АЛДАГДСАН МОНГОЛ ТУУРГАТАН
Эзэн Богд Чингис хаан, түүний ач хөвгүүн Хубилай нар болон алтан ургийн их хаад найман зууны тэртээ дэлхийн дөчин улсыг нэгтгэсэн, алс өрнөдийн Альпийн нуруу, Адриатын тэнгисээс алс дорны Солонгос, Хятад, Индонез хүртэлхи евроазийн 33 сая хавтгай дөрвөлжин км уудам газар нутагтай, Их Хурилдай, эрдэмтдийн чуулгантай,аравт, зуут, мянгат морьт цэрэгтэй, Их Засаг хуультай, шуудан өртөөтэй, олон шашныг адил тэгш хүндэтгэсэн, худалдаа арилжааг чөлөөтэй хөгжүүлсэн, торгоны замыг хамгаалсан, олон улсын харилцааг бэхжүүлсэн, одон орон, уран барилга бүтээсэн,тамга тэмдэг,босоо монгол бичиг үсэгтэй,төр шашныг хослуулсан дэлхийн хамгийн том хүчирхэг Их Монголын эзэнт гүрнийг байгуулж168 жил оршин тогтнож дэлхийн соёл иргэншилд үлэмжих үүрэг гүйцэтгэж тод мөрөө үлдээсэн билээ
Халин одсон халимаг түмэн минь
Хаагдаж таслагдсан буриад, тува, өвөр монгол түмэн минь
Халуун элгэн нутагтаа ерөөл тавин золгоё
Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя
Эзэн Богд Чингис хаан, түүний ач хөвгүүн Хубилай нар болон алтан ургийн их хаад найман зууны тэртээ дэлхийн дөчин улсыг нэгтгэсэн, алс өрнөдийн Альпийн нуруу, Адриатын тэнгисээс алс дорны Солонгос, Хятад, Индонез хүртэлхи евроазийн 33 сая хавтгай дөрвөлжин км уудам газар нутагтай, Их Хурилдай, эрдэмтдийн чуулгантай,аравт, зуут, мянгат морьт цэрэгтэй, Их Засаг хуультай, шуудан өртөөтэй, олон шашныг адил тэгш хүндэтгэсэн, худалдаа арилжааг чөлөөтэй хөгжүүлсэн, торгоны замыг хамгаалсан, олон улсын харилцааг бэхжүүлсэн, одон орон, уран барилга бүтээсэн,тамга тэмдэг,босоо монгол бичиг үсэгтэй,төр шашныг хослуулсан дэлхийн хамгийн том хүчирхэг Их Монголын эзэнт гүрнийг байгуулж168 жил оршин тогтнож дэлхийн соёл иргэншилд үлэмжих үүрэг гүйцэтгэж тод мөрөө үлдээсэн билээ. Монголын Хубилай хаан монголын Их Юань улсыг байгуулан хөгжил цэцэглэлийн туйлд хүргэв. Гэвч түүний удам Тогоонтөмөр хаан монголын их Юан улсыг хүчирхэг хэвээр нь хадгалж чадсангүй. Өмнөд хятадад гарсан бослогыг эхний удаа монголын авьяаслаг зоригт жанжин Тогтодарж чадсан юм. Гэвч монголын Юан улсын хаан Тогоонтөмөр Тогто жанжныг албан тушаалаас нь зайлуулж оронд нь ямар ч чадваргүй хүнийг монгол цэргийн жанжнаар томилжээ. Бослого эхний удаа хагас дутуу дарагдсан боловчбосогчид хүчээ улам нэмж байлаа. 1368онд монголын Их Юань гүрний нэг түмэн монгол цэрэг өмнөд хятададЖу Юаньжаны удирдсан үй олонулаан алчууртаны босогчдын армид бүслэгдэнялагдаж, улмаар их Юань гүрний нийслэл Дайду /Бээжин/ хотыг босогчдын арми эзэлж монголын Их Юан гүрэн мөхөв. Монголын эзэн хаан хятадуудад шашин шүтэх эрхийг нь чөлөөтэй өгсний гор ингэж гарав. Хятадууд “цагаан лянхуй” хэмээх шашны хөдөлгөөнд хятад толгойтой бүхэн нэгдэж,“Монгол хүн бүрийн толгойг тас цавчихтун” гэсэн уриан дор үлэмж томхүч болон зангигдсан юм.Ийнхүү монголын доройтолтэр үеэс эхэлж,гүрэн улс мааньбутарч,зуу зуун жилийн турш газар нутгаа харийн улсад алдан алдсаархорьдугаар зуунтай золгосон билээ.Монгол маань1680 оноос эхлэн хаант Орос улсад Алтайн хязгаар болон Байгаль орчмын газар нутгаа буриад монгол, тува монгол ардтай нь хамт алдан алдсаар хамгийн сүүлд зөвлөлт засгийн үед 1944 онд Саяаны нурууны Урианхайн хязгаарыг, 1958 онд монголын Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хойд нутаг 2500 квадрат км газар нутгийг нийтдээ 1.5 сая квадрат газар нутгийг 22.4 сая квадрат км газар нутагтай, 294 сая хүн амтайхойд хөрш хаант Орос, Зөвлөлт Холбоот Улсад булаалгав.1949 онд 9.5 сая квадрат км газар нутагтай, нэг тэрбум хүн амтай БНХАУ-д Өмнөд монголын баруун зүгийн Тарвагатайн нуруу, Или мөрөн, Хөх нуур, Дээд монголоос зүүн зүгийн Хөлөнбуйр, Барга, Хинган, харчин хорчинхүртэлхи унаган монгол нутгаа алдаж, эдүгээ зургаан сая монгол хүн, зуун сая гаруй мал сүрэг, нийт 1.5 сая квадрат км нутгаа өмнөд хөрш Хятад улсад алдав.Монгол улс өөртөө арайхийж 1.5 сая квадрат км газар нутагтай дэнжигнэн үлдэж, далайгаас 1200 км алслагджээ. Ийм их унаган монгол газар нутгаа хүн ардтай нь харийн гүрэнд булаалгана гэдэг хамгийн том эмгэнэлт бөгөөд ичгүүртэй явдал юм. Үүнд монголчууд бид бусдад бурууг чихэх биш,өөрсдөө түмэн буруутай. Харийн түрэмгийллээс бүтэн улсаа хамгаалж чадаагүй бутран унасан нь монголчуудад хүчирхэг төр улс, хүчирхэг цэрэг арми байхгүй, хүчирхэг хаан, ерөнхийлөгч, цэргийн жанжин байхгүй, эв нэгдэл байхгүй, эх оронч сэтгэл байхгүйгээс болсон билээ.Түүнээс бус монгол хүнд төрөлхийн цэргийн эрдэм, зүрх зориг заяасан байдаг. Хорьдугаар зууны сүүлчээр дэлхийн коммунизм түүхийн хог дээр хаягдсаны дараа Зөвлөлт Холбоот Улс 15 улс болон задарч, хоёр хуваагдсан Герман улс нэгдэж, Хятад улс Хонгконг, Макаог буцаан авч, хоёр Солонгос нэгдэхийг эрмэлзэж байна. Гэтэл хоёр хөрш гүрэнд алдагдсан монголын газар нутаг, хүн ардыг дэлхий нийт огт мэддэггүй, ярьдаггүй, “Дэлхийд оросын монгол, хятадын монгол л гэж байдаг. Монголыг Орос, Хятад хоёр л мэднэ” гэсэн улиг болсон хуучирсан үзэлтэйгээ зууралдсаар өдий хүрсэн байдаг. Монголын үнэн түүхийг орчин үеийн монголчууд бид өөрсдөө дэлхийд ярьж ойлгуулахгүй бол өөр хэн ойлгуулах юм бэ.
Орчин үеийн монголчууд бид эдүгээ өвөг дээдсийн байгуулсан эртний том гүрний нутаг дэвсгэрийг дахин буцаан авах гээгүй, дахин эзэнт гүрэн байгуулах гээгүй. Харин яагаад Их Монгол гүрэн мөхөв?, яагаад нэгдсэн Монгол улс олон хэсэгт хуваагдаж ихэнхи унаган нутгаа алдав ? Сүүлийн зургаан зууны турш монгол үндэстэн яагаад доройтов? гэдэгт дүн шинжилгээ хийж үнэн түүхээ сэргээн босгожалдаа, оноогоо цэгнэхийг л хүсч байна.
Бид өнгөрсөндөө дүгнэлт хийж ирээдүйгээ цогцлоон бүтээхийг хүсч байна. Бид туурга тусгаар улсаа хөгжүүлж, саруул ухаандаа итгэж, баталгаатай сайхан амьдрахыг хүсч байна. Бид түүх соёлоо харийн хүмүүсээр заалгамааргүй байна. Өнгөрсөн зуун жилд зөвлөлтийн болон хятадын улаантнууд монголын түүхийг ангич, намч, коммунист үзэл суртлаар бохирдуулан гүтгэдэг байсан. Монголын түүхийг зөвлөлт, эсхүл хятад хүн гуйвуулж өөрсдийн үзэмжээр бичдэг байсан. Одоо монголынхоо түүхийг монголчууд бид бичих цаг ирж байна. Монголчууд бид алдагдсан түүх, соёлоо өөрсдөө дахин босгож бүтээмээрбайна. Хүннүгийн үеийн болон Чингис хааны монголчуудыг орос болон өрнөдийн түүхчид “варвар”, “barbarian” гэдэг , хятадын түүх сударт “зэрлэг Ху” нар хэмээн бичсэн байдаг. Үнэн хэрэгтээ “славян” гэдэг үг нь “боол” гэсэн утгатай, Дундадын Иргэн улс гэдгийн “иргэн” гэдэг үг нь “боол” гэсэн утгатай үг хэмээн эрдэмтэд судлаачид бичсэн байдаг. Зөвхөн монголынхоо үнэн түүхээ сэргээх гэсний төлөө, монголынхоо уламжлалт соёл, шашнаа сэргээх гэсний төлөө, монгол эх хэл, босоо монгол бичиг, урлаг, ёс заншлаа сэргээх гэсний төлөө монголчууд биднийг гадаад, дотоодын зарим түүхчид, улс төрчид, улаантнууд, буруу үзэлтнүүд “Пан монгол үзэлтэн”, “Их Монгол гүрнийг байгуулахыг горьдогчид”, “Үндэсний үзэлтнүүд”, “Хуучныг баримтлагчид”, “Шашны мухар сүсэгтнүүд”, “Салан тусгаарлах сепаратист үзэлтнүүд” хэмээн элдвээр доромжилж харааж зүхдэг. Гадаад улсад бүтээсэн Чингис хаан, монголчуудын тухай ном, кинонуудад монголчуудыг харгис, бүдүүлэг нүүдэлчид хэмээн гүтгэж доромжилсон өнгө аяс харагддаг. Гэвч үүнийг эс харгалзан монголчууд бид түүхийн үнэнийг тогтоох л болно, уламжлалт соёл, шашнаа сэргээх л болно, урлаг, кино, номоо бүтээх л болно. Олон зуун жил монголчууд бидний түүхийг гуйвуулж биднийг зэрлэг бүдүүлэг нүүдэлчид, хамгийн их хоцрогдсон ард түмэн, мөхөж байгаа үндэстэн, бичиг үсэг мэддэггүй, буддын шашинтай, харанхуй бүдүүлэг хүмүүс хэмээн гүтгэсэн элдэв бусармаг явдалтай бид эвлэрэхгүй. Харин ч бид улсаа хөгжүүлж монгол соёлоо сэргээх хэрэгтэй. Монголчууд бид хэн байсан бэ? Одоо бид хэн болоод байна вэ?, Монголчууд бид хөгжиж хүчирхэг улс болж чадах уу? гэдгээ дэлхийн өмнө нотлох цаг ирээд байна. Монголчууд бид эхлээд үнэн зөв түүхээ тогтоох учиртай. Их Монгол улс яагаад сарнисан тухай дүн шинжилгээ хийж гаргасан алдаа дутагдлаа бид нуулгүй хэлэх ёстой. Их Монгол гүрэн 1368 онд мөхсөний дараа 600 жилийн турш монголчууд яагаад доройтов, одоо яаж сэргэн мандах вэ? гэдгээ тогтоох ёстой. Алдагдсан монгол туургатны минь хувь заяа, төөрөг тавилан түүхийн нугачаанд хэрхэн өрнөж эцэстээ юу болсон, алдагдсан монгол туургатан минь харийн гүрний эрхшээл дор ороод хэрхэн зовж зүдэрсэн талаармонголын эгэл сэхээтэн би вээр залуу насандаа өнгөрсөн зууны наяад оноос эхлэн түүхийн үнэн баримтуудыг эрэн сурвалжилжсайтар судалсан бөгөөд эдгээр баримтад тулгуурланэнэхүү түүхэн нийтлэлийг бичсэн бөлгөө. Яагаад энэ сэдвийг судлах болов? гэвэл би социализмын үед Зөвлөлт Холбоот Улсад Баку хотод их сургуулийн оюутан байхдаа тэнд зөвлөлтийн армид алба хааж байсан нэгэн халимаг цэрэгтэй танилцсан юм. Түүнтэй ярилцаж байхад тэр халимаг цэрэг монголын түүхийг мэдэх байтугай, ганц ч монгол үг мэдэхгүй байсан. Тэгээд л би яагаад монгол үндэстэн дэлхийгээр тарж төрөлх хэлээ ч мэдэхгүй, түүх соёлоо ч мэдэхгүй болчихов? гэдгийг судлахаар шийдсэн юм. Халимаг, буриад, тува, өвөр монголын тухай анх би 1988 онд Хэнтий нутагтаа аймгийн гүйцэтгэх захиргаанд ажиллаж байхдаа “Дагаар орсон монголчууд” хэмээх түүхэн нийтлэл, “Өрнө дахин”, “Дорно дахин” гэдэг ном бичээд бичээд нэг хэсэг хэнд ч хэлэлгүй ширээн дотроо хадгалж, нууцалдаг байлаа. Тэр үед нэг үзэл сурталтай, хаалттай социалист нийгэм байсан тул орос зөвлөлтийг шүүмжилсэн нийтлэл бичих бүү хэл, социалист төр засгийг шүүмжилсэн зүйл ярьсан хүнийг шоронд хорьдог цаг үе байв. Монголд ардчилал ялсан 1990 онд би “За одоо нөгөө бичсэн түүхэн нийтлэлээ гаргах цаг боллоо” хэмээн бодож хэвлүүлэхээр шийдсэн билээ. Энэхүү түүхэн нийтлэл маань анх 1990 онд Хэнтий аймгийн “Цагийн өнгө” сонинд, 1991 онд Улаанбаатар хотод “Монголын дуу хоолой” сонинд нийтлэгдсэн, дараа нь 1999 онд миний анхны “Дагаар орсон монголчууд” номонд хэвлэгдсэн билээ. 1990 оноос хойш эдүгээ хүртэл олон шинэ баримт, мэдээлэл, эх сурвалж олдсон тул би “Дагаар орсон монголчууд” нийтлэлээ гучин хоёр жилийн дараа 2020 онд “Алдагдсан монгол туургатан” гэсэн нэртэйгээр өвөр монгол, буриад монгол, халимаг монгол, тува /урианхай/ монгол, алтайн монголчуудын тухай нэмж баяжуулан шинэчлэн бичиж уншигч Танаа толиллуулж байна.
НЭГ. ӨВӨР МОНГОЛ
Манжийн үеийн Өвөр Монгол.
Ер нь Их Монгол улс гэж байсан болохоос өвөр монгол, ар монгол гэсэн нэр томъёо огт байгаагүй. Хятадууд хорьдугаар зууны эхэн үед “Манай Дундад улсын Өвөр Монгол” хэмээн их ярьдаг болсон. Туурга тусгаар Монгол улсыг хятадууд гадаад Монгол гэдэг байсан. Тэхлээр Өвөр Монгол гэдэг нь хятадын Өвөр Монгол гэсэн далд утгатай хятадын зальт буруу үг байсан бололтой. Яг үнэндээ Өвөр Монгол биш, Өмнөд Монгол гэх нь орчин үед илүү зөв оновчтой нэр болох биз. Учир нь Өмнөд Монгол бол Монгол улсын нэг хэсэг нь юм. Өвөр Монгол гэсэн үг анх 17 дугаар зууны үеэс гарсан болов уу. Гэхдээ Өвөр Монгол Манжийн үед Ар Монголоосоо нэг их тасраагүй, өөр хоорондоо холбоотой байсан. Учир нь Манжийн хаан Энх Амгалан” хятад хүнийг Монголын нутагт оруулахыг хориглоно, хятад эр хүн монгол эхнэр авахыг хориглоно” гэсэн Манж Чин улсын хааны зарлиг гаргасан тул Өвөр Монгол болон Ар Монголд хятадын түрэмгийлэл нэвтэрч чадахгүй байсан. Манжийн Энх-Амгалан хаан яагаад монголчуудад элэгтэй байсан юм бэ. Учир нь Энх-Амгалан хааны хатан эх нь монголын хиад боржигин овгийн алтан ургийн хатан Амарлингуй байсан бөлгөө. Ийм учраас монголын түүх, монгол ёс заншлыг сайн мэддэг Энх-Амгалан хаан монголчуудыг хятадаас хамгаалаад байсан юм. 17 дугаар зууны эхээр Цахарын Лигдэн хаан хамаг Монголыг нэгтгэхийг эрмэлзэж байсан боловч түүний бодлого нь буруу байсан тул бүтэлгүйтэв. Лигдэн хаан монголын дайсан хятадын Мин улстай холбоотон болж, Мин улсын хаанаас хойд хил хамгаалсны төлөө гэх ихээхэн хэмжээний мөнгөн шан харамж авдаг байжээ. Лигдэн хаан анх Мин улсын хаанаас 10 000 лангийн шан харамж авдаг байсан болсүүлдээ шан харамжаа голжшан харамжаа нэмэгдүүлэхийг шаардахад Мин улсын хаан Лигдэн хааны шан харамжийг 80 000 лан болтол нь нэмэгдүүлж амыг нь таглаж байжээ. Тэр үеийн монголын дайсан бол Манж биш, хятадын Мин улс байсан юм. Лигдэн хаан хятадын Мин улстай дайсагнаж байсан Манж улстай холбоотон болохын оронд харин Мин улсыг өмөөрч манж нартай дайсагнаж байв. Манжийн хаан Нурхац баатар алсын хараатай ,ухаалаг хүн байсан тул тэр бээр зүүн монголын Харчин, Хорчин аймаг, өвөр монголын бусад ноёдтой ураг барилдаж холбоо тогтоон хүчирхэг морьт армийг байгуулж хятадын Мин улстай дайтаж эхлэв. Нурхац баатар монголын Лигдэн хаантай найрамдахыг хүссэн боловч Лигдэн үл тоов. Ингээд аргагүйн эрхэнд Нурхац баатар хятадын Мин улстай дайтах замд нь гол саад болж байсан Лигдэн хааны цэргийг хэд хэдэн тулаанд бут цохижээ. Лигдэн хаан ялагдлынхаа дараа 1634 онд Хөх нуур руу ухарч яваад Ганьсүд өвчнөөр нас эцэслэжээ.Удалгүй манжийн хаан Абахай өвөр монголын Хөх хотыг эзэлж монголын хаанд өргөмжлөгдөв. Манж нар их Хятадыг ердөө 11 жилийн дотор эзлэв. Халх Монгол Манжийн нөлөөнд ороогүй байсаар 1691 он хүртэл оршин тогтнов. Тэрхүү эгзэгтэй цагт Ойрдын Галдан Халхын Түшээт хан аймаг руу 30 000 цэргээр довтолж Халхын 20 000 цэргийг хөнөөж, Халх Монгол цаашид оршин тогтнох аргагүй болжээ. Халхын ноёд ойрдын цэргээс дутааж Манжийн Долнуур хотод дүрвэн очиж аргагүйн эрхэнд Манжийн хааны нөлөөнд дагаар орохоор шийдвэрлэв. Халхын Өндөр гэгээн Занабазар Ойрдын Галдангаас дутааж Долнуурт ирээд Халх Монгол орос, манж хоёрын алийг сонгох вэ? гэдэг амин чухал асуудлын тунгаан бодоод: “Оросын хаан нь буруу захтай дээлтэй, буруу номтон. Харин Манжийн хаан Бурханы шашинтай, Манзшир бурхны хувилгаан, зөв захтай дээлтэй, өгөөмөр, ухаалаг эзэн хаан тул Манжийн хааныг дагах нь зүйтэй” гэсэн зөв сонголтыг хийсэн байдаг. Өөр сонголт байгаагүй. Учир нь яг тэр үед Халх Монгол Ойрдын Галданд эзлэгдчихээд эзэнгүй байсан юм. Монголын түүхийн энэхүү эгзэгтэй үед Цахарын Лигдэн хааны буруу бодлого, Ойрдын Галдан бошигтын Халхын эсрэг дайн хоёр монголын доройтлын гол шалтгаан болж байлаа.Тэр үед Лигдэн хаан хятадын Мин улстай холбоолж манж нарын эсрэг дайтаж, Ойрдын Галдан Халх руу цэрэглэн халдаж байлаа. Хэрэв энэ үед Монгол улс нэгдмэл хүчирхэг улс байсан бол хятадын Мин улсаас ч айхгүй, Манжийн өсөн нэмэгдэж байгаа хүчнээс ч айхгүй, Оросоос монголын хойд нутагт хийсэн түрэмгийллээс ч айхгүй, монголынхоо газар нутгийг бүрэн бүтнээр нь хамгаалж чадах боломж бүрэн байсан. Гэвч түүхийн хүрд өөрөөр эргэв. Манж нар Өвөр монголд нөлөөгөө тогтоогоод өвөр монголыг 49 хошуунд хуваалаа. Өвөр монголын ноёд манж нарын аян дайнд морьт цэрэг гаргаж дайнд идэвхтэй оролцдог байв. Өвөр монголын ноёд 17-р зууны сүүлчээр Ойрдын Галдан бошигтын цэргийн эсрэг манж нартай хамтарч байлдаж байсан, мөн 18-р зууны сүүлчээр Зүүн гарын улсын эсрэг манж нартай хамтарч байлдаж байжээ. Дараа нь Халх монголын ноёд хятадын нутгийн гүнд бослого гаргасан хятадуудыг дарахаар морьт цэрэг гаргаж манж нартай хамтарч бослогыг дардаг байв. Манж, Монголын нууц гэрээний дагуу Халх Монголын нутагт хятад хүнийг нэвтрүүлэхгүй байх, хятад хүн монголын газар нутгийг алт эрэх зэргээр ухахгүй байх, аль нэг гадаад орон Монгол нутаг руу довтолвол Манж хамгаалах зэрэг үүргийг манж нар бүрэн биелүүлдэг байжээ. Ийнхүү монголчууд манжийн нөлөөнд гурван зууны турш дайн дажингүй амар амгалан амьдарч Монгол орноо Их Хөлгөний Бурханы шашиндэлгэрч, ард түмнээрээ гэгээрсэн үндэстэн болж байв. Ийнхүү монголчууд төрийн болон цэргийн ажлыг манж нарт даатгачихсан байсан тул гурван зууны турш монголчууд төргүй, цэрэггүй байсаар сүүлдээ нум сумаараа ч байлдах чадваргүй болсон байдаг. Ар болон Өвөр монголчууд Манж Чин улсын үед буюу 17,18 дугаар зуун болон 19 дүгээр зууны дунд үе хүртэлдайн дажингүй амар жимэр эрх дураараа амьдарч, бурханы шашнаа шүтэж, мал сүргээ өсгөж, малынхаабуянаар элбэг хангалуун амьдарч байлаа. Манжийн хаан Энх Амгалан Ар Монголын нутагт буюу Жанчхүүгийн даваанаас умард нутагт дотор хүн /хятад хүн/ зорчиж очих, хятад хүн монгол эхнэр авах, хятад хүн Монгол нутагт алт хайх зэргийгэзэн хааны зарилгаар хатуу хориглосон байсан.Энэ зарлиг нь монголчуудыг хятадын нөлөөнөөс баталгаатай хамгаалж чадсан юм.Гэвч өвөр монголчууд 19 дүгээр зууны сүүлчээр Манж Чин гүрний засаглалын үед хятад хүн Манжийн төрийнгол эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлжээ. Түүхийн зарим баримтыг дурдвал: 1891 онд Ян Ей Чуан гэгч хятад тариачны удирдсан хятад цэрэг өмнөд Монголын урд зах Зостын чуулганы /төв нь өнөөгийн Улаан хот/ харчин гурван хошуунд 48 өдрийн дотор 150 мянган монголчуудыг хяджээ. Хятадууд монголчуудыг хоёр гурван мянгаар нь бөөгнөрүүлж байгаад ганц ч хүн үлдээлгүй хөнөөдөг болохоор ясан овоо босч цусан далай тунаж байсан гэдэг. Зугатаж гарсан монгол хүмүүс үймээн самуун намдсаны дараа садан төрлийнхөө шарилыг оршуулах гэж нутагтаа буцаж очиход алагдсан хүмүүсийн хөл нь олдвол гар нь олдохгүй, толгой нь олдвол бие нь олдохгүй, бие нь олдвол дөрвөн мөч нь олдохгүй аймшигтай байжээ. /Ван Гүо Жиүн “Монголын тэмдэглэл” 1994 оны шинэ хэвлэл. 325-р нүүр. Тайвань. Тайбэй хот/ “. Хөх судар” романыг туурвисан монголын их хааны алтан ургийн удам, монголын их зохиолч Ванчинбалын Инжинаашын гэр орон энэхүү аллагад дайрагдан гэр орноо дээрэмдүүлэн хашаа байшингаа шатаалгаснаас болж их зохиолч Инжинаш нутгаасаа дүрвэн гарч одооны хятадын Ляонин мужийн Жинжү хотын нуранхай сүмд уух эм, идэх хоолгүй амьдарч харамсалтайгаар насан өөд болжээ.
