ЭРҮҮЛ АМЬДРАЛ
Миний бодлоор хэрэв хүн Монгол эх орондоо амьдарч байвал монголынхоо уламжлалт эрүүл хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Монгол цагаан идээ, ааруул, аарц, элгэн тараг, хөөрүүлсэн халуун сүү, шинэ бяслаг, айраг, гүүний саам, ингэний хоормог, ээзгий, хонь, үхэр, адууны шинэ мах, борцоо тохируулан тааруулж хэрэглээд байвал үүнээс илүү амин дэмтэй, ашигтай хүнс гэж хаана ч байхгүй билээ. Монгол эх орон минь хамгийн сайхан байгальтай тул хүмүүс энэ сайхан байгалийн дунд явган аялж рашаан усыг нь ууж байх хэрэгтэй.
Орчин үеийн хүмүүс элдэв их мэдээллийн бөмбөгдөлтийн дор далай мэт зах зээлийн бүтээгдэхүүн дунд хэрхэн зөв хооллож, зөв амьдрах аргаа олохгүйбайх нь элбэг аж. Харин саяхан би зурагтаар өвөр монголын доктор, профессор, эрүүл мэндийн зөвлөхих эмч А.Мөнхөөгийн цуврал гурван лекцийг сонсож үзлээ. Дараа нь Мөнхөө багшийн Монголд хийсэн лекцэнд Улаанбаатар хотын “UB Palace” -д очиж сууж чухал мэдээллийг сонслоо. Орчин үеийн монгол хүн ямар буруу хэвшлээсээ татгалзаж, яаж зөв хооллож, яаж зөв эрүүл амьдрах вэ?, хэрхэн урт наслах вэ? гэсэн чухал асуултад Мөнхөө багш олон зөв хариулт өгч байна.Эдгээрээс зарим зөвлөлгөөг нь дурдая.
“ Монгол хүн өөхтэй мах чанаж иддэг, давстай сүүтэй цай их уудаг байсан.Өвөр монголын 39 хошууны ганц Сөнөд хошуунд л давсгүй сүүтэй цай уудаг байжээ.Бусад бүх хошуу давстай сүүтэй цай уудаг байсан аж. Гэтэл Сөнөд хошууны монгол хүмүүс хоолондоо даршилсан ногоо хийж байв гэнэ.Ингээд л зөв үйлдэл нь буруу үйлдлээр баяжаад явах аж.Олон жилийн өмнөөс Мөнхөө эмчдавстай цайны хорыг олон түмэнд ойлгуулан ярьж хорт зуршилтайтэмцсэний дүнд эдүгээ өвөр монголын бүх хошууны 99.0 хувь нь давстай цайнаас татгалзаж хэвшжээ. Давс нь ихэдсэн цай, хоол бол монгол хүний эрүүл мэндэд маш хортой аж. Час халуун хоол, халуун цай улаан хоолой, ходоодыг гэмтээж нарийнтаж хорт хавдартай болдог аж. Хүний бие 47 градус хүрэхэд шууд үхдэг аж.Тэхлээрхалуун хоолыг бүлээн болтол нь хүлээж идэх хэрэгтэй ажээ. Монгол хүн өөхтэй мах идэхээ багасгах нь зүйтэй гэж байна. Хоолыг хэт их шарж түлж идвэл шууд хор болох аж.Ер нь бид шарсан хоол хийхдээ эхлээд баахан тос хийгээд тосоо буцалтал нь байлгаад дараа нь мах ногоогоо тогоонд хийж гал дээр учиргүй их хайрдаг. Гэтэл 100-200 градус халсан ургамлын тос хамаг витаминаа алдаж эцэстээ хор болдог ажээ. Иймд шарсан махтай ногоотойхоол хийхдээ эхлээд тогоондоо ус хийж мах ногоогоо буцалгаад ус нь ширгээд ирмэгц ургамлын тосоо хоолтойгоо хольж хутгаад хоолоо хурдан тогооноос гаргах хэрэгтэй хэмээн зөвлөж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дараах арван төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хортой хэмээн зарлажээ. Үүнд:1. Тосонд шарсан хүнсний бүтээгдэхүүн. Уршиг нь: Хүнсний бүтээгдэхүүний уураг ,амин дэмийг устгадаг. Судас хатуурч хорт хавдар үүсгэх суурь болдог. 2.Давсалж даршилсан хоол хүнс. Уршиг нь даралт өсгөж, бөөрний ажиллагааг хүндрүүлж арьс салстыг гэмтээж зүрх судасны өвчин, хорт хавдар үүсгэдэг. 3.