Алтангэрэлт судар-26
Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
ШРИ /ЦОГТ/ ОХИН ТЭНГЭРИЙН БҮЛЭГ ХЭМЭЭХ
АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ.
НЭГ:
Тэр цагт Бурхан багшид Шри /Цогт/ охин тэнгэр айлтгав.
Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшаа. Охин тэнгэр Шри би "Хутагт Алтангэрэлт" номыг номлох гэлэн түүнийг харж хамгаалах болно. Түүнд би сэтгэлийн амгаланг үйлдэх болно. Буман олон бурхадад буяны үндэсийг олгосон энэ их судар номыг би сэтгэлдээ барих болно. Би энэ их судрыг сонсож мэдэж, уншиж мэдэж үнэнхүү сэтгэлээсээ өгүүлэх болно.
Бурхан багшаа. Орчлонгийн олон амьтны тусын тулд энэ судар замбуу тивд өнө удаан орших билээ. Үл доройтох билээ. Амьтан бүхэн "Хутагт Алтангэрэлт" энэ судар номонд оршсоноор, сонсож уншиж санаж бодсоноор, зовлон гачаал үгүй амгаланг амсаж эдлэх болно. Тэд нар түүнчлэн заларсан бурхадтай учрах болно.
Тэд бээр ирээдүй цагт дээр үгүй илтэд гэгээрлийг олох болно. Амьтаны там, адгуус төрөл, эрлэгийн ертөнцийн зовлон гасланд тэд үл унана. Тийм учраас. Охин тэнгэр би орон байр, хувцас идээ, эд хэрэгсэл хэрэгцээт юмсаар номыг өгүүлэгч гэлэн түүнийг үл дутаан үйлдэх болно хэмээн охин тэнгэр Шри Ялж төгс.нөгчсөн Бурхан багшид айлтгав.
Охин тэнгэр Шри бээр Түүнчлэн заларсан, дайснаа дарсан үнэнхүү төгссөн бурхад Радна, Гусумагуна болон Сугара, Канчана. ... Энэ мэт . Олон бурхадад буяны үндэсийг үүсгэсэн. Охин тэнгэр Шри тэрбээр аль зүгт зүглэх, харах, одох болоод хаашаа зүглэж амгаланг олох үл хоосрох ёсыг өгүүлэх болно. Тэрбээр идээ ундаа, үр тариа хийгээд алт мөнгө, сувд биндэрья болоод эд эрдэнэс бусад баялагтай учруулах билээ. Тийм учраас. Охин тэнгэр Шри болон Заларсан бурхадад тахил өргөх хэрэгтэй. Хүж цэцгэс өргөж үйлд. Тэгээд Их охин тэнгэр Шри-гийн алдар нэрийг гурван удаа бишрэн хичээнгүйлэн дуудаад элдэв амттан, сайхан үнэртэн хүж цэцэг өргөнө. Газар газрын шим ихэд нэмэгдэнэ. Тэнгэрүүд үргэлжид машид ихээр баясах болно. Үр тариа, үржилт мод, элдэв сайн цэцэг жимс дэлгэрэх болно. Дээд Алтангэрэлт үүнийг шүтсэн бүгдийг их охин тэнгэр Шри би санах болно хэмээн айлтгав.
Тэгээд Бурхан багш зарлиглав.
"Сайн болой. Сайн болой" хэмээн зарлиглав. Их охин тэнгэр та урьд урдын буяны хүчинд даган баясаж, түүнчлэн заларсан бурханд тахил өргөж олон амьтан бүгдэд тусыг үйлдсэн. Та судар үүнийг дэлгэрүүлэх үйлсэд барагдашгүй их, асар их буяныг үйлдлээ хэмээн зарлиглав.
