Америк мөрөөдөл гэж юүг хэлээд байгаа юм бэ? Америк бол мөрөөдлөө биелүүлэх хамгийн боломжтой орон хэмээн дэлхий даяар шуугидаг. Америк бол авьяастай, шургуу хөдөлмөрч хүн амжилтад хүрэхэд хамгийн таатай орон хэмээн ярьдаг. Америкийг зорьж очсон цагаачид Америкад амжилтад хүрсэн олон жишээ байдаг. Энэ тухай би олон юм яриад яахав. Америк мөрөөдлөө биелүүлж амжилтанд хүрсэн хэдхэн хүний тухай өгүүлье.

Технологийн хувьсгал хийсэн Генри Форд

Өнгөрсөн хорьдугаар зуунд нэгэн алдартай хүн Америкт амьдарч байлаа. Түүнийг дэлхий даяар мэднэ. Түүний нэрийг Генри Форд / 1863-1947/ гэдэг юм. Энэ хүн АНУ-ын Детроит хотын ойролцоох фермд ирландын цагаачдын ядуу гэр бүлд төржээ. Тэр 16 настайдаа дунд сургуулиа л төгссөн юм. Түүнд коллеж дээд сургуульд ч элсэж сурах боломж байсангүй. Түүнд техникийн авьяас,шургуу хөдөлмөрч зан хоёр л байв.Генриг 13 настай байхад нь эх нь нас барав. Эцэг нь түүнд 13 настай байхад нь хармааны цаг бэлэглэжээ.Тэр энэ цагийг маш их сонирхож тэр дор нь бүгдийг нь задлаад дахин угсарч бэлэн болгодог байв. Удалгүй тэр бүх цагийг задалж угсардаг болжээ. Хөдөөний фермерийн хөршүүдийнхээ цагийг нь тэр засаж өгдөг байв. Генри 15 настай байхдаа анх удаа уурын хөдөлгүүртэй машин бүтээж тэр машин нь цагт 12 миль хурдалж байв.

Генри 16 нас хүрмэгцээ гэрээсээ гарч Детроит хотод очиж далайн хөлөг онгоцны үйлдвэрт механикийн ажил хийв. 1883 онд анхны компаниа байгуулсан боловч бүтэлгүйтлээ. Түүний мөрөөдөл бол өөрийн гэсэн компаниа байгуулж энгийн хүн бүр худалдаж авах боломжтой автомашин зохион бүтээж үйлдвэрлэх зорилготой байлаа. Генри хүн бүр худалдаж авдаг машин зохион бүтээхийг мөрөөдөж байлаа.Генри 1891 онд Томас Эдисоны компанид инженерийн ажилд оров. Тэнд 3 жил сайн ажиллав. Томас Эдисон түүний машин зохион бүтээх аьяасыг нь үнэлж “Чи ер нь автомашины өөрийн компаниа байгуулж ажиллах нь зөв юм байна” хэмээн зөвлөжээ. Генри 30 настайдаа 1893 онданхны автомашинаа бүтээсэн боловч уг машин нь өндөр үнэтэй байв. Форд 1908 онд “Ford T”загвараа зохион бүтээж нэ машины үнийг 950 доллар болтол нь хямдруулж олноор нь үйлдвэрлэж энгийн хүмүүс тэрхүү автомашиныг нь худалдан авах боломжтой болсон нь маш том амжилт байв. 

Түүний зохион бүтээсэн тэрхүү автомашин дэлхийг өөрчилсөн юм. Генри Форд 1913 онд анх удаа үйлдвэртээ конвейрийн системийг нэвтрүүлсэн нь аж үйлдвэрийн хувьсгал болов. Түүний автомашины үйлдвэр 1913 онд 10 цагт ганц машины хөдөлгүүр хийдэг байсан бол конвейрын систем нэвтрүүлснээр40 минутанд нэг хөдөлгүүр хийдэг болов. Өмнө нь нэг машин хийхэд 728 минут зарцуулдаг байсан бол үйлдвэрлэлд дамжлага нэвтэрснээр93 минутанд нэг автомашин үйлдвэрлэдэг болов. Энэ болт маш том дэвшил байлаа. Форд Т загварын машины үнэ 290 доллар болтлоо хямдарчээ. Түүний бүтээсэн “Форд Т” загварын машиныг маш олон хүн худалдаж авахыг хүсэж авсаарбайлаа. АНУ-д 20 жилийн турш “Форд Т” загварын автомашиныг нь 15.5 сая хүн худалдан авчээ. Форд бол шинийг санаачлагч агуу зохион бүтээгч байсан юм. Тэр зөвхөн автомашины салбарт ажиллаад зогсохгүй нисэх онгоцны салбарт хүчээ үзсэн юм.