Богд хаант Монголын үеийн Өвөр Монгол
1911 онд Манж гүрэн мөхөж Дундад Иргэн улс байгуулагдахад Манж Чингийн төрийг бүхэлд нь хятадууд залгамжилсан тул таван үндэстний их гүрнийг байгуулна хэмээн тунхаглав. Ар Монголтой нийлж, тусгаар Монгол улс байгуулахыг оролдож байсан өвөрлөгч хошуунуудад хятад цэрэг нэмэн суулгаж үндэстний эрх чөлөөний үйл ажиллагааг дарангуйлан зогсоожээ. Энэ үеэс эхлэн өвөр монголчуудын толгой дээр Манж Чин гүрнээс хэд дахин илүү харгис хятадындарангуйлал буужээ. Манжийн төрийн үед өвөр монголчууд манжийн хааны ивээл дор хамгаалалтанд толгой дээгүүр баталгаатай амьдарч байсан бол манжийн төр мөхсөнөөс хойш хятадын төрийн дор толгой бөхийлгөн амьдрахад хүрчээ. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалын үеэс 1947 он хүртэл 36 жилийн турш хятадууд монголчуудыг хэрхэн дарангуйлж хэрхэн хөнөөн устгасан талаар өвөр монголчуудын гарт ямар ч албан ёсны тэмдэглэл тоо баримт байхгүй, өнөөг болтол нууц хэвээр үлджээ.Зүүн захын Барга, Дагуурын хээр талаас баруун хязгаарын Алшаа, Эзнээгийн говь цөл хүртэлх 1 сая 180 мянган хавтгай дөрвөлжин киллометр нутаг дээр, үндэстнийхээ эрх чөлөөний төлөө хятадын түрэмгийлэгчидтэй явуулсан өвөр монголчуудын тэмцэл нэг ч өдөр зогсоогүй ажээ. Энэ үеийн монголчуудын тэмцлийн нэгэн хэлбэр нь хятадын атар эзэмшигчдийг үлдэн хөөх зэвсэгт тэмцэл байлаа. Саран илд, саадаг нум хийгээд галт зэвсгийн хоцрогдсон загвартай зэвсэгтэй, зохион байгуулалт муутай, гадаадын ямар ч тусламжгүй өвөр монголын цэрэгхэмжээлшгүй давуу тоотой, орчин үеийн сайн зэвсэгтэй хятадын цэрэгт ялагдаж толгой дараалан хядагдаж байв. Тэр үед хятадын аюулаас амжиж зугтанмонголын Богдын Хүрээнд хүрч ирж чадсан өвөр монголын цөөхөн босогчид л хоморголон устгах аюулаас мултарч чаджээ. Эдгээр хүмүүсийн тоонд Ховдыг чөлөөлөхөд оролцож гамингийн шоронд босоогоороо нас барсан Баргын Манлайбаатар Дамдинсүрэн, анх удаа Оросын цагаан хаанаас тусламж гуйхаар явагсадын нэг, мөн баруун хязгаарыг чөлөөлөхөд оролцон явсан улсын түшээ гүн, дотоод яамны дэд түшмэл чин зүтгэлт Хайсан, мөн баруун хязгаарыг чөлөөлөхөд Дамдинсүрэн,Магсаржав нартай мөр зэрэгцэн баатарлагаар байлдсан олноо өргөгдсөн Монгол улсын цэргийн яамны дэд түшмэл, Богдоос шагнуулсан Зоригт баатар Тогтох, 1913 онд Монгол улс таван замын их цэргээр өмнө зүгт дайлахад Дарьгангын чиглэлийн цэргийг удирдсан Шударга баатар /Богд хаанаас шагнасан/ гүн Бавуужав, 1921 онд ардын журамт цэргийг байгуулахад хамгийн түрүүнд элсэн орж Ховдыг чөлөөлөх дайн, Хиагтын тулаанд оролцсон Илийн өөлд, ялгуун баатар Сумъяа бээс тэргүүтэн байлаа. Эдгээр өвөр монголын баатрууд Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй зүтгэж үлэмж гавьяа байгуулсан байдаг. 1911 онд Манж Чин улс доройтон мөхөжХятадын бүгд найрамдах улс байгуулагдлаа.Энэ үеийг /1911-1949/ гоминданы Хятадын үе гэдэг. Манж Чин улс мөхсөн энэхүү цаг үеийг ашиглаж Богд хаант Монгол улс 1911 оны 12-р сарын 29 ний өдөр шинээр байгуулагдав. Өвөр Монголын Шударга баатар Бавуужав гүн өвөр монголоос өөрийн 2000 өвөр монгол морьт цэргийг авчирч Хүрээнд байрлуулав. Чингис хааны ач хөвгүүн Хубилай хааны удам, Зостын чуулганы дарга, Зүүн түмэд хошууны мэйрэн, Шударга баатар, Хорчины Бавуужав /1875-1916/гүн бол хятадын эсрэг монголын төлөө тэмцлийн магнайд явдаг баатар зоригтой, монголцэргийн хүчирхэг жанжин байлаа.Монгол улс туурга тусгаар болсон баяртай мэдээг сонссон өвөр монголын 49 хошуу,Барга,Хянганаас эхлээд Хөх нуур, Алшаа, Ил Тарвагатайн монголчууд Богд хаант Монгол улстай нэгдэхээ илэрхийлэв. Гэвч тэр үед монголын тусгаар тогтнолд дургүйцсэн Хятадын ерөнхийлөгч Юань Шикай “умард орныг тохинуулах” нэрийн дор 40 000 цэрэг / зарим мэдээнд 80 000 цэрэг гэсэн тоо байдаг / гаргаж Өвөр Монголыг эзлэхийг санаархав. Богд хаан нэн даруй Халх монгол цэргийг хуралдуулж Манлай ван Дамдинсүрэнгээр удирдуулан 10 000 халх монгол цэргийг таван замаар давшуулж Өвөр Монголыг хятадын гамин цэргээс чөлөөлөхөөр илгээлээ. Өвөр монголын ноён Манлай ван Дамдинсүрэн бол хятад цэргийн арга тактикийг сайн мэддэг тул Богд хаант монголын цэрэг хятад цэргүүдтэй арваад удаа тулалдаж ялалт байгуулжээ. Шударга баатар Бавуужав гүний эрэлхэг цэргүүд энэ байлдаанд манлайлан оролцож хятад цэргийг хиар цохиж байлаа. Монгол цэргүүд өвөр монголын ихэнхи нутгийг чөлөөлж хятадын цагаан хэрэмд бараг тулсан байлаа. Гэвч хаант Орос, Хятад улс үгсэн хуйвалдаж 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол улсын цэргийг Өвөр Монголоос гаргаж татуулахаар тулгав. Уг нь Халх монгол цэрэг Өвөр Монголоос гарахгүйгээр тэндээ бүрмөсөн сууж Өвөр Монголыг Богд хаант Монгол улсын бүрэлдэхүүнд оруулах ёстой байсан юм.Хиагтын гэрээний тэрхүү буруу шийдвэрийг ганц Бавуужав гүн хүчтэй эсэргүүцэж байв. Богд хаант монголын засгийн газар Хиагтын гэрээг эсэргүүцсэн хэмээн Бавуужав гүнийгХалхаас хөөн гаргасан нь хамгийн том алдаа байв. Мөн АрМонголын тусгаар тогтнолын төлөө ихээхэн хувь нэмэр оруулсан өвөр монголын Тогтох тайж, Удай ван нарыг элдвээр хавчиж Өвөр Монгол руу хөөн явуулсан нь ар монголын асар том алдаа байв.Яг энэ үед Богд хаант Монгол улс гуравдахь орон буюу Япон, Герман, Британи улстай холбоо тогтоохыг оролдсон боловч эдгээр гадаад улс “Монголыг хаант Орос улсмэднэ” гээд гадаад Монголтой холбоо тогтоожтусалсангүй.УдалгүйХаант Орос улсын шахалтаар Богд хаант Монгол улс цэргээ өвөр Монголоос татсанааар Өвөр Монгол хүнд байдалд орж Хятадад эзлэгдэх аюулд тугарав. Дараа нь хятад цэргүүд 1917 онд Орос оронд улаантны хувьсгал гарч хаант Орос орон сүйрсэн цаг үеийг ашиглаж Гадаад Монголд цэргээ оруулав. Эхлээд 1919 оны 7-р сард таван мянган гамин цэрэг, дараа нь 10 000 гамин цэрэгМонголд орж ирэв. Монгол ноёдын урвалтын балгаар ийнхүү Хүрээнд гамин цэрэг орж иржээ. Монголын Цэрэндорж тэргүүтэй зарим ноёд Богд хаант автономит төрийг устгах гэсэн Хүрээнд байсан хятадын төлөөлөгч Чен И-гийн арга мэхэнд орж хятадаас гамин цэрэг Хүрээнд оруулж ирэхийг хятадын засгийн газраас гуйсан ажээ. Ийнхүү гамин цэрэгэй тулалдаж эх орноо хамгаалах үүрэгтэй байсан монгол цэргүүд нэг ч буун дуу гаргалгүй гамин цэргийг Халхын нийслэл Хүрээнд орууулждараа ньгамин цэрэгтзэвсгээ хураалгаж гар мухар болов. Үүнээс илүү гутамшиг гэж байх уу?1919 онд Богд хаант Монгол улс ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр ингэж гамин цэрэгт эзлэгдсэн юм даа. Ийнхүү ар монголчууд өвөр монголоо чөлөөлөх бүү хэл, өөрсдийгөө гамин цэргээс яаж чөлөөлөх вэ? гэдэг асуудалтай тулгарлаа. Богд хаан Монгол улсыг гамин цэргээс чөлөөлж өгөхөд туслаач хэмээн дэлхийн том гүрнүүдийн удирдагчдад захидал бичжээ.Барон Унгернд хүртэл захидал бичив. Харин ганц Барон Унгерн л Богд хаанд туслахаар болжээ.Барон Унгерн өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд ганц мянган эрэлхэг цэргээ удирдан тоо томшгүй олон гамин цэрэгтэй тулалдав. Барон Унгерн 1921 оны 2-р сарын 4- ний өдөр нийслэл Хүрээг 15 000 гамин цэргээс чөлөөлж Богд хааныг дахин ширээнд нь залж Монгол улсыг дахин тусгаар тогтнуулав. Богд хаан Барон Унгернийг “Улсыг мандуулагч их баатар” цолоор шагнав. Барон жанжин 1921 оны 4-р сар гэхэд монголын бүх газар нутгийг гамин цэргээс бүрмөсөн чөлөөлөв. Гэвч удалгүй Сүх, Чойбалсан мэтийн харалган гэнэн хүмүүс улаантан оросын талд урваж,ардын намынхан Халх Монголд улаан Оросын олон арван мянган улаан цэрэг дагуулан Богд хаант төрийн монгол цэргийг Хиагтад хядаж, Ар Монголын нийслэл Хүрээг 1921 оны 7-р сарын 6-ны өдөр цэрэг зэвсгийн хүчээр эзлэн түрэмгийлэв. Анх 1920 онд улаан Оросоос гаминтай тэмцэх зорилгоорзэр зэвсэг гуйхаар явсан ардын намынхан зэвсэг биш, улаан орос цэрэг дагуулан авчирсан нь монголчуудын хувьд хамгийн том эмгэнэлт явдал болсон юм.Улаантнууд 1921 оны 7-р сард хууль ёсны Богд хаант засгийн газрыг устгаж, оронд нь харгис улаантны засаглалыг тогтоолоо.
Ер нь монголчуудын хувьд хамгийн том хар толбо болсон гэрээ бол 1915 оны Орос, Монгол, Хятадын” Хиагтын гэрээ” юм. Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нэгтгэх Монголын төлөвлөгөө үгүйсгэгдэж, хаант Орос Японтой Гадаад Монголыг Оросын нөлөөнд , Өвөр Монголыг Хятадын нөлөөний хүрээнд хамруулна хэмээн тохиролцож, Өвөр Монголын газар орныгэзлэх Дундад Иргэн Улсын сонирхлыг тусгаж өгсөн байдаг. Энэхүү гэрээгээр Орос,Хятад гүрэн Монголыг хоёр талаас нь шахаж Өвөр Монголтой нэгдэх зорилгыг нь зогсоож монгол цэргийг нэн яаралтай өвөр монголоос татахыг тулгаж монгол цэрэг гэдрэг буцжээ. Монголчуудын энэ ухралтыг хятадууд чадмаг ашиглаж 1928 онд хятадууд цэргээ Өвөр Монголд оруулан нутгийг нь хувааж эхлэв.1921 оноос 1945 он хүртэлхи хугацаанд өвөр монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнол, өвөр монголын бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсээр байлаа. Энэхүү тэмцэлд Шударгабаатар Бавуужав гүн, Дэмчигдонров ван нар онцгой гавьяа байгуулж байлаа.
1925 онд Өвөр Монголын Ардын Нам байгуулагдаж өвөр монголынхоо төлөө тэмцэж эхлэв. Гэвч өвөр монголын ардын намд гоминданыхан өөрийн төлөөлөгчөө оруулж, мөн хятадын коммунист нам өөрийн төлөөлөгчөө шургуулж энэ нам гадны нөлөө, өөр хоорондын тэмцлээс болж үйл ажиллагаагаа зогсооход хүрэв. Шударга баатар Бавуужав гүн эцсээ хүртэл Дундад Иргэн улсын хятад цэргүүдтэй тэмцэжэрэлхэгээр тулалдсаар 1916 оны 10-р сарын 10-ны өдөр Жэхэ мужийн Лисинь хот руу давшиж яваад дайсны цэргийн их бууны суманд оногдож амь үрэгдэв. Шударга баатар Бавуужав гүний үлдсэн өвөр монгол цэргүүдийгХалх Монголын Хатанбааатар Магсаржавын монгол цэргүүд 1916 онд хөнөөж дуусгажээ. Монгол цэрэг монголтойгоо байлдсан нь юутай гутамшиг.Ар монголын цэргээр өвөр монголын цэргийг даруулах орос, хятадын төлөвлөгөө ингэж хэрэгжив. Орос, хятадын арга мэхэнд монголын Богд хаант төр ийнхүү орж байв. Богд хаант монголын төр орос, хятадын арга мэхнээс гарах аргаа олохгүй байв. Шударга баатар Бавуужав гүн нас барсан ч гэсэн түүний гурван хөвгүүн Өвөр Монголд үргэлжлүүлэн монголын төлөө тэмцсээр байв. 1911 оны туурга тусгаар Монголулсын төлөө амь хайргүй баатарлагаар тэмцсэн Өвөр монголын эх оронч Тогтох тайж, Хайсан гүн, манлай ванЖ.Дамдинсүрэн, Удай ван, Шударга баатар Бавуужав гүн, гүн Гончигсүрэн, Ялгуун баатар Сумъяа нарын нэрийг ар монголчууд бид мартах ёсгүй юм шүү.
Завсрын үе
Өвөр монголын асуудал 1945 оны чөлөөлөх дайны үед дахин гарсан юм. 1930 онд Японы эзэнт улсын цэрэг Зүүн хойд Хятадад болон Өвөр монголд орж ирснээр өвөр монголчуудадсэргэх боломж олдсон. Японы эзэнт улсын цэргүүдөвөр монголчуудад ээлтэй байв. Япончууд өвөр монголчуудыг дэмжиж,цэргийн сургуульд сургах, орчин үеийн боловсрол олгоход тусалж байв. Тэр үедяпончууд Манж Го улсыг 1932 ондбайгуулж өвөр монголчууд болон манж хүмүүсийг ихэд дэмжиж байв. Ер нь ар монголчууд Манж Го улсыг огт мэддэггүй. Учир нь улаантны ухуулагчид ар, өвөр монголын ард түмэндМанж го улс бол японы тоглоомын улс гээд тархинд нь буруу үзэл суулгачихсан байдаг. Гэвч үнэн байдалогт тийм биш. Тэр үед Манж Го улсад таван үндэстэнэв найрамдалтай аж төрнө гэсэн бодлого барьж байв. Манж Го улс 1932 оноос 1945 он хүртэл 13 жил оршин тогтнохдоо их зүйл бүтээж эдийн засгаа хөгжүүлж байжээ. Манж Го улсын хүн ам 1934оны тооллогоор 30.8 сая хүнтэй байснаас 29 сая нь хятад, манж, 680 000 солонгос, 100 000 япон тариачин аж төрж байв. 580 000 монгол үндэстэн аж төрж байв. Манж го улсад японы хөрөнгө оруулагчид их хөрөнгө оруулж төмөр зам барьж,нүүрс, төмөрлөг, машин, хими нефтний үйлдвэр байгуулжээ. Япончууд монголын зүүн хилд ойр өвөр монголынРашаант хүртэл төмөр зам тавьж байв. Энэ төмөр замын ачаар өвөр монголчууд далайд гарах гарцтай болж байлаа. Тэр үед Ар Монголд ганц ч км төмөр зам байсангүй. Энэ улс Монголд ээлтэй улс байсан юм шүү.Манж го улсын 585 сургуульд 41500 монгол сурагч сурч байлаа. Япончууд тэр үед Вангийн сүм буюу одооны Улаанхотод гурван том сургууль байгуулж монголчуудыг сургаж байв. Хинганы хуурай замын цэргийн сургуульд монголчууд орчин үеийнцэргийн боловсрол эзэшиж тэндээсээ шалгарсан нь Японы Токио хотод цэргийнсургуульд шилжин сурч байлаа. Ялангуяа 1937 онд Японы Токиод морьт цэргийн сургуульд өвөр монгол залуус сурч сургуулиа амжилттай төгсөж байв. Хинганы цэргийн сургуульд 1200 гаруй монгол залуус сурч япон хэл сурч орчин үеийн цэргийн эрдэм сурч төгссөн ажээ. Мөн нэг коллеж байгуулсан. Мөн охидын ахлах сургууль байгуулж энэ сургуулийг 250 шахаммонгол охид төгсөж орчин үеийн боловсрол эзэмшиж байв. Тэд япон хэл сурч багшийн мэргэжил эзэмшиж байв.Цэргийн сургуулийн япон багш нар монголчуудад орчин үеийн боловсрол олгож чаджээ.Япон улс Манж Го улсыг 13 жилийн дотор хөгжүүлсэн шигээ Өвөр Монголыг үтэр түргэн хөгжүүлэх боломж байсан. Даанч азийн агуу соёлт Япон улс дайнд ялагдчихсан нь харамсалтай явдал болов.
Хэрэв Япон улс Америктай дайн хийгээгүй болазид хүчирхэг хэвээр үлдэх байлаа. Манж Го улс ч үлдэх байсан. Өвөр Монгол ч улаан хятадад эзлэгдэхгүй үлдэх байсан. Япон улс Америктай дайн хийсэн нь маш том алдаа болсон. ЯпончуудНомхон далай дахь америкийн Перл Харборийг 1941 оны 12-р сарын 7-ны “Ням” гаригийн өглөөбайлдааны 353 нисэх онгоцоор гэнэт довтолж,унтаж буй арсланг сэрээчихсэн юм. Япончууд энэ довтолгооноор америкийн Номхон далайн тэнгисийн цэргийн 20 хөлөг онгоц, 188 нисэх онгоцыг устгаж, америкийн 2390 цэргийг хөнөөсөн юм. Америк хариуд нь японы хотуудыг нь агаараасбөмбөгдөж асар их хохирол учруулсан юм. Японы Нагасаки, Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдөж хотыг хүн амтай нь хоромхон зуур үнс нурам болгов. Гэвч дайнд ялагдсан Япон улс үнс нурман дотроос босоод ирсэн. Япон улс азийн хамгийн өндөр хөгжилтэй баян чинээлэг хүчирхэг улс болж чадсан. Би залуугаасаа японы түүхийг ихэд сонирхон японы тухай олон ном уншдаг байлаа. Япон улс бол орчин үеийн хүчирхэг гүрэн гэдгээ дэлхийд гурван удаа харуулчихсан улс шүү. Нэг дэхь нь 1905 онд Орос-Японы дайнд Япон улс ялсан юм. Япон улс Цусимад Того адмиралын удирдсаняпоны тэнгисийн цэргийн флот Оросын тэнгисийн флотыг бут цохиж,хуурай газар дээр японы 1-р арми Манжуурт орж, 2-р арми Ляодуны хойгт бууж, японы 3-р арми Порт Артурын боомтыг бүсэлж оросын армийг хуурай газар болон далайдялав.Хоёр дахь нь японы тэнгисийн цэрэг 1940 онд америкийн номхон далайнфлотыг агаараас довтолж Перл Харборт бутцохиж, зүүн өмнөд азийн МалайзадБританий100 000 цэрэгтэй армийг Сингапурт гучхан мянган япон цэргээр бүсэлж ялсан юм. Тэр үед дэлхийн хамгийн хүчирхэггэгдэж байсан Британи, Оросын армийг Японы арми ялна гэдэг санаанд ормооргүй зүйл байлаа. Японы эзэнт улсазийн хятадын зүүн хойд хэсэг, Манжуур, Өвөр Монгол, Порт- Артур, зүүн өмнөд азийн Филиппин, Тайвань, Шанхай, Хонгконг,Тайланд,Вьетнам, Камбодж, Лаос,Малайз, Сингапур, Бирм улс, Номхон далайн Мэдвэйн аралыг эзлэв. Гурав дахь нь дайны дараа Япон улс жар, далаад онуудад эдийн засгаа түргэн хөгжүүлж дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орны нэг болов.
