Элчин сайдуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэе
Ямар хэргээр гэж үү. Энэ удаад элдэв тамхины хэрэг биш. Харин Монгол төрийн том ажил сонгуулийг зохистой явуулж, иргэдийн сонгох эрхийг хангаж чадаагүйнх нь төлөө ийм ял хүлээлгэхээр болжээ.
Ямар хэргээр гэж үү. Энэ удаад элдэв тамхины хэрэг биш. Харин Монгол төрийн том ажил сонгуулийг зохистой явуулж, иргэдийн сонгох эрхийг хангаж чадаагүйнх нь төлөө ийм ял хүлээлгэхээр болжээ. Сонгууль будлиантуулахыг төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн үздэг. Сонгууль шударга явагдах ёстой. Сонгуулийг шударга болгохын төлөө санал өгч байгаа нь ч, зохион байгуулж байгаа нь ч мэрийх ёстой билээ. Манай сонин хэд хэдэн цуврал нийтлэлээрээ энэ тухай хөндөж, санаатай болоод бас бусаар сонгууль будлиантуулахад оролцож, эрүүгийн хариуцлагад татагдав аа хэмээн анхааруулж бичсээр байгаа. Харин хилийн чинадад Монгол Улсаа төлөөлөн сууж буй, төрийн ажлыг яаж хийдгийг хамгийн их үлгэр дуурайлалтай харуулах ёстой улсууд хамгийн том будлианыг тарьж орхилоо.
Гадаадад байгаа монголчуудын тоо 150 мянга гэсэн албан тоо гараад тодорхой болчихсон. Хаа яваа нь мэдэгддэггүй, хэнэггүй гүдэсхэн монголчуудын гадаадад байгсдын тоо бүр 300 мянгад ч хүрнэ гэсэн яриа байдаг. За тэр бүгдийг орхилоо гэхэд 2010 онд хийсэн Хүн ам, орон сууцны шинэчилсэн бүртгэлээр 100 мянга гаруй монгол хүн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа гэдэг нь тодорхой болсон билээ. Гэтэл тэр хүмүүс анх удаа хилийн чанадаас сонгогдох эрхээ эдлэхэд нь ердөө 2779 хүн саналаа өгсөн гэхээр үнэхээр гомдмоор, харамсмаар байгаа юм. Гэхдээ үүнд хүний газар гүний нутагт байгаа хүмүүсээ эхэлж буруутгамааргүй байна. Нэрээ бүртгүүлэхээр заавал биеэрээ ирэх ёстой гэж хүнд суртал эхэндээ гаргасан. Бүртгүүлэх гэж очиж, өгөх гэж очих цаг зав гаргах амаргүй. Тэгээд ч хэдэн зуун км-ийн цаанаас ЭСЯ, консулын газартаа хүрнэ гээд асуудал их байсан биз.
Сонгуулийн тухай хууль оройхон батлагдсан ч санал өгөгчдийн тоо хангалтгүй байсанд иргэддээ хангалттай мэдээлэл өгч, сурталчилгаа хийж чадаагүй ЭСЯ-д, элчин сайдууд буруутай. Монгол Улсаа төлөөлөн харьд сууж байгаа хариуцлагатай ажил хийдэг гэх хүмүүс Монгол төрөө эмхлэн зохион байгуулах чухал ажилд хариуцлагатай хандаж, үүргээ биелүүлж чадсангүй. Сэтгэл, зүтгэл дутав. Үнэндээ ч дарга нарын цүнх зөөж, эхнэрүүдийг нь дэлгүүр дагуулж явахаа Монголоо төлөөлж, харьд сууж байна гэж андуурдаг хүмүүс сонгуулийг яагаад төрийн ажил гэж хэлж байгааг ч ойлгохгүй биз ээ. Шинэчилсэн бүртгэлд бичигдсэн 100 мянган хүнээс 4321 хүн бүртгүүлж, тэгээд тэднээсээ 2779 нь саналаа өгсөн гэдэг дэндүү бага тоо. Дахиж бүртгэл гээчийг хийж гадаадад ердөө 30 мянга гаруй монгол хүн байна хэмээн ГХЯ-ны Төрийн захиргаа, Удирдлагын газрын дарга Б.Баярсайхан мэдэгдэж байсан нь үнэхээр хэтийдсэн мэдэгдэл байлаа. Хамгийн ойрын Солонгост л төдий тооны хүн байдаг гэдэг дээ. Энэ хэлсэн тоогоор нь байлаа гэхэд тэднээс ердөө 3000 хүрэхгүй хүн саналаа өгч байгаа нь тэд ажлаа хийж чадаагүй гэсэн үг. Хүн амын бүртгэлд хамрагдсан 100 мянган хүний ердөө дөрөвхөн хувь нь бүртгүүлж, хоёрхон хувь нь саналаа өгчээ. Ерөөсөө ЭСЯ-дад ажилладаг хүмүүс, тэднийг дагаж очсон ар гэрийнхэн нь голдуу тэгээд эх оронч, идэвхтэй цөөхөн иргэд л өгч. Яамд хүмүүстээ мэдээлэл өгөх тал дээр хангалтгүй ажиллажээ. Сонгууль өгөх тухай журам өөрчлөгдөж, биеэр ирж бүртгүүлэхгүйгээр онлайн, факс, мэйлээр бүртгэл хийхээр болж өөрчлөгдсөнийг тэд бараг зарлаагүй.
