Улстөрч болох мэх улам хумигдана
Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол яах вэ? гэдэг асуудал үндсэндээ шавхарч дууслаа гэж олон хүн хэлж байна. Энэ ард түмнийг залилаж нэг үзлээ, амлаж хэсэг явлаа.
Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол яах вэ? гэдэг асуудал үндсэндээ шавхарч дууслаа гэж олон хүн хэлж байна. Энэ ард түмнийг залилаж нэг үзлээ, амлаж хэсэг явлаа. Бүр XYIII зуунд баруунд хэрэглээд хаячихсан өрсөлдөгчөө зүхдэг, гутаадаг аргыг аргаа барсан нэг нь ашиглаж үзэв.
Сонгууль дууссаны дараа эргээд харахад дандаа л заль мэх байсан байдаг.
Одоо “Хадгаламж зээлийн хоршоо” байгуулаад сурталчилгаа хийгээд үзвэл яах бол. Олон хүн хаширсан болохоор итгэж мөнгөө өгөхгүй дээ. Үүн лугаа дахиад сонгууль эхлэхэд намайг сонговол хүн бүрт тийм юм өгнө гээд иргэдтэй уулзахад үнэмших болов уу. Үнэмшихгүй бол сонгогдохгүй. Тэгэхээр улс төрийн намууд, улс төрчид өөр арга, гарц хайж эхлэлээ. Юуны өмнө нэгнийгээ үзэн ядаж зүхэж болдоггүй юм байна гэдгийг ойлгох шиг боллоо. Амны билэг нь ашдын билэгт хувиран өөрт нь эргээд буухаас олон улс төрч болгоомжлох хандлагтай болжээ. Сонгуулийг сонгууль явуулдаг хороотой хамжин санал хороодог тун гайгүй арга байсансан. Одоо энэ “сонгомол барилдаан”-ий мэхийг “байгууллагын аварга шалгаруулах тэмцээн”-д хүртэл хэрэглээд эл дол, ил тод болгочих юм даа.
Эрхэм гишүүн болохын тулд намууд, улс төрчид хэд хэдэн хувилбар дээр тохироо хийх цаг агаарын урьдчилсан мэдээ байна. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах замаар порпоцианаль систем рүү шилжих нь бараг тодорхой болсон. Сонгуулийг аль болох цөөн явуулах, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтран явуулахгүй бол сонгогчид улс төрөөс залхах байдал ажиглагдсан. Янз бүрийн сонгууль хийгээд байвал сүүлдээ санал өгөх хүн цөөрөхөөс гадна сонгогчиддоо хандаж хэлэх үг олдохоо больсон. Энэ нь яваандаа төрийг хүчгүйдүүлж, шоу наргиан маягийн арга хэмжээ болтлоо доош жийгдвэл одоогийн улстөрчдөд эхний цохилт ирэх нь тодорхой. Тэгэхээр дараагийн сонгуулиуд улс даяар нэг тойрогтой, хүнийг биш намыг сонгодог, нам дотроо хэн хэн гэдэг нөхдүүд эрэмблэгдсэн эсэхийг сонжих төдийгөөр нэр дугуйлах бололтой. Хоёр гол нам ярилцаж байгаад эцэс төгсгөлгүй амлалтад цэг тавих хуулийн төсөл боловсруулагдана. Оронд нь хариуцлагыг чангатгах, үрэлгэн байдлыг хямгачаар солих, нийгмийн давхрагын дундчуудын төлөө, ажил төрөлтэй яваа ид насныхны эрх ашигт нийцсэн үг уриа ирээдүйн сонгуулийн гол онцлого юм. Түүнээс траншейныхныг хараад уйлдаг, ямаа үзээд майлдаг, босс хошгируулж хармайг нь суйлдаг, өрсөлдөгчийнхөө нармайг нь нээдэг хурган залинаас олигтой санал ирэхгүй.