1945 оны дайны дараа Өвөр Монголд БНМАУ-тай нэгдэх хөдөлгөөн нилээд эрчимтэй явагдав. Өвөр Монголын олон ноёд,ван энэ хөдөлгөөнийг дэмжиж байлаа. Өвөр Монголын эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч болДэ ван байлаа. Дэмчигдонров ван / 1902-1966 / бол их ухаалаг,алсын хараатай хүн байсан. Тэр бээр залуудаа Япон улсыг түшиглэж, Өвөр Монголыг эрх чөлөөтэй тусгаар улс болгоно гэсэн үзэл бодолтой байлаа. Дэмчигдонров бол Өвөр монголын эрх чөлөөний төлөө тэмцэгч, Цахар аймгийн Шилийн гол чуулганы дарга, Сөнөд Барга хошууны Засаг ноён, Жун ван Намжилваанчигийн ганц хөвгүүн байлаа. 1908 онд эцэг Намжилваанчиг өөд болоход 6 настай Дэмчигдонров угсаа залгамжилжээ. Тэрбээр хоёр хатантай, таван хүү, нэг охинтой хүн юм. 1924 онд 22 настай Жун ван Дэмчигдонров Шилийн гол аймгийн дэд захирагчийн албан тушаалд томилогдож, олон хошуу отгийг захирах болж улмаар аймгийн чуулган дарга болж, олон газар орноор явж монгол үндэстний сэхээтэн залуучууд, ван ноёдтой уулзаж холбоо тогтоожээ. Дэ ван Бээжин дахь Монгол Түвдийн сургууль, Нанжин хот дахь улс төрийн дээд сургуулийн монгол, түвд оюутнуудад лекц уншин тэдэнд монгол үндэстний үзлийг илэрхийлж байв. Тэдгээр монгол оюутан сурагчид 1930,1940-өөд онд өрнөсөн түүний улс төрийн тэмцлийн гол боловсон хүчнүүд болсон байдаг юм. 1929 онд Дэ ван Хөлөнбуйрын нэрт эрдэмтэн Нармай монгол үзэлтэн Мэрсээтэй уулзах үеэр түүнээс Ар, Өмнөд Монголын нийгмийн сэтгэлгээний адил ба адил бус талаар зөвлөгөө авч, бүх монгол үндэстний эрх чөлөөний тэмцэлд Богд Жавзандамба хутагт шиг шашин, оюун санааны удирдагч үгүйлэгдэж байгааг соргогоор олж харжээ. Тэр бээр 1932 онд Нанжин хотод хятадын удирдагч Чан Кайшитэй уулзахдаа Ар Монголоос дүрвэн очсон Дилав хутагттай анх уулзжээ.Тэд Өвөр Монголын эрх чөлөөний тэмцлийн талаар зөвлөлдөж,хэрэв өвөр монголын зэвсэгт тэмцэл бүтэлгүйтвэл цаашид өрнөдийн хүчирхэг гүрний нөлөөнд багтаж Өвөр Монголын асуудлыг дэлхийн анхаарлын төвд байлгах явдал хэмээн дүгнэлт хийж байжээ. Дэ ван, Дилов хутагт хоёр Ар Монгол, Зөвлөлт улс, Хятад улс, Япон улс Өвөр Монголын эрх чөлөөг дэмжихгүй бол гуравдахь орныг түшиглэх санааг анх гаргаж байжээ. Дэ ван Бээжин хотоор дайрч нутаг буцахдаа 20 орчим монгол оюутан залууг нутагтаа дагуулан очсон нь цаашдын өвөр монголын төлөө тэмцэлд оролцох боловсон хүчнийх нь анхны нөөц болж байжээ. Удалгүй Өвөр Монголын өнцөг булан бүрээс монгол үндэстний залуус ирж түүнийг хүрээлэх болсноор Дэ вангийн тэмцэл учиртай болсон юм.
Дэ ван 1936 оноос ”Монгол цэргийн ерөнхий штаб”-ыг эмхлэн байгуулж, Япон улсын хүчийг ашиглан Монголын язгуур унаган нутгийг хятадаас эргүүлэн авах зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлжээ. Удалгүй Дэ вангийн зэвсэгт хүчин зузаарч 10 морьт дивизээс бүрдсэн хүчтэй армитай болжээ. Нэг дивиз мянгаад цэрэгтэй байв. Хамгийн сонин нь монголын төлөө байлдахад бэлэн хятад үндэстэн цэргүүд ч энэ дивизэд алба хааж байв.Дэ ван Өвөр Монголын төв хэсэгт хяналтаа бүрэн тогтоож, улмаар “Монголыг тэтгэх нийгэмлэг”-ийг байгуулж, малчдын аж амьдралыг анхаарч, нутаг усаа сэргээн, ой мод тарих зэрэг тусгаар улсад байх ёстой нийгэм эдийн засгийн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын хувьд бэхжих зорилт тавьж ажиллаж байв. Дэ вангийн санаачлан байгуулсан Монгол дээд сургуульд малчдын хүүхдийг олноор элсүүлэн сургаж байлаа. Н.Сайчунга зэрэг олон залуусыг Япон улсад сургуульд явуулж байв. Дэ вангийн дэргэд ажиллаж байсан Х.Гомбожав, О.Өргөнгөө, Захчинсэчин зэрэг олон хүн хожим нь монгол судлаач нэрт эрдэмтэд болсон юм. Дэ вангийн монголын тусгаар тогтнолын тэмцэлд хамгийн үнэтэй зөвлөгөө өгч байсан хүн бол Халхын Дилов хутагт Жамсранжав байлаа. Дилов хутагт Дэ ванд ”Хэрэв Та Япон улсыг түшээд бүтэхгүй болбоос хилийн цаана гарч Монголын асуудлыг дэлхий дахины сонорт хүчтэй хүргэх нь зүйтэй. Дэлхий нийтийн анхааралд Монголын асуудлыг хандуулах нь дан ганц Японыг түшихээс эрсдэл багатай шүү” хэмээн тодорхой зөвлөж байв. Гэвч 1945 оны чөлөөлөх дайнаар Япон улс Зөвлөлт улсад ялагдаж, Хятадад дотоодын иргэний дайн өрнөж хятадын коммунистууд иргэний дайнд Чан Кайшиг ялж засгийн эрхийг авав.Ар, Өвөр Монголыг нэгтгэх асуудлыг том гүрнүүд үл тоомсорлож Ялтын гэрээгээр Ар Монголыг Зөвлөлтийн нөлөөнд, Өвөр Монголыг Хятадыг харьяанд үлдээхээр шийдсэн ньДэ вангийн монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг мухардалд хүргэсэн юм. Гэвч мятаршгүй тэмцэгч Дэ вангийн зүрх зориг мохсонгүй. 1948 онд Дэ ван Япон, Тайвань, Энэтхэг зэрэг орноор дамжуулан зарим итгэлт хүмүүсээ АНУ-д илгээн дараагийн шатны том тэмцлийн гараанд бэлтгэж байлаа. Хятадын иргэний дайнд Гоминданы нам ялагдсан ч гэсэн Өвөр Монголд Дэ вангийн морьт арми Хятадын Коммунист Намын улаан армийн асар том хүчинтэй ганцаараа хүчээ дайчлан тулалдсаар байв. 1949 оны сүүлч гэхэд Дэ ван Өвөр Монголын Алшаагийн элсэн цөлд сүүлчийн зэвсэгт тулаанаа хятадын улаан армитай хийжээ. Ийнхүү Өвөр Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эцсийн сумаа дуустал тэмцсэн дайчин нөхдийнхөө халуун шарил дээр Дэ ван нулимс унаган зогсож байлаа. Дэ ван сүүлчийн итгэл найдвар бол эцсийн хүчээ шавхан, амьд үлдсэн нөхдийнхөө хамтаар Алшаагаас нисэх онгоцоор Энэтхэг улсад очиж , тэндээс АНУ-тай харилцаа тогтоож, эрх чөлөөний тэмцэлд хамгийн итгэлт хүн болсон Халхын Дилов хутагтын зөвлөсөн тэмцлийн замыг сонгох зорилготой байлаа. Гэвч тэр үед ЗХУ-ын коммунистуудын бүрэн хараа хяналт дор байгаа Ар Монголын нийслэл Улаанбаатар хотод түүний эхнэр, хүүхдүүд монголын улаантнуудад баригдажбарьцаанд орж хоригдчихсон байлаа. Тэр үед Зөвлөлтийн улаантнууд Ар Монголын улаантнуудтай хамтарч яаравчлан “Хар эрэг” нууц ажиллагааг эхлүүлж, Дэ вангийн Монголд барьцаалагдсан хүү Дугарсүрэнгээр нь хуурамч захидал үйлдүүлэн түүнд илгээжээ. Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Дэ ван хүүгийнхээ захидлыг хамгийн ихээр эрхэмлэн хүлээж авчээ. Ингээд хамтдаа олон жил хал үзэж, халуун чулуу долоосон зөвлөхүүдийнхээ үгнээс зөрөн байж Ар Монголыг зорьжээ. Түүний энэ шийдвэрийг АНУ-д Тайванаар дамжин дүрвэж очоод байсан Халхын Дилов хутагт эрс эсэргүүцэж “Ар Монголын улаантнуудын гарт хэрхэвч мэхлэгдэн орж болохгүй” хэмээн зөвлөж байжээ. Тэр үед түүний хүү Дугарсүрэн, Дугарсүрэнгийн эхнэр Сэржмядаг, охин Уртнасан, хатны 19 настай хүү Галсанжигжид нар монголын улаантнуудын гарт орчихсон байлаа. Харин Ар, Өмнөд Монголыг нэгтгэх хэрэгт хамтран ажиллая хэмээн дуудсан БНМАУ--ын засгийн газрын хүсэлтээр Дэ ван монголын хилээр орсон даруйд монголын улаантнууд түүнийг баривчилж, толгойд нь хар уут углаж,Улаанбаатарт авчирч эрүүдэн тамлажээ. Тэр үед Өвөр Монголд гурван сарын турш хорт ажиллагаа явуулсан Жамьян тэргүүтэй монголын дотоод яамны ногоон малгайтнууд Дэ вангий гэр бүлийн хориод өвөр мнонгол хүн, өвөр монголын генерал Дамдинсүрэн, Өлзий-Очир нарын өвөр монголын нэг зуу гаруй цэрэг, офицерийг олзлон авч БНМАУ-дхүргэжээ. Удалгүй1950 онд Чойбалсангийн тушаалаар Дэ ванг БНМАУ-аас улаан Хятадад хүргэн өгч хятадын коммунистуудын гарт тушаажээ. Удалгүй Чойбалсангийн тушаалаар Дэ вангийн хүү Дугарсүрэнгбуудан хөнөөжээ. Дэ ван Хятадын шоронд 15 жил улаантан хятадуудад тамлуулсны дараа 1965 онд шоронгоос гарч,бие нь ихэд доройтсон тул 1966 онд насан өөд болжээ. Хайран эх оронч, хайран монгол ноён.
Монголын улаантнууд ийнхүү өвөр монголын Дэ ван болон түүний гэр бүлд харгис хэрцгийгээр хандаж байснаас гаднаөвөр монголын өөр олон баатаруудын удам угсааг хүйс тэмтэрч байлаа. 1911 оны туурга тусгаар Богд хаант Монгол улсын баатарлаг жанжин,өвөр монголын эрх чөлөөний төлөө тэмцэгч, Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн гурван хөвгүүнийг Ар Монголын улаантнууд хөнөөсөн юм. Манлай вангийн ахмад хөвгүүн Дамдинсүрэнгийн Долсонг 1936 онд Ар Монголд буудан хөнөөжээ. Д.Долсонгийн хамаг хөрөнгийг хурааснаас гадна түүний 2000 адуу, 8000 хонь, ямаа, 100 үхэр, 100 тэмээг монголын улаантнууд хураан авчээ. Удаах хүүг нь 1938 онд буудан хөнөөв. Отгон хүү Д.Уртнасанг 1938 онд буудан хөнөөв.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсад 1937 онд Чойбалсангийн гарын үсэгтэй тушаалаар ямар ч гэм зэмгүй 22 000 монгол хүнийг буудан хөнөөжээ. Чойбалсангийн тушаалаар хөл хүнд жирэмсэн байсан Навчаа, Дунгаржид нарын ямар ч гэм зэмгүй арав гаруй монголын сэхээтэн бүсгүйчүүдийг буудан хөнөөжээ. Юутай эмгэнэл, юутай гутамшиг.
1945 оны 8-р сард Зөвлөлт Монголын улаан арми Манж го улсыг эзлэв. Зөвлөлтийн улаан арми Манжуурт 1945-1948 оны хооронд байрлаж байгаадэнэ газар нутгийг улаан Хятадад хүлээлгэн өгөв. Зөвлөлтийн цэргүүд эзлэгдсэн Манж го улсад амьдарчбайсан 850 000 япон иргэнийг баривчилж олзолж шоронд хийж нутгийн иргэдийг дээрэмдэж эмэгтэйчүүдийг хүчирхийлж байв.Улаан орос цэргүүд өвөр монголынВангийн сүмийн монгол лам нарыг пулемётаар буудан хөнөөж байв.1945 оны5-р сарын 18- ны өдөр Өвөр Монголын Ардын Хувьсгалт нам хуралдаж БНМАУ-тай нэгдэх тухай “Өвөр Монголын ард түмнийг чөлөөлсөн Тунхаглал” гаргажээ. Гэвч улаан Орос, улаан Хятадын коммунист удирдлага үүнийг эсэргүүцэж монголын цэргийг өвөр монголын нутгаас нэн даруй гаргав. Яг л нөгөө Хиагтын 1915 оны гэрээ шиг. Яагаад Өвөр Монгол БНМАУ –тай нэгдэж чадаагүй вэ? Гол шалтгаан нь 1945 оны 2-р сард Ялтад болсон Америк, Зөвлөлт, Британи улсуудын дэлхийн дайны дараах дэлхийг хуваасан хэлэлцээрийн дагуу Өвөр Монголыг Маогийн шаардсанаар Сталин дэмжиж Хятадын бүрэлдэхүүнд үлдээх талаар тохиролцжээ.Зөвлөлт, Хятад хоёр урьдын адил хоёр монголын асуудлыг нэгдэхийг үл зөвшөөрсөн бодлогоо урьдын адил хатуу баримталсаар байсан юм. Харин Сталин дэлхийн хоёрдугаар дайны үед ар монголчууд Зөвлөлтөд их хэмжээний тусламж өгснийг нь үнэлжАр Монголын статус квогБритани, АНУ-аар хүлээн зөвшөөрүүлжээ.”Статус кво” гэдэг нь “одооны байгаа байдлыг хэвээр нь үлдээх” гэсэн утгатай үг юм. Статус кво бол Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Ингэж Ар Монгол, Өвөр Монгол хоёр нэгдэх асуудлыг Монгол улсыг оролцуулалгүйгээр Чойбалсанд мэдэгдэлгүйгээр Зөвлөлт, Хятад хоёр хуйвалдан санаатайгаар замхруулжээ.Ялтын уулзалтаар өвөр монголын талаархиэнэхүү нууц тохиролцоог Чойбалсан ч мэдээгүй байна. Ер нь Сталин Чойбалсанд мэдэгдэлгүй олон асуудлыг монголын өмнөөс шийдэж байсан даа.1946 онд Хятадын Коммунист Нам 1925 онд байгуулагдсан 21 жилийн түүхтэй Өвөр монголын ардын хувьсгалт намыг хориглож тараав. Нэг талаас улаан орос, улаан хятадын коммунистууд, нөгөө талаас улаан монголын коммунистуудын гурван талын шахалтад орсон өвөр монголын ардын нам ийнхүү өвөр монголоо хятадаас чөлөөлж Монгол улсдаа нэгдэх зорилгоо биелүүлж чадалгүй тарсан нь том эмгэнэл болов. Өвөр монголын Ардын намыг хятад, ар монгол, улаан оросын коммунистууд гурван талаас нь дарамталж оршин тогтнох аргагүй болгосон юм. 1940-өөд онд Гоминданы цэргүүдэд шахагдсан улаантан хятадууд Өвөр Монголд нэвтэрч эхэлмэгцээ өвөр монголын ван гүн, тайж язгууртан, ноёд баяд, бичиг соёлтой хүмүүс, эрдэмт лам хувраг хийгээд гадаадад явж юм үзсэн боловсролтой өвөр монголчуудыг төлөвлөгөөтэй, дэс дараатай устгах ажиллагааг явуулж эхэлжээ. Хятадын коммунистууд Өвөр Монголд улаантны харгисбуруу үзлийг дэлгэрүүлж эхлэв.1927-1947 он бол Өвөр Монголын хувьд гоминдон, япон, дундад улсын алиных нь ч харьяанд бүрэн ороогүй завсрын үе байв. Энэ алтан боломжийг ар, өвөр монголчууд ашиглаж, төр улсаа цэгцэлж, түмэн олноо нэгтгэж чадалгүй хоёр их гүрний дундтаслуулан хуваагдсан юм. Өвөр монголчууд Ар Монголд ихэд найвар тавьж байлаа. Гэвч улаан оросод дагаар орсон Чойбалсан тэргүүтэй гадаад монголын коммунистууд хятадын эсрэг тэмцсэн өвөр монголынэх орончдыг харгислан хөнөөж байлаа. Эдгээр жилүүдэд Хятад улс дайн дажинтай хүнд бэрх байсан. 1937 оноос 1949 он хүртэл Хятадад иргэний дайн болж, Чан Кайши тэргүүтэй Хятадын Гоминдан нам ба Мао Цзе Дун тэргүүтэй Хятадын Коммунист намхоорондоо харгис ширүүн байлдав. Иргэний дайн 1937-1945 онд түр намжиж гоминдан, коммунист намын цэргүүд хамтран японтой байлдахаар гэрээ байгуулан тохиролцов.1937-1945 онд хятад- японы дайн болов. Гэтэл хятадын коммунист нам энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Энэ дайнд Чан Кайши 300 000 хүнтэй гоминданы армиаудирдан японтой дайтахад бүх хүчээ гарган дайчилж байхад Мао хятадын улаан армийн хүчээ нөөж 1940 оноос эхэлж японтой байлдаанхийхгүй Шанси мужийн ууланд гарч нуугдаж байв. Учир нь Мао удалгүй япон хятадын дайны дараа Чан Кайшитай дайн хийнэ гэдгээ сайн мэдэж байлаа. 1943 онд Чан Кайшигийн гэргий Сун Мэйлин АНУ-д айлчилж Цагаан ордонд парламент дээр англи хэл дээр цогтой үг хэлж Ерөнхийлөгч Рузвельтийг ятгаж японы эсрэг дайнд хятадад зориулж 1 тэрбум ам.долларын тусламж авч чадав. Тэр үеийн Хятад бол японы эсрэг Америктай холбоотон байсан тул тусламж авч чадсан юм.1945 оны 8-р сард Зөвлөлт Монголын арми Манжуурыг чөлөөлж Японыг дайнд ялав. Дайн дуусахад Зөвлөлт улс олзолж авсан японы бүх зэвсэг техникийг хятадын улаан армид бэлэглэв. Зэр зэвсэг, хүн хүчээр үлэмж их болсон нэг сая цэрэгтэй болсон хятадын улаан арми 1945-1949 оны иргэний дайнд гоминданы армийг илт давуу ялав. Ядаж гоминданы талд зэр зэвсгээр тусалж байсан Зөвлөлт улс, Америк хоёр гэнэт туслахаа зогсоожээ.Чан Кайши үлдсэн цэргээ авч Тайвань руу ухрав. Хятадад болсон иргэний дайнд 20.0 сая хятад хүн амь үрэгджээ. Ийнхүү өвөр монголчуудын хувьд эрх чөлөө, зах зээл, үйлдвэр хөгжсөн Манж го улсад амар амгалан сайхан амьдрана гэсэн боломж нуран унаж Өвөр Монгол улаан хятадын гарт орох нөхцөл бүрджээ. Зөвлөлт Холбоот улс Монгол улсыг эх орны дайнд хамтран тулалдаж их тус хүргэсэнийг бодож, хариуд нь Өвөр Монголыг нь өгөх боломж бүрэн байсан. Гэвч зөвлөлтийн коммунистууд хятадын коммунистуудад тал засаж Өвөр Монголыг Монгол улсад өгөөгүй мөртлөөөмнө нь оросын мэдэлд байсан, одоо дайны дараа зөвлөлтийн мэдэлд орсон стратегийн өндөр ач холбогдолтой Порт - Артурын боомтоо хятадуудад зүгээр өгчихөж байгаа юм. 1945 оны 8-р сард Зөвлөлтийн улаан арми болон Монголын ардын арми хамтран Өвөр Монголыг чөлөөлсөн билээ. Тэр үед Ар Монголын хүн ам 800 000, Өвөр Монголын хүн ам 1.5 сая гаруй байсан юм. 1945 онд чөлөөлөгдсөн Өвөр Монголын ард түмэн БНМАУ-тай нэгдэх саналтай байлаа. Гэвч зөвлөлтийн удирдагч Сталин 1945 оны 2-р сард холбоотнуудтай хийсэн бага хурлаар БНМАУ-ын статус квог хэвээр үлдээх буюу БНМАУ-ыг Зөвлөлтийн мэдэлд хэвээр үлдээх, Өвөр Монголыг Хятад улсын бүрэлдэхүүнд үлдээх талаар тохирчихсон байлаа. Энэ талаар Чойбалсан ч мэдээгүй байсан гэдэг. Тэр үед хоёр монголын асуудлыг монгол хүн шийддэггүй, Сталин, Мао Зедун хоёр шийддэг байлаа.
Өвөр монголчууд маань тэр үед БНМАУ-тай нэгдэн нийлэх талаар их хичээл зүтгэл гаргаж байлаа. 1945 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөр Монголын "Зүүн Монголын төлөөлөгчид" 40 мянган өвөр монголчуудын БНМАУ-д нэгдэн орох гарын үсгийг цуглуулж аваад эхлээд морин тэргээр явж байгаад, дараа нь автомашин олж сэлгэн зогсоо зайгүй давхисаар БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотод хүрчээ.Тэнд өвөр монголчууд Чойбалсангийн Засгийн газарт 4 зүйлийн хүсэлт тавьжээ. Энэ 4 зүйл нь голдуу монгол үндэстэний нэгтгэн нийлэх хүсэл болон цэрэг зэвсгийн тусламж хүссэн зүйл байлаа. Харамсалтай нь Чойбалсангийн Засгийн газар Сталины тушаалаар явдаг тулөвөр монголчуудад Хятадын Коммунист намтай нэгдэж нийлэхийг санал болгожээ. Тэр үеийнөвөр монголын төлөөлөгчид БНМАУ-ын Засгийн Газар нь өвөр монголыг дэмжихгүй болсныг сонсоод ихээр эмгэнэн гашуудаж, тэврэлдэн уйлалдаж байсан гэдэг.
Тэрхүү 4 зүйлийн хүсэлтийг дурдвал :
“1. Манай дотоод монголын ард түмэн Бүгд Найрамдах Монгол Ард Улс лугаа нийлж чадваас сая үнэн эрх чөлөөгөө олж чадах тул, энэ сайн тохиолд эрхбиш нийлэн нэгтгэх учрыг идэвхийлэн бүтээхийг гүнээ эрмэлзмой.
2.Зүүн Монголын хувьсгалт цэрэг 3000 шахам хүн эдүгээ улаан цэргийн хоригдол болж байх тул, эд нарыг түргэн тавин гаргахаас гадна, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг томилон явуулж, заан удирдуулан,дотоод монголын хувьсгалт цэргийг дахин байгуулахад хавсран туслахыг хүсмой.
3.Засаг ба цэргийн тусгай удирдагчийг томилон явуулж, дотоод монголд шинээр байгуулагдах засаг захиргаа ба хувьсгалт цэрэг зэргийг заан удирдуулахийг туйлаар хүсмой.
