ДЭЛХИЙ ДАЙНД ОЛОН ТЭРБУМ ДОЛЛАР ЗАРЦУУЛСААР БАЙНА
НҮБ-ын мэдээлснээр Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд 10200 энгийн иргэд оросын пуужин, их бууны суманд алагдаж, үүнээс 575 хүүхэд амь үрэгджээ. Мөн энгийн 19300 украин иргэн шархаджээ. Орос улс НҮБ-ын дайнаа зогсоох шаардлагыг одоо болтол огт биелүүлэхгүй байгаа ажээ.
Дэлхийн асуудлыг судлах Стокгольмын институтын / SIPRI / өнгөрсөн 2023 оны тайланд сүүлийн 10 жилд дэлхийн цэргийн зардал 20.0 хувиар өссөн гэсэн дүгнэлт гарчээ. Дөнгөж саяхан гарсан шинэ 2024 онд цэргийн зардал өмнөхөөсөө улам өснө гэсэн дүгнэлт гарчээ. Дэлхий жил ирэх тутам дайнд үлэмж их зардал гаргасаар байна.
Орос ба Украин
Орос улс зөвхөн дайны зардалд өнгөрсөн 2023 онд 54.0 тэрбум ам.доллар зарцуулжээ. Цэргийн албан хаагчдын цалин бараг хоёр дахин нэмэгджээ. Орос улсын орлогын бараг гуравны нэг нь дайнд зарцуулагдаж байна. Зөвлөлт Холбоот улс хүйтэн дайны үед улсын орлогынхоо 50.0 хувийг цэргийн зардалд өгдөг байв. Энэ байдал дахин буцан ирж байна.
Оросын эрх баригчид улсын эдийн засаг өсөж байна хэмээн мэдээлдэг боловч энэ нь зөвхөн цэргийн үйлдвэрлэл өссөнийгөө хэлээд байгаа аж. Орос улс танк , пуужинг маш олноор нь үйлдвэрлэж байгаа боловч энэ бүхэн нь ашиг олдог бус,харин украины газар шороонд булагддаг юм.
2024 онд Орос улс түүхэндээ хамгийн их өндөр өртөгтэй цэргийн зардал гаргахаар төсвөө батлав. Энэ шинэ онд Орос улс өмнөхөөсөө 2.5 дахин их буюу 117 тэрбум ам долларын цэргийн зардлыг баталлаа.
Эх орноо хамгаалж байгаа Украин улс дайны эхний жилд 44 тэрбум ам.доллар батлан хамгаалах салбартаа зарцуулжээ. Энэ нь 2021 оноос 640 хувь буюу 7.5 дахин их үзүүлэлт юм. Украин өрнөдийн бусад орноос 30.0 тэрбум ам долларын тусламж хүлээн авчээ. 2022 онд Украин 74 тэрбум ам долларыг цэргийн зардалдаа гаргажээ. 2024 онд батлан хамгаалах болон аюулгүй байдалдаа зориулж Украин улс 45 тэрбум ам долларыг цэргийн зардалдаа төлөвлөж байна.
НҮБ-ын мэдээлснээр Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд 10200 энгийн иргэд оросын пуужин, их бууны суманд алагдаж, үүнээс 575 хүүхэд амь үрэгджээ. Мөн энгийн 19300 украин иргэн шархаджээ. Орос улс НҮБ-ын дайнаа зогсоох шаардлагыг одоо болтол огт биелүүлэхгүй байгаа ажээ.
Украиныг ганцхан долоо хоногийн дотор эзлэнэ хэмээн 2022 оны 2-р сарын 24- ны өглөө гэнэт дайн хийж довтолсон Оросын арми өнгөрсөн хоёр шахам жилийн дотор үлэмж их хохирол үзэж байна. Оросын арми энэ хугацаанд 370 000 цэрэг, 6075 танк, 11302 хуягт машин, 8747 их буу, 648 агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл, 329 байлдааны нисэх онгоц, 324 нисдэг тэрэг, 1814 далавчит пуужин, 11667 тээврийн хэрэгслэлээ устгуулжээ.
Анх Украин руу довтлохдоо зөвхөн цэргийн байгууламж руу халдана гэсэн оросын арми эдүгээ украины хотуудын орон сууц, эрчим хүчний систем руу пуужингийн цохилт өгч энгийн хотуудыг цахилгаан,усаар тасалж,эзэлсэн газар нутгийг минажуулж дуусчээ.