1925 онд Форд хувийн авиакомпаниа байгуулж 3 хөдөлгүүртэй “FordTriMotor” нисэх онгоцыг амжилттай бүтээв. Форд зөвхөн АНУ-д ажиллаад зогсоогүй,Зөвлөлт Холбоот улсад автомашин, тракторын үйлдвэр байгуулахад нь үнэлж баршгүй тусламж үзүүлсэн хүн юм. Форд анх 1925 онд Зөвлөлт улсад “Фордсон Путиловец” хэмээх тракторын завод байгуулахад нь туслав. Мөн 1929-1932 онд Зөвлөлт улсад Горькийн автозавод байгуулахад нь технологийн туслалцаа үзүүлэв. Форд:“ Хүн суралцахаа больвол 20 настай ч бай, 80 настай ч бай хамаагүй амархан хөгширдөг. Харин хүн цаг үргэлж суралцсаар байдаг бол залуу хэвээрээ үлддэг. Амьдралд хамгийн чухал нь тархиа залуугаар нь байлгах юм” хэмээн хэлжээ. Форд 82 насыг наслахдаа дэлхийг өөрчилж технологийн хувьсгал хийсэн хүн юм. Форд өөрийгөө бүтээж чадсан хүн юм. Ийнхүү хармаандаа эцгийнхээ бэлэглэсэн цагнаас өөр хөрөнгөгүй ядуу хөвгүүн Генри америкийн үйлдвэрлэгч, автомашины үйлдвэрийн эзэн, 161 патентын зохиогч, америкийн хамгийн баян хүн болж чаджээ. Тэр бол америк мөрөөдлөө биелүүлж чадсан гайхалтай хүн юм.


Австрийн цагаачаас алдартай америк хүн болсон Арнольд Шварценеггер

Арнолд 1947 онд Австрийн Грац хотын ойроцоох Таль тосгонд нэгэн цагдаагийн ядуу гэр бүлд төржээ. Тэр бээр 11 настай байхдаа америкийн тухайнэгэн баримтат кино үзэж тэнд байдаг хамгийн том тэнгэр баганадсан барилгууд, хамгийн том нисэх онгоц, хамгийн том далайн хөлөг онгоц, хамгийн гоё автомашинууд, хамгийн том гүүр , хамгийн том үйлдвэрүүд, баян чинээлэг америкчуудыг хараад “миний зорилго бол Америк явж тэнд амжилт гаргах явдал юм” хэмээн өөрийн зорилгоо олсон байдаг. Тэр үеийн австри хүний зорилго бол сургууль төгсөж армид алба хааж гэрлэж хүүхэдтэй болж сайн аав, сайн ажилчин болох явдал байдаг байв. Арнолд австри хүний ийм хэвшмэл сэтгэлгээг орхиж шинээр том мөрөөдөл тээж өөрөөр сэтгэдэг залуу байв. Тэр бодибилдингээр хичээллэж дэлхийн аварга болно гэсэн зорилт тавив. Тэр Америкт очиж алдартай хүн болно хэмээн мөрөөддөг байв. Арнолд 18 настайдаа Австрийн армид 3 жил алба хааж танкийн механик жолооч болов.Цэргийн алба хаах хугацаандаа бодибилдингээр хичээллэж дасгал хийж Британий Лондонд болсон европын болон дэлхийн аваргын тэмцээнд түрүүлэв. Тэр бээр германий Мюнхен хотод амьдарч эхлэв. Түүний өмнө Америк явах боломж гарч ирлээ. Америк руу тэр 21 настайдаа 1968 онд анх удаа явж1970 онд АНУ-ын “Мистер Олимп”-д ялж түрүүлэв. Америкт анх амьдарч эхлэхэдтүүнд хэцүү л байдаг байв. Англи хэл сайн мэдэхгүй, мөнгө хомс, найз нөхөд,холбоо сүлбээ муутай, америкадамьдрах ногоон карт ч байхгүй байв. Гэвч тэр энэ бүхнийг даван гарсан юм.Арнольд Америкд байхдаа бодибилдингийн бүхий л шагналыг хүртэв. Мөнгөний асуудлаа тэр шийдэж чадлаа.Тэр бодибилдингээр хичээллэж 30 настайдаа америкийн саятан болж чадав. Арнольд нэгэнт дэлхийн бодибилдингийн оргилд хүрсэн тул тэр гэнэт зорилгоо өөрчлөхөөр шийдэв.

