Саяхан би өмнөд хөршид хувийн ганцаарчилсан аялалаар хэдхэн хоног нэн яаралтай зорчлоо. Би ер нь 2000 оноос хойш Хятад улсад таван жилд нэг удаа аялдаг байсан юм. Хятадын Манжуур, Түвдийн Гүмбүм, Шанхай, Хонгконг, Макао хотуудаар ганцаарчилсан аялал хийсэн дээ. Аялагч хүний хамгийн эхний алхам бол валют солих. Найман шарга дээр 1 юань 477 төгрөг болчихсон байв. Би 2008 онд анх Хятадаар аялах үед 1 юань 170 төгрөг байсан. Монгол төгрөгний ханш жил бүр л доошоо унах юм. Харин тэгэхэд хятадын юань 10 жилийн өмнө 1 доллар 7 юань байсан бол одоо яг хэвээрээ байна. Хятадын эдийн засаг нь жил бүр өсөж тогтвортой байна даа. Харин манай монголын эдийн засаг улам дордож байна. Эдийн засгийн чадавхи нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжигддэг. Бидний хөрш Хятадад 1 хүнд ногдох ДНБ 17600 ам долларт хүрчээ, Орост энэ үзүүлэлэлт 28 000 долларт, Казахстанд 26100 ам долларт хүрчээ. Монголд 1 хүнд ногдох ДНБ дөнгөж 4500 ам доллар байна. Сүүлийн 30 жилд монголчууд экспортын баримжаатай үйлдвэр барьж чадсангүй, гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр татаж чадсангүй. Энэ 2 чухал ажлыг Монголд хэрэгжүүлсэн бол эдийн засаг нь хөгжих байлаа. Бид өнгөрсөн 30 жилд хөгжих боломжоо алджээ. Монголын хөгжилд хулгай авилгал хоёр саад болжээ. Бид ухаалаг хариуцлагатай төртэй байсан бол, хулгай авилгалыг дарсан бол хөгжих байлаа, ард түмний амьдрал дээшлэх байлаа. 

2023 оны есдүгээр сарын сүүлчээр Хятад орноор аялахад нар ээсэнтогтуун дулаахан өдрүүд байлаа. Бээжинд нэмэх 28 градус байлаа. Улаанбаатараас Замын -Үүд рүү галт тэрэгний билет авч” Бямба” гаригийн 17 цагийн орчим Улаанбаатараас хөдөллөө. Галт тэрэгний билет саяхнаас бараг нэг дахин нэмэгдсэн бололтой. Замын Үүд хүртэл тасалгаат купений үнэ 84 000 төгрөг болсон байлаа. Цагаан хэрэглэл өгөв. Манай купенд Монголд ажилладаг Өвөр монголын Шилийн голын нутгийн нэгэн бизнесмэн инженер залуу, СУИС саяхан төгссөн нэгэн дуучин охин, нэгэн хятад ажилчин залуу бид дөрөв хамт аялсаархууч хөөрсөөр явтал орой болж унтацгаав. Дараагийн өглөө Замын Үүдэд 07 цагт очлоо. Тэнд буугаад шууд л Эрээн явахбага оврын автобусанд суучихав. Энэ автобусын монгол жолоочтой хамт яваа мөнгө хураагч залуу бидэнд хүн бүрт өөрийн хувийн худалдаж авсан тамхи өгч хил давуулж байгаа нь үнэхээр бүдүүлэг үйлдэл байлаа.Тэр залуу биднээс хил давуулсны үйлчилгээ хэмээн хүн бүрээс 100 юань хураав. Уг нь хилээр 50 юанаар гаргадаг байсан. Монголчууд дур мэдэн үнээ нэмж хүн бүрээс 100 юань авдаг болжээ. Харин хятадын талаас хил давахад 50 юань авдаг нь хэвээр байлаа. Бид хил давж гаалийн шалгалтад орлоо. Хурууны хээ шалгаж царайг нь дэлгэцээр хянаж байлаа. Бид удалгүй хурдан хил давлаа. Эрээнд очоод автобусын вокзал дээр очиж Унтлагын автобусын Эрээн- Бээжингийн чиглэл гэсэн хаягтай жижиг өрөөнд оров. Тэнд биднийг