Орос сунтаг шүүлт
90-ээд онд БНХАУ-ын саналаар ЗХУ цэргийн баазаа манайхаас татаж, мөн Монгол картын бараанд орсноор зөвлөлтийн мэргэжилтнүүд буцсан билээ. Задарч бутарсан Орос тэр үед Монголыг бодох байтугай өөрсдөө хямралд унаж, Барууны хөгжил рүү тэмүүлсэн.
90-ээд онд БНХАУ-ын саналаар ЗХУ цэргийн баазаа манайхаас татаж, мөн Монгол картын бараанд орсноор зөвлөлтийн мэргэжилтнүүд буцсан билээ. Задарч бутарсан Орос тэр үед Монголыг бодох байтугай өөрсдөө хямралд унаж, Барууны хөгжил рүү тэмүүлсэн. Дэмжиж тусалдаг Сэсээртээ хаягдаж бойтоглосон Монгол сох мартагдав. Газрын гүнд орших эрдэс гэгч чулуу шороогоо гурван сая хүрэхгүй ард түмэнд олборлох, боловсруулах, тээвэрлэх хүч хөрөнгө байсангүй. Ганц арга нь гадны хөрөнгө оруулалт дуудах байлаа. Энэ үүднээс бид гурав дахь хөрш гэж баахан ангалзав. Гэтэл гурав дахь хөршүүдээс хөрөнгө ороод ирсэн. Монгол сэргэлээ. Ашигт малтмал үнэ орж буй үе таарч эдийн засгийн өсөлт арав өнгөлзөв. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг. Цааш зүтгэлээ.
Тэгтэл ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар орхисон Монголоо эргэв. Энэ зуур Монголд хөрөнгө оруулагчдыг колончлогчид гэж үзэн яддаг хуучин үзэл амиллаа. Газар шорооныхоо төлөө амиа золих эх орончид Төрийн ордон өөдөө нум сумаар харваж, бүр давраад гранат буугаар зэвсэглээд бүслэв. Уранд хордсон малын төл гээд улаан цурвууд телевизээр харуулах моод дэлгэрлээ. Зөвхөн гурав дахь хөршөө хөөгөөд зогссонгүй, урд хөршөө хажиглав. В.Якунин 5000 км ОХУ-ын боомт хүртэлх тээвэрлэлтээ 1000 км Тяньжингийн үнээр тооцно гэж амаллаа. Тэгж тээвэрлэвэл Оросын төмөр зам алдагдалд унах тул Якунин өөр үндэслэл хайлаа.
В.Якунины тууштай дэвшүүлдэг нөгөө үндэслэл нь “Монгол орон ганцхан хэрэглэгч Хятадаас хэт хамааталд орно” гэж айлгах онол юм. Түүний онолын үр дүнд, “Власти” сонинд бичсэнээр, “Монголд хэт үндсэрхэг байгуулагууд гарч ирсэн бөгөөд тэдний идэвхтэнүүд хас тэмдэг зүүж, хятад иргэдийг зодох, мөнгө нэхэх, мөн хятад эрчүүдтэй холбогдсон гэх монгол бүсгүйчүүдийн үсийг хуссанаа гайхуулан ярилаа” гэж онцолжээ. Канадын “Хан ресурсес” компанитай байгуулсан гэрээгээ “Росатом”-ын тэргүүн С.Кириенкогийн тулгалтаар цуцлан, тэднийг хөөж гаргасны улмаас олон улсын шүүхээр 100 гаруй сая ам. долларын өрөнд ойчлоо. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын хойт дүрийг тодруулах орос сунтаг шүүлт идэвхжив.
Оросын www.asiarussia.ru цахим хуудас: Путин улс орныхоо бүх засаглал, эрх мэдлийг гартаа атгасан цорын ганц лидер хэдий ч монголчуудтай одоохондоо ажиллаж чадахгүй л байгаа. Монгол улс нь парламентын засаглалтай улс бөгөөд үүнд л тэдний өвөрмөц агуулга оршиж буй юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Путинд зөндөө олон юм амлаж байсан боловч дахин сонгогдож чадаагүй. Оросууд ингэж хаширсныхаа дараа Монголд хамгийн гол хүн нь Ерөнхий сайд юм байна гэж ойлгоод С.Баярыг Ерөнхий сайд болоход нь тусалцгаав. Тэгтэл өнөөх нь Ерөнхий сайдын суудалд очуутаа Оюутолгойн ордыг өгөлгүй хулхидсан. Тэгэхээр нь Х.Баттулгатай ажиллаж эхэллээ. Тэгтэл өнөөх нь шуналаасаа болоод маш сайн бэлтгэсэн комбинац төлөвлөгөөг нурааж орхив.