Өрнөдийн ертөнц
Өрнөдөд цэргийн зардал жил бүр өссөөр байна. 2022 онд АНУ цэргийн зардлаа 0.7 хувиар өсгөсөн. 2022 онд АНУ цэргийн зардалд 877 тэрбум ам доллар зарцуулсан нь Орос улсаас даруй 10 дахин их байгаа юм. Энэ их төсвөөсөө АНУ Украинд 2.3 хувь буюу 20 тэрбум ам доллар өгчээ.
Цэргийн зардлаараа дэлхийд хоёрдугаар байранд Хятад улс явж байна. Хятад улс 2022 онд цэргийн зардалд 292 тэрбум ам долларыг зарцуулсан буюу дэлхийн цэргийн зардлын 13.0 хувийг эзэлж байна.
Гуравдугаар байранд Орос улс 86.4 тэрбум ам доллар буюу дэлхийн цэргийн зардлын 3.9 хувийг зарцуулжээ.
Өрнөд европт хамгийн их цэргийн зардал гаргасан нь Их Британи 68.5 тэрбум ам.доллар зарцуулснаар орж байна. Дараа нь Герман улс 55.8 тэрбум ам доллар, Франц улс 53.6 тэрбум ам.доллар зарцуулжээ. Британи улс Украинд цэргийн төсвийнхөө 3.7 хувь буюу 2.5 тэрбум ам.долларын цэргийн техникийн тусламж үзүүлжээ.
Герман улс Украинд 2.0 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлжээ.Зүүн европ Украинд цэргийн зардлынхаа 13.0 хувийг гаргаж өгчээ.
Өрнөд Украинд цэргийн зардлынхаа жижигхэн хэсгийг л өгдөг. Өрнөдийнхөн Украинд давших ангиллын зэр зэвсэг нийлүүлэх ажилд их хойрго удаан хандаж байгаа ажээ. Хэрэв өрнөд Украинд F-16 байлдааны нисэх онгоцыг хурдан нийлүүлсэн болУкраины агаарт Орос ноёрхох боломжгүй болох байлаа.Эдүгээ ойрхи дорнодод Палестины Газад шинэ дайн гарсан тул өрнөдийнхөн цэргийн зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай болов.
АНУ 2023 онд цэргийн зардлаа 858 тэрбум ам доллараар баталж байсан бол шинэ 2024 онд 886 тэрбум ам доллараар баталж байна. Европт байдал хүндхэн байгаа тул өрнөдийн улсууд цэргийн зардлаа нэмэгдүүлж байна. Франц улс 2023 онд цэргийн салбарт 44 тэрбум евро зарцуулсан. Франц улс сүүлийн 6 жил дараалан цэргийн зардлаа нэмэгдүүлсэн.Герман улс шинэ онд 78 тэрбум еврог цэргийн зардалд зарцуулахаар төлөвлөж байна. Германий канцлер Олаф Шольц Украин улсад цэргийн техникийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэх болно гэдгээмэдэгдв.
Дайны зардал өсөхөд эдийн засаг ядуурдаг
Туркийн профессор Адем Эльверен “ Хэрэв улс орон цэрэг дайны зардалд маш их зардал гаргавал эдийн засгийн өсөлт буурч бусад орнуудад тэнцвэргүй байдал үүсгэж төсөв нь цэргийн салбарт улам ихэссэнээр анагаах ухаан, эрүүл мэндийн салбар, боловсролын салбарын хөгжил уналтад ордог “ хэмээн дүгнэжээ.
Дэлхийд өнөөдрийн байдлаар нийт 8.0 тэрбум хүн амьдарч байгаагийн 5.0 тэрбум хүн ядууралд нэрвэгджээ. Дайн ядуурлыг улам дэврээж байна. Орос оронд эдүгээ эдийн засгийн байдал ямар байгаа тухай эдийн засгийн ухааны доктор И.Липсиц “ Оросын Төв банкны мэдээлснээр 2024 онд Орос улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 05-1.5 хувь өснө гэж үзэж байгаа ч энэ бол эдийн засгийн өсөлт биш юм.Энэ үзүүлэлт бол цэргийн үйлдвэрлэлийн өсөлт юм.Орос улсад томоохон компаниуд төрд хандаж тусламж хүсч байгаа. Жишээлвэл “Почта Россий” компани 2022 онд 27 тэрбум рублийн алдагдал хүлээжээ.” хэмээн мэдэгджээ.