өвөр монголчууд Бээжин хүртэлхи автобусны билет өгч Бээжин хүргэхээр боллоо. Эрээн-Бээжингийн автобусын үнэ өмнөх 5 жилийн үнэтэйгээ адил нэмэгдээгүй 220 юань хэвээр байв. Тэнд өвөр монголын Жирэм нутгийн хэсэг бүлэг хүмүүс ах дүү нараараа нийлж нэгэн компани болж Эоээн Бээжингийн чиглэлийн хүн ачаа тээвэрлэлтйин ажлыг зохицуулж байв. Бид гар утасныхаа сим картыг 100 юань төлж хятад сим карт хийж солилоо. Бид үдийн алдад хажууд орших өвөр монголын “Солонго” зоогийн газар орж монгол хоол идээд 15 цагийн орчим Бээжин хотын зүг хөдөллөө. Өвөр монголын Сайхан тал хотыг өнгөрөөд засмал зам улам сайхан болж хурдны олон эгнээтэй өргөн замд шилжлээ. Элсэн цөлийг хятадууд ногоон тал болгожээ. Би 5 жилийн өмнө энэ амаар Бээжин явж байсан. Зам улам сайжирч болж өргөн дардан зам болжээ. Хятадын дэд бүтэц маш хурдтай хөгжсөн байлаа. Энэ замаар шөнө явж байхад олон гэрэл цацруулагч байрлуулж олон гэрэл тавьжээ. Бид шөнөжин явсаар би ч нэг мэдэхэд унтсан байв. Өглөө үүрэээр сэртэл автобус нэгэн хотод зогчихсон байв.Өглөөний 04 цагт хятад жолооч “Бэйжин” хэмээн хашгирав. Энэ зогссон газар бол Бээжин хотын нэгэн гудамж байлаа. 

Би ч яаран босож автобуснаас буулаа. Энэ хавийн гудамж ямар ч хөдөлгөөнгүй нам гүм байв. Би ганцаар гудамжаар алхлаа. Нэгэн монгол залуу тааралдав. Тэр залуу надад ойр байгаа Метрог зааж өгөв. Би Метрод яаран орж Бээжингийн өмөр замын төв вокзал орлоо. Бээжингийн Метроны схем зураг Метро дотор англи хэл дээр байсан тул би төвөггүй явсаар төв вокзал дээр очив. Тэнд бум бужигнаж түм түжигнэж байв. Бээжингийн метрогоор зорчиход тохитой, хурдан, үнэ нь хямд байв. Би төв вокзалын билет зардагцонхон дээр очиж гадаад паспортоо үзүүлж “Бээжин-Шинхуандао” хот явах суман галттэрэгний билет авлаа. Билет авахад англи хэлтэй нэгэн хятад бүсгүй ихэд туслав. Үнэ нь 60 юань байв. Явах цаг нь өглөөний 08:15 байв. Хурдны галт тэрэг цагтаа хөдөллөө. Миний очих энэхүү Шинхуандао хот бол Бээжингээс 350-400 км зайдНомхон далайн эрэг дээр оршдог хот байлаа. Суман галт тэрэг 3 цаг давхиад тэр хотод очлоо.Үдийн 11:30 цаг болж байлаа. Би шинэ хотод очиж жаахан зураг авав. Сайхан хот байв.

Шинхуандао хот. 2023 он.


Шинхуандао хотын Төмөр замын буудал. 2023 он.

Энэ хотын төмөр замын төв вокзалаас би доош алхаж №6 гэсэн шинэ автобусанд сууж Бэйдайхэгийн зүг явлаа. Авбусны үнэ 3 юань хямд байв. 18 буудал явлаа. Шинэхэн автобус дотор 4-5 хан хүн сууж явж байлаа. Энэ хотод ямарч түгжрээ алга. Их сайхан байгальтай хот байлаа. Эцсийн буудал дээр ирж би буулаа. Би алхсаар Бэйдайхэгийн төмөр замын хяналтын цагдаагийн цэг дээр очиж англи хэлтэй нэгэн цагдаа залуутай таарсан нь их аз болов. Ер нь Хятадад англи хэлтэй хүнтэй таарна гэдэг их аз байдаг юм. Учир нь хятадууд бүгд л хятадаар ярина шүү дээ. Англи хэлтэй хүн гудамжинд өдрийн од шиг ховор байдаг юм. 