Төрөл бүрийн хиам, шарсан борц. Уршиг нь элэгний ажиллагааг муутгана. Хорт хавдар үүсгэгч бодистой. Азотын хүчлийн давстай . Амтлагч их тул элэгний ажиллагаанд муу нөлөө үзүүлнэ. 4. Бүх төрлийн нарийн боов, бялуу торт. Өнгө,үнэр, амт оруулагч ихтэй тул амин дэмийг устгаж, элэг бөөрний ажиллагааг хүндрүүлдэг. 5. Хийжүүлсэн ундаа. Уршиг нь фосфорын хүчил, нүүрсхүчил ихтэй, биеийн кальцийг гадагшлуулж,яс сийрэгжүүлдэг. Чихэр ихтэй тул хүнийг таргалуулж,байнга хэрэглэвэл донтдог.6.Хатаасан жимс. Байгалийн аргаар хатаасан усан үзэм ,чавга хамаарахгүй. Химийн аргаар хатаасан нанжин чавга, нархамба, чангаанз зэрэг жимс бол азотын хүчлийн давс ихтэй, өнгө, үнэр, амт оруулагч ихтэй тул элэг гэмтээдэг. 7.Бүх төрлийн лаазалсан бүтээгдэхүүн. Уршиг нь энерги их, шим тэжээл бага, хүний биеийн амин дэмийг устгадаг.8.Бэлэн гоймон.Уршиг нь шим тэжээлгүй, энерги, давс, амтлагч ихтэй тул элэг гэмтээдэг.9.Зайрмаг мөхөөлдөс. Уршиг нь сахар, тос их тул таргалуулдаг, эрүүл мэндэд ашиггүй.10.Шарж утсан хүнс хоол. Шорлог, хорхог зэрэг хуурсан, хэт шарсан, түлсэн утсан хоол нь онц хортой, хорт хавдар үүсгэх аюултай, элэгний ажиллагаанд муу нөлөөлдөг. Тахианы шарсан ганц гуяыг идэхэд 60 ширхэг янжуур татсантай адил хүнийг хордуулдаг.Түлэгдсэн мах онц хортой.
Их Британи улсын судлаачид 14 000 хүүхдийг хамруулж тэдний идсэн хоол хүнс эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлснийг судалжээ. Уг судалгааны дүнг үзэхэд гурван наснаасаа эхлээд дээр дурдсан хоол хүнс их идсэн хүүхдүүд бусад хүүхдүүдээс сэтгэн бодох чадвар илт дорой байжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дараах хүнсийг ашигтай арван хүнсний бүтээгдэхүүнээр зарлажээ.
1.Ногоон цай. Ашиг нь ходоод, улаан хоолой, элэг, арьсны хорт хавдар, амны хөндийн үрэвслээс сэргийлнэ. 2. Саримс. Ашиг нь цус шингэлж, нянг устгаж, холестринг бууруулж, тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. 3.Улаан лооль буюу помидор. Ашиг нь чөлөөт радикалыг эсэргүүцэн гадагшуулж, хоол боловсруулах эрхтэн, түрүү булчирхайн хорт хавдараас сэргийлнэ. 4. Буйцай. Их хэмжээний төмөр, флорын хүчил агуулсан тул зүрх судасны өвчнөөс сэргийлж, нүдний харааг сайжруулна.5.Дарс. Тохируулж тааруулж хэрэглэвэл эм болно. Шим тэжээлтэй, цусны даралт бууруулна. 6.Хушга, самар. Хатуу хальстай жимсний үр нь тархи мэдрэл, оюун ухааныг сэргээж, холестрин бууруулж, зүрх судасны өвчин, хавдар тусах магадлалыг бууруулна. 7. Гурван судалт загас нь ханамал бус өөх их тул цусан дахь холестринийг бууруулж, судас хатуурах, бөглөрөхөөссэргийлж, тархинд шим тэжээл өгч, тархины эс хөгширч зөнөхөөс сэргийлнэ. 8. Нэвс нь цусан дахь холестринийг бууруулж, зүрх судасны өвчин, бүдүү гэдэсний хорт хавдараас сэргийлнэ. 9.Цэцэгт байцаа. Шим тэжээл их тул хөх, бүдүүн гэдэс, ходоодны хорт хавдрыг эсэргүүцэх үйлчилгээтэй. 10. Цангис буюу Blue Berry жимс. Чөлөөт радикалыг эсэргүүцэж тархины ажиллагааг идэвхжүүлж судас хатуурах, хорт хавдараас сэргийлнэ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага үүн дээр нэмж дараах эрүүл ундаа, эрүүл шөлийг нэрлэжээ. Үүнд: Ногоон цай, үзэмний дарс, айраг, тараг, буурцагны зутан, ясны шөл, мөөгний шөлийг нэрлэжээ.
