-Миний дүү, хэлж чадахгүй зүйл байвал ахдаа бичээд өгчих

***

Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчдөө танилцуулж байна: "Энэ жилийг бид “Багшийн жил” гээд зарлачихлаа. Зөв биз дээ, Багш аа?"

***

Хүн амьдралынхаа 1/3-ийг орондоо өнгөрөөдөг. Харин үлдсэн 2/3-даа хэн нэгнийг ор луугаа оруулахын төлөө чиглэсэн элдэв үйлдэлд зарцуулдаг.

***

Тавдахийн орой уйтгартай байснаас нэгдэхийн өглөө шараа байсан нь дээр шүү, яадаг юм!

***

Ерөнхийлөгчийн үйлдлүүдийг ажаад байх нь ээ, түүний тангараг өргөдөг Үндсэн Хууль нь бидний мэддэг үндсэн хуулиас шал ондоо байдаг байх аа.

***

Үүрээр ирсэн нөхөртөө эхнэр нь: 

-Өгөр хог, хаагуур явж байгаад ирэв? Хэлэхгүй бол би өөрийнхөөрөө л бодчихно шүү. Бүр л дордоно гэж мэдээрэй!

***

Үүрээр орж ирсэн нөхөртөө эхнэр нь:

-Чамайг хүлээгээд цурам хийж ч чадсангүй 

-Тэгээд юу гэж? Би ч бас унтаагүй л явж байгаад ирлээ шүү дээ

***

Цагаан хоолтонгууд адгуус, мал хороодоггүй. Харин адгуус малны хоолноос нь хороодог.

***

“Дайн эхэлбэл муусайн юмнуудтай нэгийгээ үзнэ ээ” л гээд байдаг. Гэтэл ердөө л цэрэгт яв гэхээр айгаад зугатаад байдаг.

***

Танил бүсгүй маань өглөө болгон нөхрийгөө сэрэнгүүт нь оронд нь сайхан кофе аваачиж өгдөг... Хоцорчихвол л цаадах нь пиво уучих гээд байдаг юм.

***

“Хаалганы хонх эвдэрчихлээ” гээд СӨХ-д дуудлага өгсөн юм. Орой диспечер нь баахан загнадаг байна шүү: 

“Засварчин очоод хонхыг чинь баахан дарж байгаад хаалгаа тайлахгүй болохоор чинь буцсан” гэнэ ээ...

***

-Авлигачид яагаад үхэж далд ордоггүй юм бэ? 

-Тамд авлигын сүлжээ үүсгэчихнэ гээд хүлээж авдаггүй юм гэсэн.

***

Хуриман дээр хамаг цэцэг шүүрээд өөрөө ч нөхөрт гардаггүй, бусаддаа ч шавар болдог мэргэжлийн цэцэг шүүрэгч бүсгүйчүүд байдаг гэнэ шүү.

***

Гоё триллер кино үзэх гээд кино театр луу яг орж явтал нэг хүүхэд бохь худалдан авахыг гуйв. “Авахгүй ээ” гээд цааш алхтал хойноос "Наад кинон дээр чинь жолооч нь алуурчин байдаг юм байна лээ" гэчихдэг байна шүү, муу моньд чинь.

***

-Тамхинаас гарах амархан, 7 хоног гүрийчих, тэгээд л гарчихна. 

-За, 7 хоног би татахгүй, харин чи 7 хоног интернет орохгүй, болж байна уу? 

-Ёоо, мөн харьцуулав аа!

***

Гудамжинд гүйж явсан охин нохойг иллээ, сүүлээ шарваад л тоглож байна. Танихгүй хүүхнийг илээд үзлээ. Намайг тасхийтэл алгадчихдаг байна шүү. Аль нь жинхэнэ гичий вэ?

***

Хүйтэн усанд ч өөх тос хайлуулна гээд байхаар нь FAIRY гэдсэндээ түрхээд усаар шүршсэн, нэмэр алга. Шал худлаа юм байна лээ шүү.

***

-Чи хоол хийж чадах уу? 

-Чадалгүй яах вэ дээ. Гол нь хүмүүс миний хоолыг идэж чаддаггүй юм.

***

Эрхтний наймаачдын тухай уншаад би ч бас үнэ цэнэтэй л хүн юм байна гэж бодоод сэтгэл сэргээд ирлээ шүү.

***

Замын хагархай, хонхорхой бүхэн авилга, хулгайн хэлбэрээр хэн нэгний халаасанд байгаа шүү.

***

Дээхнэ үед охид, ээж нар шигээ сайхан хоол хийдэг байсан, орчин үед аав нар шигээ навс уудаг болжээ.

***

2 эр вокзал руу яарч явна: 

-Вагон хөдөлтөл 10 минут дутуу байна, амжина аа

-Миний цагаар 5 минут л дутуу байна даа

-Тэгвэл ЧИ амжихгүй нь ээ.

***

Бүcгүй нэгэн эрэгтэй эмчид хандан:

-Эмч ээ, хүнийг хатуу зарчимтай болгодог эм байдаг уу? Би хүнд ерөөсөө “Үгүй” гэж хэлж татгалзаж чадахгүй юм. 

Эмч: 

-Одоохон, хаалгаа түгжээдэхье.

***

Бүсгүй: 

-Хоёулаа зүгээр л найзууд шиг л байя

Залуу: 

-ОК. Тэгвэл хөгшөөн чи гараад ганц шил юм аваад ир би 2 охин дуудчихъя.

***

Цэрэгт явсан хүүгийн захиа: 

“Бид гутал тослож, төмс арилгаж сурлаа. Одоо дайсан ирвэл төмс чанаж дайлаад, гутлыг нь гялалзтал тослоод өгнө дөө”

***

Статистикаар, 10 хөөрхөн охинд 200 эрэгтэй оногдоно.

***

Чамд бол ээж л байх надад бол ХАДАМ, за?!

***

Сайн байна уу, та Засгийн Газарын утсанд холбогдлоо: 

Цалин нэмэх тухай ярих бол 0 товчийг, 

Махны үнийн тухай ярих бол дурын товчийг 10000 удаа, 

АТГ-ийн тухай ярих бол # товчийг дарна уу.

***

Ногоон гэрэл ассанаас хойш арын машин сигнаалдах хүртэлх хугацааг 0.01 секунд гэнэ.

***

Сардаа ганц эрүүл байдаг өдрөө гайгүйхэн архи ууж тэмдэглэe дээ…

***

Тарган, туранхай ихэр эгч дүү 2-ыг тураах эмний сурталчилгаанд ажилд авна.

****

-Тэнэг!

-Тэгсэн ч гэсэн хөөрхөн юм чинь 

-Хэн тэгэж байна? 

-Чи 

-Чи тэрэнд итгэчихсэн юм уу? 

-Тийм

-Тэнэг! 

-Тэгсэн ч гэсэн хөөрхөн юм чинь...

***

-Эхнэр тань живж байхад та яагаад авраагүй юм бэ? 

-Живж байна гэж ойлгоогүй. Чарладгаараа л чарлаж байсан.

***

Зөвлөгөө:

Яарч байхад тань принтер чинь эвдэрвэл, монитороо канон дээрээ тавиад канондчихож болно.

***

Ухаантай эхнэр ямар ч үед хэрүүл хийх шалтаг олж чадна.

Тэнэг эхнэрт ямар ч шалтаг хэрэггүй хэзээ ч хэрүүл хийж чадна.

***

Ууттай самрыг цөмсөөр талд нь ороход та больж чадаж байвал, тамхинаас гарах нь таны хувьд юу ч биш байх болно.