Арнольд кино урлагт хүчээ үзэж кино од болох зорилго тавилаа. Түүний энэхүү шийдвэрийг сонссон найз нөхөд нь түүнд “Арнольд чи боль, Чиний кино жүжигчин болох гэдэг юү байдаг юм” гэцгээж байв. Хариуд нь Арнольд “Би кино урлагт хүчээ үзэж кино жүжигчин бус, кино од болно” гэдэг байв. Тэр анхны кинондоо тоглосон боловч амжилтанд хүрсэнгүй. Түүний англи хэлний мэдлэг болон кинонд тоглох эмоци / сэтгэл хөдлөл/,дүрдээ хувирах чадвар дутмаг байлаа. Эртний морьтой баатарын дүрд тоглосон анхны киноных ньнайруулагч түүнд “Арнольд, чамд ямар ч эмоци алга, харин чиний унаж яваа моринд бол эмоци байна” гэж байв. Арнольд нэг хэсэг санаагаар унав. Гэвч тэр зорилгоосоо буцсангүй. Түүний дараагийн кино “Конан” муугүй амжилтанд хүрэв. Дараагийн түүний тоглосон “Терминатор”, “Коммандо”,”Араатан”, “Гүйж яваа хүн”, “Дурдатгал” зэрэг кино нь үлэмж их амжилтанд хүрэв. Арнольд “Терминатор-2” кинонд тоглож 20 сая долларын цалин авчээ. “Терминатор-3” кинонд тоглож 30 сая долларын цалин авчээ. Тэр 53 насандаа кино урлагийг орхив. 

Арнольд 1983 онд АНУ-ын иргэн болов. Тэр бээр америкийн коллеж, дээд сургуульд суралцаж төгслөө. Англи хэлний мэдлэг, бизнесийн мэдлэгээр хэнээс ч дутахгүй болов. Арнольд хувийн амьдралаа цэгцэлж 6 жил Мариятай үерхсэний эцэст 1986 онд Кеннедийн удам Мария Шрайвер хэмээх бүсгүйтэй гэрлэж 4 хүүхэдтэй болов. Арнольд алдар хүндийн оргилд хүрлээ. Түүнийг дэлхий даяар мэддэг болов. Арнольдийн зорилго ингээд дууссангүй. 

Арнольд улс төрд орохоор шийдлээ. Арнолд АНУ-ын Калифорни мужийн захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр зориг шулуудав. Найз нөхөд нь түүнд “Чи улс төрөөр яах юм бэ. Чи зорилгодоо хүрсэн шүү дээ. Чи одоо америкийн хамгийн баян алдартай хүн боллоо. Одоо болоо юм биш үү” гэж байв. Тэр зорьсноосоо буцсангүй. Сонгуульд нэрээ дэвшүүлж мөрийн хөтөлбөр гаргаж сонгогчдын дэмжлэгийг хүлээж 2003 онд АНУ-ын Калифорни мужийн 38 дахь Амбан захирагч боллоо.Тэр сонгогчдод хэлсэн амлалтаа биелүүлсэн юм. Арнолд Шварцнеггер 2006 ондсонгуульд нэрээ дэвшүүлж сонгуульд дахин ялж Калифорни мужийн захирагчаар хоёр дахь удаагаа сонгогдов. Түүний улс төрийн карьер амжилттай байлаа. 

Арнольдод бүх юм дардан шулуун байгаагүй. Ах нь гэнэт нас барав. Аав нь нас барав. Эхнэр Мариягаас 2021 онд салав. Арнолдын бие нь гэнэт муудаж 2 удаа мэс заслалд оров. Гэвч тэр тэр бүхнийг даван гарав. 

Эдүгээ 76 настай Арнольд Шварценеггерөөрийн харшдаа нохойнуудынхаа хамт ганц бие амьдарч байна. Заримдаа тэр Австрийн Таль тосгондоо очдог юм. Тэр бээр саяхан Украины дайныг эсэргүүцэж Оросын удирдагч Путинд хандаж утга учиргүй дайнаа зогсоохыг шаардаж ухаантай үг хэлсэн байна лээ.