Мөнхөө багш лекцийнхээ төгсгөлд нь яаж зөв амьдрах талаар дараах зөвлөлгөө өгөв. Санаа сэтгэлээ сайхан болгож буянаа хураа. Сайн юм бод. Муу зүйл хийж их уурладаг бол хортой химийн урвал биенд чинь явагдаж цусны даралт ихдэж судас нимгэн болно.Архи, тамхи зэрэг муу зуршлаасаа сал. Зөв хоолло. Зөв хөдөлгөөн,зөвдасгал хий. Нар жаргаснаас хойш 3 цагийн дотор унт. Тогтмол зөв цагтаа унтвал маш сайн.Хүүхэд унтах хугацаандаа гурав дахин өснө, том хүн унтах хугацаандаа эрүүл мэнд нь 3 дахин сайжирна. Тараг идээд, цай уугаад эцэст нь аягаа долоо. Гарын алгаа үр. Хоёр хөлний гуяндаа бөмбөг хавчуулж дарж дасгал хий. Түрүү булчирхай чинь сайжирна. Мах хэрэглэхээ багасга. Бүхэл үрийн хоол ид. Сайн зүйлийгбод. Сайн үйл хий. Муу зүйлийг бүү бод. Сайхан зантай байж сайн үг хэл. Жингээ хас. Их жинтэй тарган хүн бүх насаараа бүтэн хонь үүрч амьдарсантай адил зовдог. Хэвлийгээрээ таргалвал элэг нь өөхөлж өвчний үндэс буй болно. Өвчин бол залуугаасаа эхэлдэг.
Америкийн эрдэмтэд 1952 оны солонгосын дайны дараа нас барсан 20-25 насны 300 америк цэргийн зүрхийг шинжилж үзэхэд30.0 хувь нь зүрх судасны өвчтэй байсан. Саяхан хэдхэн жилийн өмнө Хятадын Бээжин хотын 10-15 насы хэдэн зуун хүүхдүүдийг шинжилж үзэхэд 10.0 хувь нь зүрх судасны өвчний суурь шинж тэмдэг илэрсэн.Тэхлээр хүмүүн бидэнд 25 наснаас эхлэн хөгшрөлт явагдаж бүр эртнээс зүрх судасны болон бусад өвчний суурьүүсдэг ажээ. Иймд хүүхэд нас, өсвөр наснаасаа эхэлж зөв эрүүл амьдарч эрүүл мэндийн сууриа бат бэх, зөв сайн бүрдүүлэххэрэгтэй гэснийг монголчууд бид санаж явбал зохино”. хэмээн зөвлөв.
Миний бодлоор хэрэв хүн Монгол эх орондоо амьдарч байвал монголынхоо уламжлалт эрүүл хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Монгол цагаан идээ, ааруул, аарц, элгэн тараг, хөөрүүлсэн халуун сүү, шинэ бяслаг, айраг, гүүний саам, ингэний хоормог, ээзгий, хонь, үхэр, адууны шинэ мах, борцоо тохируулан тааруулж хэрэглээд байвал үүнээс илүү амин дэмтэй, ашигтай хүнс гэж хаана ч байхгүй билээ. Монгол эх орон минь хамгийн сайхан байгальтай тул хүмүүс энэ сайхан байгалийн дунд явган аялж рашаан усыг нь ууж байх хэрэгтэй.
