Болохгүй явдал-2012
УИХ-ын сонгуулийн өдөр мянга мянган сонгогчид өөрсдийг нь худалдан авахаар санаархаж тараасан мөнгийг тушаах ёслол боллоо.
фельетон-төлөг
Сонгогчид мөнгөнөөс татгалзав
УИХ-ын сонгуулийн өдөр мянга мянган сонгогчид өөрсдийг нь худалдан авахаар санаархаж тараасан мөнгийг тушаах ёслол боллоо. Шударга бус явдалд эгдүүцсэн сонгогчид “сэтгэл зүрхээ худалдахгүй, итгэл үнэмшлээ зарахгүй” хэмээн эгдүүцэж байв. Монголын шударга сонгогчид авилгачдын тараасан мөнгөөр өнчдийг асрах, боловсролыг дэмжих сан байгуулахаар шийдсэн юм. Сонгуулийн хэсэг хороонд ажиллаж байсан төрийн шударга албан хаагчид бүр их мөнгө тушаалаа. Санал тоолох ажлыг будлиантуулах зорилгоор авилгачдын өгсөн тэрбум, тэрбум төгрөгийг тэд хандивын санд ёслол төгөлдөр тушааж” Бид Чингэс хааны байгуулсан монгол төрийн албан хаагчид. Авилга авч буяндаа бузар хийхгүй” хэмээн зориг төгөлдөр хэлж байв. Сонгуулийн авилгыг эргүүлэн хандивлах хөдөлгөөнөөр нийт 76 тэрбум доллар цугларсныг өнчин хүүхдийг асрах, сурлага сайтай хүүхдүүдийг баруунд өндөр боловсрол эзэмшүүлэхд зориулах юм байна.
Малчид хотынхонд туслав
Аймаг, сумд дахь Улаанбаатарын зөвлөлийнхэн хуралдаж махны үнэ нэмэгдээд цагаан сараа хийж чадахгүй байгаа хотынхондоо тусалж эхлэв.
Сүүлийн хорин жилийн турш эдийн засгийн хямрал бэрхшээлийг сөрөн мал нь өссөн хөдөөгийн сайхан сэтгэлт ардууд “Монгол ах дүүсийнхээ дэмээр овоо өндийлээ, Одоо хүн чанараа харуулж бусдадаа туслах цаг болсон” гэж бодох болжээ. Өнгөрсөн намар олон арван нэхий, үхрийн ширийг “Хотын орон гэргүй ядуус дэвсэж, ядаж доороосоо жигнүүлэхгүй унтаж байг” хэмээн бэлэглэж байлаа. Мөн “манай сумын уугуулууд хоосон хонох учиргүй” хэмээн цувдай толгойг машин машинаар илгээсэн газар ч бишгүй.
Энэ жилийн цагаан сараар малчид “нэг айл нэг хонины мах” хөдөлгөөн өрнүүлэн нийслэлд байгаа цагаалалтын бэрхшээлтэй айлуудад бүтэн гулууз бэлэглэж “Монголчууд бие биедээ тусалсаар байгаа цагт эх орон алзахгүй” хэмээн хэлж байна. Тэд “бид зуд болох бүрийд л өвс тэжээл үнэгүй авч, малаа барахын цагт татвар төлөгчдийн мөнгөөр малжуулах хөтөлбөрт хамрагдаж ирснээ мартах аргагүй” хэмээн өгүүлэх аж.
МАН уучлал гуйв
МАН-ын удирдагчид “маш олон хүнийг зүгээр явж байхад нь алсан маань нарийн яривал буруу талдаа байжээ. Уучилчих юм байгаа биз” гэж хэлэв. 1930-аад онд буудуулсан 30.000 орчим хүн нам-төрдөө дайсагнасан баримт бол одоохондоо олдсонгүй. Олдсонгүй юу байхав, баримт хайх цаг зав байсангүй. Ер нь бол эрвэл олдохгүй юм байдаггүй.
Манай нам хэлмэгдүүлэлтийг буруушаах ба цаашдаа бид лам нарыг алахаар төлөвлөсөн юм алга хэмээн тэд мэдэгдлээ.
АН фракцгүйдэв
АН-ын фракциуд үйл ажиллагаагаа сайн дураараа зогсоов. Намын дарга нь аргаа барахдаа эртнээс нааш өвөг дээдэс маань “Фракцгүй нам, фракгүй дуучин”, “Сайн фракци сайдын суудал” хэмээн сургасаар ирсэн. “Сайхан хагарал намын чимэг, сайхан будлиан сонгуулийн чимэг” байдаг бус уу? Манай намын саналыг хэн хуваах болж байна хэмээн үглэж байна.