Би аялалаар явахаасаа өмнө Бэйдайхэгийн далайн эрэг орчмын зочид буудлуудын үнийг сонирхож хямд үнэтэй 2 буудлын хаягийг бичиж авсан байсан юм. Тэр хаягаар өнөөх цагдаа залуугаар яриулж асуулгахад нөгөө хямд үнэн нь худал болж гадаадын хүнийг авахгүй болж хувирав. Бусад буудлуудын үнэ нь гадаадын хүний сургаар үлэмж өндөр байгааг олж мэдэв. Гэнэт миний дургүй хүрч анх тохирсон үнээсээ буцаж өндөр үнэ хэлээд байгаа эдгээр буудлуудад би буухаас татгалзав. Шууд л буцахаар шийдэв. Ямар Номхон далай үзээгүй биш. Заавал Номхон далайн эрэг дээр өндөр үнэтэй буудал авах шаардлага байхгүй юм чинь. Нөгөөх №6 гэсэн дугаартай автобусааараа буцав. Шинхуандао хотын төмөр замын буудал дээр Бээжин буцах билет автал 40 юань болж хямдарсан байлаа. Хятадын дэд бүтэж өндөр хөгжиж өдөр шөнийн ямар ч цагт хэзээ ч галт тэргээр хямд зорчихболомж байдаг нь урамтай сайхан байлаа. Галт тэрэг 16:30 цагт Бээжингийн зүг хөдөллөө. Энэ хотоос хоёр цаг тутам суман галт тэрэг Бээжингийн зүг явахад зорчигч хүмүүс дүүрэн байдаг юм байна. Суман галт тэрэг оройн 20:15 цагт Бээжингийн төв вокзал дээр ирлээ. Хүмүүс ачаа цүнхээ шалгуулсаар вокзалаас гарлаа. 

Би ч гэсэн Бээжингийн төв вокзалаас гарлаа. Гэтэл надад нэг асуудал тулгарлаа. Очих буудлын хаяг надад байгаагүй тул надад өгсөн өвөр монгол хүний утасны дугаараас монголчуудын очдог буудлын хаягийг асуух хэрэг гарав. Гэтэл миний гар утасны батарей дуусчээ. Хятад хүмүүсээс гар утасыг нь гуйж ярих гэсэн боловч нэг ч хүн тусалсангүй. Харин вокзалын гарах хаалганы шалган дээр ажилладаг цагдаа нараас нэг хятад залуу цагдаа надад тусалж гар утсаараа яриулав. Гэтэл нөгөө утсан дээр байсан өвөр монгол хүн Бээжин дэхь монголчуудын очдог зочид буудлын хаяг өгч чадсангүй. Дахин мэддэг хүнээс асууж хариу өгнө гээд таг болов. Би тэдгээр цагдаа нараас гуйж байж арайхийж гар утсаа 10 хувь болтол нь цэнэглүүлэв. Энэ хооронд тэнд зогсож байсан хятадын цагдаагийн газрын машинтай байсан цагдаа бүсгүйгээс учир байдлаа хэлж утсаараа яриулахыг хүссэн боловч огт зөвшөөрсөнгүй. Цагдаа хүн төөрсөн хүнд туслах ёстой. Та туслаач гэхэд тэр цагдаа бүсгүй хээв нэг “Үгүй” гэж байгаа юм даа. Хаа нэг газар цэргийн форм өмссөн мануухайнууд байх юм даа. Хятад,монгол гэлтгүй. Би гар утсаараа өөр дугаарт залган ярив.