Х.Тэмүүжин : 76 чөтгөрийн тоо болон хувирч байна
”Парламентын хяналт” хэлэлцүүлэг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ”Парламентын мөрдөн шалгах эрх мэдэл” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнтэй цөөн хором ярилцла
Ц.ПҮРЭВ
"Парламентын хяналт" хэлэлцүүлэг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Парламентын мөрдөн шалгах эрх мэдэл" сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнтэй
цөөн хором ярилцлаа.
-"Парламентын мөрдөн шалгах эрх мэдэл" сэдвээр илтгэл тавьж байна. Яагаад энэ сэдвийг сонгов?
-Хоёр хүчин зүйлээс шалтгаалан энэ сэдвийг сонгосон. Нэгдүгээрт, баялгийн хараал. Баялгийн хараал нь Монгол Улсыг тойрч биш дайрч гарах нь. Ийм нөхцөлд засаглалаа сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд нэн тэргүүнд хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь чухал. Мөн ил тод байдлыг түлхүү нэвтрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, ардчилал руу шилжиж байгаа орнуудын тухай. Ардчилал руу шилжилт хийж байгаа улс орнууд нэг зүйлд санаа зовж эхэллээ. Шилжилт хийсэн сүүлийн 10 гаруй жилийн турш ардчилалын тогтолцоог бэхжүүлэх гэж олон хууль баталлаа. Тиймээс баталсан хуулиудад хяналт тавих хэрэгтэй байна. Эдгээр хүчин зүйл манай улсад нэн тэргүүнд тулгарсан асуудал болоод байна. Тиймээс өнөөдөр парламентын хяналт гэж юу болохыг хөндөж ярих ёстой.
-Тухайлбал?
-Парламентын хяналт дотор хамгийн хүчтэй нь эрх мэдэл гэж байдаг. Засгийн газар хүсээгүй ч, мэдээллийг нь авч чаддаг тэр эрх мэдэл нь мөрдөн шалгах эрх мэдэл. Засгийн газар парламентыг байнга хуурдаг. Мэдээллээ дутуу өгдөг. Хамтран ажиллах сонирхолгүй байна. Ийм нөхцөлд, Засгийн газрын нэрээр тодорхой хүмүүсийн амьдрах бололцоог хяналтгүйгээр энэ орчинг бий болгож байна. Тиймээс парламент Засгийн газраас давж гарсан хяналтын эрх мэдэлтэй байх ёстой. Тэгж байж түүнийг алхам тутамд нь хянаж чадна. Энэ хэлэлцүүлэг УИХ-д миний өрген барьсан УИХ-ын тухай, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой. Уг хуулийн хамгийн том концевци нь хяналтын чиг үүрэг. Энэ асуудалд цөөнгүй улс төрч таагүй хандсан. Яагаад таагүй хандаж байгааг нь сонирхохоор зарим нь ойлгохыг хүсэхгүй байх шиг байна. Энэ хандлагаас үндэслэн уг хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Харамсалтай нь УИХ-ын гишүүд цөөхен байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэлцүүлэгт оролцож байгаа илтгэгчид тодруулан хэлж байна. Парламентын хяналт байхгүй бол нийгэмд хэзээ ч хариуцлага оршин тогтнодоггүй. Хариуцлага байхгүй нийгэмд хэзээ ч ардчилал бэхждэггүй. Олон хүн хохирдог.Тийм учраас парламентын хяналт дотор төсвийн, хүний эрхийн, хэрэг зөрчлийн, хуулийн хяналтыг хүчирхэгжүүлэх шаардлагатай.
-Мөрдөн шалгах хяналтыг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Нэгдүгээрт, мөрдөн шалгах эрх мэдлийг УИХ-ын тухай хуулиар нээж өгөх хэрэгтэй. Одоогоор манай улсад мөрдөн шалгах ямар ч эрх мэдэл байдаггүй. Хоёрдугаарт, манайх хяналтаа ажлын хэсгийн хэлбэрээр хэрэгжүүлдэг. Мөрдөн шалгах эрхийг нээж байгаа нөхцөлд УИХ-ын бүтцэд түр хороо байгуулах эрх олгох хэрэгтэй. Мөн цөөнхийн эрхтэй холбож өгөх нь чухал.
-Хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулдУИХ-ын гишүүн Засгийнгазрын гишүүн байх ёсгүй гэлээ. Тэгэхээр УИХ-ын гишүүнийгЗасгийн газрын гишүүнээр томилохыг хориглоно гэсэнүгүү?
