн тавдугаар давхарт байрладаг гэжээ. Гэтэл хайлтаар “ТТС энд Т” ХХК мөн энэ хаяг дээр бүртгүүлсэн байна. Монголд бүртгэлтэй, Монголын компани. Эцсийн өмчлөгч нь Вэй Жан И, гүйцэтгэх захирал нь Зан Пэй гэжээ. Компанийн хувьцаа эзэмшигч 2020 онд өөрчлөгдөж, хоёр компани хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэний нэг нь 2020.05.01-нд Сингапурт компаниа бүртгүүлээд тэр өдрөө Монголд “ТТСТ” компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Анх байгуулагдахдаа 2018 онд 100 паундын (400 мянга орчим төгрөг) дүрмийн сантай Британид бүртгүүлсэн. Шотландад хувийн хаусны хаяг дээр бүртгэлтэй. 1977 онд төрсөн Ранжит Махами, 1981 онд төрсөн Анюша Ранжет гэх гэр бүлийн хоёр 50:50 хувь эзэмшдэг.
Хоёр дахь хувьцаа эзэмшигч нь 2019 оны 12.18-д Сингапурт бүртгүүлсэн дөрөвхөн хүнтэй компани. Хаяг нь мөн л орон сууцны хаяг дээр бүртгэлтэй. 2020.3.13-нд Монголд “ТТСТ” компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн, 300 мянган долларын дүрмийн сантай. Товчхондоо, ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, цаасан дээр байдаг компаниуд гэсэн үг.
Гурав дахь хувьцаа эзэмшигч нь “Тахилт хайрхан Транс” нэртэй компани бас л “Миннис”-ийн 5-р давхарт байрладаг, 2018.12.15-нд үүсгэн байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч нь н.Оюутцэцэн гэж бүртгүүлсэн. 2021.08.09-нд Лай Зинбао гэж хятад хүнийг гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн. Энэ компани Тавантолгойгоос Ханги, Мандал хүртэлх 477 км хатуу хучилттай замын концессийг эзэмшдэг. Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр концессийн гэрээ байгуулсан. Авто замын ажилд 286 сая долларын хөрөнгө оруулахаар 2019.07.01-нд концессийн гэрээ байгуулсан. 2018 онд үүсгэн байгуулагдаад 2019 онд концесс авсан гэсэн үг. 2018 онд анх байгуулагдахдаа “авто машинаар ачаа тээвэрлэх” гэж бүртгүүлээд 2021.03.12, 24-нд тусгай зөвшөөрлүүдээ авсан, “хатуу хучилттай зам барих, автомашины засвар үйлчилгээ, бүх төрлийн зам гүүр, газар дорх тунель барих, барилга байгууламжийн арчлалт” хийхээр үйл ажиллагааны чиглэлээ өөрчилжээ. Компанийг үүсгэн байгуулахдаа “Моннис” тауэрийн 6-р авхарт бүртгүүлээд дараа нь үйл ажиллагаа явуулахдаа 5-р давхарт бүртгүүлсэн байна.
Ингээд “Моннис”-ийн 5-р давхарын 100 м.кв дотор байрладаг, саяхан байгуулагдсан шинэ компаниуд яаж яваад таван их наядын өртөгтэй том гэрээг “ЭТТ”-той.хийж чадав аа гэдэг асуулт анхаарал татаж эхлээд байна даа. Гурван компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь л монгол хүн, бусад нь гадаадын иргэд байна.
inews.mn
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR. PRADHAN
оноч
Зочин
зочин
zochin
Энээк