Утас авсан Цэцэгээ хэмээх өвөр монгол бүснүй надад сайн туслав. Хөгжил хэмээх өвөр монгол залуутай холбож тэр залуу надад монголчуудын Бээжинд очдог буудлын хаяийг хятад ханз үсгээр бичижминий утасны мессежээр надад ирүүлэв. Би Бээжингийн Метроны 8-р шугамны “Мушиеэн” хэмээн метроны буудал дээр ирэв. Эрээнд байхад өвөр монгол бүсгүй энэ буудал дээр таныг манай Баяраа тосон авах болно гэсэн юм. Гэвч Баяраа утсаа авсангүй, хэн ч тосссонгүй. Удалгүй Хөгжил хэмээхөвөр монгол хүн утсаар надтай ярьж Хайхутун хэмээх метроны дараагийн буудал дээр бууж “В” гэсэн хаалгаар гарахад яг хажууд чинь монголчуудын очдог “Жинмэдидэ” хэмээх буудлын 5 давхарт оч гэлээ. Явсаар байтал оройн 23 цаг дөхөж байв. Метро 23.00 цагт хаадаг юм байна. Нөгөө “Хайхутун” гэдэг метроны буудал дээр бууж “В” хаалгаар гарлаа. Гараад хартал ямар ч зочид буудал алга, хав харанхуй гудамж, барилга л хажууд байлаа. Би зүүн тийш явж гэрэлтэй нэгэнзамын уулзвар дээр очлоо. Тэнд мотопедтэй нэгэн хятад залуу зогсож байна. Түүнээс очих буудлаа асуулаа. Гар утсан дээр байсан ханзаар бичсэн буудлынхаягаа үзүүллээ. Тэр залуу эсрэг зүг зааж тэнд буудал чинь байгаа гэв. Би түүнд чамд 5 юань өгье. Тэр буудалд хүргээд өгнө үү, ойрхон байгаа гэлээ. Нөгөө залуу зөвшөөрөв. Жаахан яваад буудал дээр ирлээ. Тэр буудал дээр лифтэнд монголчуудын яриаг сонсоод би санаа амарлаа. Ямар ч байсан буудлаа оллоо.Буудлаа эрсээр байтал оройн 23 цаг нэгэнт болжээ. Буудлын эзэн Өлзий, түүний эхнэр Зулаа хэмээх хоёр өвөр монгол надад өрөө гаргаж өглөө. Буудлын эзэн Өлзий цэвэр ус авбал буудлын ус булингартай тул аваад хэрэггүй,харин дороос нэг давхарын жижүүрт хэлж цэвэр ус худалдаж аваарай гэв. Доошоо бууж буудлын жижүүр хятад бүсгүйгээс 1 литр савласан ус авлаа. Үнэ нь 8 юань гэв. Нэг өрөө 300 юаны үнэтэй юм байна. 

Буудлын өрөөндөө орж өдөржингөө хоосон явж өлссөнөө мэдэрлээ. Цэвэр усаа ус буцалгагчинд хийж буцалсан усанд монгол цайгаа хийв. Монголоос авч гарсан жаахан монгол хиам, монгол цөцгийн тос, бор талхаа идэжмонгол цайгаа ууж бор ходоодоо баярлуулав. Шүршүүрт орж орондоо орж сайхан амарлаа. Маргааш өглөө нь буудлын орчмоор агаарт жаахан алхлаа. Би яг Метроны буудлын хажууд энэ буудалд оржээ. Урьд шөнө харахуйд метроны буруу хаалгаар гарч жаахан төөрснөө мэдэв. Өвөр монголчууд маань надад утсаар “В” хаалгаар гараарай хэмээн буруу хэлжээ. “С” хаалгар гарахад яг буудлын хажууд гарч ирдэг юм байна. Буудлын хажууд нэгэн хүнсний дэлгүүр байна. Тэр дэлгүүрт ороод нөгөө 1 литрийн цэвэр усны үнийг асуухад 3 юань гэж байв. Өвөр монголчууд маань ар монголчууддаа хар усыг хүртэл зарахдаа шулдаг л юм байна гэсэн эвгүй бодол орж ирэв. Би нэг литр цэвэр ус энэ дэлгүүрээс авч буудалдаа буцаж орлоо. 5 давхарт гарч Зулаад “Та миний өнөөдөр Бээжингээс Эрээн явах талаар Баяраад хэлж автобусын билет захина биз дээ” гэлээ. Зулаа:“Тэгэлгүй яахав. Би утсаар яриад захиалчихна. Та өдрийн 13 цагт буудлаас гараарай. Таныг хүргэж өгнө” гэв. Би ч санаа амарч үд болтол юү хийхэв, энэ буудлын ойр орчморр агаарт жаахан яваадахье хэмээн бодлоо. 