Түүвэр онигоо-45
Эхнэр нь:
-Наад архиа хэзээ болих юм бэ!
-Харин тийм ээ, би сэтгэлийн тэнхээгүй юм
-Эхнэртэйгээ бүтэн сар унтаагүй байж санаа зовохгүй байх сэтгэлийн тэнхээ бол байна тийм ээ?!
***
Нарийн бичгийн ажилд орох ярилцлага дээр ажил горилогч:
-Өмнөх ажилтан нь яасан юм бол?
-Декретээ авсан
-Хүнд нөхцөлтэй л ажил юм байна.
***
Сонгуульд хэнийг сонгох талаар зөнчөөс зөвлөгөө асуухад:
-Хүн бус амьтан сонго. Үр дүн нь ижил ч хэмнэлттэй: амьтан нэг удаа идэхийгээ л хулгайлна.
***
Ард түмний мөнгийг луйвардаж идээд гадаадад хауз авч тансаглаад байгаад нь дургүйцээгүй ээ. Эргэж ирээд байхаар нь дургүй хүрээд байгаа юм.
***
Бүсгүй та ухаалаг, хөөрхөн, гуалиг, яаж ч идсэн жин нэмдэггүй, хайртай ханьтай, эцэг эхтэйгээ сайхан харьцаатай бол та... шулам!
***
Хүүхнүүд зөвхөн мөнгөнд л болдог гэдэг яриаг мөнгөгүй эрчүүд зохиосон юм шүү.
***
Эрчүүд ээ, ямар ч тохиолдолд гэрлэлтээ батлуулчих хэрэгтэй. Хүүхэн найрчихаад бултахад гоё шалтагтай болно гэсэн үг.
***
Голын эрэг дээр барилга барьж буй компанийн тоосгоноос 10000 тоосго дутжээ. Хариуцсан ажилтнаас:
-10000 тоосго хаашаа алга болсон бэ?
-Голын ус руу шидээд живүүлчихсэн
-Ямар шалтгаанаар тэр их тоосго ус руу шидэх болсон юм?
-Нэг юмны учир олох гээд
-Юуны?
-Тоосго өөрөө дөрвөлжин, гэтэл ус руу шидэхээр үүсэх долгион нь тойрог, сонин байгаа биз?
***
-Бүсгүй та хэдтэй вэ?
-19 нас 72 сартай.
***
Миний ажил цаганд баригддаггүй амар: Хүсвэл өглөө 6.30-д ирнэ, хүсвэл шөнө 12-т харина. Дургүй хүрвэл бүр гэртээ харихгүй ч байж болно.
***
Машинаа будганд өгтөл зөвхөн 1 талыг нь л будсан байв. Учрыг нь асуутал:
-Гэрээнд: “Нэг талаас "Авто засвар" ХХК, нөгөө талаас Үйлчлүүлэгч..” гэсэн байгаа биз дээ?
***
Хотын төвд халуун ус тасраасай. Би ч гэсэн бусдын адил чийрэгжмээр байх юм.
***
Найз залуугаа солингуут л дахиад хөөрхөн, ухаалаг, гоё хоол хийдэг гээд л магтуулж эхэлжбайгаа юм даа.
***
Байхуу цай, кофег бараан аяганд хийж өгч байвал шингэн найруулснаа далдалсан харамч хүн байна гэж ойлгоорой.
***
Нөхөр тань хар амиа л боддог бол асуудал биш. Харин өөр хүүхнийг боддог бол асуудал шүү.
***
5 жилийн өмнө ямар хувцас моодонд орж байсныг лагер дээр очоод харж болно.
***
Покердохоор явахдаа хамгийн ганган бандаашаа өмсөж байгаарай. Учир нь та зөвхөн түүнтэйгээ харих болж магадгүй.
***
Баян хужаа Италиас Мade in Сhina гэсэн костюм авч байх юм. Эд нар хүн төрөлхтнөөр тохуурхаад байна уу?!
***
-Тагнуулынхан Ерөнхийлөгчийн утсыг чагнасан хэрэг гарчээ
-Яамай даа, ядаж 2-3 хүн яриаг нь анхааралтай сонсож дээ.
***
За сайн уу, газар доороос гарч ирсэн гай байна би. Ажил алба сайн уу, ар гэрийнхэн давгүй юу. Сайхан танилцана аа, хоёулаа. Би танайд удна угаасаа.
***
Нэг хачин юм мессенжерээр өдөөд "Орондоо орчихсон юм уу? Чам дээр юу байна?" гэхээр нь "2 хүн амины хэрэг тохсон байна даа" гэсэн чинь таг болов.
***
Хурим тарах дөхжээ. Зочид дуу хуур, идэх уух юмнаас ядарсан байна. Нэгэн халамцуу эр:
-Хэн нэг нь эхлэх ёстой биз дээ! гээд хажуудхынхаа нармайг нээв.
***
-Та Гонконг, Синга, Сөүл, Турк, Европ гээд бүх газраар аялжээ. Хаанах нь хамгийн их таалагдав?
-Мэдэхгүй ээ, би эхнэр хүүхдүүдтэйгээ явсан.
***
Яг сайхан үнэтэй кофе чанагч авах боломжтой насан дээрээ ирэхэд эмч кофе уухыг хориглож эхэлдэг юм байна шүү, залуус аа!
***
Өглөө сэрэх явцын 5 шат:
-Эсэргүүцэл
-Бухимдал
-Наймаалцах
-Эвлэрэл
-Кофе
***
-Нам унтаж байхад шөнө 4 цагт утас дугарч сэрээгээд, новш чинь дугаар андуурсан байгаа юм даа!
-Харин ч гайгүй гарч, андуураагүй үнэхээр чамруу залгасан байсан бол яана?!
***
-Миний хүү муураа битгий их үнсээд бай, наадах чинь байнга бөгсөө долоож харагддаг юм
-Аавыг даргын бөгс долоогч гэдэг ч та үнсээд л байдаг биз дээ?
***
Ерөнхийлөгч маань танд таалагдаж байна уу? гэсэн санал асуулгад хамрагсдын ердөө 5% нь зөв хариулж чаджээ.