Соц төр бол эрх чөлөөний чөдөр. Харгислал, хүчирхийлэл, заналхийллээр (тушаа) тушаал заавраа мөрдүүлдэг. Хүмүүст тушаа нь гай болох, тушаал нь таалагдах эсэх нь огт хамаагүй. Төрийн бүрэн эрхийн хүрээ өргөжих тусам эрх чөлөө бус албан журам нэмэгдэнэ. Монголд 1911-1921,1990-2000 онуудын хооронд 10,10 жил нийт 20 жил эрх чөлөөний сүүмгэр нар туссан. 1921-1990 оны хооронд Сталины дэглэм ноёрхож, Зөвлөлтийн большевикууд Монгол Сталинг тодруулж гэнэн бөгөөд матаасчин монголчуудыг хооронд нь алалцуулж их хядлага үйлдсэн хар өдрүүд үргэлжилж гашуудлын цус өдгөө ч дусалсаар байх шиг байна. Монгол Сталин нь хэн бэ? Өнгөрсөн гашуун түүхийг хар?! 2000 оноос хойш буцаад ухарч эхлэв. Путиний харгислалыг даган дуурайгч, эзнийхээ тушаал зааврыг гүйцэтгэн биелүүлэгч Монгол Януковичууд тодорсон. (Янукович Украйн улсыг оросын зараалаар сүйрүүлэгч одоо оросод амиа хоохойлж байгаа эзнийхээ гарт үхэх нь тодорхой) Монгол Януковичууд эрх чөлөөг боогдмол болгож, Монголчуудыг хооронд нь толхицуулах ажлаа тун сайн хийж байна. Бодит жишээ нь АНамыг бутрааж буй үйл явц. Хэн бутрааж байгаа вэ? Монгол Янукович нар. Нэг нь хууль зөрчөөд хил даваад цаг хожоод жилийсэн, нөгөө нь ширээ тогшоод УИХыг тараана, Засгийн газрыг огцруулна гээд л зандчиж байгаа харагданалээ. МАН ч угаасаа дүүрсэн толгойнууд Путины олбогийг үнэрлэж угаартан үүдний шалавчийг нь долоогчид.

Эднээс салж хөгжих боломж байна уу? Байнаа байна! Хувийн өмчид тулгуурлан, хувь хүний эрхийг дээдлэн хамгаалж, хоёрхон биш хорь гучаас дээш хөрштэй гэдгээ зарлаад олон улсын чөлөөт худалдаа хөгжихөд, хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтад садаа болдоггүй нээлттэй цомхон авсаархан татварладаг, хүн өөрийнхөө төлөө явахад нь садаа болдоггүй зөв рацоиналь хандлага, бодлоготой байхад л болоод явчихна. Тийм улс төрийн нам буй болж бойжих шаардлагатай байна.


Эрх чөлөө, чөлөөт хүмүүс, чөлөөт зах зээл нь чөлөөт эдийн засгийн хамгийн зөв шийдэл. Авсаархан татварладаг, (7яамтай) хүнд сурталгүй цомхон засаг тэгээд бизнес, эдийн засагт хөндсөлдөггүй, засагт өмч төвлөрүүлдэггүй, хувийн өмчид тулгуурладаг, хувь хүний эрхийг дээдэлдэг, хамгаалдаг эрх чөлөөний үзэл баримтлал хүний үнэ цэнийг эзэнд нь үлдээдэг тогтолцоо бол хөгжлийн хөшүүрөг. Эр эм хувь хүнийг харгислал хүчирхийллээс хамгаалдаг сэргийлэх, өмчийг дээрэм тонуулаас өмгөөлдөг хараат бус шүүх, гадна дотнын түрэмгийллээс үндэстний аюулгүй байдлаа бэхжүүлдэг батлан хамгаалал энэ л засгийн хийх ажил болой. Засаг хүмүүст дэмжлэг үзүүлнэ гэдэг зальт халамжаа зогсоож хүн өөрийнхөө төлөө бизнесээ өргөтгөж аз жаргалаа цогцлооход нь садаа болохгүй болчих нь их буян юм шүү дээ.