4.Удаан он жил дарлагдан мөлжигдсөний харгайгаар ард түмэн эд хэрэгсэл маш хоосорсон тул, эд хэрэгслээр хавсран өгөхийг, ялангуяа цэргийн зэр зэвсгээр туслахыг хүсмой” хэмээжээ.
Тэр үеийн 1924 онд байгуулагдсан “БНМАУ” гэгч нь үнэн чанартаа туурга тусгаар, эрх чөлөөтэй улс байж чадсангүй,Өвөр Монголтой нэгдэн нийлэх бүү хэл, өөрсдөө ч ямар ч эрх мэдэлгүй байсан бөгөөд зөвхөн Зөвлөлтийн улаан Кремлийн тушаалаар хөдөлдөг тоглоомын засгийн газартай улс байлаа. Тэр үеийн монголын удирдагч Чойбалсан, Цэдэнбал нар нь монголын ард түмний эрх ашгийг хамгаалагч бус, зөвлөлтийн эрх ашгийг хамгаалагч нар байлаа.
Улаан Хятадын Өвөр Монгол
1947 он гэхэд Өвөр МонголдХафанга тэргүүтэй өвөр монголын хэсэг хүмүүс,Улаанхүү тэргүүтэй хэсэг өвөр монгол хүмүүс өвөр монголын асуудлыг шийдвэрлэхийг оролдож байв. Энэ хоёр бол өвөр монголын удирдагчид байлаа. Хафангаа бол Японд боловсрол олж авсан японы талыг баримтлагч, монголын үндэсний үзэлтэй, Монгол улстай нэгдэнэ гэдэг сэхээтэн байв. Улаанхүү бол Зөвлөлт Холбоот улсад Москвад сургууль төгссөн, хятадын Коммунист намын төлөөлөгч байв. Улаанхүү монголоор огт ярьдаггүй, зөвхөн хятадаар ярьдаг хүн байжээ. Улаанхүү хятадын гамин цэрэгт алба хааж байсан, 1939-1945 оны хооронд Мао Зе Дуны удирдлага дор ажиллаж байсан ясны коммунист хүн байжээ. Улаанхүү Өвөр монголыг хятадын холбооны улсын бүрэлдэхүүнд зөвлөлтийн казахстан, киргиз, узбек, украйн, белорусьмэт холбооны улс болгон оруулж социализмыг байгуулна гэдэг байв. Сүүлдээ Хафангаг дэмждэг байсан сэхээтнүүд Улаанхүүгийн талд оржээ. Тэр үед өвөр монголын эрх чөлөөний тэмцэгч Дэ ванд цэргийн 10 монгол дивиз буюу 40 000 цэрэгтэй байсан гэдэг. Харин Улаанхүүд нэг ч цэрэг байсангүй. Удалгүй Улаанхүү Дэ вангийн цэргийн 4 дивизийг авсан аж.1947 онд өвөр монголын Улаанхүү мэтийн харалган бодлоготой өвөр монгол хүмүүс улаан хятадын аюулыг мэдрэхгүй, өвөр монголын эрх ашгаа умартаж, гоминданы цэргүүдэд шахагдаж Өвөр Монголд орж ирсэн Хятадын Коммунист намд тэд сайн дураар элсэн орж Өвөр Монголыг улаан Хятадад нэгтгэхийг чармайж байв. Тэд хятадын коммунистуудтай хамтарч 1947 оны 5-р сарын 1 ний өдөр Вангийн сүм буюу одооны Улаан хотодхуралдаж Өвөр Монголын Өөртөө засах орон гэгчийг зөвлөлтийн загвараар байгуулснаар үнэн чанартаа Өвөр Монголыг хятадын нэг муж болохнөхцлийг бүрдүүлэв. Энэ өдөр бол өвөр монголчуудын хувьд түүхэнд хараар бичигдсэн хамгийн эмгэнэлт өдөр байлаа. 1947 он хүртэл Өвөр Монгол үндэснийхээ соёл, шашинтайгаа, билчээр, мал сүрэгтэйгээ, малчин ард түмэнтэйгээ хамт монголоороо оршиж амар амгалан амьдарч байсан юм. Гэвч хятадын коммунистууд өвөр монголчуудын амар амгалан амьдралыг бусниулав. Улаан хувьсгал, соёлын хувьсгалын хар шуургаӨвөр Монголд эхэллээ. 1954-1955 онд өвөр монголын зүүн аймгуудыг хөрш хятадын мужуудад харьяалуулав. Хятад хүмүүсийг үй олноор нь Өвөр Монголд нүүлгэн ирүүлэв. Өвөр монголын өөртөө засах эрхийг нь 1955 онд хятадууд өвөо монголчуудаас булаан авав. 1955 онд гэхэд л Өвөр Монголд 9.0 сая хятад хүн нүүн иржээ.1958 онд Өвөр Монголд 1.0 сая монгол хүн амьдарч байв.1964 он гэхэд 10 гаруй сая хятад хүн, 1.3 саямонгол хүн өвөр монголын нутагт амьдарч байв. Хятадын коммунистууд Өвөр Монголд атар газрыг эзэмших, газар тариалангийн бүс болгох, малжих район болгох, соёлын хувьсгал хийх нэрийн дор 10 гаруй сая хятадуудыг Өвөр Монголд шилжүүлэн суулгаж монгол малчдын билчээр нутгийг булаан авлаа.Байгаль дэлхий, газар нутаг,уул усаа хайрлан хамгаалдаг монгол ёс заншлыг тэд уландаа гишгэж “Одоо эв хамтын ёсыг Өвөр Монголд байгуулах цаг ирлээ, соёлын хувьсгал хийх цаг ирлээ” хэмээн хятадууд харгис үйлдлээ зөвтгөн өвөр монголын ард түмэнд улаантны үзэл суртлыг хүчээр тулгаж байлаа. Улаантныг эсэргүүцсэн, шүүмжилсэн хүнийг шууд шоронд хорих эсхүл буудан хөнөөж байлаа. Ийнхүү харгис цөвүүн цаг Өвөр Монголд 1947 оноос эхлэн нүүрлэн ирлээ. Хятадын улаантнууд өвөр монголын ард иргэдийн мал сүргийг хураан авч,бурхан шүтээнийг нь устгаж,ном судрыг нь галдан шатааж,сүм хийдийг нь нурааж байлаа. Хамтрал коммун байгуулж, нийтийн гал тогоо гэгчийг үүсгэж, бүх юм дундын өмч болов. Улс даяар улаан туг намируулж, уриа лоозон хашгирч, улс төрийн мунхаг цуглаан хурал тасралтгүй хийж, ард түмэн өлсгөлөнд автав. Их үсрэлтийн бодлого, соёлын хувьсгалын үед Хятадад 20 сая хүн өлсгөлөнгөөр үхэв. Ард түмэнулаан туг, улаан ном хоёроорямар цадах биш дээ. Өвөр Монгол нутагт уул уурхай, газар тариалан хөгжүүлнэ, хот байгуулна, үйлдвэр барина гэсэн нэрийн дор олон сая хятадыг өвөр Монголд суурьшуулж,малын билчээрийг булаан авч, их хэмжээний тал нутгийг хагалжтариа ногоо тарьж, ан амьтныг устгаж, байгалийн үзэсгэлэнт газрыг нь тахалж, талын малчин монголын нүүдэлчний соёл иргэншлийг мөхлийн ирмэг дээр аваачжээ. Энэ талаар хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” номонд яруу тод, уран сайхнаар өгүүлсэн байдаг. Энэ аймшигт хар дарсан зүүдшиг цөвүүн цагӨвөр Монголд 30 жил үргэлжлэв. Тэр үед хятадын улаантнуудаас зугтаж өвөр монголын олон сэхээтэн, ард иргэд Монгол орныг зорьж хил давж орж ирдэг байсан. Гэвч хөөрхий өвөр монголчууд “барын амнаас гарч ирвэсийн аманд оров” гэгч болж байлаа.Улаан монголын коммунистууд улаан орос, улаан хятадын коммунистуудтай нийлээд эрх чөлөөний төлөө хятадын эсрэг тэмцсэн өвөр монгол ах дүү нараа Монгол улсыг зорьж хил даван орж ирэхэд нь баривчилж, шоронд хийж, ихэнхийг нь хятадад буцаан өгч, заримыг нь буудан хороох зэргээр харгисаар авирладаг байлаа. Ар монголын ард иргэд нь хүртэлхил давж орж ирсэн өвөр монгол ах дүүсээ ад үзэж “хятадын тагнуул”, “хужаа” хэмээн элдвээр доромжилж хавчин гадуурхаж, Монголын дотоодыг хамгаалах яаманд матаас бичиж тэдэнд ихээхэн хор уршиг тарьдаг байлаа.
Коммунизмд хэлмэгдсэн Өвөр Монгол
1917 онд Орос оронд гарсан коммунизмын улаан тахал 1921 онд гадаад Монголд халдварлаад зогсохгүй цаашаа дорны Их Хятадад халдварлаж эхэлсэн юм. Хятадын Коммунист Нам анх 1921 онд байгуулагдсан. Хятадын коммунистууд эхлээд Зөвлөлтийн Коминтерний Бородин мэтийн еврей коммунистуудын заавраар хөдөлдөг байв. Удалгүй хятадын Коммунист намын толгойд Мао Цзедун /1893-1976/ гарч ирлээ. Мао эхлээд Сталинтай ихэд найрсаг харилцаатай байсан боловч сүүлдээ зөвлөлтийн шинэ удирдагч Никита Хрущевтай муудалдаж зөвлөлт - хятадын харилцаа жараад оноос хүйтэн болсон юм.
Мао Зедун гэж хэн бэ? Мао хятадын Хунань мужийн Шаошянь хэмээх их ядуу тосгонд 1893 онд төржээ. Харин Маогийн эцэг Мао Ичань бол Күнзийн суртлыг баримталдаг, их хатуу дэг журамтай,газрын эзэн, баян чинээлэг хүн байв.Эх Вэнь Цимэй нь Бурхан шашинд сүсэглэдэг, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байв. Мао багаасаа Күнз, Буддын сургаалийг ч сурсангүй, огт тоосонгүй. Харин Мао багаасаа эцэгтэй их зөрчилддөг хүүхэд байв. Маог эцэг, эх нь сургуульд оруулсан боловч 13 насандаа сургуулиа хаяжээ. Мао гэртээ ирээд гэрийн аж ахуйдаа тусалсангүй, харин гэртээ ном уншихаас өөр юм хийдэггүй байв.Эцэг нь түүнд дахин тусалж мөнгө өгч сургуульд үргэлжлэн сурахад нь туслав. Мао удалгүй Бээжинд очиж хятадын коммунист намыг үндэслэгч тус номын сангийн эрхлэгч, профессор Ли Дачжаогийн туслах болжээ. Ли Дачжао Маод марксист үзэлтэй болоход нь ихэд нөлөө үзүүлсэн аж. Мао тэнд элдэв хориотой ном уншиж ялангуяа хориотой байсан коммунист үзэлтэй номонд ихэд татагдаж, буруу замаар будаа тээх ажил нь эхэлжээ. Мао Бээжинд Ли Дачжао, Чэнду зэрэг марксист үзэлтэй хүмүүстэй танилцаж хувьсгалын төлөө амьдралаа зориулахаар шийджээ. Мао бол өндөр биетэй, сэргэлэн хурц ухаантай, дорны шүлэг найраг зохиох дуртай залуу байлаа.Эцэг, эх нь түүнийг 1908 онд үеэл эгч охинтой нь гэрлүүлсэн боловч тэр гэргийгээ хаяад тосгоноосоо явчихав. Мао Бээжин болон Шанхайд нууцаар төрийн эсрэг бүлгэмд ажиллаж байхдаа олон хувьсгалч хүмүүстэй холбоо тогтоов. Тэдний дунд Францад сургууль төгссөн Жоу Эньлай, Дэн Сяопин, улаан армийн анхны жанжин Жу Дэ нар байлаа. 1927 онд Мао Шанси мужид ирж зөвлөлт засаг тогтоож байсан аж. Мао гоминданы намд нэг хэсэг орж алба хааж байлаа. Хятадын анхны ерөнхийлөгч Сун Ятсен буюу Сүн Зоншанүндэсний хувьсгалыг эцэст нь тултал хийхийн тулд Хятадын коммунист намтай хамтран ажиллаж Зөвлөлтийн коминтернтэй холбоо тогтоож зэр зэвсэг хүртэл зөвлөлтөөс авч байв. Сун Ятсен 1925 онд нас барсны дараа Чан Кайши буюу Цзян Цзеши коммунистуудын эсрэг тууштай тэмцэж эхлэв. Цзян Цзеши 1927 онд Шанхайн коммунистуудыг толгой дараалан баривчилж хөнөөв.Мао ч гэсэнуул руу ойд зугатаав. Тэнд Мао тариачны хувьсгал хийх болонхятадын коммунист намыг зэвсэгт хүчинтэй болгох ажилд ихэд зүтгэв. Маогийн Хятадад зохион байгуулсан улаан хувьсгалыг дэлхий даяар сайн мэднэ дээ.Түүний өдөөсөн хятад дахь иргэний дайн, солонгост хятадын сайн дурын арми оруулсан, хятадад “их үсрэлтийн бодлого”, “пролетарийн их соёлын хувьсгал” өрнүүлж ард түмэндээ ямар их хор хөнөөл учруулсныг дэлхий нийт сайн мэднэ. Мао 1940 онд Коммунист намын 40 000 мянган улаан цэрэгтэй байсан армийг 1 сая цэрэгтэй том арми болгож чадсан юм. Мао Чан Кайшитэй тулалдаж ялсан. Яагаад Мао Чан Кайшиг ялсан юм бэ? Мао япон хятадын дайны үед гаминдон намтай хамтран японы эсрэг байлдана гэсэн гэрээ байгуулсан боловч гэрээгээ зөрчиж ууланд улаан цэргээ нууж японтой байлдахаас зайлсхийж байв. Харин Чан Кайши 300 000 цэрэгтэй армитайгаа японы эсрэг тулалдаж хамаг хүч нь суларч их хохирсон юм. Зөвлөлт Холбоот улс Японыг дайнд ялж Манжуурт япон цэргээс олзлон авсанбүх зэр зэвсгийг хятадын улаан армид өгсчээ. Гоминданы Чан Кайшид зэр зэвсгээр тусалж байсан Америк гэнэт тусламжаа зогсоов. Ингэж л Чан Кайши хятадын улаан армид ялагдсан.Дэрсэн шаахайтай хятадын улаан цэрэгингэж л дэлхийн хүчирхэг улаан арми болсон юм. Танк, нисэх онгоц, их буутай болсон хятадын хүчирхэг улаан армийг зогсоох хүч хятадад байхгүй болов.Мао Түвд рүү 1951-1959 онд хятадын ардын чөлөөлөх армийн 80 000 цэрэг оруулж түвдийн ард түмнийг байлдааны нисэх онгоцоор бөмбөгдөж, явган цэргээрдовтолж, их буу, пулемётаар буудан хөнөөж байсныг дэлхий нийт сайн мэднэ. Мао тавиад онд “Их үсрэлт”-ийн бодлого явуулж хятадыг өлсгөлөнд живүүлэв. Хятадад 20.0 сая хүн өлсгөлөнгөөр үхэв. Мао соёлын хувьсгалын үед учир мэдэхгүй залуусыг “улаан хамгаалагчид” хэмээн хөөрөгдөн турхирч улс орноо сүйрүүлэв. Маогийн 1966-1976 оны соёлын хувьсгалын “үр дүнд”1 сая гэм зэмгүй хятад иргэдулаан хамгаалагчдад алуулав. Мао солонгосын дайнд хятадын улаан цэрэг оруулсны уршгаар 1 сая хятадын сайн дурынхан амь үрэгдэв. Мао 1959 онд зөвлөлтийн удирдагч Хрущевтай муудалцав.Удалгүй Маогийнятгалгаар хятадын ард түмэн “ Америкийн империализм сөнөтүгэй, Зөвлөлтийн ревизионизм сөнөтүгэй” гэсэн уриа хашгиралдаж, улаан туг намируулж, улс төрөөр солиорч эхэллээ. Маогийн улаан хувьсгал хятадын ард түмнийг өлсгөлөнд оруулж сүйрүүлэв. Хятадын ард түмэн 1949 онд Маогийн улаан хувьсгалыг дэмжиж Хятад улс социалист гүрэн болсонболовч 1980 он буюу Дэн Сяопиний шинэтгэлд хийх хүртэл өлсгөлөн ядуу хэвээр гучин жилийг ардаа орхив. Жараад оны дундуур Мао Зедун 1966 онд Яньзы мөрнийг гатлан сэлж гандан буурахгүй гайхамшигт дайчин коммунист удирдагч гэдгээ олон нийтэд харуулав.Мао хятадын амьд шүтээн болжээ. Удалгүй Маогийн тушаалаар Хятад улс 1964 онд атомын зэвсэгтэй болж олон удаагийн атомын бөмбөгийн туршилтийн уршгаар Лоб нуурын орчмын түвд монголын газар нутаг, хүн ард ихээхэнхохирол амсав. Мао дөрвөн удаа гэрлэсэн юм. Анхны эхнэрээсээ зугатаасан. Хоёр дахь эхнэр нь гурван хүүхэд төрүүлсэн. Гурав дахь эхнэр нь өөрөөс нь 17 насаар дүү байсан. 5 хүүхэд төрүүлж өгсөн. Дөрөв дэх эхнэр нь өөрөөс нь 23 насаар дүү, Шанхайн жүжигчин Цзян Цин байсан. Нэг хүүхэд төрүүлж өгсөн. Маогийн залуу эхнэр Цзян Цин улаан хамгаалагчдыг удирдан улс орноо үймээн самуунд автуулж олон сая гэм зэмгүй ард иргэдийг ихэд хэлмэгдүүлэн хөнөөж улс орноо тамын орон болгов. Мао залуу эхнэрийнхээ хууль бус ажиллагааг хөхүүлэн дэмжиж байв.Мао 83 насандаа 1976 онд нас барав. Мао залуудаа зөв зам сонгох боломж байсан. Хэрэв хорьдугаар зууны эхэнд хятадууд эртний Күнз мэргэний сургаал, орчин үеийн Сүн Ят Сений онолыг хослуулан дээдэлж,Британи, Япон мэт Үндсэн хуульт хаант засаглалтай улс болох , эсхүл Франц мэт Бүгд найрамдахзасаглалтай улс байгуулах хувилбарыгсонгосон бол хүн алж хүрээ талахгүйгээрзах зээл хөгжсөн,хүний эрхийг дээдэлсэн шинэ Хятад улсыгбайгуулах боломж бүрэн байлаа. Заавал 65 сая хятад хүн алж байж коммунизм байгуулна гэдэг болчөтгөрийн санаа гэхээс өөр юү гэхэв. Үүнийг хятадуудын шүтээн Мао дарга яахин мэдэх. Адам Смитийнзах зээлийн эдийн засгийнонолоор улсын эдийн засагхөгждөг гэдгийг Мао дарга яахин мэдэх. Хэдхэн жилийн дараа коммунизмын туршилтаар ядуурлын туйлд хүрсэн Хятад оронзах зээлийн хуулиар хөгжиж дэлхийн хамгийн том эдийн засагтай хүчирхэг орны нэг болно гэдгийг Мао дарга яахин мэдэх. Зүүдлээ ч үгүй биз.Маодарга нэгэнтээ: “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юү ч бичиж болно” хэмээн хэлсэн. Мао нэг тэрбум хятадын ард түмэн дээр коммунизмын харгис онолыг туршижард түмнээ туршилтын туулай болгосон.Мао бол Сталины адил харгис хувьсгалч, коммунист удирдагч байсан.
Биднийг монголын бага сургуульдсурч байхад жараад оны сүүлчээр “Хятадын улаан хамгаалагчид Бээжинд Монгол улсын Элчин сайдын яамны цонхийг хагалж элчингийн автомашиныг шатааж монголын дипломатчийг зодсон гэнэ” хэмээн дуулдаж байлаа.Мао өөрийг нь залгамжлах хоёрдугаар хүнээ заавал хөнөөдөг байв. Мао өөрийн залгамжлагч болох Лю Шаоциг улаан хамгаалагчдынхаа тусламжаар шоронд хийж амь насыг нь хөнөөв. Энэ хууль бус бусармаг ажиллагаандМаогийн залуу эхнэр Цзян Цинманлайлж оролцов.Дараа нь түүний оронд гарч ирсэн Батлан хамгаалахын сайд Линь Бяо Маотай зөрчилдөж, төрийн тэргүүний суудалд санаархсан нь Маод таалагдаагүй гэж үздэг. Линь Бяо 1971 оны 9-р сард Англи улсад үйлдвэрлэсэн “Трайдент” хэмээх нисэх онгоцоор Зөвлөлт Холбоот Улс руузугатааж яваад Монгол улсын Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотоос зүүн тийш далаад км-т оршдог Бэрх тосгоны орчим онгоц нь осолдож амь үрэгдэв. Бэрх бол монголын жоншны хамгийн том уурхай байдаг газар юм.Тэр үед биХэнтий аймгийн Өндөрхаан хотын дунд сургуулийн долдугаар ангийн 14 настай сурагч байлаа. Тэр сүйрсэн нисэх онгоцыг би очиж харж байсан. Олон цонхтой, урт цагаан онгоц л байсан. Онгоцны далавч, мотор нь олон жил Бэрхийн талд хэвтсэн дээ. “ Онгоцон дотор 9 хүн явж байсан, нэг эмэгтэй хүний цогцос олдсон. Эмэгтэй хүн нь амаараа дүүрэн алтан шүдтэй байсан. Тэр нисэж явсанхүмүүс бүгдээрээ зөвлөлтөд үйлдвэрлэсэн “Макаров” маркийн гар буутай байсан... “ хэмээн манай Хэнтий нутаг даяар хүмүүс шуугиж байв. Тэр үед Хятадын Элчин сайдын яамнаас хүмүүс Хэнтийн Бэрхэд иржоршуулганд нь оролцсон гэдэг.Оршуулснаас хойш хэд хоногийндараа Зөвлөлт Холбоот улсаас КГБ –ын /Нийгмийг Аюулаас Хамгаалах Хороо/-ын орос ажилтнууд Москва хотоос иржоршуулсан хүмүүсийг дахин гаргаж задлан шинжилгээ хийж Линь Бяо болон түүний эхнэр,дотны хүмүүсийн цогцос мөн гэдгийг нотолсон гэдэг. Наяад онд Оросын Чита мужаас зөвлөлтийн төрийн байгууллагын төлөөлөгчид Хэнтий аймагтайлчилж ирээд буцах замд ньби тэр сүйрсэн хятадын онгоцыг тэдэнд үзүүлэхэд оросууд мэл гайхаж ихэд сонирхож байв. Буриад, Тува, ХалимагийгСталины зөвлөлтийн улаан коммунистууд сүйрүүлсэн шиг, Өвөр Монголыг Маогийн хятадын улаан коммунистууд сүйрүүлэх хувь тавилан өвөр монголчуудыг маань хүлээж байлаа.