Алс холын Австрийн бяцхан хөвгүүн ингэж америк мөрөөдлөө биелүүлжээ.Тэр багаасаа зөв зорилго өмнөө тавьж түүнийхээ төлөө уйгагүй зүтгэж хөдөлмөрлөсний дүнд амжилтад хүрчээ. Америкчууд мөнгөтэй болжалдар нэртэй болохыгмөрөөддөг. Арнольдод энэ бүхэн буй. Түүний хөрөнгө 900.0 сая ам.долларт хүрчээ. Түүний алдар нэр дэлхий даяар түгжээ. 

Дэлхийн хамгийн баян шинжлэх ухаанч тэрбумтан Элон Маск

Элон Маск Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Претори хотод 1971 онд инженер эцэг Эррол Маск, загвар өмсөгч эх Мэй Маск нарын хүү болж төржээ. Түүний эхийн талын өвөг дээдэс нь европын Швейцараас Америкд дүрвэж ирсэннемцүүд байлаа. Аав ээж хоёр нь багад нь салж, Элон хатуу шаардлагатай аавынхаа дэргэд өсчээ. Тэр ааваасаа их юм сурсан юм. Аавтайгаа хамт сантехникийн засвар хийж,цахилгаан хангамжийн хэвийн ажиллагааг хангаж байв.Аав нь түүнд хамгийн анхны компьютерийг нь 10 настай байхад нь авч өгчээ. Элон компьютерийн программ зохиохыг сурч 12 настайдаа анхны “Бластар”  нэртэй тоглоомын программ бичиж  байжээ. Энэ программ нь харь гаригаас ирсэн хүмүүсийг лазерийн зэвсгээр устгаж тоглодог видео тоглоом байв. Энэ программаа тэр 500 доллараар худалдсанаар энэ төрлийн бизнес эхлэх санаа бий болж 13 настайгаасаа хувьцааны бизнес хийж эмийн компанид хувьцаа оруулж хэдэн мянган долларын ашиг олж байв. 

Элон 17 нас хүрэх үедээ Хатан хааны их сургуульд суралцахаар Канадыг зорьжээ. Өмнөд Африкаас Канад руу, Канадаас АНУ-руу цагаачлах илүү амар байсан учир ийм шийдвэр гаргасан ч гэж үздэг.Маск өсвөр насандаа сурлага сайтай байсан хэдий ч  нийгэмтэй харилцах тал дээр асуудалтай хүүхэд байв. Бусад хүүхдүүдэд их дээрэлхүүлдгээсээ болж хэд хэдэн удаа сургуулиа сольж байжээ. Нэгэн удаасургуулийн танхай хүүхдүүд түүний хамрыг хуга цохисонявдал ч гарч байв. Элон хаана ч сурч байсан дотно найзтай болж чадаагүй бөгөөд хүнтэй үг дуугардаггүй, үргэлж ном, сонин шагайгаад сууж байдаг зожигдуу хүүхэд байсан хэмээн  дунд сургуулийнх нь багш дурсаж байжээ. Элон Маск Хатан хааны их сургуульд хоёр жил суралцсаны эцэст тэндээс амжилтад хүрэхэд хэрэг болох хангалттай мэдлэг олж авахгүй нь гэсэн шалтгаанаар АНУ-ын Пенсильванийн их сургуульд бизнесийн удирдлага, физикийн ухааны тэнхимд шилжин суралцжээ. Дараагаар нь Стэнфордын их сургуульд докторын зэрэг горилохоор очсон боловч хоёр хоноод л залхаж хувийн бизнесээ эхлүүлэхээр шийдсэн аж. 

Ийнхүү Элон 1996 онд ахтайгаа хамтарч “ZIP2” нэртэй старт-ап компаниа үүсгэн байгуулав. Тэд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж гурван жилийн дараа компаниа 302 сая ам.доллараар “Compaq” компанид зарж, гучин нас хүрэлгүй  саятнуудын эгнээнд оржээ.  Илон 1999 онд  “XCom ” /хожим Paypal болсон/ компаниа үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагаа нь жигдэрч, хувьцааны үнэ хурдацтай өссөнөөр  өөрийн компаниа 2002 онд “eBay” компанид 1.7 тэрбум ам.долларын үнэд хүргэн зарж чаджээ. 2002 онд “SpaceX” компаниа байгуулав. 2003 онд өөрийн биширдэг алдарт зохион бүтээгч Николас Теслагийн нэрээр нэрлэсэн “Tesla Motors” компаниа байгуулсан юм. Мөн 2006 онд нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “SolarSystem” компанийн гол  хөрөнгө оруулагч болжээ.