Үнэндээ монгол иргэдийг саналаа өгөхийг уриалж мэдэгдэл, мэдээлэл хийж байсан хүмүүс нь ЭСЯ-д биш харин "Бид сонгох эрхтэй" клубийн залуучууд байсан гэвэл та итгэх үү. Аль нэг намыг дэмжиж биш зүгээр л гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол хүнийг Монгол Улсын төрийг байгуулах сонгуульд оролцохыг уриалж тэд үйл ажиллагаа явуулж байсан. Facebook, Twitter, YouTube болон монгол иргэдийн сурч, ажиллаж, амьдарч буй 10 гаруй улсын 30 орчим сүлжээгээр тэд бусдыгаа уриалсан байсан. Тэгснийх ердөө 1000 хүн бүртгүүлсэн байсныг арав хоногийн дотор 4200 гаруйд хүргэсэн. Хэрэв ЭСЯ-д эртнээс тэднийх шиг аргаар ажилласан бол асуудал өөр байх байлаа. Хийх ёстой үүрэгт ажлаа хийгээгүй учраас тэдэнд хариуцлага хүлээлгэх ёстой гээд байгаа юм. Төрөө төлөөлж харьд сууж байгаа хүмүүс төрийн хамгийн чухал ажилд ханцуй шамлан орох байв. Гэвч тэгсэнгүй. Яагаад тэр вэ.
Энгийн логик байгаа. Одоо ЭСЯ-дад ажиллаж байгаа хүмүүс бүгд МАН нэрээр, энэ намын нөлөөгөөр тэнд ажиллах эрхээ авсан хүмүүс, цаашлаад энэ намын зүтгэлтнүүдийн танил тал, үр хүүхэд. Элчин сайдууд нь голдуу энэ намын визээр томилогдсон гарууд. Угшил нь тэр чигээрээ МАН. Гадаадад байгаа монголчууд ардчиллын төлөө саналаа өгөх нь дийлэнх гэсэн яриа байдаг. Харин МАН-аас өгсөн чиг бол аль болох гадаадад байгаа монголчуудын саналыг авахуулахгүй байхыг үүрэгдсэн явдал. Ерөөсөө энэ ашиг сонирхлын үүднээс тэд ажлаа хийсэнгүй. Ялангуяа Вашингтон, Лондон, Токиод энэ байдал илүүтэй мэдрэгдсэн талаар тэнд ажиллаж амьдардаг монголчууд илэрхийлжээ. Одоо чинь хил хязгааргүй болсон үе шүү дээ. Америкийн монголчуудын санал хураалтад оролцсон байдал бүр гайхаш төрүүлж байгаа юм.
Вашингтонд 114, Сан Францискод 65 хүн саналаа өгсөн гэж байгаа. Гэтэл АНУ-д 20 мянган монголчууд амьдардаг гэдэг. Дээрх хоёр хотод л тус бүртээ 3000-5000 монголчууд байгаа гэсэн тооцоо бий. Дээрээс нь Америкийн монголчууд ардчиллын мөн чанарыг мэдэрдэг, амьдрал нь боломжийн, өөрсдийн унаатай, үзэл бодлоо хүндэтгэдэг учраас саналаа очоод өгчих анхан шатны ойлголттой, бас цагаачлалын албанаас айж зугталгүй ЭСЯ дээрээ явж очоод санал өгчихөөр хүмүүс. Саяхан АНУ-ын элчин сайд хэвлэлийнхэнтэй уулзах үедээ тус улсад 3500 орчим оюутан суралцаж байгаа гэсэн. Энэ бол албан ёсны визтэй хүмүүсийн хамгийн наад захын тоо. Тийм улсад ийм дүн гарсан гэхээр ерөөсөө л Элчин сайдын ажилтай нь шууд холбоотой гэхээс аргагүй. Үнэндээ ч Вашингтон дахь Монголын ЭСЯ тэдэндээ хамгийн хаалттай газар байдаг. Монголын иргэн нь яваад очихоор хүргэн ч юм уу, хаалгач нь юм уу нэг нөхөр ЭСЯ-ныхан бүгдээрээ Канадад хуралд суухаар ч билүү амрахаар ч билүү явсан гээд байж байдаг гэлцдэг. Юун ч дуусдаггүй хурал, яасан ч барагддаггүй амралт юм.
