ҮЕР, НААДАМ, ПЛАССАЙЗ ЛЭЙДИЗ, МАКРОН БА МАНГАД
Зуны зугаатай өдрүүд үргэлжилсээр
Өмнө ийм бужигнасан зун болж байсан юм уу? Гэтэл зун нь дуусаагүй л байдаг. Лав 10 сар гартал налайтал зусцгаана. Наадмын маргааш намар гэж зүгээр залхуураад байхаар нь ажилдаа гар, хадлангаа ав, өвөлдөө бэлд гэсэн л санаа.
Наадам
Наадам сайхан боллоо. Ер нь жил бүр л сайхан болдог. Наадамгүй зун л муухай байсан даа, дайн л болоогүй юм бол Монголд төрийн наадам яаж ийгээд болж л байх ёстой юм билээ. Ковидын фон дээр эрх баригчид нь ч мэдрэмжгүйгээ гайхуулж, сөрөг хүчин нь ч дэнсний нөгөө талд юу ч хамаагүй тавьж улангасч байсан үе. За өнгөрсөн юм яахав, наадмаа ярий.
Морины хэрүүл гардгаараа гарч, цол багатай залуус аварга арслангуудыг хаян үзүүр түрүүнд үлдлээ. Гэхдээ финалдсан бөхчүүдийн тухай яриа, бай шагнал ингэлээ тэглээ гэсэн яриануудыг бүсгүйчүүд л өртөөлөн гаргадаг гэж бодлоо. Царайлаг залуус байхаар тэнгэрээс Thor буугаад ирцийм шиг шаагилдаад, энгийн бор залуусыг тэгсгээд шууд хаячихаж байна. Тэгэнгүүт тэр суурин дээр нь шарга шүдлэнгийн эзэн эрүүл цагаан шүдэт, живэр сахалт, яргай бор уяач Улаанхүү тодорч гарлаа. Бүсгүйчүүд маань хавиргыг нь тоолж шагшив. Тэгснээ нөгөө морио зарлаа гэнгүүт гэнэт уурласан уу гүй юу кк. Ядуу Улаанхүү гоё, баян Улаанхүү муухай байж л дээ. Эцсийцст эгогоо л тэжээж байж. Ер нь хүний амьдрал бүхэлдээ эгогоо л тэжээх үйл явц байхад заавал эгогоо тэжээлээ гэж онцлон ярих хэрэг байна уу.
Сурынхан жоохон пиар хиймээр байна. Жил тойрон хийдэг шоутай, элдэв бай юм онодог, жижиг сажиг уралдаантай, нумын олон төрөлтэй энэ тэр болвол хүмүүс сонирхоно доо. Од мод мундаг улсуудыг эгнээндээ элсүүлж бариад. Энэ жил Ховдын засаг эмэгтэйгийн л бичил видео жаал явснаас сур тэгээд сураг ч гүй өнгөрдгөөрөө өнгөрсөн. Гадныхан тэр хавиар ньүздэг л юм шиг байна лээ. Гэхдээ сур дотор эргэлддэг эдийн засгийн эргэлтийг нь нэмэхгүй бол ирээдүй нь яах бол ч гэж боджаах шиг.
Солонгосын жуулчид нөмөрч байна
Төрөл бүрийн л жуулчид ирж байна. Гэхдээ солонгосууд цутгалаа. Бөөн том том одууд. Ахиад ч цаана нь ирнэ гэсэн одууд.
