Сэхээтэн
Сэхээтэн гэдэг үгнээс цэрвэхээ болий
Ерөөс хүн төрөлхтний бүтээл гэдгийг бид сэхээтнүүдийн бүтээл гэж харах хэрэгтэй. “Хүн төрөлхтөн ямар мундаг юм бэ” гэсэн үгийг “сэхээтнүүд байгаа нь ямар аз вэ” гэж ойлгох ёстой. Сэгээ самбаатай улсууд цөөхөн ирдэг юм. Бусад нь хэр тааруухан шиг амьдрах заяанд төрцгөөдөг. Үүнийг савны хэмжээ гэж монголчууд маш ойлгомжтой ярина.
Анхны сэхээрэгчид
Сэхээтнүүд л анх галд ашигтай тал бгааг анх ойлгож, сэхээтнүүд дугуйг анхлан хэрэглэж, сэхээтнүүд л анхны их сургуулиудыг нээж, сэхээтнүүд л худалдаа наймааны системийг буй болгожээ. Нум сум зохион бүтээсэн анхны хүн бол нэлээн сэхээтэй гар аж. Бусад нь “оо яасан аятайхан юм!” гэж аваа л завшигчид. Бурхан зарим хүнд илүү оюун заяахын хажуугаар хийсэн бүтээснээ мөлжүүлж байх тавилан хамт өгчээ. Гэхдээ орчин үед мөнгөөр мөлжүүлдэг арга олоод баяжиж байгаа. Эцсийн эцэст сэхээтнүүд л шүү дээ. Айхтар улсууд шүү.
Сэхээтнүүдтэй хамт амьдрахуй
Калашников гуайд гайхалтай оюун заяасан ч философийн маргааны эзэн болсон төдийгүй өөрөө ч нэлээд зовсон гэдэг. Энэ бол моралийн асуудал юм. Оросууд АК47-гоор эх орноо хамгаалсан, гэхдээ өнөөдөр дэлхий даяар тэр болон бусад үй олон зэвсэгт хүн хяргуулан үхэж байна.
Ер нь ч тийм том дайны төлөвлөгөөг байдаг л нэг гар бодож олохгүй. Нэлллээн өгөгдөлтэй, онцгой оюунтай хүний л ажил. Тэрчлэн нийгмийн даатгалыг тонох, одоо 49:51 маргааныг үүсгэх хийгээд зохицуулах гэх мэтчилэн томоохон үйл явцыг мань мэт шиг амьтан схемлэж чадахгүй. Тэд ухаантай хүмүүс. Харин моральтай биш.
Хүний өндөр нам, хамрын урт богино янз бүрийн адил заяасан моралийн хэмжээ ч өөр аж. Ичгүүр, бардамнал, энэрэл, эр зориг, үл ойшоох, хайрлах, юунаас таашаал авдаг зэргийн нийлэмж бол мораль. Эдгээр зүйлс хүний тархинд ямар харьцаатайгаар холилдон төрсөн байна, тархины эзэн тийм л үйл хийнэ.
Зарим нь хүний ширээн дээр байгаа үдээсний машиныг эзнээс нь асуухгүйгээр хэрэглэж чадахгүй байхад зарим нь айл ухаж байна. Зарим нь үсээ самнаагүй бол хэзээ ч хүний нүүр харж чадахгүй байхад зарим нь порно од болж байна. Жигтэйхэн гүйлгүү ухаантай, сургууль соёлтой дарга ах хүү найз нь машинаа мөргөлдүүлцэн гэхийг сонсуутаа бах нь ханан, инээхгүй байж чадахгүй байхыг харсан. Тэр ах тиймээрээ л төрсөн хүн гэсэн үг.
Ийнхүү сэхээтнүүд бүхнийг бүтээж, дагуулсан боловч өөрснийхөө хийгээд бусад хүн төрөлхтний моралийг л тэгшигтгэж барсангүй. Учир нь хүний биетэй хамт төрдөг ухаан бол мод нь, сэхээрэхүй, кола хоёр бол навч нь. Гэсэн ч сэхээтнүүд хотыг, хотын хуулийг ч зохиосон юм. Тэд ёс суртахууныг ялахгүйг мэдээд ёс зүй гээчийг зохиосон билээ. Галаас эхлээд, сансрын жуулчлал эрхэлтлээ дарвалзаж буй хүн төрөлхтөн хуурмаг ч болохнээ нэгэн рүүгээ инээмсэглэж байна. Их юм даа. Сэхээтнүүддээ мэхийе.