Дээрх нийтлэлээс үзэхэд гадны ашиг сонирхолд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёр шиг хүчгүйдэж, бүрэн атгуулахгүй болсон Төрийнхөө тогтолцоонд монгол хүн бүхэн өдгөө мөргөж явах учиртай санагдлаа. Ухаа худаг-Гашуун сухайтын 267 км уурхайн төмөр зам 7 жилийн өмнө анх яригдаж эхлэх үед З.Энхболд гишүүн Таван толгойн нүүрсийг галт тэргээр зөөснөөс машинаар зөөсөн нь олон жолооч ажилтай болж илүү ашиг гарна гэж мэдэгдсэн. Энэ үг явууртай үг байжээ. З.Энхболд УИХ-ын дарга болмогц 267 км уурхайн төмөр замыг эсэргүүцэгч дуршлаараа зард гарсан А.Гансүхийг зөвлөхөөрөө татан аваад, дээр нэр гарсан УИХ-ын гишүүн Х.Баттулгатай сүжирсэн нь ийм учиртай юмсанж. Одоо саяхь гурав дээр “Путинд зөндөө олон юм амлаж байсан” боловч дахин сонгогдоогүй Н.Энхбаяр нэмэгдэж буй болтой. Тэд орос сунтаг шүүлтээр тодрогч дөрөв бөгөөд тэр дөрвөн гавлын сэтгэснийг АН, МАХН-ын бодлого гэж таарна. Тэр дөрвийн бодсоны эсрэг товч дарвал ирэх сонгуульд нэр дэвших эрхээ хасуулах аж. Задарсан ардчилагч нарыг дэглэх наанаа зөв ч цаанаа Оросын бөглүү хязгаарын эрх мэдэлгүй муж болох вий гэх айдас дагуулна. Бултчихсан С.Баяр молодец болох шив.
Монголын эдийн засгийн өсөлт үүлэн чөлөөний нар байжээ. Гэхдээ үүлэн чөлөөний нар буруугүй бид муугаасаа болсон. “Комсомольская правда” сонины сурвалжлагч Дарья Асламова, “ОХУ-ын Төрийн думын депутат В.Зубов Монголын өсөлт Оросын өмнөд Сибирийн эдийн засагт муугаар нөлөөлж байгаа гэсэн юм. Зубов Монголыг бүр шинэ цагийн Кувейт болсон гэсэн. Энэ дуулиант мэдээг сонсоод би Улаанбаатарыг шинэ Дубай л гэж төсөөлж байв. Гэтэл энэ хот намайг бүр шоконд оруулсан гээд бод доо” гээд хотынхны гуравны нэг нь монгол гэртээ ус, цахилгаан, цэвэр бохир усны шугамгүй амьдарч байна. Оросын өмнөд Сибирийн эдийн засагт Монгол саад болох нь байтугай байна хэмээн баярлаад бидний муу муухайг хөөр бах, доог дохуу болгон бичжээ. Миний бодоход Монгол хөгжвөл хөршдөө тустай, доройтвол тээртэй баймаар. Манай өсөлтөд дургүйцэж, уналтад олзуурхдаг хөрштэйгөө мэдээд авсан нь хаа очиж их юм. Нүүрсний экспорт, нефть нэрэх үйлдвэр, ураны олборлолт, ДЦС болон УЦС-ын бүтээн байгуулалт олон жил гацав. Эрчим хүч, шатахууны хараат байдлаас гарах гэсэн болгон явдаггүй ээ. Эд бүгдийг хөдөлгөж чадах лидерүүд байна уу.
Улсын Төлөвлөгөөний комиссын дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч, Ерөнхий
сайдын албыг насан турш хашсан Д.Содном “Ашиглагдах магадлалгүй, ашигласан ч үр
ашигтай байх үндэслэл муутай энэ чиглэлийн олон зуун км төмөр зам барихыг эхний
ээлжийн зорилго гэж шийдэж, урагш тавих төмөр замыг бариулахгүй удаасан нь
ноцтой алдаа болсон. ОХУ-ын нутгаар тээвэрлэж далайд гарна гэж ярьж байсан нь
судалгаагүй том эндүүрэл байсан. ОХУ Якутын өмнөд хэсэгт байдаг Нюренгриний
тэрбум тоннын нөөцтэй коксжих нүүрсний ордынхоо ашиглалтыг нэмэгдүүлж байгаа
боловч далайд хүргэх төмөр замын тээвэрлэлтийн нөхцөл хүндрэлтэй, өвөл хөлддөг
далайн боомтын хүчин чадал асуудалтай зэрэг мэдээлэл байгааг бодох, ухаарах
хэрэгтэй” гэж төр засгийн байтугай иргэн хүний ч нүд нээгдэхээр хэлжээ. (Өдрийн сонин. 2015-07-06)
Жич: Хэдэн жилийн өмнө ОХУ-ын өдөр тутмын сонин “Коммерсант”-ын тоймч Александр Габуев “Монгол нүүрсээ Транссибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцож байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар энэ нь Таван толгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм” гэж бичсэн.