Засгийн зүгээс “аа бид....” гээд дуугарах гэтэл хүмүүс “зайл эднүүс чинь өөрснөө ирж байгаа юм” гэж харагдана. Уг нь “Welcome to Mongolia” хөтөлбөр зарлаад, тэрний хүрээнд Соёлын яам нь өнгөрсөн өвлөөс л Солонгост элдэв юм хийгээд л байсан. Гэхдээ засаг нь энэ дээр цээжээ дэлдвэл мэдрэмжгүй хэрэг болно. Гэлээ гэхдээ бид бас ор тас үгүйсгэгдэх ч ёсгүй. Ер нь юмыг нь голоор нь харж, дүгнэдэг улсууд дуугарах биш дээ. Сошиал дээр эрх баригч ба сөрөг хүчний дайн л болж байдаг. Аль нам мам хамаагүй, хэрэв 2024 онд АН ялж засаг баривал яг энэ үйл лайг эдэлнэ. Нар өөд харахгүй. Толгой дараалсан эргүүнүүд засаг барьж байгаа гэсэн мэдээллээр нийгэм дүүрнэ. Үүний хажуугаар харин энгийн иргэд аль нам байхаас үл хамаараад засгаасаа юмаа шаардаад, зөвийг нь зөвшөөрөөд бурууг нь булшлаад явж байх ёстой юм. Юмыг голоор нь харах гэж энийг хэлээд байна. За жуулчнаа ярий.
Үнэхээр энэ цаг үед Монголын аялал жуулчлалын салбар масс нэмж чадвал валютын томоохон орлогын үүд нээгдэнэ. Салбарын ачаалал зөвхөн орны тоогоор хэмжигдэж байна. Зочид буудлууд, баазууд нэмэгдэх нь гарцаагүй байх. Үүн дээр нэмээд явуулын баазуудын орон зай ч онгойчлоо. Бүр давраад замын дагуух байнгын боловсон нойл, шүршүүртэй дэн буудлуудын зах зээл ч нээгдэж магадгүй. Одоо бол ашиглалтаараа зардлаа ч нөхөхгүй болохоор хүмүүс нээхгүй байгаа.
Одоо Оюун-Эрдэнэ Welcome to Mongolia хөтөлбөрөө Японд, Европын орнуудад идэвхжүүлмээр байна. Гэхдээ нэг талаас ингэж чармайгаад, өөрчлөлт нэг хоёр удаа ингэж харагдлаа гээд салбарынхан өөрснөө хандлагаа засахгүй бол ингээд л дуусна. Аяллын үнэ, гэр бааз ба хоолны үнэ тэнгэрт гарсан сурагтай. Өнөөдөр л ганц ходроод явуулчий гэдэг эргүү хандлагаа засахгүй бол хойтон хэн ч ирэхгүй. Дээр нэг ийм жиргээ харж байсан: “хятадуудаас 15 мянган юаньд юм авахад 10 мянган юанаар дайлаад байх юм!”. Энэ чинь л уг нь бизнес. Суралцацгаая аа монголчууд аа! Хүн ирээд л байвал бид харин ч юмаа хямдруулаад, дээр нь нэмээд өвлийн аялал жуулчлалаа өөд нь татах газар. Ирвэс харах, агнуур, мөсний загасчлал, өвлийн мото аялал гэх мэт төрлүүд бий.
Аялал жуулчлал бол үнэхээр чухал салбар! Наанадаж эдийн засагт нэмэртэй, цаанадаж дэлхий ертөнцтэй харилцаад эхлэхээр монгол үндэстний 5 настай жаалынх шиг болчимгүй, төлөвшөөгүй хандлага өөрчлөгдөх том нигууртай.
Үер
Энэ зуны ч гэлтгүй, энэ жилийн нэг том дурсамж үер байлаа. Хот тэр чигтээ л нэг өмхийвтөр болчихлоо. Ядаж байхад үнэрийн тухай уншцаныг ч хэлэх үү. Үнэр гэдэг чинь тэр өмхий юмны молекулууд хамар луу ороод байхыг хэлдэг гэнээ кк.
Гэхдээ ер нь голын хэмжээ, түвшин л нэмэгдсэнээс биш “үер” бол болоогүй гэсэн хүмүүс их байна. Санал нэг байна. Голын голдирол, сав гэж байдаг. Хүн ч гэсэн босоо нарийн биет боловч гараа алдлаад, хөлөө алцайвал өлхөн хоёр метр өргөн зай эзэлнэ. Харин тэр орон зай нь заавал байж байх учиртай. Гэтэл бид байшин барилга барихдаа хамаг голоо хавчаад барьчихжээ.