SpaceX. 2002 онд Маск өөрийн гуравдахь компани SpaceX-ийг байгуулав.Энэ компани бол сансрын хөлөг пуужин бүтээх хувийн компани юм. 2008 онд Маскийн энэхүү компани НАСА –тай 1.6 тэрбум ам долларын гэрээ байгуулж Falcon 9 пуужинг 12 удаа хөөргөжDragon, MKC сансрын хөлгийг сансарт нисгэх үүрэг хүлээв. 

Элон Маск хэлэхдээ түүний сансар судлалыг багаасаа сонирхох болсон нь уран зөгнөлт зохиолд гардаг хүн төрөлхтөн өөрсдийгөө хадгалан үлдэхийн тулд сансарыг эзэмших санаа ихэд таалагджээ. Маскхүн төрөлхтөн нарны аймгийн гаригуудыг эзэмших нь дэлхий дээр хүн төрөлхтөн мөхөх аюулаас аврагдах ганцболомж юм хэмээн үздэг аж.

Маск хэлэхдээ “Манай дэлхийг сансрын хаа нэгтээгээс нисэн ирэх том солир, эсхүл дэлхий дээрхи том галт уулын дэлбэрэлт , эсхүл хиймлээр үүсгэсэн аюулт вирус,хар нүх, дэлхийн хэт дулааралт, элдэв хөнөөлт технологи, эсхүл атомын аюулт зэвсэг хөнөөх аюултай. Хэзээ нэгэн цагт хүн төрөхлтөний амьдрал манай цэнхэр гаригаас халижгарах ёстой, эсхүл хүн төрөлхтөн мөхнө” гэдэг байв. 

Элон Маск Сансрын нислэгийн зардлыг 10 дахин хямдруулах зорилт тавив. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд тэр бээр өмнөх компаниа зарж олсон мөнгө болох 100 сая ам долларыг энэ зорилтоохэрэгжүүлэхэд зориулав. Туршилт хийх явцад бүтээсэн пууижнгууд нь дэлбэрч эсхүл шатаж байлаа. Тэр зорьсноосоо ухарсангүй. Мөнгө нь дуусах дөхөж байхад тэр олон дахин ашиглах зориулалттай хамгийн сүүлчийн пуужингаа туршихад амжилттай болжээ. Маск 2016 онд олон нийтэд мэдэгдэхдээ “ Манай компани 2025 он гэхэд Марс гариг руу нислэг хийнэ гэжээ. 2016 онд Маск олон нийтэд хандаж “Гариг хоорондын тээврийн систем байгуулах, Хүмүүсийг Марс гариг хүргэх олон удаа ашиглах сансрын тээврийн хэрэгслэлийн тухай” төслөө танилцуулжээ.2020 онд Илон Маскийн Grew Dragon сансрын хөлөгийн нислэг болж Falcon 9 пуужин тэнгис дээр байгуулсан тавцан дээр амжилттай газарджээ. Сансрын хөлөг амжилттай сансарт гарч MKC станцтай амжилттай залгагджээ.

Tesla. Сүүлийн үед Маскийн байгуулсан цахилгаан автомашины компани амжилттай ажиллаж байна. Маск энэхзз компанийхаа салбар үйлдвэрийг Хятадад байгуулж амжилттай ажиллаж байна. 2018 онд энэхүү компаний хувьцаа эзэмшигчид санал гаргаж Илон Маскийн жилийн цалинг 3 тэрбум ам доллар болгохоор шийдвэрлэжээ. 2019 онд Илон Маск “Тесла компани ашигтай ажиллаж эхэллээ, компаний акц 20.0 хувь өслөө” хэмээн мэдэгджээ.