10 цагт буудлаас гарч 12 цаг хүртэл агаарт жаахан явлаа. Энэ буудлын орчим хоёр том олон давхар байшин хов хоосон сүндэрлэж байх юм. Өмнө нь худалдааны том төв байжээ. Бодвол ковидын үед дампуурсан юм болов уу. Одоо ямар ч ашиглалтгүй байх аж. 12 цагт би байрандаа буцан ирж ор дэрээ янзалж өрөөгөө цэвэрхэн болгож өөрийн эд зүйлсээ эмхлэн үүргэвчиндээ хийж явахад бэлэн болов. 13 цагт буудлаас гарч Зулаагийн өрөөнд орж өрөөнийхөө хаалганы картыг хүлээлгэн өглөө. Гадаад паспортоо авч тооцоогоо хийж дуусаад би түүнээс: “За Баяраад хэлсэн үү. Намайг эндээс ирж авах уу? Миний Эрээн явах автобусны билет бэлэн үү” гэв. Тэгтэл нөгөө Зулаа “ Та өөрөө эндээс шууд яваад Эрээн явах автобусны буудал дээр очоод Баяраад хэлээд Эрээн яв даа “ гэх нь тэр. Энэ нөхөр миний автобусын билетийг Баяраад захиалсангүй, бас автобус ирж энэ буудлаас авна гэсэн нь худал байжээ. Би тэр даруй гар утсаа залгаж Баяраатай ярилаа. Гэтэл Баяраа “Өнөөдөр Эрээн явах автобусанд хүн дүүрчихсэн” гэдэг байгаа. Би ямар ч байсан тэр Эрээн явах автобусын буудалд очихоор шийдэв. Би Зулаад хандаж “Чи тэр Эрээн явах автобусын буудлаа ядаж надад заагаад өг. Би тийшээ явъя” гэлээ. Гэтэл Зулаа “Би танд хэлээд өгье. Та энэ буудлаас гараад зүүн гараа бариад яваад бай. Замын уулзвар дээр гэрлэн дохионыдэргэд дахин зүүн гар тийшээ эргээд яваад бай. Тэгтэл 800 метр яваад хашаанд дотор автобусын буудал байгаа” гэлээ. Би түүнд “Энэ олон байшинтай том хотод би тэр авобусны буудлыг олох болов уу. Чи буудлаасаа гараад үүдэндээ зогсоод гараараа заагаад өгөөч” гэлээ. Гэтэл тэр өвөрлөгч бүсгүй “Үгүй. Би чадахгүй” гэдэг байгаа. 

Таван жилийн өмнөх бас ийм нэгэн явдал санаанд оров. Би 5 жилийн өмнө Япон явах замдаа Бээжингээр дайрч өвөр монголын нэгэн буудалд очоод монгол хоолны газар заалгах гээд чадаагүй юм даг. Буудлын үүдэнд суудаг өвөр монгол залууг тэр монгол хоолны газрыг заагаад өгөөч гэхэд “Үгүй” гээд суугаад байсан юм даа. Өвөр монголчууд маань их л эвдэрчээ.Мөнгөний төлөө бүхнийг зоосны нүхээр хардаг болжээ. 9 жилийн өмнө би Бээжингээр дайрч Хонгконг явах гээд Бээжин хотын нэгэн зочид буудлын ажилтан өвөр монгол залуугаас “Хонгонг явахад Бээжингийн Баруун вокзал дээр очижгалт тэрэгний билет авдаг юм байна. Баруун вокзал руу метроны ямар буудлаар дамжиж очих вэ гэж асуухад Метро зааж өгөөгүй юм даа. Би аргаа барж нэгэн англи хэлтэй хятад хүнээс асууж Метрогоо олж байсан юм. Тэхлээр өвөр монголчууд маань хүн чанар нь муудсан хэвээрээ лбайгаа юм байна. Гэхдээ бүгдээрээ ийм биш л дээ. Би өнөөх буудлаасаа гарч зүүн гараа барьж үүргэвчээ үүрч алхсаар ямар ч байсан Эрээн явах автобусны буудлаа оллоо. 

