Тогоруун зуднаар “будаа” боллоо
“Гай газар дороос гахай модон дотроос” байсан бол одоо газар дээрээс нэмээд агаарын довтолгоо хам хоршиж тариачид зутруухан байна.

Малчид ган зуднаар ядардаг шиг түүнтэй адил тариачид ургацаа хураах чухал цагаар нэгэн гай ирсэн тухай сурвалжиллаа.
Энэ жил зун оройхон болсон ч наадам өнгөрөөд бороо хур ороод өвс ногоо төвийн нутгаар сайхан ургалаа. Сүүлийн хэдэн жил дандаа гадаадаас гурил авч идэж байгаа монголчууд одоо л нэг өөрийнхөө будаагаар боорцог хайрах нь гэхээр мэдээ ирсэн юмсан. Гэтэл огт санамсаргүй явдал болж арай гэж ургасан тариан талбайг маань тогоруу гэдэг шувуу хураахаас өрсөөд идэж байна. Газар дээр нь очоогүй хүнд бол юун сүртэй юм. Алдсан ургацынхаа шалтагийг олох гэж аргаа ядаж байна гэх байх. Одоо манайд үр тарианы улсын байгууллага хөдөө аж ахуйн салбарт байхгүй. Сангийн аж ахуй аль эрт татан буугдсан. Хувийн хэвшлийнхэн ургацаа алдвал өөрсдөө л хохирно. Монгол улс будаа тариагүй боллоо гэхэд хөрш орноосоо вагон вагаоноор нь тээж ирээд зарчихна. Үндэсний үйлдвэрлэлээ сэргээж эх орныхоо хөрсөн дээр будаа тариагаа тарьсан манай тариаланчидад гай ерөөс дуусахгүй байгаа нь гачлантай. Одоо удахгүй их хүйтрэлт, цасан шуурга айсуй гэж байна. Тариа хураалт яагаа ч үгүй байдаг. Нийт ургац хураалт дундаа ч ороогүй үтрэм дээр түрүүчийн будаа л бууж байна.
Өчигдөр намрын ургац хураалтын байдлыг сурвалжлахаар Төв аймгийн Жаргалант, Угтаалцайдам сумын нутгаар яваад ирлээ. Эдгээр сумдад малчидаас бусад нь завтай хүн бараг байхгүй дор бүрнээ өөр өөрсдийн атга чимэг ногоо тариагаа хураахаар нойр хоолгүй хөдөлмөрлөж байна. Өвс хадлан, төмс хүнсний ногоо, үр тарианы талбай дээр хүн болгон ажиллаж байгааг харахад Монголд шудрагаар амьдарч байгаа орчин чухам энд үлдээ юу гэлтэй. Мөн хүмүүсийн өвөлд шургуу бэлдэж байгааг харахаас өөрт ямар нэгэн чухал ажлаа орхиод тэнэж байгаа мэт санаа зовнисон бодол төрнө.
Жаргалант сумын Талбулаг багийн нутаг дахь “Хөх-Баянбулаг” гэдэг үр тарианы компани дээр очсон юм. Тус компанийн захирал Ж.Ариунболдтой уулзаж ургац хураалт хэр явагдаж байгаатай танилцлаа. Эднийх уламжлал ёсоороо ургац хураалт сайн яваа. Га-гаас төд авч энэ жил төчнөөн тонн ургац хураана гэхэд эрт байна. Тариаланчид байгалын эрхшээлд ажиллаж амьдардаг тул ам гарч яг тэгнэ ингэнэ гэж хэлэх цээртэй байдаг талыг минь уучлаарай гэсэн юм. Газар тариаланчид бол олон түмний идэх талхыг бэлдэж өгдөг буянтай ажил төрөл болохоор бидний үйлс бүтэмжтэй явдаг, болох байлгүйдээ хэмээн бахархангүй сууж байсан. Эднийх энэ жил парк шинэчлэл хийж Канадаас техник оруулан талбайдаа оруулжээ. Арван метр өргөн “жаатаг” бүхий аварга том трактораар тариагаа ангилан хадаж нуруулдан “баал” гаргах бөгөөд өөр бас нэг аварга комбайн талбай дахь ангилсан тариаг цайруулж байна. Тэр комбайны бункерт найман тонн будаа ордог гэхээр оросын улаан комбайнаас дөрөв дахин их хүчин чадалтай эд байх нь. Хураасан тарианыхаа сүрлийг юу ч үгүй жиргэн араараа цацчих юм. Энэ нь талбайн хөрс салхинд хийсэхээс хамгаалж ирэх жилдээ бордоо болох сайн талтай аж.
Төв Сэлэнгийн нутагт энэ жил жигд сайн тариа ургахын зэрэгцээ хажуугаар нь мал хулгай хоёр эрээ цээргүй дайрч дажин болж байна.Ялангуяа өөр нутгаас отроор орж ирсэн газар тариалан гэж ямар нажидтай ажил байдгийг мэдэхгүй малчид өөрсдийн малыг таргалуулж авахын тулд шөнөөр талбайд адуугаа хөөж оруулдаг гэнэ. Шудрага хүмүүсийн бүтэн жилийн хөдөлмөрөөр өсч өндийсөн тариа будааг хээр ургасан таана хөмүүл лугаа үзэн хэнэггүйтэх малчид арай увайгүй зан гаргаж байна. Журмын дагуу ганц нэг бод богоор торгуулаад адуугаа аваад явж байна. Тэдний таргалсан мал монголд илүүдэж харин тариа будаа дутагдаж гадаадын эрхшээлд орон алдан гурил зөөж байгаа бид.