1947 онд хятадын коммунистууд “Өвөр монголын өөртөө засах орон” гэсэн хуурамч нэрийн дор Өвөр монголыг хятадын нэг муж болгож малжих район хэмээн зарлажээ. Улаан хятадууд өвөр монголын өөртөө засах орон бол хятадын мужийн зэрэглэлтэй газар гэцгээж байв. Хятадын улаан коммунистуудын харгис засаглал ийнхүү Өвөр Монголд тогтлоо. Энэхүү улаан хятадын харгис засаглал манж бүү хэл, гоминданы засаглалаас ч долоон дор харгис байсан юм. Манж, Гоминданы засагхэзээ ч хятадын ард түмний өмч хөрөнгө, газар, мал сүргийг ньбулаан авч байгаагүй, хэзээ ч бурхан шүтээнийг нь устгаж байгаагүй юм.1949 онд хятадын улаан коммунистууд Тайван, Хонгконг, Макаогоос бусад бүх хятадыг эрх мэдэлдээ бүрэн авчээ. Генералисмусс Чан Кай Шигийн Гоминданы цэргүүд Тайван руу ухарч тэнд гоминданчууд америкийн тусламжтайгаар капитализмыг байгуулж Тайванийг ихэд хөгжүүлэв. Күнзийн капитализм эх газрын Маогийн коммунизмаас хамаагүй илүү гэдгийг Чан Кайши үзүүлсэн юм. Энэ үед эх газрын Хятад улаантны харгис бодлогын уршгаар эдийн засаг нь сүйрч, ард түмэн нь өлсгөлөнд автажбайв. Хятадын улаантнууд цэрэг арми, нийгмийн хамгаалах байгууллага, цагдаа, шүүх, прокурор,үйлдвэр, санхүү банк зэрэг бүх байгууллагыг гартаа авч цэргийн хүчээр улс орноо захирч эхлэв. Хятадын Засгийн газар 1978 онд зах зээлийн эдийн засагт шилжих бодлого тогтоох хүртэлхи гучин жилд Хятадад үндэс угсаа ялгалгүй олон нийтийг хамарсан алллага хядлага зогсолтгүй үргэлжилжээ. Улаантны цуст хэлмэгдлүүлэлт өвөр Монголыг тойрч гарсангүй. “Газар хуваарилалт”, “Баруунтныг эсэргүүцэх”, “Нэгдэлжүүлэх” “Соёлын хувьсгал”, ”Хөрөнгөтний сүүлийг огтлох” гэх мэтийн солиотой улс төрийн хөдөлгөөн хятад даяар өрнөж,өвөр монголчууд хамаг эд хөрөнгөө хураалган нутаг орноосоо хөөгдөж, хорих лагерт цөлөгдөж, шоронд сууж, гэр бүл сарнин, ямар ч гэм зэмгүй олон арван мянган хүн амь насаа алджээ. 1966 оноос Маогийн өдөөсөн “Пролетарийн их соёлын хувьсгал” Хятадад өрнөж сэхээтэн, багш, эрдэмтдээ барьж зодож, шоронд хорьж, амь насыг нь бүрэлгэж байв. Улаан хамгаалагчид ном судар соёлын үнэт зүйлсийг устгаж ду. Жар, далаад онуудад улаан Хятад ийм л туйлын ядуу орон байв. раараа дургиж дунд чөмгөөрөө жаргав. 1968 онд Хятад даяар өлсгөлөн болж нийт 20 сая, зарим мэдээгээр бол 38 саяхятад хүн өлсөж үхжээ. Хятадын“Эгэл ертөнц” гэдэг олон ангит телевизийн сериал байдаг даа.Тэр кинон дээр хятадын тосгоны жирийн ардууд идэх хоолгүй, ганц ч мантуу олдохгүй, өмсөх хувцас олдохгүй байдаг.Олон хүүхэдтэй нэг айл хүүхдийн ганцхувцасаа хүүхдүүддээ ээлжлэн өмсгөж нүцгэн үлдсэн хүүхдүүд нь орон дээрээ хөнжлөө нөмөрч нөгөө хүүхдээ ирэхийг нь хүлээж хэвтдэг байлаа
1966 оноос эхлэн Маогийн өдөөсөн“соёлын хувьсгал” гэгч улаантнуудын улс төрийн солиоролхятадын хязгаар нутагт хүрч,олон арванмянган улаан хамгаалагчид /хунвэйбин/ Өвөр Монголд нэвтрэноржирэв. Улаан хамгаалагчид монгол үндэстний ёс, заншил , соёл, шашныг устгав. Монгол хэлээр ярихыг хориглож, хятад хэлийг албан ёсны хэл болгов. Улаан хамгаалагчид олон арван мянган монгол сэхээтэн, энгийн хүмүүсийг тамлан доромжилж амь насыг нь хөнөөв. Улаан хамгаалагчид Өвөр Монголын удирдагч Улаанхүүг хүртэл баривчилж гэрийн хоринд хийжээ. Улаан хамгаалагчид БНМАУ, Зөвлөлт Холбоот улсын эсрэг суртал нэвтрүүлэг явуулж олон арван мянган өвөр монгол хүмүүсийг “гадаад монголын тагнуул”, “өвөр монголын ардын намын гишүүн” хэмээн гүтгэж, зодож тамланамь насыг нь хөнөөж байв. Соёлын хувьсгалын үеийн аллагын зарим тоо баримтыг өвөр монгол болон монголын зарим хэвлэл мэдээлэл, интернетийн сайтуудаас авч дурдвал: 1968 оны өвлөөс 1969 оны хаврын хоорондох хугацаанд “Өвөр монголын ардын намын” хэрэг гэдэг зохиомол хэргээр өвөр монголчуудыг олноор нь хоморголон хяджээ. “Өвөр Монголын Ардын Хувьсгалт Намын” түүхээс өгүүлвэл: 1925 оны 12 сарын 10-нд Жанчхүү буюу Чуулалт хаалга хотноо байгуулагдсан энэхүү нам“эзэрхэг түрэмгийтнийг эсэргүүцэх, феодол ван гүнийг эсэргүүцэх, их хятадын колоничлолыг эсэргүүцэх” гэсэн гурван том зорилт дэвшүүлж,III интернационалийн удирдамж чиглэлийг хүлээж байжээ. Нам байгуулагдах их хуралд III интернационалийн төлөөлөгч Очирлэф (Буриад), Хятадын Коммунист намын төлөөлөгч Зиан Тоо, Монгол улсаас МАХН-ын төлөөлөгч Дамбадорж нар оролцон баяр хүргэж байжээ. ӨМАХН нь Чан Кай Шигийн гаминдоны засгийн хавчлагаас болж II хурлаа 1927 онд Гадаад Монголын Улаанбаатар хотод хийж байжээ. 1945 онд дэлхийн хоёдугаар дайн дуусаж коммунист хятадын цэргүүд өвөр монголын баруун талаас нэвтрэн орж эхлэх үед Өвөр монголын ардын нам, Монгол улсдаа нэгдэн нийлэн орохыг ухуулан санаачилж, дэлхийн нийтийн жишгийг мөрдөн 20 хоногийн дотор гурван түм гаруй иргэний гарын үсгийг зуруулж бичиг баримтаа морин тэргэнд ачиж Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг зорьжээ. Их хянганы ойт нурууг даван зүдэж ирсэн тэднийг хэн ч тоосонгүй. Гэтэл Зөвлөлт, Британи, АНУ гэсэн гурван их гүрэн “Ялтын гэрээ” гэгчийг байгуулж өвөр монголчуудын хүсэл эрмэлзлэлийг уландаа гишгэж Өвөр МонголыгХятадын мэдэлд өгсөн шийдвэрийггаргачихсан байлаа. 1946 онд ХКН / Хятадын Коммунист Нам /-ын ноёрхол доорхи “Өвөр Монголын өөртөө засах орон” гэгч нь өвөр монгол өөрөө биш, улаан хятадаар засуулах засаг байгуулагдах нь тодорхой болжээ. Өвөр монголын ардын намын удирдлагын олонхи арга буюу шинэ засагт оролцсоны учир намаа тараасныг албан ёсоор зарлаж, бүгдХКН-д нэгджээ. 1958 он гэхэд 10 сая хятад иргэн Өвөр Монголд суурьшиж амжжээ. Хятадын коммунист нам өвөр монгол залуусыг хятадын чөлөөлөх армид татаж байв. Нэгэн эмгэнэлт түүхийг өгүүлэхэд Хятадын ардын чөлөөлөх армийн бүрэлдэхүүнд орсон Өвөр Монголын морьт цэрэг Түвдэд хятадын улаан цэрэгтэй хамт түвдийн ард түмний эсрэг тулалдахад хүрсэн байна. Түвдийг гадаадын империализм, дотоодын феодализмаас чөлөөлөх нэрийн доранх 1950 онд Түвдийн Амдо, Кам нутгийг хятадын улаан цэрэгтүрэмгийлэн эзэлж эхлэв. Хятадын улаан цэрэг түвдийн ард түмнийг харгислаж лам хувраг ард иргэдийг буудан хөнөөж буддын сүм хийдийг нь нурааж мал сүргийг нь булааж эхлэв. Үүнд дургүйцсэн түвдийн ард түмэн1958 онд бослого гаргав. Энэ бослогыг өвөр монголын морьт цэргээр даруулахаархятадууд шийджээ. Хятадууд иж бүрэн зэвсэглэсэн орчин үеийн 80 000 хятад цэргийн армийг Түвдэд оруулав. Хятад улаан цэрэг бол Гоминдантай байлдан ялж,Солонгосын дайнд орсон туршлагатай цэрэг байлаа. Гэтэл Түвдийн морьт цэрэг нь дээр үеийн бирдаан мэтийн хоцрогдсон буу, ихэнхи нь сэлэм, нум сумаар зэвсэглэсэн ердөө 4000 морьт цэрэгтэй байв.Түвдийн цэрэг нь зохион байгуулалт муутай, удирдах цэргийн туршлагатай офицер мэргэжилтэн бараг байхгүй, гадаадаас авах цэргийн тусламж огт байхгүй байв. Ийнхүү Түвд, Хятадын хооронд хүч тэнцвэргүй тулаан болсон юм. Хятадын улаан арми нисэх онгоц, их буу, танк, хуягт тэрэг, пулемёт миномёттой байхад түвдийн цэрэгт унах морь, сэлэм, буунаас өөр зэвсэг байхгүй байв. Цэргийн гол хүчээ бут цохиулсан түвдүүд ууланд гарч партизаны дайн хийхээс өөр замгүй болов. Түвд малчид ууланд гарч хятадын эсрэг партизаны хөдөлгөөн өрнүүлэв.Түвдийн өндөрлөг бол газрын түвшнээс дээш 4000-5000 метр өндөрт өргөгдсөн бартаа ихтэй, сийрэг агаартай хүнд хэцүү цаг агаартай газар.Тэнд хятад улаан цэрэгт тулалдахад их хүнд байлаа.Ууланд дассан хурдан морьтой түвдийн босогчид хятад цэрэгт амархан баригдахгүй байлаа. Хятадууд Зөвлөлтөд үйлдвэрлэсэн байлдааны бөмбөгдөгч онгоцоор түвдийн сүм хийд, босогчдыг бөмбөгддөг байв. Заримдаа түвдийн өндөрлөгт онгоц нисэхэд ч бэрх байв. Яг тэр үедулаантан хятадууд нэгэн“мэргэн” арга олжээ. Хятадад “зэрлэгийг зэрлэгээр нь хөнөөх ” гэдэг эртний нэгэн мэргэн үг байдаг аж. Эрт дээр үеэс хятадууд цагаан хэрэмнээс хойшхи ард түмнийг “Ху” буюу “Зэрлэгүүд” гэдэг байв. Япон сэлэм зүүсэн, японы цэргийн сургууль төгссөн, өндөр боловсролтой, орчин үеийн буу, пулемётаар зэвсэглэсэн хүчирхэгөвөр монгол морьт цэрэг хятадын ардын чөлөөлөх армийн бүрэлдэхүүнд байдгийг улаан хятадууд овжин ашиглажтэднийг Түвдэд тулаан хийлгэхээр тушаал буулгажээ.1959 оны зун 2 хороо / 1 хороо гэдэг нь 1000 морьт цэрэг /өвөр монгол морьт цэрэггалт тэргээрЛанжоу хотоор дамжижШинин хотод ирэв. Өвөр Монголын морьт хороо тэндээсээ шууд л Түвдийн өндөрлөг рүү явж тулалдаанд орсон байна.Хятадын улаан цэргийн тактик бол зарим нэг газар бөөгнөрсөн түвдийн босогчдыг нисэх онгоцоорбамбөгдөж дараа нь их буугаар галлаж дараа нь хятадын явган цэрэг оруулж пулемётаар буудаж төгсгөлд нь зугатааж гарсан морьтой, явган түвдчүүдийг өвөр монгол морьт цэргээр сэлэмдүүлж хядуулдаг байсан аж. Түвдчүүд Өвөр Монголын морьт цэргийг хараад Халх Монголоос Чингисийн морьт цэрэг бидэнд туслахаар иржээ хэмээн эндүүрч сөгдөн сууж хүндэтгэн угтдаг байжээ. Гэвч тэр харсан морьт цэрэг нь түвдүүдийг цавчин хөнөөхыг хараад Чингисийн морьт цэрэг биш,хятадын ардын чөлөөлөх армийн өвөр монголынморьт цэрэг гэдгийг түвдүүд дэндүүхожуу мэдсэн гэдэг.Энэ дайнд 3200 өвөр монгол морьт цэрэг оржээ. Тулаанд нийтдээ 200 өвөр монгол цэрэг амиа алджээ. Түвдэд аваачсан монгол морьд цаг агаар, байгалийн хүнд бэрхшээлийг давж чадалгүй бүгд үхжээ. Хятад цэрэгт хөнөөгдсөн түвдүүд хэдэн арван мянгаар яригдаж байв. Хятадын улаан армийн 54 дүгээр анги эхний тулаанд 12 000 түвд хүнийг хөнөөсөн байна. Хятад цэргүүд олзлогдсон түвд эрчүүдийг бүгдийг нь буудан хөнөөдөг байжээ.Ийнхүү улаан хятадын тушаалаар Бурханы шашинт түвд ахан дүүсээ хөнөөсөн өвөр монголчууд Түвдэд ямар ч нүүргүй болсон гэдэг. Одоо болтол Амдо, Кам нутгийн түвдүүд хятад, өвөр монгол хүнийг үздэггүй гэсэн. Удалгүй 1966 онд Хятадад соёлын хувьсгал эхэлж Түвдэд тулалдаж байсан өвөр монгол цэрэг эрчүүдийг улаан хятадуудбүгдийг нь баривчилж шоронд хийжихэнхи нь амь үрэгдсэн гэдэг.Үүнийг өвөр монголчууд “Түвд ахан дүүсээ хөнөөсөн тэнгэрийн гэсгээл, үйлийн үр” хэмээн ярьдаг ажээ.
Түвдэд партизаны тулаан өрнүүлж байсан түвдүүдийг 1962 онд Далай лам “дахин хятад цэрэгтэй тулалдаж болохгүй” гэсэн зарлиг гаргаж дайныг зогсоожээ. 1959 онд Далай лам тэргүүтэй түвдийн 100 000 дүрвэгсэд улаан хятадаас зугатааж, Хималайн нурууг давж, Энэтхэг улсаддүрвэн очив. Энэтхэгийн төр засаг түвдийн дүрвэгчдийг найр тавин угтаж,Дармасалад газар нутаг гарган өгч, Түвдийн түр Засгийн газраа байгуулан амьдрахыг зөвшөөрчээ.Түвдийн партизануудад зэр зэвсгийн хүчээр тусалж байсан америкчууд ч түвдийн босогчдод туслахаа гэнэт зогсоосон аж. Ингэж түвдийн 6 сая ард түмэн улаан хятадын гарт оров. Түвдэд соёлын хувьсгалын үеэр 6 мянган буддын сүм хийд устгагдаж,1 сая түвд хүн амь насаа алдсан гэдэг. Үүнийг 1968 онд НҮБ-ын олон улсын хуульчид Хятадаас түвдийн шашин шүтлэгтэй ард түмнийг дарангуйлж үйлдсэн геноцид ажиллагаа хэмээн дүгнэж үзсэн байдаг.
Тэр үед Өвөр Монголын өөртөө засах орны дарга Улаанхүү байлаа. Жараад оны эхээр Улаанхүү, Мао нарын зөрчил ихэсчээ. УлаанхүүМаогийн үгийг сонсох дургүй байв. Улаанхүү Маод хандаж “Би танаас илүү социализмыг мэднэ. Би Москвад дээд сургуульд суралцаж төгссөн хүн.Чи бол Дундад улсаас гарч үзээгүй хүн. Би социализмыг сайн мэднэ” гэдэг байжээ. Улаанхүү Өвөр Монголыг Зөвлөлт Холбоот улс мэт Хятад улсын нэгэн холбооны улс мэт байлгах бодолтой байв. Маогийн Улаанхүүд өгсөн улс нь зөвхөн автономит эрхтэй өөртөө засах орон байлаа. Үүнд нь Улаанхүү дургүй байв. Улаанхүү малчин удмын эх орноо хөгжүүлнэ гэдэг байв. Өвөр Монголд орж ирсэн хятадуудыг монгол хэл сурч монгол соёлыг мэдэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг байв. Гэвч Мао хятад үндэстнээ Өвөр Монголд оруулж колончилох бодлого барьсан юм.
Хятад дахь Соёлын хувьсгал Өвөр Монголоос эхэлжээ. 1966 оны тавдугаар сарын 1-нд Улаанхүү Бээжин хотоддуудагдаж очоод хэлмэгджээ. Тэр үед Улаанхүүг дагаж очсон Өвөр Монголын дээд ноёд, дарга нар ч бас хэлмэгдсэн ажээ. 1966 оны тавдугаар сарын 16-ны өдөр Мао Зедун Бээжин хотод зарлиг буулгаж, соёлын хувьсгалыг эхлүүлэв. Мао Зедун Улаанхүүг хэлмэгдүүлсний дараа Бээжин хотоос олон арван мянган хятад цэрэг явуулж Өвөр Монголд цэргээ байршуулчихаад соёлын хувьсгалаа эхлүүлжээ.
1968 онд хятадууд өвөр монголчуудыг “Өвөр Монголын Ардын Нам Ар Монголтой нийлэх, тусгаар тогтнох нууц ажиллагаагаа нэг ч өдөр зогсоогоогүй явуулсаар байна” хэмээн гүтгэн дайрч аллага, баривчилгаагаа эхлүүлжээ. 1968 оны өвлөөс 1978 он хүртэл хичнээн өвөр монголчуудыг хоморголон хөнөөсөн гэдгийг өөрийн төр засаггүй, эрх мэдэлгүй өвөр монголчууд бүү хэл, аллагыг зохион байгуулсан хятадын улаантнуудч өөрсдөөмэдэхгүй байжээ.1980 онд Хятадын Дээд Прокурорын газраас нийтэлсэн мэдээгээр Соёлын хувьсгалын үеэр өвөр монголын 346 652 хүн хэлмэгдэж шархдаж, 16 222 хүн алагдаж, 87 188 хүн эрэмдэг зэрэмдэг болсон гэж мэдээлжээ. 1989 онд ӨМӨЗО-ны намын хорооноос нийтэлсэн мэдээгээр: 480 гаруй мянган хүн хэлмэгджээ гэсэн байдаг. Харин өвөр монголчууд сүүлийн үед 50 мянган өвөр монгол хүн амь насаа алдаж 200 мянган өвөр монгол хүн зэрэмдэг болсон хэмээн үздэг болжээ.Их зуу аймагт (төв нь одоогийн Ордос хот) 150 мянган хүнийг хэлмэгдүүлсэн нь хятад, монгол нийт хүн амын 21 хувь болсон гэлцдэг нь монгол хүн болгоныг хэлмэгдүүлсэн гэсэн үг юм. Цахар баруун гарын хойд хошууны (Эрээнээс Хөх хот хүрэхэд өнгөрдөг, урдуураа Жинин мужтай залгаа хошуу) Улаанхад сумын хүн ам цөөтэй Сайхан тал бригадад хятад цэрэг хийгээд хятад ажилчин ангийнхан очсоноос хойш 18 өдрийн дотор 18 хүнийг алж, 33 хүнийг зэмдэг болгожээ. Дархан Муу мянган холбоот хошуу /Далан хар уулын ар бэлд байдаг/ нь 10 800 монгол хүнтэй байсны 266-г хороожээ. Уг хошууны ар, өвөр монголын хил дагуу суурьшсан 360 өрхөөс ганцхан шөнийн дотор 144 өрхийг дотор газар хүчлэн нүүлгэн аваачиж, оронд нь хятад хүн авчран суулгажээ. Түмэд зүүн хошууны Багш сумын Шарагчин бригадад /Хөх хоттой хиллэдэг/ 217 монгол хүн байсны нэгийг ч үлдээлгүй хэлмэгдүүлжээ.Тухайн үед Өвөрмонголын хязгаарт хоёрхон зурвас төмөр замтай байсны нэг нь Монгол улстай залгадаг байжээ. Энэ “Хөх хот-Эрээн-Улаанбаатарын чиглэл нь” хятадын хардалт сэжгийг ихэд төрүүлдэг байснаас төмөр замд ажилладаг цөөхөн монголчуудыг хэлмэгдүүлжээ. Хөх хотын төмөр замын товчоонд 446 монгол ажилтан байсны 442 хүнийг хэлмэгдүүлж, 13 монгол хүний амь насыг егүүтгэж, 347 хүнийг зэрэмдэг болгожээ. Жинингийн төмөр замын товчоонд 13 монгол ажилтан байсны нэгийг нь хөнөөж 12-ыг зэрэмдэг болгожээ. Өвөр Монголд монгол хүний тоогоор хамгийн олонд (380 мянга) тооцогддог Хорчин зүүн гарын дундад хошуунд сумын 210 боловсон хүчнээс 190-ийг хэлмэгдүүлжээ. Шархаа даасангүй нас барсан хүний цогцсыг эмнэлэгээс гаргахад нь “гадар шархаас болж үхэв” гэж бичсэн хятад эмчийг ч баривчилжээ. Мод олон тарьсан монгол айлыг “Улаанхүүгийн урвагч цэрэгт морио уях шон бэлтгэж өгч байна” хэмээн гүтгэж модыг нь хөрөөдөн, хүнийг нь гяндалжээ. Ургац сайн хураасан айлыг “Урваж хойш зугатаах замын хүнсээ бэлтгэж байна” хэмээн гүтгэж будаа тариаг нь хурааж эзнийг нь тамлан зовоожээ. Ногоон нуруу суманд 14 наснаас дээш монгол хүн болгоныг “Өвөр Монголын ардын намын дэмжигч” хэмээн гүтгэж зохиомол ялаар хэлмэгдүүлжээ. Их зуу аймгийн Үүшин хошууны Туг сумын 2961 монгол хүний 929-ийг хэлмэгдүүлсэн нь нийт хүн амын 71.0 хувьд хүрчээ. ӨМӨЗО-ны яаманд ажилладаг монголчуудыг ихээр хэлмэгдүүлжээ. Өвөрмонголын дотоодыг хамгаалах яамнаас гэхэд 200 гаруй монгол хүнийг уг хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлжээ. “Нэг монголыг алвал сайн эр, аравыг алвал баатар эр!” гэсэн уриан дор хятадын цэрэг, ажилчин, Өвөр Монголд эрт ирж суурьшсан тариачид нийлэн монголчуудаас үндэстний өшөө авах (монголчууд тэдэнд буруутай гэвэл нутагтаа суулгасан нэг л буруутай аж) дайн зарлажээ. Өвөр Монголыг цэргээр захирах ерөнхий жанжнаар Бээжингээс томилогдон ирсэн генерал Тэн хай чин гэгч Дэмчигдонров вангийн /Дэ ван/ нутаг Сөнөд баруун хошуунд очиж “55 хувийг хэлмэгдүүлэх” норм тогтоосныг хятадууд маш түргэнбиелүүлжээ.Эрүү тамын төрөл зүйл нь орчин үеийн хүн төрөлхтөн итгэхийн аргаүй аймшигт хэмжээнд хүрчээ. Их зуу аймагт тавиад зүйлийн эрүү там хэрэглэж байсан бол Цахарын гүл улаан, Хөвөөт улаан хошуунд (одоогийн зуслангийн сиан) 170 гаруй эрүү там байжээ. Түмэд зүүн хошууны Жо Лиан Би гэгч монгол хүнийг 49 зүйлийн эрүүгээр тамлаж байжээ (Дээрх бодит мэдээллийг “Өвөрмонголын Ардын Намаар хэлмэгдүүлсэн хэрэг” номоос авав. Алтандэлхий хятад хэлээр зохиож, 2004 онд Хөх хотод хэвлүүлжээ).Хятадууд өвөр монголын баруун нутаг, зүүн нутгийг хятадын Ляонин зэрэг мужуудад тасдан өгчээ.Соёлын хувьсгалын дараа Өвөр Монголын Өөртөө Засах орны удирдлаганд хятад хүмүүс дүүрчээ. Өвөрмонгол сэхээтнүүд, боловсон хүчнүүд ихэнхи нь хөнөөгджээ.
