Байрны гадаа цонхныхоо харалдаа газарт:

"Болд оо, би жирэмсэн. Утсаа ав" гээд биччихлээ. Байрныхан намайг хүнтэй унтсан гэж бодог.

***

Aмөрик киноны ангилал: 

G: Бүсгүй хэнийх ч биш
PG: Бүсгүй сайн талын баатрынх
R: Бүсгүй дайсны талын баатрынх
X: Бүсгүй нийтийнх
XXX: Бүсгүй ба бүсгүйн ээж нь нийтийнх

***

-Чимгээ, мөнгөөр уулзах саналыг чи хүлээж авах уу?
-Хэд?
-100 доллар
-Өө, тийм ихийг би төлж чадахгүй.

***

Жижиг хөхтөй хүүхнүүд илүү жаргалтай байдаг. Учир нь тэднийг зөвхөн хөхөнд нь болж хайрлаагүй гэдгийг тэд мэддэг.

***

Баячууд мөнгө чухал биш гэдэг. Итгэж байна аа. Гэхдээ яг өөр дээрээ бас шалгаад үзчихмээр байна.

***

Амьдралын туршлага гэдэг нь: хонжвор нь зарлагдсаны дараа хожсон тоог нь тааруулж авсан сугалаа л гэсэн үг юм даа.

***

Ингээд л дотор элдэв ХАР бодол төрөөд ирэхээр нь спиртээр норгож цайруулахгүй бол болдоггүй юм.

***

5000 төграг өгөхөд: 

1-р ангийн хүүхэд: Өө, баяжчихлаа!
6-р ангийн хүүхэд: Ганц бургер л авах мөнгө байна
10-р ангийн хүүхэд: Энэ юунд ч хүрэхгүй
Оюутан: Өө, баяжчихлаа!

***

Таны хувьд ердөө л жолооны үнэмлэх байх, харин замын цагдаагийн хувьд тэр чинь цалингийн карт л гэсэн үг.

***

Уг нь ойролцоо утгатай үгс юм. Гэхдээ "Би чамайг мартахгүй" гэж хэлүүлэх нь "Би чамайг саначихъя" гэж хэлүүлснээс хавьгүй дээр.

***

Цэцэрлэгийн хүүхэд: 

-Аав, та орой намайг эрүүл ирж аваарай. Согтуу ирэхээрээ намайг биш манай багшийг аваад явчихдаг шүү.

***

-Гэнэт шидтэн гарч ирээд 100 мянган доллар бэлэглээсэй
-Нэгэнт мөрөөдөж байгаа юм бол нэг мөр сая доллар л хүсээч
-Өө тийм бүтэшгүй юм бодож яадаг юм!

***

Манай нөхөр олон жил буруу рультэй машин унаж байгад ноднин зөв талдаа машин авсан юм. Гэсэн ч баруун тийшээ нулимдаг зангаа болихгүй юм.

***

-Бүcгүй та ямар дотоож өмссөн байна?
-Цагаан. Шууд бууж өгнө

***

-Дуурь гэж юу юм бэ?
-19.00 цагт эхлээд 2 цаг шахам суугаад цагаа харахад дөнгөж 19.20 болж байдаг нэг тийм зүйл.

***

Жинхэнэ найз хэзээ ч "үгүй" гэж хэлэхгүй. Дуугүй л гарч дэлгүүр ороод худалдаж авч ирээд хундагалаад өгнө.

***

Нэг залуу танилцсан хүүхнийхээ гэрт очтол гэрээр нь дүүрэн зөөлөн тоглоом байх юм гэнэ. Жижиг бамбруушнууд тавиур дээгүүр, дунд зэргийнх нь сандал дээшүүр, том тоглоомууд нь газраар байж. Нөгөө ажлаа хийж дуусгаад хувцаслаж байтал бүсгүй: "Шагналаа ТАВИУР дээрээс аваарай" гэжээ.

***

Царайлаг мөртлөө бас ухаалаг хүн хорвоод байхгүй гэх юм. Яана аа, тэгэхээр би энэ дэлхийд оршихгүй байна гэсэн үг үү?

***

Хүүхнүүдийн нөхөр сонгох хэмжүүр нь янз бүр. Нэг хэсэг нь асар баян олигархыг хүсч байхад заримд нь даруухаан тэрбумтан байхад л болно.

***

Эрх чөлөө ч сайхан л даа. Гэхдээ би аз жаргалтай баймаар байна шүү дээ. 

***

-Эхнэр чинь чамайг “шувуухай минь”, “бялзуухай минь” гэж нэрлээд байдаг байсныг нь яаж болиулав?
-Толгой дээр нь баачихсан юм.

***

Багш: 

-За амралтаараа "Зүрхний Хилэн" зохиолыг уншсан нь гараа өргө
-Юу вэ, унших ёстой байсан юм уу? Би хуулаад биччихсэн.

***

Хүүхдийн эмч: 

-Яасан хөөрхөн хүү вэ!
-Та бүх ээж аав нарт л тэгэж хэлдэг биз
-Үгүй дээ нээрээ царайлаг юм
-Бусдад нь юу гэж хэлдэг юм та?
-Хүү тань тантай их адилхан юм гэдэг

***

Хөдөө. Өвөл. Эхнэр нь гадаа түлээ хагалж нөхөр нь гэртээ ТВ караоке дуулна.

-Эхнэр тань хүйтэнд гадаа, гэтэл та энд дулаан гэрт?
-Эхнэр солгой хоолойтой юм аа