Би хөдөө эмээгийнхээ цагаан идээг идэж өссөн хүн. Намайг бага настай байхад хэрэв би ханиад хүрэх юм уу, халуурвал ээж минь надад монгол хонины махтай шөл халуунаар нь уулгаад дулаан хөнжилөөр хучиж унтуулдаг байлаа. Хэсэг унтаад босоход ханиад арилж халуун бууучихаад эв эрүүл болчихсон байдаг сан. Тэхлээр монгол цагаан идээ, монгол малын мах тэр чигээрээ олон амин дэм агуулсан эм л гэсэн үг. Биөөрийнхөө эрүүл мэндийгсайтар анхаарч байсангүй, эрүүл мэндийг сайн зөвлөлгөө ч авч байсангүй. Харин би өөрийгөө архи уудаггүй, тамхи татдаггүй, уургүй тайван, муу зуршилгүй тул эв эрүүл хэмээн их л бардам боддог байлаа. Гэтэл би бүхэл өдөржин ажил дээрээ ширээний ард, компьютерийн ард сууж албаны бичиг цаастай зууралдаж ажилладаг байв. Энэ нь хөдөлгөөний хомсдолд орчихож байгаа хэрэг. Үдийн хоолыг нийслэл хотын аль нэг том хоолны газар идчихнэ. Орой нь гэртээ голдуу цуйван мэтийн хайрсан хуурсан хоол иднэ. Оройжин гэртээ телевиз хараад хөдөлгөөнгүй суучихна. Шөнийн 00 цаг хүртэл олон ангит кино телевизээр үзнэ. Би удалгүй хэвлийгээрээ таргалж, бүдүүн гэдэстэй болж, анх 65 кг жинтэй байсан бол миний жин нэмэгдээд 91 кг хүрчихсэн байсан. Энэхүү буруу хооллолт, жингийн нэмэгдлээс болж нэг л өдөр тэсэрсэн дээ. Би өвлийн нэгэн өглөө ажилдаа явж албан байгууллага дээрээ очоод ажлын өрөөнийхөө хаалганы өмнө гэнэт ухаан алдаж унасан. Нэн даруй нийслэлийн гуравдугаар эмнэлэгт яаралтай хүргэгдэж, зүрхний цахилгаан бичлэг хийлгэж оношоо тодруулан нэн яаралтай зүрхний мэс ажилбарыг тэр өдрөө хийлгэж амь гарч билээ. Яагаад миний бие муудсан бэ гэвэл олон жил чихрийн шижин өвчинтэй явж үүнийгээ огт хайхралгүй, эм ч уухгүй явсаар байгаад чихрийн шижин зүрх рүү орсон юм байна лээ. Чихрийн шижингийн нэг аюул бол өөрт огт мэдэгддэггүй, юү ч өвддөггүй явсаар байгаад гэнэт нэг өдөр нам унагадаг өвчин юм байна лээ. Монгол эмч,сувилагч нар маань миний амийг аварсан үлэмж их ачтанууд даа. Тэгээд би эмчийн заавраар эрүүл мэндээ анхаарч, жингээ багасгаж,холестеринээ бууруулж, хөдөлгөөн дасгал хийж, зөв хооллолтод анхаарч эхэлсэн дээ. Жингээ 20 кг бууруулж чадсан. Даралт хэвийн болж, холестрин буурсан. Жин буурахлаар бие хөнгөрөөд элдэв өвчин багасдаг ажээ. Тэхлээр монголчууд бид хөдөлгөөний хомсдолоос гарч, зөв хооллолтод ихэд анхаарах хэрэгтэй юм байна лээ. Монголчууд маань амралт зугаалгын үедээ хонины хорхог, тосонд хайрсан хурсанхоол их идээд араас нь “Эрүүл мэндийн төлөө” хэмээн ерөөл хэлж,архи их хэмжээгээр уугаад байдаг. Энэ чинь л өөрийгөө дээд зэргээр хорлож байгаа үйлдэл юм байна лээ шүү.
Хүмүүн бид зөв эрүүл амьдарвал наян нас хүрнэ гэдэг наад захын боломжтой асуудал ажээ. Мөнхөө багшийн лекц дээр очсон манай наян настай буурлууд маань 108 нас хүрэх тухай ярьж байна лээ шүү. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Монголчуудын хэлдэг “Өвчингүй бол жаргал, Өргүй бол баян” гэдэг мэргэн сургаал мөн ч их үнэн үг шүү.