Жич: Энэ бүлэгт Охин тэнгэр Шри бээр идээ ундаа, үр тариа, эд эдлэл хийгээд алт эрдэнэс бусад сайн бүгдтэй тэр учруулах болно хэмээсэн. Номын ёсоор явагч гэлэн хийгээд Алтангэрэлт номыг дээдийн номд үздэг бүгдэд эд өлгийг нь хотлоор дэлгэрүүлэх тухайд Шри охин тэнгэр Бурхан багшид ам авсан тухай айддаг.
ОХИН ТЭНГЭР ШРИ /ЦОГТ/ БЭЭР ЭДИЙГ ОГООТ АРВИДУУЛАХ ХЭМЭЭХ
АРВАНДОЛОО ДУГААР БҮЛЭГ.
НЭГ:
Их охин тэнгэр Шри Бурхан багшид айлтгав.
Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Охин тэнгэр Шри би эндээс холгүй хойт зүгт Алтан дуазат гэдэг байшинд байдаг. Хэн нэгэн хүн ургац сайн авахыг хүсэх аваас. Тэр хүн гэр ороноо сайтар цэвэрлэж бие сэтгэлийнхээ угаалыг сайтар үйлдэх хэрэгтэй Цэвэр ариун хувцас өмсөөд сайхан үнэрт арц, хүж асааж үйлдэнэ. Түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэнхүү төгсөгсөн Радна-кусумагуна-сагара-вайдуряа-канакагир-суварна-канчана-прабасашри бурханд мөргөнө. Түүний алдрыг гурвантаа өгүүлнэ. Их охин тэнгэр Шри-г.сэтгэлдээ бодон түүнд тахил.өргө. Хүж, зул, цэцэг өргө. Элдэв олон амттаны дээж өргө. Тэр цагт Их охин тэнгэр Шри анхаарах болно. Ажил амьдралыг тань дээд Алтангэрэлт судрын хүчээр арвидуулан болгоох болно. Их охин тэнгэрийг дууд. Дуудахдаа. Энэ мэт. Нууц тарни үүнийг санаж үйлдээрэй.
Өнгөрсөн, ирээдүй, одоо цагийн бурхадад мөргөмү.
Бурхан хийгээд бодьсадва бүгдэд мөргөмү.
Ялж төгс нөгчсөн, түүнчлэн заларсан Радна-шикхин /Их эрдэнийн үснэрт/ мөргөмү.
Ялж төгс нөгчсөн, түүнчлэн.заларсан Вимолаж-жвала-ратна-рашми-прхбаскэтү
/Хир үгүй бадарсан их эрдэнэ гэрэлт үзэгдэлийн охь/-д мөргөмү.
Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан суварна-жамбуджа-жаканчанаба /Замбуун алтан даузат алтанд үзэгдэхүй/-д мөргөмү.
Түүнчлэн заларсан Суварна-басгарба /Алтанд үзэгдэхийн зүрхэн/ мөргөмү.
Түүнчлэн заларсан
/Суварна-шатарашми-прабаса-кету /Зуун нарны гэрэлт үзэгдлийн зүрхэн/-д мөргөмү.
(Түүнчлэн заларсан Суварна – ратна – каракча – тракута)-д (Алтан уул их эрдэнэ гарах орон)
Түүнчлэн заларсан Суварна-пушпож-жвала-рашми-кэту /Алтанцэцэг бадарсан гэрлийн охь/-д мөргөмү.
- Түүнчлэн заларсан Маха-прадита /Их зул/-д мөргөмү.
- Түүнчлэн заларсан Ратна-кету /Их эрдэнийн охь/-д мөргөмү.
- Зүүн зүгийн түүнчлэн заларсан Акшобяа /Үл хямрагч/-д мөргөмү.
- Өмнө зүгийн түүнчлэн заларсан Ратна-кету /Их эрдэнийн охь/-д мөргөмү.
- Баруун зүгийн түүнчлэн заларсан Амивата /Хаьцашгүй наст-д мөргөмү.
