Хөх туг намруулж, Хөх Монголоор гул барьж, ард түмэн, эх орон, баялагтаа хайртайн дүр эсгэж, оросын харгис, мунхаг суртлаар дагагсдаа мансууруулж, хөдөө, хот хаа сайгүй хорхоглон хор найруулж, ходоод, тархиа хямрааж яваа ороz бодлогын хярхаг АН-ыг үгүй хийх даалгавртайг олж хар! АН-ын эрх чөлөөг эрмэлзэхчээн болдог гишүүд ээ!

—Хөхийнхөн чинь манай намын ажил гэж донгодсон Лу дарга нэгийг бодож, нөгөөг тунгаах буй зэ?

Энд тэнд очиж эдийн засгийн форум нэртэй эрээвэр хураавар зүүний үзэл ханхлуулсан суртаалархуу юм хийж, барууны үзлийг хярамцаглаж, эрх мэдэлд л хүрч байвал болоо гэсэн өчүүхэн бодолтой цүнх баригчаас төр рүү мацагсад олон зүйлийг судалж, толгойныхоо гашилгааг арилгасан нь өлзийтэй буй зэ?

Жинхэнэ чөлөөт зах зээл, хараат бус эдийн засгийн ойлголттой хүн бараг байхгүй харагдана лээ хөөе!

Системтэй эрэмбэлсэн шинжлэхүй ухаан ч хандлага маш дутмаг сонсогдох юм.

—Уг нь засаг оршихын үндэс нь хүнээ л хамгаалах шүү дүү хүүхээд?!

  1. Харгислал хүчирхийллээс хувь хүнийг хамгаалдаг сэргийлэх.
  2. Хувийн өмчийг дээрэм тонуулаас өмгөөлдөг хараат бус ёс зүйтэй шүүх.
  3. Улс үндэстнээ харийн халдлагаас аврах батлан хамгаалал засгийн ажил ерөөсөө л энэ.

Ялгаварлан гадуурхагддаггүй ёс зүйт хуулийн үйлчлэл авдаг хувь хүмүүс, хараат бус хувийн компаниуд улсаа хөгжүүлчихнэ.

Төрийн оролцоо, халамжийг бүрмөсөн халж, татвар шимтгэлийг авсаархан болгож, засаглал маш цомхон бүтэцтэй болох хөтөлбөрийг нарийн судалгаан дээр үндэслэн боловруулах хэрэгтэй байгаа юм.

Төрд өмч төвлөрүүлэлгүй хувьчлах ажлыг нээлтэй ил тод хийж, та нар ажлаа хий, ашгаа ол, ажлаа байр буй болго боломжийг бүү алд гээд л бизнесийг зөнд нь орхичих доо. Тэгээд хар хандлага өөрчлөгдөнө. Засаг хамгаалах үүргээ л сайн хий гүйцээ. Хүн бүр өөрийнхөө төлөө явахад нь бүү гай бол!

Хувийн өмчид тулгуурладаг, хувь хүний  эрхийг хамгаалдаг, эрх чөлөөт тогтолцоог 21 зуунд цогцлоож, капитализмыг жинхэнэ ёсоор нь тунхагласан анхны орон болох боломжийг Монгол улс хийчих юмсан.

Хүний түүхэнд 100% капитализм байгуулсан орон байхгүй. Зарим орон хагас хугас, тахир дутуу хиймэр аядсан. Тийм л учир дэлхийгээр дүүрэн зүүнтэн болоод ногоонтны ноёрхол бүчээд байна. Тэр бүчилтээс гарах арга зам маш энгийн мөртлөө бодит хандлага. Золиос, тээнэгэлзэл бол хамгийн тэнэг философи. Энэ бол хүнийг мал болгох этгээд сорилго.

Хүн болгон адилгүй
Хүлэг болгон жороогүй шүү дээ!

Хэн ч бай өөрийнхөөрөө амьдарч, аз жаргалаа өөрөө цогцлоох цулбуурыг хүмүүст өөрсөнд нь атгуулаад л орхи. Харин хуулийн дор хэн бүхэн тэгш бөхийх бас өндийх учиртай. Хуулиар зөвшөөрөгдсөн л бол хувь хүн юуг ч хийж болно. Хуулиар зөвшөөрөгдөөгүй байхад зориуд өөрчилж байгаад хүнийг харгислагч бол төр. Ер нь Үндсэн хууль бол хувь хүний эрх, эрх чөлөөг төрийн харгислалаас хамгаалсан гэрээ. Үндсэн хууль нь дарга нарт өгсөн бэлэг сэлт биш учраас түүнийг дураараа өөрчилж болдоггүй!

Хөх тугаар түрий барьж улаанаа нуугсад сайн бод! Хөхөрч байгаа нь энэ гээд юу юу ч үгүй барьцаанд үлдэв дээ! Сайн санасандаа бичиглэвэй!

Барьцааны боолууд гэдгээ ч сайн мэдэж байгаа та нар?!

Ухаарагтун? Оройтоогүй байж мэднэ.

Хожимдсон ч байж магад тунгаагтун! Харамлаад харамсаад байгаа ухаантай юм шүү дээ! БИ…

                  2023-9-16