Амжилтын нууц. Түүний дэлхий нийтийг гайхшруулдаг зүйл бол зөвхөн түүний амжилт биш бөгөөд харин хувь хүний онцгой зан чанар нь аж. Энэ байдал нь ч түүний амжилтын гол түлхүүр байсан гэхэд хилсдэхгүй.  Түүний амьдрал, намтар, амжилтын нууцыг өгүүлсэн “Элон Маск” ном 2015 онд хэвлэгдэж байсан бөгөөд  гарсан даруйдаа хэдэн сая хувь борлогдсон юм. Номын агуулгаас түүний амжилтын зарим нууцыг дурдвал:Тэр хэзээ ч өөрийн амжилтанд ханаж байгаагүй. “Telsa motors” компанид зуу зуун хүн илүү цагаар ажиллаж байсан  өдрүүдэд ч тэр тэдэнд хандаж үргэлж “Бид сулхан байна, илүү их ажиллах хэрэгтэй” гэж хэлдэг байсжээ.   Тэр амралт, ая тухыг чухалчилдаггүй байв. Тэр 2000 онд амралтаа авч, Бразил,Өмнөд Африкт аялах үедээ хумхаа өвчин тусаж, хүнд өвджээ. Тэр цагаас хойш тэр“Амралт чамайг алах болно” хэмээн хэлсэн бөгөөд  дахин хэзээ ч  амраагүй ажээ. Тэр зөвхөн бусдыг их ажиллахыг шаарддаг удирдагч бус, харин өөрөө хамтдаа илүү цагаар ажилладаг манлайлагч удирдагч байв.  “Paypal” төсөл дээр хамтран ажиллаж байсан Жюли Акенбрандт дурсахдаа: “Бид өдөрт  20 цагийн турш ажилладаг байсан. Харин Элон Маск 23 цаг ажилладаг байв” хэмээн өгүүлжээ. Нэгэн удаа тэр бээр эхнэрээ төрөх үед хажууд нь байхыг хүссэн компаний ажилтандаа хандаж  “Чиний энэ хүсэлт бол болхангалттай шалтгаан биш. Миний урам хугарч байна. Чи юу чухал болохыг өөрөө бүрэн ухамсарлах ёстой. Бид дэлхийг өөрчлөхөөр ажиллаж байна” гэсэн имэйл бичиж, түүнийг ажлаас нь чөлөөлж байжээ. Илон Маск ялагдал, алдаа дутагдлыг үзэн яддаг байв. Маск өөрийгөөСамурай сэтгэхүйтэй хэмээсэн хэлсэн байдаг.Тэр бээр алдаа гаргаж байхаар харакири хийж амиа егүүтгэхийг илүүд үзнэ хэмээнхэлж байсан удаатай. Түүний үгийн санд бууж өгөх гэдэг үг үл оршино. 2006-2008 онд  “SpaceX” -ээс хөөргөсөн бүх пуужин  дэлбэрч, дөрвөн ч хиймэл дагуулыг  мөргөн сүйрүүлжээ. Үүнээс үүдэн компани маш өндөр алдагдал хүлээж, дампуурлын ирмэгт очив. Гэсэн хэдий ч компани нь дампуурлаа зарлахаас ердөө хэдхэн цагийн өмнө Маск 1.6 тэрбумын хөрөнгө оруулагч олж чадсанаар  нэг жилийн дараа дөрөв дэх оролдлогоороо Space Falcon пуужингаа амжилттай хөөргөж байв. Элон Маск өөрийгөө голж байсан удаа үгүй. Дөнгөж 18 настай байхдаа өдөрт 20 ам.долларын цалин авдаг оюутан хүү сонин, сэтгүүл дээрээс уншиж мэдсэн, бизнесмэн, амжилттай яваа хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцохоор өдрийн хоолонд тэднийг урьдаг байв. Тэр“Мөнгө хэзээ ч чухал биш.  Би өөрийн бүх мөнгөө компаниуддаа зориулаад, эхнэрийнхээ эцэг эхийн машины грашид  ч амьдрахад бэлэн байна” гэдэг байв. Элон Маскийн амжилтын нууцаас дурдвал: 

1.Хүсэл тэмүүллийн тодорхой мэдрэмжтэй. Түүний хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзэл нь бизнесийн ухаантай нэгдэж чадсан явдал. 

2.Өөрөө суралцах чадвар,  тасралтгүй эрэл хайгуулч шинж:  Мэдлэгийг заавал хэн нэг багшаар биш, өөрөө олж авахыг илүүд үздэг байдал. Маск 8 нас хүрэх үедээ унших номгүй болж, “Британика” нэвтэрхий толийг  бүтнээр нь цээжилсэн байв. 12 настайдаа өөрийнхөө шаргуу оролдлогын үр дүнд анхны компьютерийн программаа бичжээ . 2001 онд сансрын пуужин бүтээх үйл явцыг өөрөө уншиж, судалж мэджээ. 