- Хойт зүгийн түүнчлэн заларсан Дундубисвара /Хэнгэргийн дуу/-д мөргөмү.
- Бодьсадва Майтрэяа/-д мөргөмү.
- Бодьсадва Ручира-кету /Үзэсгэлэнгийн охь/-д иөргөмү.
- Бодьсадва Суварна-басомата /Дээд Алтангэрэлт/-д мөргөмү.
- Бодьсадва Суварна-гарба /Алтан зүрх/-д мөргөмү.
- Бодьсадва Сада-прарудита /Үргэлжид уйлагч/-д иөргөмү.
- Бодьсадва Дармодгата/Үлэмж номт/-д мөргөмү.
- Бодьсадва Пратишта /Машид оршигч/-д мөргөмү.
Ингэж мөргөөд ухааны тарни үүнийг үйлд. Энэ ухааны тарни надад учрах болтугай хэмээн давтаж үйлд.
Ийн мөргөл үйлдээд оюун ухааны тарни үүнийг олон олон уншина.
Тарни ном нь. Энэ мэт билээ.
"Энэхүү тарни надад учрах болтугай"
САЯАДАЯАТЭДАНА/ ПРАТИ-ПУРНА-ЧАРЕ/ САМАНТА-ДАРШАНЕ/ МАХАВИХАР ГАТЕ/ САМАНТА ВИМАНА ГАТЕ/ МАХА-КАРЯА ПРАТИ ПРАМАНЕ/ САТТВА АРТА САМАНТА-АНУПРАПУНЕ/ АЯАНА-ДАРМАТА МАХА БОГЭНЭ/ МАХА-МАЙТРЭ-СУПАСАМХИТЕ/ МАХА-КЛЭШЭ СУСАМГРИХИТЭ/ САМАРТА-АНУ ПАЛАНИ СУХА.
Энэ бол хоосон чанарыг үнэнхүү бүтээсэн, элдэв хуурмаг үгүй жам ёсны нууц тарнийн үг болой.
ХОЁР:
Бурхан багшаа. Гэм хилэнц үл үйлдэн тарнийг долоон жил уншина. Сахил ёсыг сахиж үйлдэнэ. Олон амьтаны тусын тулд гээд үдийн өмнө, үдийн хойно бурхадыг тахиж үйлдэнэ. Бурхадыг хүж, сайхан үнэртэнгээр тахиж үйлдэнэ. "Миний энэ хүсэл, бодол санаа үтэр түргэн бүтэх болтугай" хэмээн өгүүлэн үйлдэнэ. Гэр орон, хийд эс бөгөөс аглаг газарт үйлдэнэ. Тэр газар орныг машид цэвэрлэж ариутгаж үйлд. Аргалаар хот мандал бүтээгээд арц хүж ариун үнэртэнгээр ариутгаж үйлд. Ариун суудалд сууж үйлд. Цэцгийн баглаа дэлгэж үйлд. Тэр цагт их охин тэнгэр Шри заларан ирж тэнд саатах болно. Тэр цагт хоосон ядуугийн зовлон үгүй болно. Зочид төлөөлөгчид, эд агуурс, эрдэс баялаг, үр тариа эд бүхэнтэй учрах болно. Буян бүтээж олсон эд юмсынхаа дээжийг охин тэнгэр Шри-д барьж үйлд. Тэр хүн насан туршдаа үл хоосрох болно. Санасан бүхэн тань бүтэх болно хэмээн их охин тэнгэр Шри Бурхан багшид айлтгав. ...
Жич: Энэ бүлэгт Номыг айлтгагч гэлэн болон номын ёсыг дээдлэн баригч Тэр хүмүүс дээд Алтангэрэлт энэ судрыг дээдийн номд үздэг, тэд бүхэнд эд өлгий юуг нь хотлоор дэлгэрүүлэхээр Шри охин тэнгэр Бурхан багшид ам авсан тухай айлддаг.