Оросын “РИА Новости” агентлаг: “ХХ зууны Монгол Зөвлөлтийнх байсан. Тиймээс булаалгаснаа бараг дайтаж байж эргүүлэн авахад хүрээд байна. Монголчууд Хятад Япон гээд чинээлэг хөршүүдтэй. Тэд нар дээр Америк Канад нэмэгдсэн. Тиймээс бидний итгэл найдвар нэг л зүйл дээр тогтоно. Ирээдүйд газар зүйн байрлалд өөрчлөлт орохгүй л бол Монгол Оросоос холдохгүй”.
Монголын төмөр замын төлөөх тэмцлийн зүтгүүр нь ОХУ-ын төмөр замын “РЖД” нийгэмлэгийн тэргүүн В.Якунин гэж “Власти” сонин тэмдэглэжээ. Үүнийг бид ч гадарлана. В.Якунины комбинац ОХУ-ын хил хүртэл Монголоор 1300 км өргөн төмөр зам тавиулж, Транссибирийг ачаа тээвэртэй болгох! “Власти” сонины эх сурвалжаас үзэхэд Транссибирийг ажиллагаанд оруулах нь энэхүү амаргүй төслийг Якунин сонирхох болсны үндсэн шалтгаан гэжээ.
Дэлхийн банкны тооцоогоор Тяньжингаар дамжуулан нүүрсээ Япон, Өмнөд Солонгост тээвэрлэх, Оросоор дамжуулснаас хоёр дахин хямд тусах гэнэ. Дэлхийн сэргээн босголт, хөгжлийн банк Монголын төмөр замын бодлогыг нэг бус удаа шүүмжилж, тээвэрлэлт Оросын нутгаар 4-5 мянган км тойрвол, Хятадаар тээвэрлэснээс гурав дахин их зардал гарна гэж сануулсан байдаг.
“Орос ах нар юм чинь Монгол хохирсондоо яадгийм” гээд бид хамаг байдгаа сэгсэрч 1300 км өргөн төмөр зам тавиад, 2-оос 3 дахин алдагдалтай тээвэр хийх, хэн ч бодсон, арай горьгүй байх аа. Баргийн юмыг бол бид орос ахынхаа төлөө даахыг хичээнэ. Цөөхөн хүнтэй жижигхэн эдийн засагтай улсад тэсэж үлдэхүйц төсөл, найрсаг хөрш бол, санал болгомоор юм. Гайхалтай.
2015-08-15
baneh.co@gmail.com
Гана
Зочин
Dorjgotov guai-g taivan orhi!
zaa nogoo "zonog ovgon" gegch garaad irlee...
Зочин
иргэн
Наран
Наран
Зочин
Зочин
Зочин
zochin
тэнэг өвгөн
like
zochin
Doctor lecter
zonig obgond
Зочин
Зочин
Магсар
Магсар
Зочин
Зочин
Баатар
zochin
Зочин
Зочин
зочин
Манкурт нарт
Манкурт нарт
Монгол
Монгол
Монгол
buugiib
buugiib
Зочин
Зочин
Mongol
Зочин
Зочин
Зочин
E
Зочин
Зочин
Доржготовд:
Зочин
Зочин
teneg obgond
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
НЭР ХУГАРАХААС ЯС ХУГАР ГЭДЭГ ДЭЭ
Oogii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол
Зочин
lkjh
Зочин
Зочин
dorj gotovd
dashtserend
zochin
zochin
zochin
zochin
zochin
zochin
бооги
Мгл
Зочин
Зочин
жүүги
ор
Больдоо
Зочин
Зочин
Зочин
Z.Enhbold, Jenco
Зочин
Зочин
Зочин
Зочин
хэххэ
хэхэхэ
Зочин
Зочин
Зочин
Онон
Зочин
Зочин
zunug
Gotov
Зочин
Зочин
Зоригтой бичижээ
Зочин
иргэн
Tugs
Зочин
Зочин
Зочин
Зочин
Амгаа
Зочин