МАН-д цаг нь ирэв
МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах агуулгыг төдийлөн буруутгаагүй ч гагцхүү цаг нь мөн эсэхэд эргэлзэж байв. Магадгүй парламентад хүч давамгайлсан хойноо амар тайван нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрмэлзэлтэй байсныг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, дараагийн ээлжинд эрх баригч болох сонгуулийн мөчлөгт найдаж байсан хэрэг. Тэр нь цаг нь одоо мөн.
Ардчилсан нам эрх барьж байх үедээ буюу 2015 оны 11 дүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д оруулж ирж байлаа. Мөн ердөө долоо хоногийн зайтай Сонгуулийн тухай хуулийн төслийг оруулж ирж байсан юм. Яг тохиолдолд өдгөө давтагдаж эрх барьж буй МАН Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараалан хэлэлцүүлэгт оруулж ирлээ.
“Фортуунагийн гар оролцсон юм бүхэн бүтдэг” гэсэн домог шахуу яриа гараад байсан тэр үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг мань хүн ахалж байв. Түүний ахалсан ажлын хэсэгт багтаж, санаачлагчаар нэр усаа бичүүлж, гар хөлийн үсгээзурсан зарим гишүүддээ МАН-ын бүлэг зэм хүртээж байсныг эргэн санахзавшаан ийнхүү олдлоо. Юу гэхээр 2015 онд УИХ-д оруулж ирсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН-ын зүгээс хүчтэй эсэргүүцсэн бол өдгөө өөрсдөө уг асуудлын санаачилагчид болоод байгаа хэрэг. Үнэндээ тэр үед МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах агуулгыг төдийлөн буруутгаагүй ч гагцхүү цаг нь мөн эсэхэд эргэлзэж байсныг таамаглахад хэцүү байгаагүй. Намын дарга асан М.Энхболдын яг тэр асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлага, байр сууриас энэ санаа нь уншигдаж байлаа.
Магадгүй МАН парламентад хүч давамгайлсан хойноо амар тайван нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрмэлзэлтэй байсныг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, дараагийн ээлжинд эрх баригч болох сонгуулийн мөчлөгт найдаж байсан хэрэг. Тэр нь цаг нь одоо мөн. Тэгж яривал “Ардчилсан” гэх овогтой Үндсэн хуулийг өөрчлөх авторыг дахиад “ардчилагчдад” алдахгүй байх амбици байсныг ч үгүйсгэхгүй. Харин энэ удаад МАН-ын дарга нь М.Энхболд биш У.Хүрэлсүх. Тэд хоорондоо санал нэгдэж чадвал Үндсэн хуулийн өөрчлөлт бодитой зүйл болох ойрхон харагдана.
Харин Ардчилсан намын хувьд ахиад л ард хоцрох нь. Ахиад гэсний учир нь 2000 онд МАН /Н.Энхбаяр/ үнэмлэхүй олонхиор засгийн эрхийг хэрэгжүүлж байх үедээ “дордохын долоо” гэгддэг өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан бөгөөд энэ үед Ардчилсан намын оролцоо, нөлөө тусч чадаагүй. Энэ удаад мөн л цөөнхийн байр суурин дээр байж байна. Ардчилсан намын оролцоо, санал төдийлөн нөлөөтэй биш.
Холбогдох хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч санал, байр сууриа илэрхийлэх ёстой. Одоогоор тэр зүгээс үг унаагүй байна. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өнөөгийнхөөс хумьж, хязгаарлах зарчмыг баримталсан гэж санаачлагчид үзэж байгаа бол энэ талаар одоо Ерөнхийлөгчийн байр суурь ямар байх нь тун сонин. Лав л өмнө нь АН-ын үед өргөн баригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийг парламентаас сонгохоор тусгасан байсныг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж л орхисон юм даг. Угаас дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй нь тодорхой байсан түүнд хувийн зүгээс ямар нэг реакц байгаагүй байх.
Үндсэн хуулийн өөрчлөлт юу байх вэ?
Үндсэн хуульд өмнө нь оруулсан өөрчлөлтүүдийг “Дордохын долоо” гэж нэрлэдэг ч тийм муу өөрчлөлтүүд байгаагүй юм. Чуулганы ирцийг 66 хувиар бүрдүүлж байж хурал хийдэг байсныг 51 хувь болгож буулгаснаар ирцгүй шалтгаанаар хэлэлцүүлэг гацдаг байсныг өөрчилсөн. Мөн Ерөнхий сайдад нэр дэвшигч дээр Ерөнхийлөгч хориг тавьдаг байсныг болиулснаар “Ардчилсан холбоо” эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшигч Да.Ганболдыг Н.Багабанди долоон удаа буцаасан түүх дахиж давтагдаагүй. Нууц санал хураалтыг ил болгосноор санал нэг бүр хариуцлагатай болсон гээд тийм ч муугүй өөрчлөлтүүдийг хийсэн юм.
Харин энэ удаад өөрчлөлтөөр Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн нэгийг өөрчлөн найруулжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор болгож өөрчилнө. Гэхдээ уг заалт 2025 оноос мөрдөгдөж эхлэхээр төсөлд тусгасан байна.
Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийг оруулах ба дараах дөрвөн чиглэлд өөрчлөлтийг авчирна гэж зорьж буй юм. Үүнд:
1. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд багтаж байна гэжээ.
Зочин
Нагаан
Зочин
Зочин
Иргэн
Зочин
ХУУЛЬЧ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tugs
Зочин
Зочин
Зочин