Харин сэтгэцийн эмгэгийг моральтай холбож болохгүй. Хурц ухаантай, онц сурдаг байтугай нээлт хийсэн зарим хүний дунд шизофрени өвчтэй нь бишгүй. Хардах хийгээд мөрдүүлэх өвчин давамгай. Тэрэндээ бат итгэж, эдгэрэхгүй байсаар дуусдаг. Тэд хүнийг үгээр битгий хэл сумаар ч алж чадах хийтэй бөгөөд нэгэн хэсэгтээ ард олныг хуйлруулан дагуулах ч хүчтэй байх нь бий. Бидний дунд ч бишгүй л байна.
Дээд боловсрол
Хэдийгээр хүний өгөгдөл боловсролоос үл шалтгаалах авч боловсрол хүнд асар олон цонх, хаалга нээж өгнө. Хүний амьдралын утга учрыг судалж оройд нь гарсан ч “замдаа нохой толгойтой хүмүүсийн нутгаар дайрав уу?” гэж алдарт аялагчаас асууж байсан ХХ зууны эхний монгол хутагтуудын яриа түүхэн тэмдэглэлд үлджээ. Үүнийг монголчууд хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй гэж маш тодорхой хэлсэн байдаг.
Сэхээ сөгөөтэй улсууд ихэвчлэн сургууль соёлоор явчихсан байдаг л даа. Гэхдээ мэдээж байгалийн өгөгдлийг бурхан багш өөрөө ч өөрчилж чадахгүй. Цоорхой нь цоорхойгоороо, олгой нь олгойгоороо дууусдаг. Бидний дунд дэлхий сүйрлээ гээд лагер руугаа зугтаж байсан доктор ч бий, бага сургуулийн боловсролтой ч олон зуун хүүхдэд эх шиг нь хандсан тул өнөөдөр олон зуун хүнд эх шиг нь хайрлагдаж буй цэцэрлэгийн багш ч бий.
Хэдийгээр боловсрол хүний оюуны чадалд тийм ч их нөлөөлөхгүй ч өнөөдрийн Монгол орон шиг боловсролыг нулимж, мэдээний коммэнтоос мэдлэг олж авдаг байж таарахгүй. “Аа худлаа нэг гадаадын сургуулийн эрээн цаас харуулаад...” гэсэн хандлага газар авчихлаа. Гэтэл хэчнээн их хөдөлмөрлөж, тархиныхаа шүүсийг гартал тамаа цайсан хүмүүс бол тэд. Бусад нь унтаж байхад тэд уншиж, бусад идэж байхад тэд тоо бодон гашилж, бусад нь сээтэгнэж байхад тэд өвгөн профессоруудын хатуухан асуултад бэлдэж чөмгөө шавхаж байсан юм. Хүн төрөлхтний хэдэн мянганаар шалгарсан асуудал шийдэх арга аргачлал, туулж ирсэн туршлага, унаж босож явсан түүхийг яс махандаа шингэтэл суралцаж авсан улсууд бол тэд. Тэрнээс биш бүгдийг нь давтаж алдаад, давтаж сүйрч байж суралцаж болохгүй.
Сурах гэж үүнийг хэлж байгаа юм. Сурах хэцүү шүү. Маш хэцүү. Амархан байсан бол юм сураагүй өнгөрсөн энэ олон новшнууд бид хаанаас бий болохсон билээ.
Сэхээтнүүдээ дагая!
Оюун самбаа мораль хоёрын хослолыг тун ч цөөхөн хүнээс бид хардаг. Харах нь л хардаг гэх гэсэн юм. Хүний газар монголчууд нэгнээ хараад бараг л таньдаг шиг мораль, боловсрол, ёс зүйн хэмжээ ойролцоо хүмүүс нэгнээ таньж, барааддаг. Үүнийг дугуйгаа олно гэж монголчууд маш сайхан хэлдэг.