3. Хэцүү явдалтай нүүр тулсан ч шантрахгүй байх чадвар: 14 настайдаа дэлхийг өөрчлөх гэсэн агуу зорилго тавьсан цагаасаа олон сорилттой тулгарсан ч алинд нь ч бууж өгөөгүй. 17 настай их сургуулийн шинэхэн оюутан байхдаа өдөрт ердөө нэг доллараар хэрэгцээгээ хангадаг байв. Тэрээр хэрвээ ердөө ийм хэмжээний мөнгөөр өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаад сурчих юм бол бизнесээ ч мөн бага хэмжээний хөрөнгөөр амжилттай эргэлдүүлж чаддаг болоход суралцана хэмээн бэлтгэл хийдэг байсан нь яах аргагүй түүний амжилтын гол нууцын нэг юм. 

Түүнчлэн Маск эхний үед өөрийн компаниуд нь үргэлж түүний ар нуруунд хутга зоодог буюу захирлын суудлаас нь буулгаж, хувьцааг нь булаахыг оролдож байсан тухай нэгэн удаа ярьж байв. Тухайлбал Paypal-д ажиллаж байх үедээ хуримаа хийжээ. Гэтэл түүнийг бал сарын амралтаа аваад явж байх үед нь хувьцаа эзэмшигчид гэнэт хуралдаж захирлын суудлаас нь огцруулж байв. Энэ явдлыг Paypal компанийг eBay-д зарсан гол шалтгаануудын нэг ч гэж үзэх хүн бий.

Эдүгээ түүний хамгийн гол зорилго бол 2031 он гэхэд хүн төрөлхтнийг Ангараг гарагт нисгэн аваачих явдал юм. Түүний компани хэдхэн жилийн өмнө дэлхийн хамгийн хүчирхэг, сансрын хөлөг “FalconHeavy”-г задгай сансарт амжилттай хөөргөсөн билээ. Маск үнэхээрөөрийн зорилгоо биелүүлжхүн төрөлхтний хөгжлийн тусын тулд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд хичнээн ч удаа бүтэлгүйтсэн ч   “Би Ангараг гарагт хүрэхдээ л хүрч, тэнд ясаа тавих анхны хүн нь болох болно. Гэхдээ мэдээж ослоор биш” хэмээн хэлж байв. Түүний тухай олон зуун, өгүүлэл, нийтлэлүүд байдгаас хамгийн оносон өгүүлбэрийг Жефф Хамербак: “Одоо үеийн технологийн компаниуд хэрэглэгчдэд зориулсан, донтуулах магадлалтай, хөнгөхөн апп үүсгэж, хурдхан шиг IPO хийж хялбар мөнгө олохыг чухалчилдаг болсон. Харин Элон Маск  хүн төрөлхтөний тусын тулд  сансар судлал, автомашин, эрчим хүчний салбаруудад хувьсгалтай  дүйхүйц нээлтийг хийж байна” хэмээн өгүүлсэн болохыг“Элон Маск” номонд өгүүлжээ.

Маск сүүлийн жилүүдэд буй болж байгаа хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлийг аюулын харанга гэж харж буйгаа илэрхийлээд байгаа. Тэр бээр хиймэл оюун ухаанаас үүдэн дэлхийн гуравдугаар дайн технологийн салбарт үүсэж болзошгүй тул, хүн төрөлхтнөөс илүү ухаантай машин зохион бүтээхдээ болгоомжтой хандахыг дэлхий нийтэд уриалсан юм.

Бизнес хийж байсанэхэн үедээ Маск долоо хоног 80-100 хүртэлх цагийг ажиллаж өнгөрөөдөг, өдөрт ердөө 2-3 цаг л унтдаг байв. Харин 2015 онд өгсөн ярилцлагадаа  нэг өдөрт 12.1 цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Шөнийн нэг цагаас өглөөний долоон цаг хүртэл өдөрт зургаан цагийг унтаж өнгөрүүлдэг. Энэ тухай “Унтаж, идэх хэрэгцээг үгүй болговол ажлын бүтээмж хэчнээн дээшлэхийг таашгүй, болдог бол тэр цагтаа ч ажиллах юмсан” хэмээн өгүүлж байжээ.

