У.Черчилийн хэлсэн үгнүүдээс
Ажиглаад байх нь ээ өнөө цагт хүмүүс зузаан ном, урт нийтлэл унших нь эрс багассан юм шиг ээ. Энэ нь интернэт, компьютер, гар утсаар дамжаад мэдээллийн урсгал, суваг эрс нэмэгдсэнтэй, мөн хүмүүсийн чөлөө зав багассантай холбоотой. Улаанбаатарчууд, жишээ нь, түгжрэлд өдөрт хэдэн цагийг өнгөрөөнө, хүүхэд сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх гээд цагаа барна. Иймээс аль болох товч мэдээлэл авах сонирхолтой болж.
Суут болон олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн хэлц болон онч мэргэн үгнүүд хүний ой тойнд илүү буудаг. Өмнө нь миний бие “Сталин ингэж хэлж байжээ” (baabar.mn 2016.12.18), “Ухаантай хүмүүсийн үгийг санаж явахад илүүдэхгүй” (baabar.mn 2016.05.23) гэсэн гарчигтай Чимид багшийн хэлж байсныг түүвэрлэн нийтлүүлснийг нилээд олон хүн уншсан байна лээ.
Өнөөдөр монголчууд хөгшин, залуугүй улс төртэй холбоотой сэдвийг ихэд сонирхох болсон тул өөрийн ухаан, цэцэн мэргэн үгээрээ алдартай У.Черчиль хэмээх түүхэн эрхмийн хэлсэн зарим үгийг орчуулан нийтлүүлж байна (орчуулга, найруулгын алдаа байхыг үгүйсгэхгүй).
---оОо---
Эрх мэдэл гэдэг бол хар тамхитай адил. Түүнийг нэг удаа ч болтугай мэдэрсэн хэн бүхэн үүрд хорддог.
***
Хариуцлага гэдэг бол бидний эрх мэдлийн төлөөс юм.
***
Улс төр бол дайнтай адилхан сэтгэл хөдөлгөм, бас аюултай. Гэхдээ дайнд таныг нэг л алах бол улс төрд олон удаа алдаг.
***
Төрийн зүтгэлтэн болон улс төрчийн ялгаа гэвэл эхнийх нь эх орныхоо ирээдүйг боддог бол нөгөөх нь ирэх сонгуулийг боддогт оршино.
***
Улс төрчдийн авьяас бол маргааш, дараагийн долоо хоногт, сар, жилийн дараа болох үйл явдлыг урьдчилан тааж хэлээд дараагаар нь уг үйл явдал яагаад болоогүйг тайлбарлаж чадаж байгаагаар илэрдэг.
***
Эрх мэдлээ өгөх нь авахаасаа хавьгүй дээр гэдэгт эргэлзэх хэрэггүй.
***
Парламентын зорилго бол нударган зодооныг аман зодооноор солиход оршдог.
***
Улс үндэстнийг удирдах нь дөрвөн хүүхэд хүмүүжүүлэхээс илүү хялбар.
***
Би гадаадад байхдаа өөрийн орны төр, засгийг хэзээ ч шүүмжилдэггүй, харин буцаж ирэхээрээ түүнийгээ сайн гүйцэтгэдэг.
***
Тэнэг хүн л үзэл бодлоо хэзээ ч өөрчилдөггүй.
***
Хүмүүс өөрийн мэдэхгүй нууцыг л илүү сайн хадгалж чаддаг.
***
Хэн сургамж авах боломжтой алдааг харьцангуй эрт хийнэ тэр илүү байдалтай болдог.
***
Аливаа хямрал бол шинэ боломж байдаг.
***
Төр улсын нэр хүнд нь хэдий хэмжээний мөнгийг зээлээр авч чадах боломжтойгоор илүү тодорхойлогддог гэж болно.
***
Хэзээ ч битгий бууж өг ... Хүчинд хэзээ ч битгий автаж бай, дайсан илтэд илүү байсан ч бүү бууж өг.
***
Цаг хугацаа гэдэг бол хамгийн муу холбоотон.
***
Түүхээ умартсан ард түмэнд ирээдүй байдаггүй.
***
Улс орны хүнд үед домог түүхийн ач холбогдлыг үнэлж баршгүй.
***
Бид том үйл явдлууд, жижиг хүмүүсийн эрин үед амьдарч байна.
***
Хэрэв та там дундуур явж байгаа бол зогсохгүй явах хэрэгтэй.
***
Хоёр хүн зодолдоход гурав дахь нь хождог.
***
Дайн гэж бусдын ашиг сонирхлын төлөө огт гэмгүй хүмүүс алагдахыг хэлнэ.
***
Алуурчныг алснаар алуурчны тоо өөрчлөгдөхгүй.
***
Хүн алахдаа хүрэх юм бол эелдэг соёлтой байх хэрэггүй.
***
Хүнийг алснаас худалдаад авах нь хамаагүй дээр, бас худалдагдах нь алагдсанаас хавьгүй дээр.
***
Эрүүл энх, эд хөрөнгөтэй байхыг биш харин азтай байхыг ерөөж бай. “Титаник” хөлгийн бүх зорчигч баян, эрүүл байсан хэдий ч азтай хэд нь л амьд үлдсэн.
***
Шонхор шувуу салхины уруу биш харин салхи сөрөхдөө өндөр авдаг.
***
Тоть шувуу донгосч байхад бүргэд шувуу чимээгүй байдаг.
***
Хуцсан нохой болгон руу чулуу шидээд байх юм бол та зорьсон газартаа хэзээ ч хүрэхгүй.
Зочин
энгүүн
Зочин
Зочин