Автобусын буудал дээр очтол өнөөх сахалт Баяраа байж байна.Би түүнд Эрээн явах талаар хэллээ. Тэр ямар ч байсан зохицуулж өгье гэж байна. Би түүнд шууд л 220 юанаа өгчихлөө. Ямар ч билет надад өгсөнгүй,надаасмөнгө авсан гэх ямар ч тэмдэглэл бичсэнгүй. Энэ нөхөр яаж энэ олон монголчуудын мөнгө, ачаа, автобусыг зохицуулдаг юм бол доо хэмээн би дотроо бодлоо. Тэр өдөр Эрээн явах унтлагын 2 том оворын автобус бүгд хүн, ачаа нь дүүрчихсэн байв. Баяраа дахин нэг дунд оврын автобус гаргаж үлдсэн бидний 18 монголыг тэр автобусанд суулгаж явуулахад бэлэн болгов. Би нэг зүйлд үнэхээр гайхлаа. Өвөр монгол залуу Баяраа2 том оврын автобусны/ нэг автобусанд 28 хүн багтдаг / нийт 56 хүнийг мөнгийг нь шууд аваад ямар ч билет, тэмдэглэл хийлгүй бүгдийг нь суудалд нь суулгаж байв. Үлдсэн бидний 18 монголчуудын мөнгийг нь шууд аваад ямар ч билетгүй бүгдийг нь шууд суулгав. Баяраа автобусаар Эрээн явах хүнийгнэг удаа хараад л нүүр царайг нь цээжилжавтобусанд суулгаад байх юм. Тэр хятадаар маш сайн ярьж байлаа. Би Эрээнд очоод Цэцгээгээс “Тэр танай Баяраа гэдэг залуубидний 74 монголчуудыг ямар ч билет тэмдэглэл байхгүй шууд царайгаар нь таниад автобусанд суулгаад байсан. Тэр ямар учиртай юм бэ” гэлээ. Цэцгээ: Баяраа манай дүү. Баяраа бичиг үсэг мэддэггүй юм аа” гэдэг байгаа. Би бүр гайхлаа. Монгол хүний ой тогтоомж үнэхээр сайн юм байна. 74 монголыг ганц хараад царайг нь тогтоож чаддаг ой бол үнэхээр сайн ой санамж мөн шүү. Би эмээгээ гэнэт саналаа. Миний эмээ малчин хүн. Айлын хоньтой өөрийнх нь мянга гаруй хонь нийлэхэд бүгдийг нь хурга ишигтэй нь таниад ялгачихдаг байсан гэдэг.Монгол хүний ой санамж гэдэг агуу юм даа.