Өвөр Монголд болсон соёлын хувьсгалын балгаар урьд өмнө түүхэнд гарч байгаагүй ихээр олон монгол хүн улаан хядлаганд өртөв. Дундад улсын талаас мэдээлж байгаагаар бол 27900 өвөр монгол хүн алагдаж, 346000 өвөр монгол хүн баривчлагдаж, хуурамч хэргээр хуулиар шийтгэгдэж, 120 000 өвөр монгол хүн эрэмдэг зэрэмдэг болжээ.50 өвөр монгол хүн тутмаас нэг хүн алагдсан гэсэн мэдээ байдаг. Бээжингийн энэ судалгаанд эдүгээхэн ч итгэдэггүй ажээ. Хамгийн үнэн тоо баримт бол 1970 онд Өвөр Монгол улсын их сургуулийн багш нар судалгаа хийж гаргасан тоо юм. Энэ судалгаагаар бол соёлын хувьсгалаар хэлмэгдсэн хүний бодит тооэнэхүү Бээжингийн тооноос нэг дахин их ажээ.
Ийнхүү улаан коммунизмын тахал хорьдугаар зуунд Хятад орныг бүхэлд нь хамарч Өвөр Монгол, Түвд, Шинжаан Уйгурт хүрч улс орон үлэмж ихээр сүйрчээ. Хятад оронд өлсгөлөн, сүйрэл, улаан хядлага дэвэрч Манж Чин улс, Гоминданы үед ч гарч байгаагүй зовлон зүдгүүрт ард түмэн унажээ. Соёлын хувьсгалын арван жил бол /1966-1976/ хятадын хувьд үхэл, сүйрлийн жилүүд байлаа.Хятад орон тамын орон болсон байлаа. Хятадад Маогийн өдөөсөн соёлын их хувьсгалын уршгаар нийт 20.0 сая / хятадын зарим мэдээнд 1.0 сая хүн үрэгдсэн гэдэг /ямар ч гэм зэмгүй хятадын иргэд амь үрэгджээ. Нийтдээ 100. 0 сая хятадын иргэн хэлмэгджээ. Соёлын хувьсгалын үед 10 – 20.0 сая дээд боловсролтой сэхээтэн залуусыгхөдөө нутагт цөлж ажиллуулжээ.5.0 сая улаан хамгаалагчид алс хөдөө нутагт очиж тэндээ арван жил болсон аж. Арван жил хөдөө амьдарсан улаан хамгаалагчид амьдрал үзэж, ард түмний ядуу зүдүү байдлыг газар дээр нь харж,ааг омог нь дарагдаж, амьтан хүн алах нь багасчээ. Улаан туг мандуулж, уриа лоозон хашгирч, улаан ном гартаа атгасан улаан хамгаалагч, улаан коммунистуудаар дүүрсэн Хятад орон улс төрөөр солиорч ухаан санаа нь самуурч тамын орон болжээ.
Жараад оны соёлын хувьсгалаас зугатааж олон зуун өвөр монгол хүмүүс Ар Монгол руу зүтгэжхил даван орж ирсэн юм. Гэтэл “их санасан газар есөн хоног хоосон хонов” гэгчээр ар монголчууд өвөр монгол ахан дүүсээ “хятадын тагнуул”,“хужаа” хэмээн ад үзэж тэдэнд хамгийн хүнд хүчир ажил өгч,алс хол хөдөө нутагт хөөж байлаа. Жараад онд ирсэн өвөр монголчуудыг нутаг заан цөлж монголын иргэний үнэмлэх олгохгүй хорь, гучин жил болж байв.Тэдгээр өвөр монголчуудын зарим нь их дээд сургуульд орж эмч, инженер сэхээтэн болсон хүн цөөнгүй буй. Гэвч тэдгээр сэхээтэн өвөр монголчууд насан туршдаа монголын төлөө өвдөг сөхөртлөө зүтгэсэн боловч монголын төрөөс ганц ч баярын бичиг, сайшаалын үнэмлэх өгөөгүй аж.
Би Хэнтий нутагтаа төрийн байгууллагад ажиллаж байхдаа нэгэн өвөр монгол хүнтэй танилцсан юм. Түүний нэрийгТэгшээ гэдэг байв. Тэгшээ гуай бол жараад онд Өвөр Монголын Хөлөнбуйр аймгаас Монгол улсад хил даван оргож ирсэн, ажилсаг, сэргэлэн цовоо жирийн ажилчин өвөр монгол хүн байлаа. Гэр ньӨндөрхаан хотын баруун хэсэгт нэг сайхан хувийн байшин барьчихсан, хашаандаа төрөл бүрийн хүнсний ногоо тарьчихсан, хөдөлмөрч хичээнгүй нэгэн байсан юм. Халх монгол эхнэртэй, хэдэн сайхан хүүтэй айл байсан. Наяад онд би Тэгшээ гуайтай танилцаж заримдаа аймгийн гүйцэтгэх захиргаан дээр ирэхэд нь яриа хөөрөө өрнүүлдэг байв.Тэгшээ гуай Монгол улсын харьяат болох хүсэлтөргөдлөө гучин жилийн турш өгч хөөцөлдөн байж арайхийж наяад оны сүүлчээр Монгол улсын иргэний үнэмлэх авч Өвөр Монгол руугаа явж олон жилийн дараа өвөр монголд байдаг ах дүү нартайгаа уулзаж билээ. Буцаж ирэхэд нь би Тэгшээ гуайтай уулзаж өвөр монголын өнөөгийн бодит байдлын тухай ярьж хөөрдөг байлаа. Би Тэгшээ гуайг Өвөр Монгол руугааявах үед нь Сайшаалт гэдэг өвөр монгол эрдэмтний бүтээсэн “Чингис хагану товчоон” гэсэн номыг надад олж ирэхийгтүүнд захиж,авчруулаад босоо монгол бичгээрээ уншиж сурч байлаа.Энэ хүнээс би анх Өвөр Монголд соёлын хувьсгал хэрхэн болсон, Өвөр Монголоос оргож Ар Монголд ирэхэд нь ар монголчууд яаж хүйтэн цэвдэг хандаж, гадуурхан зовоодог байсан тухай анх сонсож байлаа. Тэгшээ гуайд би өөрийн бичсэн “Дагаар орсон монголчууд” гэдэг энэхүү хэвлэгдээгүй нууцалж байсаннийтлэлийнхээ нэг хувийг өгч, жаахан ч гэсэн түүний сэтгэлийн зовлонг нимгэлэхийг бодож: “Ганц та зовж байгаа юм биш. Би буриад, халимаг, тува, өвөр монголчууд маань коммунизмын үед ямар их зовлон туулсан тухай үнэн түүхийгэнэ нийтлэлдээ бичсэн. Одоохондоо сонинд хэвлэх цаг нь болоогүй учраас нууцалж байна. Та сайн уншаарай. Өөр хүнд уншуулж болохгүй шүү ” хэмээн хэлдэг байж билээ.
Жараад онд монголын нийгмийг аюулаас хамгаалах яамны ногоон малгайтнууд дүрвэж ирсэн өвөр монголчуудыг ихэд хатуу хянан шалгаж, коммунист зангаараа ихэд хардаж, дараа нь тэдэнд “оршин суугч” гэсэн ногоон үнэмлэх өгч амьдарч байгаа газраасаа 50 км-аас холдож болохгүй гэсэн хатуу заалттайгаар хөдөө аймгуудад тараагдан амьдарч байсанюм. Ер нь монголын дотоод яамны ногоон малгайтнууд анх 1932 онд улаантнуудаас зугатааж Халх Монголоос Өвөр монгол рүү дүрвэсэн 30 000 халх дүрвэгчидбараг 15 жил Өвөр Монголд байж байгаад сайн дураараа 1945 онд дайны дараа Өвөр Монголоос нүүж нутагтаа буцаж ирэхэд ньхалх айлуудын халх эрчүүдийг өвөр монголын цэрэгт нэг сар байсныг нь хүртэл “илрүүлж”,“ эх орноосоо урвасан” хэмээн зохиомол ял тулгаж,шоронд хийж байсан юм билээ. Өвөр Монголоос сайн дураараа эх орондоо буцаж ирсэн халх лам нарыг хүртэл шоронд хийж хөнөөж байсан эмгэнэлт түүхтэй. Тэхлээр анх 1930-1938 онуудадӨвөр Монгол руу дүрвэсэн тэдгээр халх монголын айлууд Монголд буцах биш, Түвд рүү нүүж, тэндээсээ Энэтхэг, Балба руу нүүсэн бол онох байжээ. Ядаж л монголын ногоон малгайтнуудад алуулахгүй шүү дээ.Жараад онд Монголд дүрвэж ирсэн өвөр монголчуудынихэнхи нь Монголд малчин, барилгачин, уурын зуухны кочегар, слесарь, жолооч зэрэг хүнд хүчир ажлыг хийж байв. Цөөхөн өвөр монголчууд дээд боловсрол эзэмшсэн дээ. Олон өвөр монголчуудыг шоронд хийж, эсхүл Хятад руу буцааж хэлмэгдүүлсэн дээ.Энэ мэт хичнээн олон өвөр монгол ах дүү нар мааньаврал жаргалын орон хэмээн итгэж ирсэн Ар Монголнь тэднийг хичнээн их зовоож цөхрөл, нулимсын далайд живүүлснийг зөвхөн Бурхан л мэдэх байх даа.
Дэлхийн хамгийн олон хүн амтай, эртний соёлт Хятад оронд хорьдугаар зуундулаан коммунизмын уршгаарнийт 65.0 саяхятад иргэн амь насаа алджээ. Дэлхийд нийтдээ 100.0 сая хүн улаан коммунизмын хядлаганд өртөж амь насаа алджээ. Юутай эмгэнэл. Юутай гутамшиг.
Орчин үеийн Өмнөд Монгол
Хятадууд өмнөд монголыг “манай хятадын өвөр монгол” гэж ярьдаг. Тийм биш. Орчин үед энэ нутгийг Өмнөд Монгол хэмээн ярих нь зөв. Учир нь хятадын өвөр монгол гээд байгаа тэр нутаг бол Их Монгол улсын улсын мэдэлд хоёр мянган жил оршиж байсан монголын өмнөд нутаг юм. Соёлын хувьсгалын дараа 1978 оны 11-р сард болсон Хятадын Коммунист Намын 3-р Бага Хурал дээрхятадын алсын хараатай, ухаалаг удирдагчДэн Сяопин санаачлан хятадын онцлогтой социализмыг байгуулах, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийгхийх шийдвэр гаргаж,зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн тусгай бүс байгуулах, ядуурлыг гэтлэн давах, техник, шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилт тавив. Дэн Сяопин үүний өмнө Япон улс, Хонгконгтайлчилжтэдний хүрсэн амжилтыг өөрийн нүдээр харж ,Хятадыг өөрчлөн байгуулах цаг болсныг сайтар ойлгожээ. Удалгүй улс даяараа зах зээлд шилжиж, бүтээн байгуулалт эхэлж, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулж, хувийн хэвшлийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалт цутгаж эхлэв. Хятад хөгжихийн хирээр Өмнөд Монгол ч хөгжиж эхэллээ. Эдүгээ Өмнөд Монголын хүн ам25 сая хүн амтай /20.0 сая нь хятад, 5.0 сая нь монгол хүн, хятадын бусад нутагт 1.0 сая монгол хүн амьдардаг/ ,газар нутаг нь 1 183 000 хав.дөр.км байна. Өмнөд Монгол ньАлшаа, Шилийн гол, Хянган гэсэн 3 аймагтай, 9 хотын тойрогтой, 17 районтой, 11 хөдөөний хоттой, 49 хошуутай, 3 автономит хошуутай. Өвөр Монголын хамгийн том хотууд болох Хөх хотод 3.0 сая хүн, Бугат хотод 2.6 сая, Хайлаар хотод 2.5 сая хүн амьдарч байна. Эдүгээ Өвөр Монголд дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/252 тэрбум ам.доллар давж, нэг хүнд ногдох ДНБ 10 000 ам.доллар даваад байна.Өвөр Монголд төмөрлөг, газрын тос, нүүрс, уул уурхай, электрон тоног төхөөрөмж, машин механизмын аж үйлдвэр хөгжжээ. Дэд бүтэц, төмөр зам,агаарын зам,авто зам хөгжсөн.Нэг цагт 300 км хурдалдаг хурдны төмөр зам Хөх хотод тавигдаж, Хөх хотод Метро байгуулагдаж, Хөх хотоос хятадын далайн боомт хүртэл 800 км хурдны авто зам тавигдаад байна. Өмнөд Монголд 35 дээд сургууль, 236 техник мэргэжлийн сургууль,1500 дунд сургууль, 5860 цэцэрлэг, 153 соёлын төв, 1118 кинотеатр, концерт зал, 31 музей, 109 номын сан,13 радиостанц, 14 телевиз ажиллаж байна. Эдүгээ Өвөр Монголд монгол үндэстний ёс заншил, соёл, шашин, дуу хөгжим, хөөмий, язгуур урлаг сэргэж эдийн засаг нь хүчирхэгжин хөгжиж байна. Өмнөд монголчууд эх монгол хэл, үндэсний монгол босоо бичиг үсгээ хадгалан үлдэж чадсан тул монгол соёл үтэр түргэн сэргэн хөгжиж байна. Ордост Чингис хааны онгон байгуулж жуулчдын очих дуртай газар болгожээ. Өвөр монголын ардын урлаг хөгжиж, дуу хөгжмийн олон хамтлаг дуучид авьяас чадвараа уралдуулан хөгжиж байна. Хятадын “Чингис хаан” олон ангит кино дэлхийг байлдан дагуулав. Ар Монголд улаантнууд алтан ургийн удам хийгээд тайж язгууртан бүгдийг буудан хөнөөсөн. “Алтан ургийн хэлтэрхий, алаг махны тасархай” гэгчээр харин Өвөр Монголд манай алтан ургийн үр сад үлдсэн байх боломжтой юм. Учир иймд алтан ургийн хийгээд тайж язгууртан монгол хүмүүсийн түүхийг тогтоох хэрэгтэй. Эдүгээ Өвөр Монголын хөдөө нутаг гацаа,тосгод улам хөгжиж малчдын аж амьдрал дээшилж, хөдөө нутагт тохилог барилга,орон сууц, гудамж,зам,гүүр,эмнэлэг сургууль олноор байгуулагдаж хот хөдөөгийн ялгаа арилжбайна.Сүүлийн арван жилд Өмнөд Монгол тун хурдан хөгжиж байна. Өвөр монголын хотуудыг хурдан галт тэрэгний шугамтай холбож агаарын нислэгээртом хотуудыг холболоо. Ядуурлаас гарах хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж ядуу малчид өөрийн гэсэн мал сүрэг, өмч, цахилгаан үүсгүүр, холбоотойболж тохилог хауст нүүн орлоо. Монгол улс, Өвөр Монголын харилцаа шинэ шатанд гарч хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна.
Гэвч орчин үеийн Өмнөд Монголд өмнөд монгол хүний эрх зөрчигдсөөр байна. Орчин үеийн Өмнөд Монголдэдүгээ 17 сая хүн нь хятад хүн, 6 сая хүн нь өвөр монгол хүн амьдарч байна. Иймд монгол хэл, соёлоо авч үлдэх нь өвөр монголчуудын хувьд ус, агаар мэт чухал асуудал болоод байна. Улаан оросууд анх Зөвлөлт Орос улсад амьдардаг буриад, тува, халимаг монголчуудыг автономит эрх өгнө, үндэсний цөөнхийг хүндэтгэнэ, эх хэл, соёлыг нь хүндэтгэнэ хэмээн сайхан үг хэлж байгаад ганц хоёр жил болсны дараа гэнэт зангаа хувилгаж газар нутгийг нь тасдан хувааж, орос хэлийг албадан сургаж монгол соёлыг нь устгаж эдүгээ төрөлх эх хэлээ ч мэдэхгүй зомби болгож дуусгасан даа. Энэ гашуун түүхийг өвөр монголчууд маань давтаж болохгүй.Анх Улаанхүү Өвөр Монголыг Хятадын бүрэлдэхүүнд оруулж байхдаа Зөвлөлт Холбоот улс шиг Өвөр Монголыг Хятадад Холбооны улсын эрхтэйгээр орох болно хэмээн бодож байжээ.Ингэж бодоод Дэмчигдонров ван 10 дивиз цэргээ Улаанхүүд шилжүүлж байжээ. Хятадууд соёлын хувьсгалын өмнөхөн Улаанхүүг Бээжинд дуудаж аваачаад хэлмэгдүүлжээ. Ингээд Өвөр Монголын өөртөө засах орон нь соёлын хувьсгалын дараа зөвхөн хятад дарга нарын гарт оржээ. Хятадын ардын чөлөөлөх армийн хятад цэргийн олон анги нэгтгэлийг Өвөр Монголд байршуулжээ. Орчин үед Өмнөд Монголд хятадууд монгол сургуулиудыг хааж зөвхөн хятад сургуулиадад өвөр монгол хүүхдүүдийг сургах болов. Өмнө нь Өмнөд Монголын сургуульд хятад хэлийг 4 дүгээр ангиасаа эхэлжүздэг байсан бол эдүгээнэгдүгээр ангиас нь эхэлж албадан хятад хэл заах болжээ. Үүнийг эсэргүүцсэн өвөр монголчуудыг хятадууд барьж шоронд хийж зарим нь амиа алджээ.Би телевизийн нэгэн нэвтрүүлэг саяхан үзсэн юм. Тэр нэвтрүүлэг дээр өвөр монголчууд эх монгол хэлээ хамгаалж жагсаж байхад хятадын цагдаа нар жагсаалыг нухчин дарж байсан юм. Гэвч өвөр монголчууд маань эгнэж зогсоод нэгэн зэрэг ” Монголоороо байгаасай” хэмээх монгол дуугаа дуулж хятадын дарангуйллын эсрэг тэмцэж байгааг хараад өөрийн эрхгүй огшиж билээ.
Цаашид улаан хятадууд өмнөд Монголд монгол хэл, монгол соёлыг хязгаарлаж өвөр монголчуудыг хятаджуулахбодлого барих нь мэдээж. Энэ балмад хэрцгий бодлогоос өвөр монголчууд урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Оросын Холбооны улс буриад, тува,халимагзэрэг улсуудад монгол хэлийг устгаж,монгол гаралтай хүүхдүүдэд цэцэрлэгээс нь эхэлж орос хэл зааж эх монгол хэлийг нь устгасан гашуун түүх буй. Харин ч Өмнөд Монголд монгол хэл устаагүй, өвөр монголчууд монголоороо ярьж дуулж, босоо монгол бичгээ хадгалан үлдсэн нь гайхамшигюм.Өмнөд монголчууд маань босоо монгол бичгээрээ хятадын коммунист намын сонин хэвлэлийн орчуулга унших бус, монголын уламжлалт сонгодог сургаал зохиол“Оюун түлхүүр”, “Цаасан шувуу”,”Нэгэн үсгийн эрдэм” зэрэг гайхамшигт бүтээлүүдийг уншваас зохилтой.
Эдүгээ Өмнөд Монголд “улсын газар” хэмээх нэрийн дорөвнөд монголчуудын малын бэлчээр болон унаган газрыг хятадууд булаан авч уурхай, үйлдвэр, хотбайгуулж малчдын бэлчээрийг нь сүйтгэж байгаа аж. Зуун жилийн өмнө ч ийм байсан. Одоо ч хэвээр. Энэ тал дээр Орос, Хятад хоёр яг адилхан юм. Монголчуудын хэлдгээр “Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх” гэгчээр орос, хятадууд Буриад Монгол болон Өмнөд Монголд ирээд хамаг газар нутаг, баялгийг нь булаан авсан нь үнэн болой.Хэдхэн жилийн өмнө малын бэлчээрээ хамгаалсан өвөр монгол малчныг хятад жолооч уурхайн том машинаар дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг хүртэл гарч байв. Ийм хэрэг олон гарсан ажээ. Эдүгээ Өмнөд Монголд бэлчээрийн мал аж ахуй устсан байна. Зөвхөн хэсэгхэн газрыг тороор хааж малыг суурин байдлаар малладаг болжээ. Хятадаас дүрвэсэн орчин үеийн өвөр монголчууд Япон, Тайвань, Швед, АНУ зэрэг орнуудад амьдарч байна. Зөвхөн Японд гэхэд 10 000 өвөр монгол залуус сурч ажиллаж байна. Эдгээр залуус бол Өмнөд Монголд эрх чөлөө, эрдэм номыг авчрах залуус юм. Хятадад хүний эрхийн байдал ийнхүү хүнд байсаар байна. Коммунист дэглэм бол хэзээ ч хүний эрхийг хүндэтгэдэггүй бөгөөд зөвхөн коммунист гаж буруу үзлийг л ард түмэндээ тулгаж боолчилдог юм. Коммунист орнуудын ардчилал, хүний эрхгэдэг нь зүгээр л хоосон цаас гэсэн үг. Хэзээ ч хэрэгждэггүй. Бүх үзэл суртал, номлол нь хуурамч.
Бүх юмыг хараар будаж болохгүй. Хятад улс эдийн засгийн хувьд хурдан хөгжиж дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болж байгаа нь үнэн. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны байдлаар 18.9 триллион /их наяд/ ам.долларт хүрч, эдийн засаг нь наяад оноос жил бүр 15.0 хувь өсөж, ерээд оноос жил бүр 8.0 хувиар өсч байна. Хятад улс сүүлийн 40 жилд 700 сая хүнийг ядуурлаас гаргажээ. Үнэхээр гайхалтай. Хятадын төр засаг ядуу нэг иргэнд гэхэд л55 000 юаны хүүгүй зээл олгож ядуурлаас гарахад нь тусалдаг ажээ. Хятад улс нэг жилд 546 сая тонн үр тариа хурааж байна.Хятад улсын төмөр замын урт 103.1 мянган км, авто замын урт 4.1 сая км хүрч, одоо 182 нисэх онгоцны буудалтай болоод байна. Өндөр хурдны төмөр зам 11000 км хүрч, хурдны галт тэрэг380 км/цаг хурдалж байна. Хятад улс хиймэл дагуулж хөөргөж, сансарт хүнээ нисгэж, сарны нөгөө талд станц буулгаж сансарыг эзэмшиж байна. Хятад улс бүс нутгийн хөгжлийг түргэтгэж алслагдсан муж хотуудаа хөгжүүлж чаджээ. Хятад“Нэг бүс - Нэг зам” бодлого явуулж, Торгоны замаар дэлхийг холбож байна. Хятадын үсрэнгүй хөгжил дэлхийг гайхшруулж байна. Монгол улс, БНХАУ-ын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч жилээс жилд өргөжин хөгжиж байна. Би анх Хятадын нийслэл Бээжин хотод 2000 онд очиж байсан,2003 онд Шанхай хот, 2014 онд хятадынХонгконг,Макао хотоор хувиараа ганцаарчилсан аялал хийж очиж байсан. Хятадын Шанхай, Хонгконг, Макао хот бол орчин үеийн супер хот, үлгэрийн сайхан хот юм билээ.Хятад улс авилгалтай тэмцэж, цөлжилттэй тэмцэж, ядуурлыг устгаж чаджээ. Хятадын ард түмэн сүүлийн гучин жилд гайхалтай бүтээн байгуулалт хийж,эдийн засгийн өндөр амжилтанд хүрч,дэлхийн хүчирхэг гүрэн болж чаджээ. Гэхдээ хүний эрхийн асуудал дээр Хятад улс хамгийн мууд орж байна.
