80-ын талыг наслаж байдаг... Гэтэл авилгын нэг ч томоохон хэрэгт нэр холбогдоогүй олхиогүй ч амьтан юм даа би.

***

-Аптект эмийн үнэ харлаа, мөрөөрөө үхсэн нь дээр юм байна дөө
-Оршуулгын зардлаа мэдчихээд тэгэж яриарай даа!

***

20 мянгатын дэвсгэртийг дундуур нь нугалахад үүсэх талбай нь хотын төвийн байранд 20000 төгрөгөөр авах талбайтай яг тэнцэнэ.

***

-Чи яагаад өдий болтол эхнэр авахгүй байгаа юм?
-Танилцуулсан бүсгүйчүүд нь ээжид таалагдахгүй байгаа юм
-Ээжтэйгээ адилханыг олоод танилцуулчихаач
-Тэгэхээр аав үглээд эхэлдэг юм

***

Дугуй хар шил... Харангын Лхагваа анх Жон Леннон шиг харагддаг байсан, одоо Буратино дээр гардаг Базилио муур шиг болжээ.

***

Эхнэр нь нөхрийнхөө жоорлосон мөнгийг олжээ: 

-Юун их мөнгө яагаад нуусан юм?
-Чамд бэлэг авах гээд л...
-Яагаад ийм бага байгаа юм?

***

-Цагдаа! Нөхөр маань алга болчихлоо
-Хэзээнээс хойш?
-Бараг 30 хоног
-Тэгээд одоо л цагдаад хандаж байгаа юм уу?
-Удахгүй цалин нь буух ёстой юм.

***

-Эмээ, 500 төгрөг өгөөч?
-Айн?
-500 төгрөг өгөөч, эмээ?
-Юу гэнэ ээ, эмээ нь сонсдоггүй?
-1000 төгрөг байна уу?
-500 гэсэн биз дээ?

***

-Спортын ачаар нөхөр маань архинаас гарсан
-Ямар спорт?
-Бокс
-Нөхөр чинь боксоор хичээллэдэг болоо юу?
-Үгүй ээ. БИ.

***

-Дайнд цэрэг эрийн хамгийн гол үүрэг?
-Эх орныхоо төлөө амиа өгөх
-Үгүй дээ, дайсныхаа амийг эх орных нь төлөө өгүүлэх

***

Нөхрүүдэд зөвлөгөө: 

Эхнэрийнхээ шкафанд нууц амраг багтахааргүй болтол нь хувцсаар дүүргээд өгөх хэрэгтэй.

***

-Надгүйгээр яаж амьдрах хүн бэ чи?!
-Яг одооных шигээ, гэхдээ өөр хүнтэй.

***

-Чамайг их ухаалаг, царайлаг сайхан эмэгтэйтэй суусан гэх юм.
-Хэн тэгэж байна?
-Эхнэр чинь.

***

-Хөгшөөн, хогоо асгаад ир!
-Лай лай, залхуу!
-Тэгвэл хоол ид!
-Гоё юм биш үү, хог асгахгүй бол хоол иднэ
-Хог ингээд байлгаад байж болохгүй биз дээ?!

***

Вокзал дотор узелийн зар уянгалаг хоолойгоор: 

-Хүлээх танхим дотор шалдан яваад байгаg залуу узель дээр ирнэ үү. Би ч бас хармаар л байна шүү дээ

***

Гэрийн эзэгтэй үглэнэ: 

“Шал дэмий амттай хоол хийж өглөө. Дахиад хийх болчихлоо, балай юм”

***

-Амьдрал яг дугуй унах мэт. Хүнд хэцүү байна гэдэг чинь та өөдөө өгсөж байна гэсэн үг!
-Тэгвэл би сандалгүй донслоод яваад байгаа юм байна л даа.

***

Дарга шинэ нарийн бичгээ сонжино. Орлогч нь чихэнд нь: 

-4 хүүхэдтэй шүү!
-Юу?! Ийм залуухан байж хэзээд нь?
-Үгүй ээ, та 4 хүүхэдтэй шүү гэж сануулж байна

***

Хөгшин тэтгэврээ авахаар банк ортол оочергүй шуурхай эелдэг үйлчилсэн тул дүүргийн эмнэлэг рүү очиж хэрүүл өдөж, шүүмжлэхээр явав.

***

Нөхрүүдэд зөвлөгөө:

Эхнэртэйгээ хэрэлдсэний дараа тайвшрах хамгийн сайн арга бол хутга ирлэх. Ахуйд ч хэрэгтэй, эхнэр ч итгэлгүйхэн инээмсэглэхчээ аядна.