Түүний хэлсэн үгийг дурдвал: Тэвчээр бол амжилтад хүрэхэд хэрэг болох хамгийн том зэвсэг. Хэн нэгэн чамд бууж өгөхийг тулгаагүй л цагт, хэзээ ч бууж өгч болохгүй.-Боловсролыг төгссөн сургуулиар нь бүү дүгнэ. Би Харвардын их сургуулийг төгсөөгүй ч төгссөн хүмүүс нь надад ажилладаг.Онцгой хэн нэгэн болох уу, энгийн уйтгартай нэгэн байх уу гэдгээ сонгох сонголт хүнд үргэлж байдаг. Амьдрал өшөө хорсолд автан оршиход хэтэрхий богино юм. Бүтэлгүйтэл бол тэр чигтээ боломж. Хэрвээ чи ямар нэг байдлаар бүтэлгүйтэхгүй байгаа бол чи юу ч бүтээгээгүй байна гэсэн үг. Хэрвээ чи ямар нэгэн зүйл үнэхээр чухал гэж бодох л юм бол бүтэлгүйтэл дагуулах байсан ч хамаагүй заавал хий. Заавал оролдоод үзэх хэрэгтэй. Бусад хүмүүс долоо хоногт 40 цаг ажилладаг байх нь хамаагүй. Чи үүнийг нь 100 цаг болгочих хэрэгтэй. Тэгж гэмээнэ бусдын бүтэн жил хийх ажлыг чи дөрөвхөн сарын дотор нугалах боломж бүрдэнэ. Өглөө сэрэхдээ л энэ өдөр хамгийн сайхан, хамгийн бүтэмжтэй өдөр байх болно хэмээнбодох хэрэгтэй. 

Элон Маскийн хөрөнгө. 2021 оны 1-р сард Элон Маск “Амозоны” Жефф Безосыг ардаа орхиж дэлхийн хамгийн баян хүн болов. Түүний хөрөнгө тэр үед 199.9 тэрбум ам, доллар болсон байв. 2021 оны 10-р сард түүний хөрөнгө 209 тэрбум ам.доллар болсон байв. Ийнхүү 2021 онд түүний хөрөнгө гэрлийн хурдаар өсөж байлаа. Удалгүй 2021 оны 11-р сард түүний хөрөнгө 271 тэрбум ам долларт хүрч байв. Америкийн “Forbes”сэтгүүлийн 11-р сарын 25 -ны өдрийн үнэлэлтээр Илон Маскийн хөрөнгө 306.9 тэрбум ам долларт хүрчээ. Дэлхийд ийм амжилтанд өмнө нь хэн ч хүрч байсангүй.Элон Маск бол америк мөрөөдлөө хэрэгжүүлсэн бус, хэрэгжүүлэх замдаа яваа залуу тэрбумтан юм. Элон Маск бол хүн төрөлхтөнийг өөр гаригт авааачих мөрөөдлөө биелүүлэх зорилгодоо дөхөж яваа гайхалтай бизнесмен инженер хүн юм. Түүний мөрөөдөл биелэхэд ойрхон байна.

Америкт очсон ази гаралтай цагаачидамжилтанд хүрсэн олон жишээ байдаг. Монголчуудын Америкд дүрвэсэн анхны давалгаа 1950-иад оны эхэн үед болсон юм. Тэр үед дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийн хамгийн харгис Зөвлөлт орны Сталины аллагаас өрнөд рүү зугтан гарсан олон зуун халимаг монголчууд Австрийн Вена хотод саатаж хэдэн жил гацчихаад байсан юм.Яг тэр үед АНУ-д амьдардаг монгол гаралтайагуу зохиолч Лев Толстойн охин Александра Толстой тэдгээр өрнөдөд гацсан олон халимаг монголчуудын АНУ явах хөлөг онгоцны зардлыг нь хувиасаа гаргаж тусалсан байдаг юм. Тэнд очсон халимаг монголчуудын үр сад эдүгээ Америкад дээд боловсрол олж мэргэжил эзэмшээд америкийн нийгэмд байр сууриа бат бэх олжээ. Дараагийн АНУ руу явсан монголчуудын давалгаа бол 1990 оноос хойшхи үе юм. Эдүгээ АНУ-дМонгол улсын 35 000 иргэн ажиллаж сурч амьдарч байна. Энэ тоон дээр халимаг, буриад, өвөр монголчуудыг нэмбэл 50 000 гаруй монгол гаралтайхүмүүс АНУ-д амьдарч байгааболов уу. Магадгүй тэд маань хэзээ нэгэн цагт америк мөрөөдлөө биелүүлсэн алдартай америк хүн болох ч юм бил үү, хэн мэдлээ.

2023.06.29