АН фракцитай болохын тулд сонгуулийн өмнө “Намынхаа саналыг хэн сайн хуваах вэ” сэдвээр уралдаан зарлаад нэмэргүй. Засгийн газар байгуулахдаа “Сайдын суудлыг зөвхөн жигүүр фракцийн тэргүүнд картаар олгоно” гээд ч хариугүй.
Алдар цолоо дуудуулсан жигүүрүүд нь “Бид намаа ялуулахын тулд л намдаа орсон. Хагалах гэж элсээгүй” гээд хөдлөх юм биш.
Ийнхүү “нэг харахад хоёр жигүүртэй шувуу ч гэмээр, дахиад харахад дөрвөн далавчтэй тэмээлзгэнэ ч гэмээр” асан АН тэмээн хяруул аятай болчихов.
Хүчний байгууллагуудыг ажилгүйдэл нөмрөв
Бүх шатны шүүхийн бүх шүүгчийг гурван жилийн цалинтай нь тэнцэх тэтгэмж өгөөд гэр лүү үдлээ. Монгол оронд гэм хэрэг гарахаа байсан тул сүүлийн жил нэг ч шүүх хурал болсонгүй. Жаахан додомдоод гэмт хэргийг шинж оруулчихмаар тохиолдлыг гэгээн цагаан өдрөөр дэн барьж хайгаад ч олоход бэрх болов. Сарын өмнө рестораны өлгүүрээс булган малгай алга болсон нэг тохиолдыг цагдаа, тагнуул, тэр бүү хэл авилгатай тэмцэх газар булаалдан мөрдсөн боловч 30 минутын дараа хүний малгай андуурч өмссөн согтуу толгой солиог нь гаргахаар эргээд иржээ. Малгайгаа сайжруулах зорилгоор сольсон гэх үндэслэлээр ганц нэг гэмт хэрэг сэдэж болох санаа бүгдийнх нь толгойд сэрхийжээ, уг нь. Гэтэл согтуу толгой нь алтнаас ч үнэтэй шиншилла хулганы арьсан малгайтай байж таарав. Уйдсан цагдаа нар эхэндээ үгийг сүлжээ бөглөж сураад, улмаар программ хангамж руу оров. Шүүгч нар хөл бөмбөгөөс хөлийн цэц хүртэлх уудам зайд менежмэнт хийж байна. Шоронгууд амралт, аялал, жуулчлалын чиглэлээр ажиллах болсныг дурьдах хэрэг байна уу?
Энхбаяр төрөлхи намаа хайрлав
Н.Энхбаяр гуай бүхий л амбицаасаа татгалзаж төрөлх нам-МАН-ыгаа зүйл бүрээр дэмжихээ илэрхийлэв. Жирийн иргэний хүү намайг жирийнгүй сайд, эгэлгүй дарга, парламентийн гишүүн, ерөнхий сайд, ерөнхийлөгч болгон өсгөж хүмүүжүүлсэн МАХН агсан МАН болоочийнхоо ачийг хариулах цаг ирсэн. Хуучин намынхаа хуучин нэрийг өндөлзүүлэх нь эх нам-МАН-ынхаа хүчийг тарамдуулсан нүнжиггүй хэрэг болох учраас иймэрхүү санаархлын илрэл бүртэй тэмцэгч байх болно гэж тэр амлалаа. Намайг өдий зэрэгтэй болгосон МАН-ын мянга мянган гишүүдийн сэтгэл сэв хийсэн нэг ч алхам хийхгүй. Намайг дэмждэг бүх хүн МАН-д саналаа өгөөрэй хэмээн уриалав.
Ариун харчуул
Эрчүүдийн ариун явдал замаа алдав. Хуучиндаа “охид ариун бол төр ариун” гэж байснаа даа. Одоо эрчүүл ариун бол охид ариун, охид ариун бол төр ариун, төр ариун бол эрчүүд ариун гэх болов. Олон арван эрчүүд өөртөө хавтаст хэрэг нээн долоон булчирхайгаа тоочоод түүнээ гэгээн валентины өдрөөр авгайдаа өргөн мэдүүллээ. Дараа нь дахин ийм явдал гаргахгүй хэмээн Ээж хайрханд тангараг тавиад, бэлгэвчээ овоонд өргөв. Болтугай болтугай....
Зочин
Зочин
Eebii
Зочин
Зочин
kkkk
Зочин
Felieton-yii FELIETON
Uls turiin zuuch ba lobbichin gej hen be
Zuuch ba lobichin geed goyo mergejil baih
Зочин
kkk
Зочин
Зочин
Зочин
nasan
jinst
shooter
Зочин
Зочин
daajignald
Зочин
Монгол
wyhahahah
kkkk
Малчин??
Zorig
NB
уншигч
Зочин
hh
XABTXACAP
sdf
saruul
зочин
he he
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
irgen
irgen
zochin
demjigch
Зочин
goyo l um
amar
Иргэн
Зочин