Би Эрээнд ирээд” Од” хэмээх тохилог буудалд орж сайханамарлаа. Буудлын үнэ нэг хоноход 120 юань гэсэн боломжийн үнэтэй юм байна. Эрээн бол эх орон минь юм даа. Энд бүгд монголоор ярьж монгол хоол идэж монголоор наймаа хийж байна. Хятад хүн бүр энд монголоор ярьж байв. Хуучин,шинэ Зээлээр орлоо. Бүх юм энд байна. Гэрийнхэндээ жаахан бэлэг авлаа. Эрээн хот надад үнэхээр таалагдлаа. Агаар нь монголынх шиг цэвэрхэн байлаа. Хэл нь монгол хэлээр ярьж байв. Хоол нь монгол хоол байв. Хуучин зээлийн урдхан байдаг “Мэншян” хэмээх зоогийн газар орж үхрийн махтай гурилтай монгол шөл авч идлээ. Амттай гэж жигтэйхэн. Ердөө 28 юаний үнэтэй байв. Порц нь ямар их юм бэ. Айрагны том аягаар дүүрэн хоол ирж байв. Эрээн хот надад ээлтэй байлаа.Маргааш нь би Замын -Үүд буцлаа. Хятадын еэвэн сарын өмнө, Хятадын тусгаар тогтнолын баярын өмнө хил хаагдахаас өмнө гарна гээд олон зуунмонголчууд хил дээр багширч байв. Хятадаас хил гарахад 5 жилийн өмнө 50 юань байсан. Одоо ч үнэ нь хэвээр. Гэтэл монголын талаас хил давахад монголчууд үнээ нэмж 100 юань шаарддаг болжээ. Үдээс хойш хил даваад Замын Үүдэд ирэв. Гэтэл арван жилийн өмнөх үзэгдэл дахин давтагдав. Галт тэрэгний бүх билет дуусчихжээ. Бүр плацкарт хүртэл дуусчихжээ. Нийслэл хот руу автобус явдаг уу? хэмээн асуув. Замын Үүдээс автобус явдаг, Аль хэдийн билет нь дуусчихсан гэв. Жижиг оворын автобус ер явахгүй аж.Өглөө гэхэд галт тэрэг, автобусны хамаг билет нь дуусаад үүнийг мэдсэн хувийн машины жолооч нар үгсэн хуйвалдаж “Одоо галт тэрэг,автобусын билет дууссан тул таксиныхаа ханшийг 150 000 төгрөг болгоно шүү” гээд бүгд таксиныхааүнийг нэг дахин нэмчихсэн гэнэ”гэсэн яриа тархаад байлаа. Үнэхээр таксины үнэ нь ийм болжээ. Монголчууд үнэхээр новшийн хүмүүс шүү.Ковид, украины дайн, шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн шалтгаар хичнээн удаа барааныхаа үнийг нэмлээ дээ. Нэгнийхээ зовлон гачигдал дээр тоглож мөнгө олдог нь хүний мөсгүй явдал юм. Замын Үүд - Улаанбаатарын чиглэлийн таксины үнэ 80 000 төгрөг байдаг хэмээн дуулдаж байсан юм. Одоо хувийн таксины жолооч нар үнээ гэнэт дур мэдэн нэг дахин нэмжээ.

Монголын тээврийн салбарын 100 жилийн ой гээд саяхан сүр дуулиантай тэмдэглэсэн. Гэвч тээврийн салбар 100 жилд сайн хөгжсөнгүй. Дэд бүтэц хөгжсөнгүй. 2010 онд хятадууд Алтанбулаг-Улаанбаатар хот-Бугат хотын хооронд хурдан галт тэрэгний зам барих санал тавихад монголын тал зөвшөөрөөгүй гэдэг.Нийслэл хотдоо Метро барьж чадсангүй 30 жил боллоо. 2010 онд Монголын Улаанбаатар хот, Бангладешийн Дакка хот, Вьетнамын Ханой хотод японы ЖАЙКА байгууллагын туслалцаатай хямд найдвартай Метро барих асуудал яригдаж эдүгээ Дакка, Ханой хот 2022 онд Метротой болжээ. Өвөр Монголын Хөх хот хүртэл сайхан Метротой болжээ. Улаанбаатар хотод Метро тавих асуудлыг тэр үед монголын төр засаг татгалзаж төслийг нь зогсоожээ.Тэр үед Метро барих асуудлыг Монголд эхлүүлсэн бол өдийд нийслэл хот маань Метротой болох боломжтой байлаа. Хэрэв Улаанбаатар хотоос Бугат- Бээжин хотын чиглэлд хурдны суман галт тэргээр явдаг болсон бол одоо болтол 30 жил монголчууд Эрээнээс Бээжин хүртэл шөнийн унтлагын автобусаар бүтэн 12 цаг шөнөжин явж ядрахгүй байх сан. Хятад руу бизнес аялал хийсэн хүмүүс Эрээн, Замын Үүдээс олноороо нийслэл Улаанбаатар хот руу буцаж явдаг тул тээврийн асуудлыг зохицуулж нэмэлт вагон гаргах, нэмэлт автобус гаргах зэрэг ажлыг сүүлийн 30 жилд монголын тээврийн салбарын удирдах хүмүүс зохицуулж чадсангүй өдий хүрчээ. Улаанбаатар хотоос миний амьдардаг Багануур хот хүртэл эдүгээ автобус явахгүй байсаар 3 жилийн нүүр үзэж байна. Багануур бол монголын 4 дэх том хот юм. Өмнө нь нийслэл хотоос Багануур хүртэл өдөр бүр автобус явдаг байсан юм. Одоо өмнөх амжилтаасаа ухарсаар 3 жил автобус явсангүй. Ер нь аялагч хүн хамгийн баталгаатай унаа хөлөглөж явдаг. Хамгийн баталгаатай унаа бол эхлээд галт тэрэг, дараа нь автобус ордог юм. 