Тойрог томсохоор Улаанбаатар хотын иргэд Монголын улс төрийн гол сонголтыг хийнэ. Баян-Өлгий аймаг руу төмөр зам тавина гэж туудгаа больж, “Долоон буудал”-д орон сууц барихаа бодно. Уулын мухарт байгаа малчны хот айлаас цөөн санал авах ач холбогдолгүй болчихоор нөгөө улстөрчид яав гэмээр нүүрээ буруулан, огт танихгүй хүн болж хувирна. Амлахгүй, бэлэг тараахгүй, цаашид харж үзэхгүй ийм нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан эмнэлгийн үйлчилгээ, урлагийн тоглолт хийдэг байсан өмнөх арга хэмжээг сэргээж мэдэх юм. Тэгэхгүй бол хүмүүс цугларч өгөхгүй шүүдээ.
Дараагийн их хуралд хэн очих нь бас сонин болоод байна. Жижиг намууд улам жижгэрч нэг бол ганцаараа бие даах, эсвэл том нам бараадан балиашаглаж төрийн албанд шургалах тохироо хийж эхлээд байгаа. Энэ нь улам боловсронгүй болж “намчин” гэсэн мэрэгжил үүсч мэдэх юм. Хоёр гол намын хувьд дарга нь бурхантай дүйхүүц авралын нэгэн болно. Намын дарга багаа босгож ард түмэнд санал болгоно. Нийгмийн дэвшилттэй хэсгийнхний мөрөөдөл болсон олон хүн саарал ордонд очдоггүй. Бодвол тэднийг урьж залах хэрэг гарч таарна. МАХН-ын хувьд цаашид улам залуужих процесс тасралтгүй явагдах бөгөөд эсрэгээр дугаар хорооны өвгөд цөөрч, нөлөөгөө алдана. Ардчилсан нам 22 жилийн дараа гэхэд илтэд өтөлж, буруу зөрүү яриад эхэлдэг болно. Монгол хүний дундаж наслалт, зөнөгрөл, уйдамхай зан зэргийг харгалзан үзээгүйгээс болж ялагдсан аль нэг намын доторх зөрчилдөөн баахан зугаатай болох вий.
Өөр нэг таамаг бас явдаг. УИХ-ын сонгуулийн зарим тойрог гадаад оронд болж магадгүй. Тухайлбал Өмнөд Солонгос, АНУ, Европ тивээс дундаа нэг гэсэн нийт гурван тойрог гадаадад бий болж мэднэ. Цаашид парламентэд суудал авсан намууд өөрсдийн гишүүдээ жил бүр шигшиж байдаг хөрвөмтгэй тогтолцоонд шилжих хандлага бий. Яагаад гэвэл нөхөн сонгууль гээч яршигтай ажиллагаа байхгүй болчихоор орон гарсан орон тоонд дараагийн улс төрч шууд ороод ирэх боломжтой. Ийм тохиолдолд хуралдаа ирдэггүй, ганцаарчилсан тоглолт хийдэг, мэдлэг чадвараараа гологддог , тохиолдлоор ороод ирчихсэн нөхдөөсөө салах оролдлого байнга хийгдэнэ. Тэр нь ард түмэнд төр цэвэршиж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх хамгийн сайн үзүүлэлт болно.
Эцэст нь хэлэхэд сонгуулийг луйвардах ажиллагаа хамгийн ноцтой яригдах нь бараг одооноос эхэлчихлээ. Саяын сонгуулиар санал тоологч нараас хэн хэр зэрэг “бурзайсныг” иргэд төдийгүй намууд анхааралтай ажиглаж байна. Монгол жижигхэн бас цөөхүүлээ. Дээр нь маш сайн хов ярьдаг. Энд тэнд юм сонсогдоод л, өнгө зүс орсон нэгнийгээ хардаж сэрдээд л байна. Тамын тогооноос гарахыг зүтгэгчдээс ядаж гутлыг нь сугалаад хоцрох байлгүй дээ.
Ямар ч байсан амьдрал улам сайн болох найдвар бий шүү.

Зочин