Тариа ногооны ажилтай танилцан Загдал Зөөхийн хөндийд орж ирэхэд өмнөөс хөх цэнхэр манан лугаа мэт харагдах бөөн шувуун сүрэг нисэж явав. Энэ бол нутаг руугаа буцахаар бэлдэж буй тогоруунууд аж. Шувуудыг тоолох хэрэг гарвал хэдэн сая гэсэн тоо гарах байх. Тийм олон тогоруу тариан талбай дээр ирж бууж байна. Тэд өөр хаашаа ч явахгүй цайруулсан будаа идэж талбайгаас талбай руу дамжин тариаланчдын араас даган явах юм.
Энэ талаар газар тариалангийн ажилтан А.Ганбаатар гэдэг залуутай ярилцлаа. Тэрээр хэлэхдээ “ Манай тарианы багагүй хувийг тогоруу идээд байна. Хэрэв тогорууг албал дөрөөний сэнж сэтэртэл хараадаг гэсэн ардын үгнээс жийрхээд хүмүүс ойртдоггүй. Тэглээ гээд хамаг будаагаа идүүлэлтэй биш шувууны буугаар хий буудаж үргээдэг. Өдөрт хоёр хайрцаг сум зарцуулдаг.” гэсэн юм. Нүүдлийн шувууд өглөөгүүр талбайд дайрч ангилаад хадчихсан хэвтээ тарианы үрийг түүж идээд өдөр ойрмогхон ус руу явж амны цангаагаа гаргаад дахиад л буцаад ирнэ. Нэг шувуу дунджаар өдөрт 300-400 грамм будаа идэж хооллодог гэхээр энэ олон сая шувуу бидний талхыг хамчихаж байгаа хэрэг. Урьд өмнө цөөнө тооны тогоруу байхад анзаардаггүй байсан бол одоо бүр гамшигийн хэмжээнд тулж ирээд байна. Яагаад энэ шувуу ноднингоос эрс олширсон талаар дорвитой мэдээлэл алга. Биологчид ярих нь бусад төрөл зүйл устсанаас тогоруу өсөх нөхцөл бүрдсэн. Хавар манай оронд ирэх үед нь өндгийг нь үнэг, хярс, чоно түүчихдэг байсан. Түүнээс гадна дээр үед тоодог тогорууны махыг иддэг байсан гэлцдэг. Тоодгийг нь идээд тогорууг нь мухар сүсгээс шалтгаалж ойртохоо байсан юм. Монголд нүүдлийн шувууны гурван их урсгал зам байдаг. Тэр зам орчин үед өвс тэжээлээс шалтгаалан бага зэрэгөөрчлөгдөхөд л газар тариаланд эрс нөлөө үзүүлсэн байх. Наад тогорууны зарим нь Сибирээс нүүж ирээд бүл нэмсэн байж болзошгүй. Одоо ингэж бөөгнөрч байгаад халуун орон руугаа буцна. Тогоруу нүүдлийн замаа дагаж зарим нь Солонгос Япон руу, зарим нь Хятадын өмнөд хэсэг Вьетнам, Бирм гээд өмнөд Азийн нутаг хүртэл нисдэг. Хол замд нисэхийн өмнө чанартай хоол хүнс идэж үр төлөө чангаруулж “эрийн цээнд” хүргэж аваад арилаад өгнө дөө гэж байна.
Ер нь сүүлийн жилүүдэд явуулын шувууны гай улам ихсэх болоод байгаа. Хавар ирэхдээ зүгээр ирэхгүй ханиад томуу тусч халдвар тараана. Энэ муу тогоруу манай орныг талхалж дээрэлхэж байгаад буцдаг явуулын гийчин шиг болжээ. Одоо сүүлдээ будаанаас өөр юм хоолой руу нь орохоо байтлаа даварч тариачид хүн биш шувуу тэжээдэг болсон байна.
Байгаль дахь амьтны харьцаа алдагдахаараа маш аюултай үзэгдэл болдгийг Жаргалант дахь тогорууны сүргээс харлаа. Сайн зургийн аппараттай байсан бол энэнээс илүү айдас төрөхөөр олон шувууг үзүүлэх байв. Зуд болж уул толгод битүү цагаан цасанд дарагддаг шиг тогоруун зуд тариан талбайг цэнхэрттэл бүчин суух нь аймшгийн киног санагдуулна. Тариа хураалтын хугацаа хэдхэн хоногийн ажил. Тогоруу буцах нь ч өнөө маргаашгүй байх биз. Энүүхэн хооронд талхнаас чаргуулдаад байгаа энэ амьтныг одоо яах вэ. Онцгой байдлын алба, байгаль орчныхон, Үндэсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн салбарууд зэрэг холбогдох төрийн байгууллагууд мэдэж байгаа болов уу. Мэдсэн ч яах вэ хэмээн мэлэрч байх хооронд ургац хураалт хэдийнэ дуусах бизээ.
Дэрсний хөх тогоруу биднийг яасан гэж дөрөө сэтэртэл харааж үмх талхыг минь булаана вэ?