Шинэ оны зорилтууд: 

2016: Дэмий юманд дахиж мөнгө үрэхгүй
2017: Зээлээ дарна аа
2018: Зээлүүдээ цөөлнө өө
2019: 2023 он гэхэд өргүй болчих юмсан.

2016: 90 кг хүртэл турна
2017: 95 кг хүрч болохгүй
2018: Дандаа эрүүл хооллоно
2019: 100кг хүрэхгүй байх дэглэм барина

2016: Энэ жил ядаж 10 ном уншина
2017: Ядаж 5 ном уншъя
2018: Ядаж 1 ном уншина аа!
2016: Ноднин эхлэсэн номоо дуусгана аа!

2016: Би өөр хүүхэн өдөхгүй
2017: Дахиж Туяатай уулзаж эхнэрээ хуурахгүй
2018: Туяатай суухгүй
2019: Би өөр хүүхэн өдөхгүй

2016: Би Чимгээд халамжтай хань болно
2017: Би Чимгээгээс салахгүй
2018: Чимгээтэйгээ эвлэрнэ
2019: Би Туяад халамжтай хань болно

***

-Шинэ оныг яаж угтав?
-2-ны үүрээр гацууран доор сэрсэн шүү
-Тийм юм байх шүү дээ
-Тэгэхдээ л Богд ууланд аймар хүйтэн юм байна лээ

***

Би жил болгон л гайхдаг юм, яг хэднийг хүртэл “Шинэ оны мэнд” гэж хэлэх ёстой байдаг юм бол гэж...

***

-Аав аа, эр хүн гэж хэн юм бэ?
-Гэр бүлээ хайрлаж, хамгаалж, авч явдаг хүчтэй хүнийг хэлдэг юм
-Оо, гоё! Би эр хүн болно оо. Яг ээж шиг.

***

-Танай фитнест бүртгүүлэх гэсэн юм...
-Шинэ оны амлалт уу?
-Тийм
-Манайд 4 селфитэй 1 хоногийн курс бий

***

Мароккогийн селекционерууд удаан хөдөлмөрлөсний эцэст "Фанта"-ны амттай жүрж гарган авч чадсан байна.

***

Хэнтэй шинэ оныг хамт угтана тэрнээсээ 9-р сард хүүхэд гаргана.

***

Сайн байна уу? Та миний Фейсбүүк хуудас руу маш их орж харсан байх юм. Та миний нөхрийн нууц амраг уу, эсвэл миний нууц амрагийн эхнэр үү?

***

Биеийн тамирын багш хөдөлмөрийн багш 2 зодолдвол хөдөлмөрийн багш ялна. Яаж ч боксдоод алх, хөрөөг барахгүй шүү дээ.

***

Шинэ оныг яаж угтана, тэр жилдээ яг тийм байдаг гэлцэх юм. Би одоо бүтэн жил Ерөнхийлөгчөө сонсоод л хундага тулгаад байх юм байх даа?

***

Тус бүр 1 алимтай 2 хүн алимнуудаа солилцвол нэг нэг алимтай хэвээрээ байна.
Нэг нэг мэргэн санаатай 2 хүн санаануудаа солилцвол тус бүр 2 мэргэн санаатай болно.
Харин нэг нэг нууцтай 2 хүн нууцаа солилцвол нэг ч нууцгүй болно.

***

Ээж аавдаа талархах сэтгэлгүй үр хүүхэд гэж байдаггүй. Харин хүүхдүүдээсээ талархал хүлээж байдаг тэнэг эцэг эх гэж бий.

***

3 найз сууж байлаа. 

1 нь санаа алдав.
2 дахь нь бас санаа алдав.
3 дахь нь: "Боль л доо. Дандаа л улстөржицгөөх юм"

***

Харьцангуйн онол: 

Өглөө сэрээд цаг харахад 5.30.
Таван минут зүүрмэглэчихээд цаг харахад аль хэдийнэ 8.55.
Лекцэн дээр ирээд цаг харахад 9.30.
Таван минут дугхийчихээд цаг хaрахад 9.30 хэвээрээ.

***

Эхнэр авсны дараа 3 хэцүү даваа бий:

1.Косметикгүй байхыг нь харах
2.Хамт дэлгүүр орох
3.Хадам чинь танайд зочлох

Эднийг давчихвал цаашаа гайгүй.

***

Тамхинааc гараад жүүс уу. Адилхан хортой.

***

Зарим нөхрүүд үүргээ буруу ойлгодог бололтой. Эр нөхрийн үндсэн үүрэг бол гэртээ аль болох их мөнгө авчирах юм шүү. 

***

Хүн мөргөсөн жолооч машинаасаа гүйн гарч ирээд хохирогчид хандан: 

-Та харин ч азтай байна, би эмч
-Харин та их азгүй байна, би хуульч

***

Ажилдаа өөрийгөө 100% зарцуул:

Даваа гаригт 12%
Мягмарт 23%
3 дахь өдөр 40%
Пүрэвд 20%
Баасан гаригт 5%.

***

-Танай хүү газарзүйн хичээлд их муу!
-Зүгээр дээ, угаасаа эхнэр бид 2-ын цалингаар нэг их хол явж чадахгүй.

***

Мэдээний гарчиг: “Татар”-ынхан маргааш Амгалан, нөгөөдөр Шархаданд очино.

***

Хадмындаа зочлоод ирснийхээ дараа нөхөр нь: 

-Чи эгчтэй гэдгээ надад яагаад хэлээгүй юм?
-Юун эгч?
-Ээж чинь "миний хөөрхөн охин" гэж хэнийг хэлээд байсан юм?

***

Орцонд тамхи татаж болдог байхад байрныхантайгаа танилцсан, одоо балкон дээр татдаг болоод өөдөөс харсан байрныхантайгаа танилцаж байна.

***

Дарга:
-За залуус аа, нарийн бичиг Чимгээ жирэмсэн болсон байна. Бүгд цусны шинжилгээ өгөх болж дээ.

***

Шүүх хурал дээр: 

-Яагаад салах болов?
-Эхнэр юм л бол утас, таваг гээд гарт таарсан юмаа шиддэг
-Анх удаа юу?
-Байнга
-Тэгээд яагаад одоо гэнэт салах болов?
-Урд нь ондоггүй байсан юм.

***

Эхнэр нөхөр 2 бааранд сууж байтал нэг бүсгүй ирээд нөхрийг нь үнсэв. Эхнэр нь:
-Хэн юм?
-Засс, маргааш харин түүнд ЧАМАЙГ хэн гэж хэлнэ ээ?!

***

2014 оны Олимпод азиас Накхонратчасима (Тайланд), Тируванантапурама (Энэтхэг) гэж хотууд өрсөлдөж ялагдахад олимпын хорооныхон "Ёоох, ашгүй дээ" гэсэн гэдэг.

***

Мөнгөтэй болонгуут хүүхнүүд наалдана.
Хүүхнүүд байхаар мөнгө дуусна.
Мөнгө дуусахаар хүүхнүүд алга болно.
Хүүхэн байхгүй болоод хэсэг байнгуут мөнгөтэй болчихно.

***

Помидор чинь хүнснийн ногоо биш жимсэнд хамаардаг гэж уншлаа. Тэгэхээр кечуп чинь варень гэсэн үг үү?

***

Сонин шүү. Мод хулгайлж хөрөөдөөд шоронд ордог. Шоронд ороод мод хөрөөдөх ажил хийдэг.

***

Хуулийг биелүүлэх ёстой гэдэг хууль батлавал яасан юм бэ!