ӨмнөдМонгол цаашдаа яах бол?Өнөөгийн Өмнөд Монгол коммунист дарангуйлалын дэглэмтэй БНХАУ-ын бүрэлдэхүүн дотор мужийн зэрэглэлтэй өөртөө засах орон гэдэг хуурамч шошготой хол явахгүй нь мэдээж. Ирээдүйд Хятад улс задрах нь гарцаагүй.Хятад улс задарсан цагт Өмнөд Монгол өндийнө.Хятад улсбүрэн ардчилсан улс болсон цагт Өмнөд Монгол улс шинээр байгуулагдаж өмнөд монгол хүмүүс эрх чөлөөгөө олно.Өмнөд Монгол өөрийн гэсэн өмнөд монгол удирдагчтай болно. Өмнөд Монгол өндийн босно.
ХОЁР. БУРИАД МОНГОЛ
Буриад Монгол гэж юу вэ?, Яагаад монголчууд хэдэн хэсэгт хуваагдсан юм бэ? гэдгийг үнэн бодитоор өгүүлэх цаг нэгэнт болжээ. Өмнөх зургаан зууны туршид хөрш гүрнүүд монголчуудыг бие биентэй нь сөргөлдүүлэн турхирч монголчууд өөрсдөө ч өөр хоорондоо байлдан тэрсэлдэж харь гүрний өгөөш болж, Их Монгол улсаа мөхөөж, өөрсдийгөө ч хамгаалж чадахгүй өчүүхэн улс болж байлаа. Буриад Монгол бол тэрхүү сөргөлдөөнт доройтлын цаг үеийн нэгээхэн хэсэг нь юм. Буриад бол Монголын харьд алдсан нутаг юм. “Буриад” гэдэг үгийг зарим эрдэмтэд Бури – чоно, Бургуд - бүргэд, Бураад - ойн иргэд гэсэн үг хэмээн янз бүрээр авч үздэг. Буриад МонголынБайгаль орчмын нутаг бол манай эриний өмнөх 220 оноос манай эриний 200 он хүртэл монголчуудын өвөг дээдэс Хүннү гүрний нутаг байсан. Дараа нь монголчуудын өвөг дээдсийн байгуулсанСяньби улс / 93-235 /, дараа нь Жужан улс /220-535/, дараа нь Чингис хааны байгуулсан Их Монгол улс /1206-1368/ -ын харьяанд байсан өвөг дээдсийн маань унаган нутаг бөлгөө. Буриад монголын өвөг дээдэс бол монголын аймаг болох мэргэд, баяд, хорь-түмэд, барга монголчууд болой. Буриад бол монгол үндэстэн, монгол туургатан. Буриадын эх хэл, бичиг үсэг, соёл, шашин, гарал угсаа бүгд монгол юм. Энэ бол түүхийн үнэн. Хэн ч үүнийг няцааж чадахгүй.Өнөөгийн буриад монголчууд өөрсдийгөө “мы буряты, наш родной язык бурят” гэцгээх юм.”Та нар буриад биш, та нар бол буриад монголчууд, та нарын төрөлх хэл бол буриад хэл биш, монгол хэл. ” гэвэл ойлгох хүн одоо гарах болов уу. “Монголын нууц товчоо”-нд өнөөгийн буриадын өвөг дээдсийг “ойн иргэд” хэмээн бичсэн байдаг. Товчдоо бол буриадууд бол хойд монголчууд юм, газар нутаг нь хойд монголын газар нутаг юм. Харин буриад гэдэг нэр бол зөвлөлтийн большевикуудын буриад монголчуудыг монголоос нь салгах гэсэн хорт бодлогын үр дүн юм.
Оросын козакын түрэмгийлэл
Арван долдугаар зууны эхэн үед оросын казок цэргүүд монголын Байгаль орчмын нутгийг довтолж эхлэв. Тэр үед Халх Монголыг баруун талаас нь Галдангийн удирдсан ойрд монголчууд довтолж, хойд талаас нь оросын козак цэргүүд довтолж, өмнөд талаас нь манж нар шахаж эхэлсэн юм. Монголчууд гурван фронт дээр нэгэн зэрэг байлдаж чадахгүй байсан тул монгол нутгаа алдах гол нөхцөл үүсээд байлаа.Энэ үедтөв монголчуудын доройтсон байдлыг ашиглаж оросууд Байгаль орчмын нутгийг түрэмгийлэн эзэлж эхэлжээ. Оросын эзэнт улс эртнээс хил хязгаараа тэлж татар монголын Хүчүлэг хааны эзэмшил Урал, Сибирийн эзэнт улсыгэзэлсний дараа Байгаль орчмын монгол нутагт өнгөлзөж эхэлжээ. Сибирийн Хүчүлэг хааны эзэнт улсыг мөхөөхөд оросын казакуудын атаман Ермак гол үүрэг гүйцэтгэв. Оросууд зөвхөн Сибирийг эзлээд шунал нь ханасангүй.Оросын козакууд цааш довтолж Байгаль орчмын нутагт халдаж эхлэв. Тэд Байгаль орчмын нутаг нь алт, мөнгөний ордоор баялаг гэдгийг мэдээд энэ нутагт улам ч ихээр шунах болжээ. Буриад монгол овгуудын оршин сууж байгаа энэ нутагт оросууд арван долдугаар зуунддовтлон орж ирэхэд монгол ноёд болон оросын казак атамануудын хооронд ширүүн тэмцэл эхлэв. Тэдний хоорондын зөрчил нь зарим vед зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжиж байв. Хамгийн анх Байгаль орчмын монголын нутагт довтолж орсон хүн бол оросын цэргийн отрядын дарга Петр Бекетов гэгч байлаа. Бекетовын отряд 1628 оны намар Ангар мөрнийг өгсөж доод Үд, Балаганы буриад нутагт хүрчээ. Бекетов өвөр байгалийн монгол нутагт очоод шууд л нутгийн монгол ардуудаас албан татвар нэхэж гарчээ. Оросын Сибирийн захиргаа 1635 онд эзэн хаандаа өгсөн мэдээндээ: “Петр Бекетөв цэргүүдээ дагуулан Буриад монголын газар Лена голын эх өөд Она голын адагт очиж урьд өмнө Орос улсад алба төлж байгаагvй буриад, зүрчид угсааны иргэдээс улсын алба гаргуулахаар шаардахад эдгээр буриад, зүрчид нар эсэргvvцэж, очсон хvмvvсийг зодож занчив. Гэвч Бекетов нөхдийн хамт гурав хоног бүслэлтэнд сууж бурхны ивээлээр Петр цэргүүдийнхээ хамт тэдгээр буриад монголчуудыг элдэв арга мэх хэрэглэн зодохыг нь зодож алахыг нь алав. Алж хөнөөсөн буриадхүний тоо 90 хvрэв…” гэжээ. Ийнхүү буриадиргэд оросын хаанд албан татвар төлж эхэлжээ. 1643 онд Курбат Иванов гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдан эзлэхээр дайралт хийжээ. 1644 онд Амар орчмын нутгийн хүмүүс энэ дайралтынх нь хариуг барихаар шийдэж Лена (Зүлэг) болон Амар (хар) мөрөн орчмоор амьдардагнутгийн ард олон хамтран Верхөленскийн (Лена мөрний эхэн) бэхлэлтийг гурван удаа бүслэв. Бүслэлт нь амжилт олсонгүй. Тэр жилvvдэд Енисэйгээс мөнгөний орд, мөнгөний уурхайн тухаймэдээ цуглуулах тусгай даалгавар авсан атаман Василий Колесников Ангар мөрөн орчмын нутагт иржээ. 1644 онд Колесников Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бүтэн өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг байлдаж дээрэм тонуул хийж нутгийн буриад монгол ардуудын зэвүүцлийг хvргэжээ. 1645 онд Колесников дахин замд гарч дээрэм тонуул хийж явсаар Байгал нуур хүрээд Куд болон Ангар мөрний орчмын буриад монгол ардуудыг дээрэмджээ. Ийнхүү оросын козак цэргvvд, худалдаачид, хожим нь түшмэд нар Байгаль нутагт олноороо хүч түрэн ирж 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд-Yд зэрэг хойд монголын унаган газар оросын цэрэгжсэн суурин шивээ гацаа байгуулагдаж , оросын эзлэн түрэмгийлэх бодлогохэрэгжиж эхэлжээ.1681 онд Өвөр Байгаль нутагт оросын Федор хааны зарлигаар ариун Троицкийн христийн сүмийг бариулав.Халх монголын ноёд Байгаль орчмын монголын газар нутгийг хаант оросын цэргүүд тvрэмгийлэн эзлэхийг зүгээр харж суугаагvй юм. 1688-1689 онд Халх Монголын Тvшээт хан Чахундорж Байгал орчмын нутагт 5000 монгол цэрэг илгээж Сэлэнгэ, Yдийн чиглэлд оросын түрэмгийлэгчдийн эсрэг байлдаж оросуудын дөнгөж барьсан цайзыг эвдэн орос цэргийг уугуул нутгаасаа хөөн гаргаж байв. Гэвч Халх Монголд Ойрдын Галдангийн 30 000 цэрэг гэнэт халдан довтолсон тул Түшээт ханымонгол цэрэг хойд нутгаа орхин яаралтайнутаг буцжээ. Энэ чөлөөг ашиглаж дахиад л оросын козак цэргүүд Байгал нутагт өнгөлзөж эхлэв. Тэр үед буриадын бие даасан овгууд эвсэлдэн нэгдаж чадаагүй, бvриад монгол ноёд тvшмэд нар оросыг хэрхэн яаж эсэргүүцэх, төрөлх газар нутгаа яаж хамгаалах талаар ямар ч нэгдсэн бодлого байхгүй, өөрийн гэсэн байнгын цэрэг, зэр зэвсэг гэх юм байхгүй байв. Нэг хэсэг буриад овогууд Монголын Түшээт хан, Сэцэн ханыг дэмжижОросынтvрэмгийллийн эсрэг тэмцэж байсан бол нөгөө хэсэг нь харин Оросыг дэмжиж, орос козак цэргийн талд урваж дайснуудтай нийлж монголын эсрэг ажиллагаа явуулж байв.
Оросын цагаан хааны үеийн Буриад Монгол
1703 онд оросын Петр хааны зарлигаар Буриадыг Оросын бүрэлдэхүүнд оруулжээ.1689 оны Нерчүгийн гэрээгээр Манж Чин улс, Оросын эзэнт улс хоёр харилцан худалдаа хийхээр тохиролцсон боловч Манж Чин улс Оросын худалдааг Халх Монголд нэвтрvvлэхийг хориглох бодлого явуулав. Энэ ньМонголд Оросын нөлөө нэвтрэхээс болгоомжилсон Манжийн бодлого биз. 1727 онд Тvшээт ханаас Хүрээ, Хиагт ба харьяат аймгийн Оростой худалдаалах газар болгохыг Манжийн хаанд хүсэн мэдүүлэхэд хариуд нь Манжийн хаанаас харилцан худалдаа хийхийг хориглож, орос хүмүүсийг хил давуулахгvй байх зарлиг буулгажээ. 1727 онд Манж, Орос хоёр улс Хиагтын орчимд Буурын тосгонд гэрээ байгуулж, албан ёсоор Халх Монгол, Орос улсын хил хязгаарыг тогтоож, уг хэлэлцээгээр Буриад монголын Байгаль орчмын нутаг бүхэлдээ хаант Оросын харьяанд багтах болжээ. Хаант Орос Буриадын нутгийг эзэлж авмагц нутгийн хүн ардад ихээхэн албан татвар ногдуулж эхлэв. Энэ албыг буриад монголчууд үнэт арьс, адуу малаар тооцож өгч байсан чалбан татвараа цаг тухайд нь төлж чаддаггvй байлаа. Хаант Орос улс 1851 онд Өвөр Байгалийн мужийг байгуулав. 1897 онд Өвөр Байгалийн мужийн хүн ам 672 000 хүрчээ. Зарим газарт буриад-оросын хоорондын харьцаа хэвийн байсан боловч оросын атамануудын албан тушаалаа хэтрүүлэх, Оросын засаг захиргаа авилга авч хэрэг төвөг учруулж байснаас буриад монголчууд оросын захиргааг хvлээн зөвшөөрөхгvй эсэргүүцэж байлаа. Ийнхүү буриад монгол ардуудыг төрөлх газар нутгаас нь шахан хавчиж, албан татвараар даржамьдрахад бэрх болмогц түүнээс гарах арга замыг сүвэгчлэхээр буриад монголын ард тvмэн оросын Москва, Санкт- Петербург хотодэлч төлөөлөгчөө илгээж, буриад монголчуудын эрх ашиг, газар нутгаа хамгаалах талаар асуудал тавьж байлаа. Удалгүй буриад монголчууд Оросын дарамтаас болж Монгол руу зугатах, нутгаа орхин нүүх хөдөлгөөн хvчтэй болов. Ихэнхи нь Монголыг зорьж, Байгаль орчмын буриад овгуудын байршилд ихээхэн өөрчлөлт оржээ. 1658 онд атаман Иван Бахабовын vед буриад монгол ноёдууд албатынхаа хамт буриад шивээнээс Монгол газар нүүн оджээ. Буриад монголчууд Орост нэгдсэн vйл явцээдрээтэй бөгөөд зөрчилтэй байлаа. Буриад монголчууд бүгд сайн дураараа Орос улсад нэгдсэн гэдэг нь огт худал юм. Буриад Монголыг Орос улс хүчээр эзэлж хүчээрнэгтгэсэн юм. Тэр үед Буриад монгол үндэстэнд өөрийн бүрэн эрхтэй төрийн байгууллага гэж байсангvй, нэг талаас хаант Оросын засгийн газар өөрийн захиргааны удирдлагыг тогтоож, нөгөө талаас буриадын нийгмийн давхарга дотооддоо өөрийн удирдлагыг явуулж байлаа. Арван ес дүгээр зууны эцэс, хорьдугаар зууны эхэн үе гэхэд Буриад Монгол нь Оросын эзэнт улсын газар тариалан, эдийн засгийнхоцрогдсон хязгаар нутгийн нэг болсон байлаа. Хаант Оросын засгийн газар Байгал нуурын өмнөд болон Сэлэнгэ, Амар мөрний сав газрынхамгийн үржил шим, өвс бэлчээр сайтай газрыг буриадмонгол ардуудаас булаан авч оросын олон мянган тариачдыг нүүлгэн суурьшуулж, байгалийн болон газрын хөрсөн доорх баялгыг цөлмөн ашиглаж эхлэв. Удалгүй Оросын хаант засгийн бодлого Сибирийн нутагт эрс идэвхжлээ. Энэ бодлого гол төлөв газрын болон захиргааны шинэтгэл явуулахад чиглэгджээ. Энэхүү бодлогоо оросууд хэрэгжүүлэхдээ оросын тариачин эрд 15 га, малчин эрд 30 га-гаар газар олгох, шинээр суурьшихаар ирж буй орос тариачдад газар олгох, хуваарилагдаагvй үлдсэн газрыг улсын сангийн мэдлийн газар болгохоор шийдвэрлэжээ. Шинэтгэл гэгч нь үнэн хэрэгтээ цөөн хvн амтай буриад монголчуудыг оросын олон тосгон сууринд тархаан суулгах, буриад монгол ардууд бие биенээс ньсалгах, нэг газар олноор суурьших, улмаар нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлж чадахгүй болгох гэсэних гүрний геноцид бодлого байлаа. Мөн засаг захиргаа, шүүн таслах байгууллагуудыг нэмэгдүүлж буриад монголчуудыг хянан цагдах явдлыг хvчтэй болгожээ. 1902-1903 онд буриад монголчууд оросуудын түрэмгий бодлогыг эсэргvvцэн тэмцэж оросын цагдаа нар болон тариачидтай мөргөлдөөн хийдэг байжээ. Буриад монголчууд хаант Оросод захирагдахгvй хэмээн тэмцэж, хаант засгаас энэ эсэргvvцлийг харгислан дарснаас болж олон буриад монголчууд Ар Монголд зугатан зайлжээ. Удалгүй дэлхийн нэгдүгээр дайн болж дайнд оролцсон хаант Оросын армид зориулсан цэрэг татлага, хvнс нийлvvлэлт буриад монголын ард түмний нуруун дээр үлэмж их ачаа дарамт болж байлаа. Энэ бүхнийг эсэргүүцсэн буриад монголчууд аргаа бараад Халх Монгол руу олноороо дүрвэх болжээ. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Буриад Монголд анх гарахад тэргүүн эгнээнд нь буриад монголын нэртэй эрдэмтэд, улс төрийн болон шашны зvтгэлтнvvд, хөрөнгөтөн, жижиг хөрөнгөтний намын байр сууринд байсан баячуудын давхаргын төлөөлөгчид байлаа. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Э.Вамбацэренов, Ч.Ирелтүев, Г.Цибиков, Г.Д.Очиров , Ж.Цэвээн (Жамцарано), Б.Барадин, М.Н.Богданов, Агваан Доржиев нар идэвхтэй оролцож байв. Агваан Доржиев бол Бурханышашны томоохон зүтгэлтэн, шинэчлэгч, дипломатч байсан бөгөөд бусад нь нэртэй эрдэмтэд, соён гэгээрүүлэгчид, нийгмийн зvтгэлтнvvд байлаа. Буриад монголчууд бүрэн эрхт нутаг дэвсгэрийн үндсэн дээр нэгдэхээсээ илүү үндэсний шашны эв нэгдлийн далбаан дор үзэл санааны хувьд нэгдэх нь хамаагүй хялбар хэмээн үзэж байлаа. Ж.Цэвээн (1880-1937), Базар Барадин (1878-1937), Агваан Доржиев (1853-1938) нар Бурханы шашныг буриадын үндэстний соёлын сэргэн мандалтын гол шүтээн болно хэмээн итгэж байлаа. Тэдний энэхүү санааг буриад монголын олон түмэн дэмжин хүлээн авчээ. Ийнхүү хорьдугаар зууны эхээрбуриад монголчуудын дунд Бурханы шашинд орох давалгаа идэвхжиж, шинээр бурхны сүм дуган, дацан барих ажлыг Эхирит, Нугат, Ольхонд өрнүүлэв. Улмаар тэд Оросын Ардын гэгээрлийн яаманд буриадын сургуулиудад Бурханы шашны сургаалийг дэлгэрvvлэх, буриад монгол хэлээр сургах vндэсний сургуулиудыг байгуулахыг зөвшөөрөх, эдгээр сургуvльд хvvхэд сургах лам багшийг залах эрхийг буриад монголын олон нийтэд олгох зэрэг шаардлага тавьж байлаа.Шинэ хорьдугаар зуун эхэлж Орос оронд капитализм хөгжиж эхэллээ.Оросын хаант улс төмөр замын сибирийн магистрал байгуулж Өвөр Байгалийн төмөр зам 1900 онд нээгдэв. Гэвч Орос оронд 1917 онд еврей большевикуудын улаанхувьсгал ялж, оросын түүхэнд гарч байгаагүй коммунистуудын харгис засаглал тогтлоо.Засгийн эрхэнд гарсан улаантнууд оросын эзэн хаан Николайг гэр бүл,балчир хүүхдүүдийнх нь хамт зэрлэгээр хөнөөж, эзэн хааныхаа ах дүү зуу гаруй сурвалжит хүнийг зэрлэгээр амь насыг нь хөнөөв. Орос оронд большевикууд өөрсдөөсөө бусдыг дайсан, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээн үзэж, орос ах дүү нараа хөнөөсөн иргэний дайныг дэгдээж нийт 13.0 сая орос хүн энэ дотоодын дайнд амь үрэгдэв. Оросын эдийн засаг сүйрчард түмэн өлсгөлөнд автаж Орос орон сүйрлийн ирмэг дээр ирэв.