-Парламетын хяналт суларсан нэг шалтгаан нь энэ. Парламентын засаглал бүхий улс оронд хамгийн их тулгамддаг нэг бэрхшээл нь олонхийн хүчтэй лидерүүд Засгийн газарт орж, харин сул гишүүд нь парламентад үлддэг явдал. Ингэснээр парламент Засгийн газраа хянах ёстой байтал Засгийн пазар парламентаа хянадаг гажиг тогтолцоо бий болсон. Тэгэхээр энэ бүхнийг хязгаарлах нэг үндэслэл нь парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглох явдал байж болох юм. Гэхдээ парламентын засаглал бүхий орнуудад парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь хэвийн үзэгдэл гэж үздэг.
-Таны илтгэлд ярьдаг парламент, ажилладаг парламент гэсэн хоёр ангилал байна. Манай өнөөдрийн парламент аль ангилалд нь хамрагдах бол?
-Ярьдаг парламент гэдэг нь чуулганы хуралдааны үеэр гишүүд цэцэрхдэг явдал. Ямар ч үр дүнд хүрдэггүй. Камерын өмнө ухаалаг, агуу хүн болж харагддаг улстөрчид олон байдаг учир парламентын нэр хүнд унасаар л байна. Ингэснээр нийгэм дэх парламентын чиг үүрэг бүрхэг болдог. Нэр хүнд нь хамгийн их унасан терийн байгууллага юу вэ. Парламент. 76 гэдэг тоо бараг чөтгөрийн тоо болон хувирч байна. Үнэхээр ажил хийдэг парламенттай болъё гэвэл байнгын хороодыг хүчирхэгжүүлж, мэргэшүүлэх хэрэгтэй. Чуулганы хуралдаанаар бус мэргэшсэн байнгын хорооны хуралдааны үеэр асуудлаа илүү ярих хэрэгтэй.
-Засгийн газарУИХ-аас томилогдсон ажлын хэсгүүдийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн байна. Үр дүнд хүрээгүй хөрөнгө хүч зарцуулсан ажлын хэсэг хэр байна бэ?
Үнэхээр хангалтгүй байна. Үр дүнгүй хяналтууд их байна. Нийт байгуулагдсан ажлын хэсгийн 48.6 хувь нь ажлаа хийхгүй алга болчихсон. Ажлын хэсгүүдийн нэг аймшигтай дүр зураг юу гэхээр зорилго чиглэл нь хувь гишүүдийн сонирхолд тулгуурласан байна. Энэ нь гишүүдийн хувийн ажлаа амжуулдаг хэрэгсэл болон хувирчихаж. Тэгэхээр парламентын хяналтыг хуульчилж өгөхгүй бол парламентын хяналт гэдэг нэрийн дор цөөн тооны улстөрчид хувийн ажлаа амжуулдаг. Бусдыг дарамталдаг хэрэгсэл болж хувирна. Монголд байгаа дүр зураг бол энэ. Тийм учраас хяналтыг үр ашигтай болгохын тулд арай өөрөөр харах ёстой.
-Хувийн ажлаа амжуулдаг хэрэгсэл болж хувирсан байна гэлээ. Энэ талаар батлагдсан зүйл байна уу?
-Бидний мэддэггүй, цөен тооны хүмүүсийн эрх ашгийн төлеө үйлчилсэн тодорхой зорилготой тийм ажлын хэсэг их байна.

Зочин
54
eooe
eooe hols goojiloo
13
eooe eoo eoo
Зочин
Заяа
Зочин
zochin
Тэмүүжин багшид
Зочин
Зочин
Bayar
Зочин
Mongol
danii
санал
Зочин
nab
Оогий
эргэлзээ
Зочин
эргэлзээ
lyulya
×èíã¿íæàâ.
×èíã¿íæàâ.
tsets mergen
Áîëîä
Áîëîä
Зочин
bi
T.Сарангэрэл
batbold
batbold
׺òãºðèéí 76 òîî
unenug
Tod Otgonbayar, UK
Зочин
тэмүүжин
тэмүүжин
barsig demjij bna
barsig demjij bna
barsig demjij bna
bars
ZORIG
ZORIG
Monkhor
Зочин
Temuujind
zochin
Зочин
1 daichin gantsaardana
Хүндэтгэсэн, Төлөөлүүлэгч.
ббб
Hi
BaYaRaa...
BaYaRaa...
Зочин
Òýì¿¿æèíä
Òýì¿¿æèíä ¿¿íèéã äàõèí íýã óíøààðàé
Зочин
Зочин
Tuvshuu
Õèðñ¿¿ä
bi frantsaas
Ajaa taij
Bi Mongol
Зочин
amegenu
багш
ganaa
Зочин
Зочин
50
Тэмүүжин
bud
zochin
Заяа
Тэмүүжинд