Гадаадад байгаа монголчуудын сонгуульд оролцсон энэ үзүүлэлт харьд суугаа дипломат ажилтнууд ажлаа хэр хийдгийг бидэнд ил тодоор баталлаа. Тэд ажлаа хэн гэдэг даргад үйлчилж, чемодан барьж гүйснээрээ хэмждэг бол бид төрийн нэрийн өмнөөс хийж байгаа ажилдаа яаж хандсанаар нь дүгнэнэ. Одоо тэднийг үүргээ гүйцэтгэж, ажлаа хийж чадаагүй учраас эх оронд нь татаж хариуцлага хүлээлгэвэл ямар вэ.
Гадаадад байгаа монголчууд саналаа өгсөнтэй холбоотойгоор дэгдсэн бас нэг асуудал нь саналаа өгсөн хүмүүсийн 80 хувь нь МАН-д саналаа өгсөн гэх яриа. Үүнийг хэн ямар зорилготой гаргав. МАН-аар дамжиж өнөөдрийн амьдралд хүрсэн ЭСЯ-д тойрсон иргэдээсээ л санал авч бусдаас нь аваагүйгээ батлан үүнийг ярьсан хэрэг үү. Эсвэл сонгууль луйвардаж, саналын хайрцгийг мотоцикльтой авч зугтдаг шиг аргаараа саналын хайрцгийг онгоцтой авч зугтана гэж ингэв үү.
Төр төлөөлсөн яамд нь олигтой ажилалгүй, хүмүүстээ мэдээлэл өгөхгүй болохоор бараг л өмнөөс нь ичсэндээ сурталчилгаа хийж, бусдыгаа уриалсан "Бид сонгох эрхтэй" клубийнхэн exit poll-ыг сонгууль болсон зургадугаар сарын 10-ны өдөр хийсэн юм билээ. Гадаадын улс орнуудад саналаа өгөөд гараад ирсэн хүмүүсээс хэнд санал өгснийг нь тодорхойлуулан анкет бөглүүлээд судалгаа гаргадаг ийм ажиллагаа байдаг. Гэхдээ энэ нь манайхны гаршсан хэнд санал өгснийг нь харгалзаж мөнгө атгуулдаг сонгуулийн луйвраас өөр гэдгийг эхлээд хэлчихье. Сонгуулийн өмнө ба хойно нь хийж болдог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны хэлбэр гэж байгаа. Үүнийг Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл, Токио гээд таван хотод саналаа өгсөн 711 иргэний 249 хүний дунд хийжээ. Ингэхэд АН-д 109 сонгогч буюу 44 хувь нь, МАН-д 62 сонгогч буюу 25 хувь нь, МАХН, МҮАН-ын эвсэлд 30 сонгогч буюу 12 хувь нь, бусдад нь 16 буюу 6 хувь нь саналаа өгсөн гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр тэр МАН-ыг дэмждэг гэх 80 хувь гэдэг хаанаас гарч ирэв. Тэдний хийсэн ажил саналын хайрцаг задлагдах үед ямар нэг байдлаар баримт болох буй за. Монголчуудын нүүр царай болж, шилэгдэн томилогддог дипломат ажилтнууд төрийнхөө үйл хэрэгт ийм сэтгэлээр хандлаа. Энэ удаагийн сонгуулийг намын бус төрийн албан хаагчид зохион байгуулж байгаа. Та нар минь л шударга ажиллаарай. Шинэ хуулиар, эрүүгийн хариуцлагад татагдан дээлээ нөмрөхөд ойрхон л байгаа шүү.

Gal
Баабарт
Зочин
хэзээ
Зочин
Зочин
dundyg barimtlagch
Зочин
bileg
yz
uz
цолмон
ergelzeegui
төНӨӨ
хүслээ
зочин
Zochin
sanalaa ardchilald
Baagii
оюук
Liser
tergel
Ergelzeegui
Duya
egg
Soko
hulan
eska
ВВВВВВВ
батаа
сэргэлэн
TOK
turuu
тстстстстстс
Ergelzeegui
egg
YOULAND
dorjoo
Soko
hulan
сэтгэгдэл
Suugii
Mergen
selengeee
buda
buda
ВВВВВВВ
Tuya
Vangan
badrah
Èðýýä¿é
duuree
Itgel
сэтгэгдэл
пүүжээ
nasanbat
jujujujujujujujujujujujujujujuju
Сэвжээ
Монголхүү
ВВВВВВВ
kkkkkkkkkk
Selenge
Bilgee
Hacaa
бадрал
Sak
Энхээ
Suwdaa
urnaa
Zul
khishigee
Nar mandmaar baina
batbaatar
web
соко
Завхан
Nasanbayar
ганба
ýãýë
Deegii
buhniig chadagch
kakakakak
àç æàðãàë
àç æàðãàë
Itgelt
олуулаа
ЗОРИГТ
Bek
д тэмүүжин
d temuujin
d temuujin
zochin
Авилгачдад
tanga
Зочин
Eh oronch
АНД
PJ
Зочин
Зочин
AA
Зочин
Зочин
hehe
irgen
Зочин
elchin
Наран
Зочин
Soongo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
santa
Зочин