Улаантан Буриад
1918 оны 2-р сард Буриадад улаантны зөвлөлт засаг тогтов.Удалгүй 1918 оны зун атаман Семёновын казак цэргүүд өвөр байгалийн зөвлөлт засгийг унагаж сибирийн төмөр замыг япончууд эзэлж 1919 оны 4-р сардАНУ-ын хөдөлгөөнт корпусын цэргүүд орж ирэв.1919-1920 онуудад Өвөр Байгальд эрх чөлөөт Буриад - Монгол улс, Их Монгол улс байгуулагдаж байлаа. Гэвч 1920 оны 3-р сард Оросын улаан арми Өвөр Байгалийн Дээд Үдийг эзэлж улаантан большевикуудын харгис засаглал Буриадад дахин тогтлоо. Лениний ард түмэндээ амалсан “Газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчдад, засгийн эрхийг Зөвлөлүүдэд” гэсэн уриа хэрэгжсэнгүй. Засгийн эрхийг большевикууд авав, үйлдвэрийг улс авав, газрыг хамтрал авлаа. Ийнхүү улаантан коммунистуудын харгис дарангуйлал Буриад Монголд 70 жил тогтож буриад монголчуудын хувьд том сүйрэл болов. Зөвлөлт засгийн үед улаантан коммунистуудын буриад монголын ард түмэнд учруулсан харгислал, хор уршиг ньОросын хаант засгийн үеэс хэдэн зуу, мянгадахин их байлаа. Хаант Оросын үед буриад монголчуудБурханы шашнаа шүтэж, мал сүргээ өсгөж хувийн өмч болон малын билчээр, нутаг усаа хамгаалах эрхтэй байлаа. Улаан хувьсгал Орос оронд гарснаар еврей большевикууд хүний эрхийг боомилж, зөвлөлтийн олон үндэстэн ястан, ардууд улаан коммунистуудын боол болжээ.Улаан комиссарууд хүүхэд, хөгшдийг хүртэл өрөвдөхгүй хөнөөдөг байв.Улаантнууд ард түмнээ хэдэн саяар нь шоронд хорьж буудан хөнөөдөг байв. Улаантан коммунистууд бол өрөвдөхийг үл мэддэг чөтгөрүүд байлаа.Коммунистууд буриад монгол хүний хувийн хөрөнгө, билчээр, малыг нь дээрэмдэн авч, шүтдэг Бурхан, уншдаг судар ном, мэддэг босоо монгол бичиг үсэг, ярьдаг монгол эх хэлийг нь хүртэл устгав. Юу ч үгүй үлдсэн буриад монголчуудад улаантан коммунистуудынбоол болохоос өөр сонголт үлдсэнгүй. Буриад монгол хөвгүүдийгулаантан оросын цэрэгт дайчилж буриад монгол залуучуудыг дайнд үрэгдэх, эсхүл улаантны хядлаганд өртөж үрэгдэх хувь тавилан угтаж байлаа, буриад басгадуудыг бэлэвсэрч хоцрох хувь тавилан л хүлээж байлаа. Буриад монголын автономит улсаар оросын коммунистууд эрээ цээргүй тоглож байлаа.1921 онд Буриад монголын автономит муж гэж байгууллаа, удалгүй түүнийгээ өөрчлөөд1922 онд Буриад Монголын автономит улс болголоо, 1923 онд Буриад Монголын АССР болголоо,1930 онд Дорнод Сибирийн хязгаарын бүрэлдэхүүнд орууллаа, 1934 онд Дээд Үдийг Улаан-Үд гэж өөрчлөн нэрлэлээ,1936 онд дахиад Буриад Монгол АССР байгуулав, 1937 онд Буриад Монгол АССР-ээс Усть ордын ба Агийн үндэсний тойргийг гаргаж, Эрхүү,Чита мужид шилжүүлэв.1933 онд босоо монгол бичгийг хориглож орос кирилл бичигт шилжлээ.1937 онд оросын улаан коммунистууд буриад монголын ард түмнийг “Их Монгол үзэлтэн”-“Пан Монголист” хэмээн гүтгэж улаан хядлага хийлээ.Улаантнууд сүүлдээ бүр эрээ цээрээ алдаж, буриад монголын ард түмнээс асуулгүйгээр газар нутгийг нь тав хувааж, Усть Орд,Агийн тойрог болон хоёр том районыг Эрхүү,Чита мужид шилжүүлсэн нь Буриад Монгол улс газар нутгийнхаа 40.0 хувийг алдахад хүргэжээ.Удалгүй гучаад онуудадСталиний улаан хядлага Буриад нутгийг бүрхлээ.1929 онд 35 000 буриад монголчуудыг оросын НКВД-ийн чекистүүд буудан хороожээ. Оросоос зугтааж эх Монгол орноо барааданочсон 20 000 буриад хүмүүсийг БНМАУ-ын Дотоодыг Хамгаалахын улаантнууд оросын НКВД-тай хамтарчбуудан хороожээ. Монголд очсон буриадууд ихэнхи нь Чойбалсангийн аллаганд өртөж Хэнтий, Дорнод аймгийнбуриад сумдуудад буриадэр хүн огт байхгүй болжээ.Ийнхүү улаантнуудын харгислалд нийт 225 000 буриад монголчууд өртөж дөнгөж тавин хувь нь амьд үлджээ. Буриадын сэхээтэн, лам хувраг, ажилчин, малчин олон мянган хүнийг “Их Монголын үзэлтэн”, ”хувьсгалын эсэргүү”, “нударган баян”, “японы тагнуул”, ”цагаантны үлдэгдэл”, ”хар шар феодал” хэмээн гүтгэж,олон мянган хүнийг баривчилж шоронд тамлаж, ихэнхийг нь буудан хороож үлдсэнийг ньсибирийн Колым, Норильскийн хүйтэн тамд цөлж ихэнхи нь тэндээ амь үрэгджээ. Буриад түмэн минь Орос оронд Сталиний аллага, Монгол оронд Чойбалсангийн аллаганд олноороо өртсөн ч гэсэн гутарч сөхрөөгүй, үнсэн дундаас амилаад нисдэг грекийн домогт гардаг феникс шувуу мэт дахин босч ирсэн баатарлаг ард түмэн юм шүү. Монголд ирсэн буриад монголчуудыг Чойбалсангийн дотоодыг хамгаалахын ногоон малгайтай улаан цэргүүд“Октябрийнхувьсгалаас зугатааж ирсэн буриадууд”, “цагаантны үлдэгдэл”, “японы тагнуул”,”хувьсгалын эсэргүү” хэмээн гүтгэж Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймагт амьдарч байсан бүх буриад эрчүүдийг баривчилж буудан хөнөөжээ. Хэнтий аймгийн хойд нутагДадал, Норовлин, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын буриад эрчүүдийг улаантнууд бүгдийг нь хүйс тэмтэрсэн ажээ. Тэр үеийн буриад эмэгтэйчүүд дурсан ярихдаа “Манай буриад эрчүүдийг Чойбалсангийн улаан цэргүүд бүгдийг нь буудан хөнөөсөн. Манай нутагт нэг ч буриад эр хүн үлдээгүй тул хонь төхөөрөх ганц ч эр хүн олддоггүй байлаа” хэмээн нулимс дуслуулан ярьдаг байсан юм. 1941-1945 онд дэлхийн хоёрдугаар дайн болж, зөвлөлтийн 28.0 сая хүн амь үрэгдлээ. Сталиний аллаганд зөвлөлтийн 24.0 сая хүн амь үрэгджээ. Нийтдээ 52.0 сая зөвлөлтийн хүн үхжээ. Буриадаас 120 000 хүн цэрэгт татагдаж, 34 200 хүн дайнд үрэгдэж, 6.5 мянган хүн тахир дутуу болж нутагтаа буцаж ирлээ. Коммунизмын балаг үүгээр дуусаагүй юм.1958 онд “Буриад Монголын АССР” гэсэн нэрийг Зөвлөлтийн Дээд Зөвлөлийн зарлигаар “Монгол” гэсэн үгийг нь хасаж “Буриад АССР” болгов. 1990 онд Буриадын бүгд найрамдах улс боллоо. “Буриад Монгол” гэдэг нэрийн “Монгол “ гэдэгнэр нь одоо болтол бүрмөсөнхасагдсан хэвээр үлджээ.Буриад монголын ард түмнийг оросын улаантан коммунистууд 70 гаруй жил хэлмэгдүүлэн боолчлов. Дайн, гэмт хэрэгт үрэгдээгүй, үхээгүй, гэмтээгүй, биендээ шарх сорвигүйнэг ч буриад монгол гэр бүл үлдээгүй ажээ. Хэрэв буриад монголчууд дайн, коммунизмын аллаганд өртөөгүй бол 1897 онд хаант Оросын үед амьдарчбайсан 500 000 буриад монголчуудын тоо эдүгээ нэг сая гаруй болтлоо өсөх байлаа. Гэтэл эдүгээ хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад буриад монголын уугуул хүн амын тоо нэг зуун жилийн өмнөх хаант Оросын үеийн түвшиндээ ч хүрч чадаагүй байна. Хорьдугаар зууны жар, далаад онуудад “зөвлөлтжүүлэх- советация” үзэл газар авч буриад монгол эрчүүд орос эхнэр авч, хүүхдүүддээ орос нэр өгч, буриад монгол соёл, ёс заншлаа бүрмөсөн хаяж, буриад монгол хэлээ ор тас мартжээ.
Наяад онд би нэгэн удаа манай Хэнтий аймагтай шууд харилцаат Чита мужид төрийн ажлын туршлага судлах ажлаар очиж билээ. Зочломтгойсайхан хүмүүс байсан. Тус мужийн олон үйлдвэр, хамтралтай танилцлаа. Буриад монголчууд амьдардаг Агын тойрогт очив. Эндэхийн Агын тойргийн дарга нь буриад монгол хүн байв. Харин коммунист намын дарга нь орос хүн байлаа. Чита мужид 200 гаруй хамтрал, сангийн аж ахуй байдаг аж. Харин“Улаан Одон” гэсэн монгол нэртэй ганцхан хамтрал байдаг юм билээ.Нэгэн удаа би Монголд Хэнтий аймгийн Норовлин суманд хойд хөрш Зөвлөлтийн Буриад улсаас малын тэжээл өвс хадлан авахаар ирсэн буриад эрчүүдтэй уулзаж хууч хөөрсөн тохиолдол санаанд орчихлоо. Би наяад онд Зөвлөлт Холбоот улсад их сургууль төгсөж хуульч мэргэжил эзэмшээд Хэнтий нутагтаа ирж төрийн байгууллагад 22 настай цэл залуухан төрийн албан хаагч болчихоодажиллаж байлаа. Тэр нэгэн зуны сүүл сардХэнтий аймгийн Норовлин суманд төрийн ажлаар очоод зочид буудалд байрлаж байв.Тэр үед хөдөө нутагт хадлангийн ажил ид буцалж байлаа.Хойд хөрш Зөвлөлтийн Буриад улсаас хэсэг буриад залуу манай нутгаас Буриадын Хэжэнгэ рүү руу өвс авч зөөхөөр нилээн хэдэн ачааны автомашинтай ирээд тус сумын буудалд байрлаж байлаа.Тэдний ахлагч нь гээд орос маягийн хянган хамартай, славян маягийн ухалттай нүдтэй нэгэн буриад шар залуутай танилцаж жаахан хууч хөөрлөө. Би түүнээс “Чи гэрлэсэн үү. Эхнэртэй бол буриад эхнэртэй юү, орос эхнэртэй юү? гэж асуулаа. Мань эр “орос эхнэртэй” гэж байна.Тэхлээр нь би түүнд “Ээ чааваас. Чи нутгийнхаа буриад монгол бүсгүйтэй гэрлэхгүй яав даа. Буриад басгадууд чинь асрал халамж сайтай, ханилахад түшигтэй юм биш үү? гэлээ.Харин тэгтэл мань эр: “Орос басгад их цэвэрхэн, европ соёлтой. Тэгээд би орос бүсгүйтэй гэрлэсэн” гэж авдаг байгаа. Би ч дотроо “энэ буриад залуу орос эхнэрийнхээ хуламсны үнэрийг яаж тэсвэрлэдэг юм бол доо, хөөрхий” хэмээн гайхаж билээ. Мань буриад залуу надаас асууж байна. “Чи хаана сургууль төгссөн бэ. Чи яагаад орос хэлээрсайн ярьж байна вэ? Чи эхнэр авсан уу? хэмээн асууж байна”. Би түүнд “ Би саяхан танай Зөвлөлт Холбоот Улсын Баку гэдэг хотод их сургууль төгсөж хуульч мэргэжил эзэмшээд одоо Хэнтий нутагтаа ирээд ажиллаж байна. Би гэрлэж амжаагүй яваа. Удахгүй Хэнтий нутгаасаа монгол ёс заншлаа мэддэг, халх монгол бүсгүйтэй гэрлэх болно. Бас гэрлэх бүсгүйнхээ удам судар, нас жилийг харж эхнэр авах болно. Надаас дөрөв юм уу, найман насаар дүү,хулгана эсхүл луу жилтэй бүсгүйтэй гэрлэвэл миний ивээл жил болж тохирно доо. Би чинь бич жилтэй хүн шүү дээ “ гэхэд нөгөө буриад залуу мэл гайхаж таг дуугүй болжбилээ.
Их гүрний геноцид бодлогын хор уршгаар Зөвлөлт Холбоот Улсад буриад монгол үндэстэн ийнхүү мөхөж байлаа. Буриад монголчууд төрөлх монгол эх хэлээ алджээ, босоо монгол бичиг, соёл шашнаа алджээ, монгол нэр овог, билчээр, мал сүргээ алджээ.Унаган эх орноо алджээ. Буриад монголчууд зөвхөн монгол царай, орос сэтгэхүй хоёртой л үлджээ. Хайран монгол хэл, хайран монгол соёл.
Орчин үеийн Буриад
1991 онд Зөвлөлт Холбоот улс задарч, дэлхийн коммунизм түүхийн хог дээр хаягдлаа. Оросын Холбооны улс шинэ нийгмийн харилцаанд орж, Буриад Монголд Хүний эрхийн асуудал дээрджээ. Эдүгээ Буриадад эх хэл, соёл, шашнаа сэргээж байна. Буриад монгол хэл мөхсөн тул эдүгээ эх хэлээ сэргээхэд маш бэрх байна. Буриадууд буриад монголоор яривал ойлгохгүй, харин оросоор яривал хүүхэд хөгшидгүй ойлгоно.Эдүгээ Буриадад монгол соёл, монгол хэл, Бурханы шашин сэргэж байна. Буриадад зарим чухал нийгмийн асуудал одоо болтол шийдэгдээгүй байна.1990 оноос буриадын сэхээтнүүд Буриад Монгол улс гэдэг нэрээ буцаан авах санал олон удаа тавьсан боловч Оросын дээд удирдлага хүлээн аваагүй, мөн буриадын ард түмнийг хоморголон хэлмэгдүүлснийхээ төлөө оросын төр уучлал гуйгаагүй, нөхөн төлбөр өгөөгүй ажээ. Усть Орд, Агын тойргийг дахин сэргээсэнгүй. Буриадын сүсэгтнүүд Далай багшийг Буриадад 1993 оноос хойш олон удаа урьсан боловч Оросын Гадаад Хэргийн яам одоо болтол зөвшөөрөл өгөөгүй аж. Буриад монгол хэлийг албан ёсныхоёр дахь хэл болгохыг оросын удирдлага зөвшөөрсөнгүй. Буриадууд унаган газар нутгаа оросуудаас эргүүлэн авах ямар ч эрхгүй хэвээр байна.Оросууд буриадын бүх газар нутгийг нь хянаж эдэлж ашиглаж хувьчилж байна. Жирийн буриад иргэнд малаа бэлчээх, хадлан авах, байшингаа барих газар олдохгүй байна. Жирийн буриад хүн банкнаас зээл авахад хүү нь дийлдэхгүй өндөр аж. Оросууд болон еврейчүүд буриадын төр засгийн бүх байгууллагуудын удирдах албан тушаалыг эзэлсэн хэвээр ажээ. Буриадын ерөнхийлөгчөөр буриад хүн огт сонгогдож байгаагүй өдий хүрчээ. Эдүгээ буриад монгол хүмүүс эх нутгаа алдаж, эх хэлээ бүрмөсөн алджээ. Буриадад 700 гаруй алтны орд байдаг ажээ. Энэхүүалт мөнгө байгалийн баялагт ньоросууд шунаж Буриад монголнутгийг эзлэн түрэмгийлсэнтүүхтэй юм. Их гүрний байнгын дарамт дор амьдарч байгаа буриад монголчууд маань одоо болтол буриад хэл, буриад соёл, буриад яруу найраг... хэмээн буруу ярих аж. Буриад монгол хэл, буриад монгол соёл... хэмээн ярьж сурах хэрэгтэй байна даа.
Эдүгээ Оросын Холбооны улсын субьект Буриадын бүгд найрамдах улсын газар нутаг 351 334 квадрат км, хүн ам нь 974 000, үүнээс буриад монгол хүн 286 000 байна. Хүн амын 65.0 хувь нь орос, 30.0 хувь нь буриад монгол ажээ. Оросын Холбооны улсад эдүгээ 440 000 буриад монгол хүн амьдардаг аж.
Оросын Холбооны улсад амьдарч байгаа энэ цөөхөн буриад монгол хүнээ хамгаалах хэрэгтэй. Орос орон бол их дайнч, түрэмгийлэгч орон. Оросын өдөөсөн Финляндын дайн, Афганы дайн, Чечений дайн, Крымийн дайндолон буриад монгол хөвгүүд амь үрэгдсэн дээ. Ийм байдлаар цаашид яваад байвал буриад монгол хөвгүүд оросын өдөөсөн бүх дайнд дайчлагдан оролцож амь үрэгдэж буриад монголчуудын тоо улам цөөрч буриад монгол үндэстэн мөхөж дуусах болзошгүй юм.
Буриад бол ашигт малтмалаар баян орон. Нийт 700 гаруй ашигт малтмалын ордод хайгуул хийж 247 алтны орд, 7 вольфрам, 13 уран, 2 молибден, 8 жонш, 4 нүүрсний орд гэх мэт олон ордуудыг ашиглаж байна. Буриадын эдийн засаг хөгжиж байна. Буриад улс бол үйлдвэр- газар тариалангийн орон. Буриадад 1600 гаруй үйлдвэр ажилладаг. Эдгээр үйлдвэрүүдэд нисэх онгоцны техник, зам гүүрийн эд анги, электрон багаж, мод, картон, ноосон даавуу, барилгын материал, махан консерв, гоймон, цемент зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.Эдийн засгийн бүтцийг үзвэл дотоодын нийт бүтээгдэхүүний 60.0 хувийг үйлдвэр,27.0 хувийг хөдөө аж ахуй,15,0 хувийг барилга, 20.9 хувийг бусад салбар эзэлдэг. Буриадад машин, металл боловсруулах, өнгөт металл, хүнс, шатахуун, ой,мод боловсруулах, цаасны үйлдвэрүүд хөгжжээ.
Олон жилийн дараа би Буриад Монголд очлоо. Саяхан даа. 2018 онд Эрхүүгийн Усь- Ордын тойрогт монгол туургатан буриад зон олны “Алтаргана” соёлын наадам боллоо.Энэ фестивалд Хятадын Өвөр Монголын Шинкэний буриадууд, Монгол улсын Хэнтий, Дорнод аймгийн буриад, Буриад улсын Улаан Үд,Читын Агаас олон зуун буриад зон олон хүрэлцэн иржээ. Би буриад яруу найргийн наадамд оролцож хоёр шүлгээ уншлаа. Эдүгээ Буриадад монгол ёс заншил сэргэж, залуус нь буриад монгол хэлээ сайн сурч байгаа юм байна. Буриад монголын дуу хөгжим, яруу найраг сайн хөгжиж байгаа юм байна. Би Хэнтийн халх хүн учраас буриад зон олныхоо түүх,соёлыг ихэд сонирхдог юм. Буриад зон олны дундаас Цэвээн Жамсранов, Гомбожав Цыбиков, Петр Бадмаев, монголын Еншөөбүү овогт Бямбын Ринчен...гээд олон эрдэмтэй агуу хүмүүс төрсөн юм шүү.Би Зөвлөлт Буриадад дөрвөн удаа очсон юм байна . Наяад онд хоёр удаа, саяхан хоёр удаа очсон. Би 2018 онд Буриадын Иволгын дацанд очиж Итгэл хамбадаа мөргөсөн билээ. Одоо энэ Алтаргана наадам. Би нэгэн удаа гэр бүлийн хамт Байгаль далайн эрэгт очиж хоёр хоног амарлаа. Байгаль далай ямар сайхан нуур вэ. Өвөр байгалийн нутгийн уул ус, гол мөрөн, рашааны нэр бүхэн нь монгол нэр. Монгол маань Байгаль далай ээжтэй энэ сайхан унаган нутгаа1700онд хаант Орост алдсан гэхээс өөрийн эрхгүй гуниг харуусал төрнө. Би юуны түрүүнд буриад зон олон маань БуриадМонгол унаган нутагтаа ямаршуухан амьдарч байгааг нэгэн дээд боловсролтой буриад хүнээс асууж сонирхлоо.Тэр буриад монгол хүн: “Буриад хүмүүс хамаг юмаа алдсан. Нутаг бэлчээр, хэл соёл, байгалийн баялаг, үнэт зүйлээ бүгдийг нь орост алдсан” хэмээн гунигтай өгүүлж билээ. Гэхдээ буриад монгол хэл, соёл нь одоо л нэг юм сэргэж байгаа юм байна лээ. Би нэгэн зүйлийг гэнэт саналаа. Оросын геноцит бодлогын балгаар буриадын сэхээтэн анги, ард түмэн одоо болтол хорин нэгдүгээр зуун гарчихаад коммунизм сөнөчихөөд байхад тархинд нь “орос сайн, монгол муу” гэсэн буруу үзэл мөнх суугдчихсанюм билээ. Учир нь тэрхүү “Алтаргана” наадам дээр нэгэн буриад залуу надаас ихэд аминчлан нэг зүйл асууж билээ.Тэр залуу бол орос хэлийг маш сайн мэддэг, буриад монгол хэлээр тэр наадам дээр сайхан шүлэг уншиж,эссе бичих төрөлдтэргүүн байр эзэлж байсан монгол хэлээ сайн мэддэг, ухаалаг сэргэлэн оюутан залуу байлаа.Тэр буриад монгол залуу нэгэн удаа надаас “Сүхээ ах аа . Та бол мэдлэгтэй, туршлагатайхүн. Би нэг зүйл танаас асууж болох уу?” гэж байна. Би “тэг, тэг” гэлээ.Тэр буриад залуу: “ Би оюутан хүн. Би Улаан -Үд хотын дээд сургуульд хамт сурдаг нэгэн монгол оюутан бүсгүйд хайр сэтгэлтэй болж гэрлэхийг хүссэн юм. Гэтэл аав, ээж минь “Тэр монгол бүсгүйтэй яасан ч гэрлэж болохгүй.” гээд намайг загнаад байх юм . Би яагаад Халх Монголын сайхан бүсгүйтэй гэрлэж болохгүй юм бэ. Би халх монгол бүсгүйтэй яаж гэрлэх вэ? Та надад хэлээд өгөөч” гэлээ. Би дотроо: “Энэ ухаалаг сэргэлэн буриад залуугийн аав, ээж нь одоо дөчөөд насны сэхээтэн хүмүүс байж таарна. Гэтэл дөнгөж хорин нас хүрч яваа энэ сайхан хүүгээ монгол бүсгүйтэй гэрлүүлэхгүй гэж байгаа нь өнөөх зөвлөлтийн “орос сайн,монгол муу” гэсэн геноцит бодлогын хар гай одоо болтол хэвээр байгаа юм байна даа” хэмээн бодлоо. Би түүнд “Чи өөрөө монгол туургатан буриад монгол залуу. Тэр бүсгүй чинь монгол туургатан халх монгол бүсгүй. Нэг үндэстэн, нэг хэлтэй, нэг соёлтой хүмүүс хоорондоо гэрлэх шиг сайхан зүйл хаана байна. За чи миний хэлэх гурван зүйлийг л хэрэгжүүл.Тэгээд чиний хүсэл биелэх болно. Нэгдүгээрт, Чи Монголд очиж гэрлэх бүсгүйнхээ аав, ээжид хадаг сэлт бэлэгтэй очиж монгол ёсоор бэр гуйх хэрэгтэй. Хоёрт, Чи Монголд очоод Иргэний бүртгэлийн газарт гэрлэлтийн бүртгэлээ хийж гэрлэлтийн гэрчилгээ авч хууль ёсны гэр бүл болох хэрэгтэй. Гуравт, Чи үр хүүхэдтэй болох хэрэгтэй. Чи үр хүүхдээ аав ээждээ үзүүл. Ач, зээгээ хараад танай аав, ээж хоёр чинь төмөр робот биш л юм бол уярахгүй яах юм бэ” гэлээ. ”За мэдлээ. Сүхбаатар ах танд маш их баярлалаа” гээд өнөөх буриад залуу маань нутагтаа үлдсэн дээ.
Оросын Холбооны улсын Буриад улс эдүгээ авторитари дарангуйлагч дэглэмтэй, эрх чөлөөгөөр хомсхон Орос орны дотор бие даасан эрх чөлөөт тусгаар улс болох ямар ч боломжгүй оршиж байна. Харин Борис Немцовын хэлсэн шиг “Үлэг гүрвэл шиг том биетэй, бяцхан толгойтой энэ аварга том Орос орон” хэзээ нэгэн цагт задрах нь гарцаагүй. Зэвсэг, хүчирхийлэл, дарангуйлал дээр тогтож байгаа Оросын Холбооны улс 24 улс болж задарч болох юм . Орос улс задарвал Буриад Монгол улс өндийн босч ирэх нь гарцаагүй. Оросын Холбооны улсжинхэнэ ардчилсан улс болсон цагт Буриад Монгол улс туурга тусгаар улс болж, Орост алдсан газар нутаг, хамаг баялгаа буцаан авч, эрх чөлөөгөө олж болох юм. Тэр цагт Буриад Монголбуриад монгол удирдагчтай болно. Эсхүл дарангуйллын харгис Орос орон дотор буриад монголчууд уусч мөхнө.Ийм л хоёр зам буриад монголчуудын өмнө харагдаж байна.
Орчин үед буриад монголчуудад сэргэн мандах боломж байна. Өвөг дээдсийн минь өлгий нутаг Өвөр Байгальд олон гайхамшигтай зүйл буй. Олон сайхан уул,нуруунууд, рашаан, гол уснууд, Байгал эх далай, Итгэлт хамбын мөнхийн бясалгал, Иволгын дацан, Бурханы сүм хийдүүд, буриад монгол нутгийн аялгуут дуу хөгжим, буриад монгол зоны ёс заншил... энэ бүгд монгол туургатны минь нэгэн том салаа оршиж байгаагийн баталгаа юм. Буриад монгол түмэн минь эх монгол хэл, монгол соёл, шашнаа сэргээн мандуулж, амар амгалан оршиж, цэцэглэн хөгжих болтугай.
/ үргэлжлэл буй /
Доржийн СҮХБААТАР
DR. PRADHAN
DR. PRADHAN
зочин
MONGOLIA NEWS
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Уншигч