Бид үндэсний хөрөнгөтнөө, морио, үндэсний оймсоо, үндэсний юм бүхнээ үнэхээр үлгэр жишээ шүтлээ. Одоо үндэсний сэхээтнүүдээ шүтээд үзий даа. Үеийн үед сэхээрч онгойсон хүмүүс л асуудлыг шийдэж, гарц олж ирснийг санацгаая. Гэхдээ мораль хийгээд сэтгэцийн асуудлын тухай дээр хэлсэн.
Бидний дунд сэхээтэн дүрстэй новшнууд үй түмээрээ язганаж байгаа ч жинхэнэ сэхээтнүүд хэд гурав бий нь бий шдээ. Үгийг нь сонсох, дагах, үгүй дээ л эргэцүүлж үзэх ёстой лидерүүд. Чухам тэднийг хийгээд тэдний үгийг ядаж... эргэцүүлж үзэгсдийг би сэхээтэн гэдэг ангилалд багтааж байна. Дээд боловсрол ч хамаагүй. Мэдээлэлд эргэлзэх, өөрийн бодлыг үнэн бодит гэж эндүүрэхээ л болих.
Гэвч манлайлах ёстой сэхээтнүүдэд маань эр зориг алга. Бүр сэхээтэн гэдэг үгнээс цэрвэдэг болсон. Сэхээтэн гэчихээр дээд сургууль төгсөөгүй, хар бор ажил хийж байгаа, эсвэл ажилгүй нөхдийгөө дорд үзсэн юм шиг болчих болуу гэж айдаг болсон. Зүгээр попуудын зан. Энэ шалтгаанаар Монголын бүх урдаа барьдаг сэхээтнийг эр зориг гаргаагүйнх нь төлөө моральгүйгээр нь дуудаж болно.Тэд улстөрч гэдэг ажил сонгосныхоо төлөө иргэдэд таалагдахгүй байх вий гэдгээс айж үргэлж худлаа хэлж ирлээ.
Сэхээтэн хүний үг үнэнд илүү ойр байдаг. Сэхээтнүүд үзсэн дуулсан нь их тул бусдын алдаан дээр суралцсан байдаг. Сэхээтнүүд л холыг хардаг. Өндөр ёс суртахуунтай хүмүүсийнх нь эзлэх хувь сэхээтнүүдийн дунд илт илүү. Сэхээтнүүд урлаг, уран сайхан, гоо зүй, зөв хандлага, аливаа хэм хэмжээний талаар ойлголттой болсон байдаг. Адагдлаад л биеэ барих чадвар хэдэн зуун хувь илүү. Асуудлыг мунаглаж, өшиглөж, эсвэл гацааж шийдэх нь сайн юманд хүргэхгүйг хамгийн нимгэн сэхээтэн ч гадарлана.
Сэхээтнүүдээ дагая! Цэдэнбал дарга үндэсний тэргүүлэх сэхээтэн байсан. Ширэндэв, Гаадамба, Дашдоржийн Нацагдорж, Гончигсумлаа, Ванган.... Мөхөж байсан Монголыг улс шиг улс болгосон улс бол чухам тэд. Сэхээтнүүдээ зөвшөөрцгөөе монголчуудаа. Болсон болоогүй дуучин, бөх, гудамжны тэмцэгч, элдэв авгай нарт талхиулаад дууслаа энэ улс чинь. Гадаадын гурван их сургууль төгссөн дипломатыг гучин ТББ эзэмшдэг орктой харьцуулахыг харж тэвчишгүй нь.
Сэхээтнүүд өөрснөө ч гэсэн сэхээрэгтүн. Зоригтой байгтун!
Эыуж
Зочин
Лха
Азжаргал
зочин
ыбыбаө
Сэхээтэн лидер
Зочин
Баагий
Ff
ард
Мөөгий
Зөв
Янзтай. Артаньян чи овоо залуу юмаа.
Зочин
Зочин
goyo bichjee
Зочин
Зочин
зочин
мгл
Гар,лалрын новш ах
Зочин
Төмөр
Зочин
Зочин
бат
Хөөрхийс
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
сэхээгүй иргэн
зочин
Зочин
Залуу
удам судар
нано
нано
Зочин
Зочин
Зочин
tamiraa
Зочин
Тайж
Зочин
Зочин
ЗОЧИН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Mega
АК-германых шүү дээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bayar
ASA
Nomiko Ganbaatar
Hachin Lam
Sunny