Хэрэв цаг хугацаагаар ухраад нэг хүнтэй уулзаж юм хэл гэвэл би 1995-96 он руу буцаж УБ хотын дарга Энэбиш, Энхболд нартай уулзаж хотоо хэвээр нь үлдээж байгаа мөнгөөрөө том магистралууд ийш тийш нь тат гэж хэлнэ. Эндээс үерийн, түгжрэлийн, утааны зургийг авч явж тэдэнд үзүүлнэ. Ямар харалган юм эхлүүлэх гэж байгааг нь харуулна.
Хуучнаар хөдөлмөрийн баатар, гавьяат өрлөгчин цол авах, харин өнөөдөр цементен ширэнгийн эзэд гэж цоллогдох олон ах нар маш олон байшин босгожээ. Тэдгээрийн дотроос S Outlet, Акуа гарден хоёр одоогоор үерийн буруутнаар манлайлан тодроод байна. Ус ахиад нэмэгдвэл ахиад л үерлэнэ гэдгийг өчигдөр ахиад л харлаа. Жил бүр давтагддаг “борооны улиралтай” ч болсныг хэлэх үү. Үүнээс яаж зайлсхийх вэ? Энэ байшингуудыг дугуйтай болгож бороо ихэсвэл зөөдөг байх уу кк. Ямартай ч тийм байшин тэнд байж болохгүйг харцгааж байна. Шийдвэртэй арга хэмжээ хүлээж байх болов уу гүй болов уу?
Макрон ба Мангад
Бах ханах шиг болох юм. Өмнөхөн нь бас Польшийн ерөнхийлөгч ирсэн. Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн. Дараахан нь Макрон айлчлав. Монгол үнэхээр хөөрхөн байршилд байна. Француудтай цөмийн салбарт хамтран ажиллах яриа хөөрөө ч өрнөв. Казахстан аль хэдийнэ француудтай хамтраад өнөөдөр ямар болж байна. Гэтэл бид эндээ нэг хэдхэн “тэмцэгчдийн” худлаа үг, гүтгэлэг, хорлолтой хэрэлдсэн шиг урагшаа нэг ч ахидаггүй. Мэдээж оросууд, магадгүй орос, хятад хоёюулаа тэмцэгчдийн ард байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ хятадууд одоогоо ямар нэг үг, үйлдэл илэрхийлээгүй ч мэдээж дуртай байна гэж байхгүй. Харин мангас буюу мангад гэгддэг оросууд үүнийг ил цагаан зарлаж байна. Ерөнхий прокурор нь болох Игорь Краснов гэгч этгээд Монгол улсыг өөрсний дотоод хөрш гэж зарлалаа. Мөн Монголд барууны нөлөө ихсээд байгааг анхаарна гэдгээ мэдэгдлээ. Энэ бүхнийгээ Хятадад хандаж, тал авах гэж хэлсэн. Магадгүй Хятад, Орос хоёр Монголыг бүтэн тэвэрчихсэн байдаг болохоор внутренный буюу доторх гэж хэлсэн байж болно. Эсвэл ерөөсөө “манай Оросын” гэдэг утгаар хэлсэн ч байж болно. Аль нь ч ялгаагүй Монголыг дорд үзсэн, байхгүйд тооцсон үзлээ ил гаргалаа. Улс гүрнийх нь номлол ердөө газар нутагаа тэлэх. Бодох юм их байна. Харин үүний эсрэг “Хүүкээ шууд салаавч өгөөчээ, хуц гэж хэлээчээ!” гэх нь дээр хэлсэн шиг таван настай хүүхдийн л санаа. Гэхдээ нийгэм нь ийм сайхан чөлөөтэй, олон ургальч тул ардчиллын Баянбүрд гэгдэж байгаа юм. No war-чуудад талархах учир нь бас энэ.
Sarnai
тулга
Зочин
Зочин