Эдийн засгийн тоймч С. Бондаренко “ Орост дотоодын нийт бүтээгдэхүүн зөвхөн цэргийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр өсөж байгаа. Орос улсын цэргийн зардал 2024 онд 2023 оны үеэс 70.0 хувиар өснө.Орос улсын эдийн засаг Зөвлөлт Холбоот улсын үеийнх шиг улсын бүх эдийн засаг зөвхөн цэргийн үйлдвэрлэл болж 9 яам бүгд зөвхөн зэвсэг үйлдвэрлэх болж байна. Энэ нь иргэний эдийн засгийн бүх мөнгө цэргийн салбарт шилжих болно гэсэн үг. Орос улсын иргэний эдийн засаг сүйрнэ, ядуурна. 2025 онд Холбоонытөсөв олон дахин багасаж, Орос орон дулаангүй, цахилгаангүй, усгүй үлдэнэ” хэмээн дүгнэлт хийжээ.
Өнөөгийн дайн дуусах уу?
Эдүгээ дэлхийд 4 улс л дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна. Орос, Беларусь, Хойд Солонгос, Иран гэсэн дарангуйллын дэглэмтэй дөрвөн улс атомын зэвсгээр дэлхийг айлгах бодлого явуулжбайна. Орос улс Беларусь улсад атомын зэвсгээ байрлуулсан нь өрнө дахинд их аюул занал авчирч байна.
Хойд Солонгосын ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж байхад хойд солонгосын төр засаг нь цөмийн зэвсэг бүтээж,үйлдвэрлэсэн пуужингаа Орос улсад нийлүүлж байна. Иран улс үйлдвэрлэсэн цэргийн дроноо Орос улсад нийлүүлж байна. Иран улс ойрхи дорнодод арабын улсуудыг Израйлийн эсрэг дайн өдөөхөдтурхирч байна.
Орос улсын Ерөнхийлөгч Путин шинэонд Украинд хийж байгаа эзлэн түрэмгийлэх дайнаа улам өргөжүүлнэ, оросын арми урагшаа давшина хэмээн мэдэгдсэн.
Өрнөдийн судлаачид яагаад Путины дэглэм дайнаа өргөжүүлэх гэж байгааг дараах байдлаар дүгнэжээ.Путины дэглэм бол Сталины дэглэмийн үргэлжлэл юм. Сталин өнгөрсөн зуунд Орос орны ард түмнийгбууны хараанд дор байлгаж олон сая зөвлөлт хүнийг сая саяар ньшоронд хийж сая саяар нь буудан хороож байлаа. Сталинөнгөрсөн зуунд өрнөд европыг бүхэлд нь эзлээгүй шалтгаан ньАНУ атомын бөмбөг бүтээж улаан оросын аюулыг хүйтэн дайны үед хазаарлаж чадсантай холбоотой юм . Орос улсад ямар дэглэм ноёрхож ирсэн бэ, одоо ямар дэглэм ноёрхож байна вэ гэвэл урьд өмнө нь улаан Орост НКВД, КГБ улс төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрлүүлж ноёрхж байсан бол эдүгээ хуучин КГБ-ын үргэлжлэл буюу одооны оросын Холбооны Тагнуулын төв газар бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлжОрос орныг удирдан чиглүүлж байна.
Хэрэв АНУ-д болох ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд Дональд Трамп ялах юм бол өрнөдөд аюултай байдал үүснэ. Учир нь Трамп ялвал АНУ европын НАТО-гоос гарч европыг орхин явах болно. Украинд үзүүлж байгаа цэргийн бүх тусламжийг Трамп зогсоох болно хэмээн судлаачид үзэж байна.
Хэрэв Орос Украины энэхүү дайнд Орос улс ялвал тэд улам цааш Өрнөд рүү давшиж, дараагийн ээлжинд Балтийн орнуудыг эзэлж, улмаар Польшид халдах болно хэмээн үзэж байна. Иймд энэ Орос Украины дайн бол нэг талд Орос тэргүүтэй дэлхийн харгис дарангуйлалын хүчин, нөгөө талд Өрнөд тэргүүтэй дэлхийн ардчилсанхүчин сөргөлдөж байна гэсэн үг. Орос ялвал дэлхийн харгис хүчин улам хүчтэй болно. Украин ялвал дэлхийн ардчилсан хүчин ялна гэсэн үг. Тэхлээр энэ дайн ойрын хугацаанд дуусахгүй хэмээн өрнөдийн судлаачид үзэж байна.
2024.01.16
DR. ADITYA
Б
Б
Бичиг_Үсэг
Зочин
Мөнхжаргал
Lucky
Зураач Лондон