Хятад улсад аялж яваад хятадын ямар ч хотын төмөр замын төв вокзал дээр буухад хажууд нь автобусны вокзал нь байрлаж том оврын олон автобуснууд эгнэн зогсож тэдгээр автобусын жолооч нар “Та ямар хотод автобусаар очих вэ” гээд зогсож байдаг юм. Хятадад зам тээврийн асуудал аль өнгөрсөн зууны жараад оноос хөгжчихсөн байлаа. Би саяхан Бээжин руу Шинхуандао хотоос буцахад 2 цаг тутам хурдны галт тэрэг Бээжин рүү дөнгөж дөчин юань төлөөд хоёр гуравхан цаг яваад хүрч байсан. 400 км замыг дөчин юань төлөөд Бээжинд ирж байсан. Гэтэл би арван жилийн өмнө мөн ингээд Замын Үүдэд нийслэл хот явж чадахгүй гацаж байсан, одоо ч гэсэн арван жилийн дараа бас ингээд гацаж байх аж. Юү ч өөрчлөгдсөнгүй. Монголд сүүлийн арван жилд замтээврийн сайд 10 удаа солигдож өөрчлөгджээ. Сайд арван удаа өөрчлөгдсөн боловч саад тотгор нь огт арилсангүй. Харин аз болоход надад Замын Үүдэд таксины нэг сайн жолооч таарав. Би Эрээнээс Замын Үүдэд иржнийслэлхот руу явах унаа олдохгүй гайхшаа бараад ачаа тээшээ бариад явж байтал “Приус” машинтай нэгэн дөч гаруй насны залуу: “Ахаа та УБ явах уу. Би Эрээнээс ирэх эхнэр хүүхдээ тосож байна. Ганц хүн аваад хот руу явна. Би энэ бусад жолооч нар шиг танаас 150 000 төгрөг авахгүй. Би 100 000төгрөг авна”.гэв Би ч явахыг зөвшөөрлөө. Оройн 19 цагт бид Замын Үүдээс хөдөллөө. Нийслэл хүртэлхи замд зөрөх жолооч нар шөнийн гэрлээ ердөө шилжүүлэхгүй юм. Нүд гялбам хурц гэрэлтэй машинууд хажуугаар их хурдтай өнгөрч байлаа. Нэг ачааны урт машиныг нөгөө нэг ачааны урт машин гүйцэж түрүүлэх гээд золтой л манай машиныг шүргэчихсэнүй. Манай жолооч самбаатай туршлагатай жолооч тулдаа машинаа бултуулж бид азаар амьд үлдэв. Бид шөнийн 03 цагт Улаанбаатар хотод ирлээ. Жолооч залуу Гансүх намайг бүр охины минь байрны гадаа хүргэж буулгалаа. Монгол хүн бүр ийм л хүн чанартай байдаг болмөн сайхан аа. Би охиныхоо гэрт хэдхэн алхаад орлоо. Охины минь гэр надад диваажингийн ордон мэт санагдана. Монгол эх орон минь надад диваажингийн орон мэт санагдана. Гадаадаар аялж явсан хүн гал голомтон дээрэээ буцаж ирэхэд хамгийн их аз жаргал мэдрэгддэг юм даа.