Зэвсэгийн хүчээр тариа тарьдаг болчихож
Америкаас зөөж авчирсан “аймаар” тракторуудыг очиж үзлээ. Хүмүүс яагаад хөдөө амьдрахаа больж хот руу тэмүүлдэг болсны нэг учир энд ажигладаж байв.
Америкаас зөөж авчирсан “аймаар” тракторуудыг очиж үзлээ. Хүмүүс яагаад хөдөө амьдрахаа больж хот руу тэмүүлдэг болсны нэг учир энд ажигладаж байв. Тэнд хийх ажил байхгүй болтол нь механикжуулалт хөгжөөд байгаа юм байна. Хүмүүс хөдөөг голон орхих тусам орон зайд нь технологийн шинэчлэл нэвтэрсээр газар тариалангийн салбар хэнээс ч царай алдахааргүй хүчирхэгжижээ.
Атар газар эзэмшиж байсан тэртээх он жилүүдэд манай улс газар тариаланг хөгжүүлж арвин их ургац хураадаг байснаа зах зээлд ороод энэ салбар дампуурсан. Одоо бодож байхад тэр нь ч зөв байж. Сангийн аж ахуйнуудыг үлгэн салган тэтгэсээр байсан бол өнөөдөр Оросоос авдаг хэдэн ямбий “салга амбан”-тайгаа XXI зуунд хэвээрээ давхихаас гадна дараагийн хөгжилд байраа тавьж өгөхгүй чаргуулдаад мөд салахгүй зовоондоо.
“Чээлэнжэр-МТ900” гэдэг хойд Америкт үйлдвэрлэсэн тракторыг Ж.Ариунболд захиралтай “Хөх-Баянбулаг” компани Вагнер Азиас худалдаж авсан байна. “Хөх-Баянбулаг” нь Төв аймгийн Жаргалант суманд улаан буудай тариалаад 16 дахь жилээ болж буй зах зээлийн үеийн газар тариалангийн салбарын томоохон төлөөлөгч.
МТ900 тракторын хойд том дугуй нь хоёр давхар, том жижгээрээ Оросын Т-150 гэдгээс багагүй, дотроо шил толь, дэлгэц болсон, машин шиг хүнгэнэсэн дуутай аргагүй нэг эд харагдаж байнлээ. Дэргэд нь тариаланчдын мөрөөдөл болсон Японы “Кубото” трактор жул харагдаж байсан. Энэ “аймаар амьтан”-ы араас зүүдэг хавдаг, хагалдаг, буталдаг агрегатууд гэж цамхаг юмнууд байх аж.
Ариунболд захиралтай энэ техникийн талаар жаал ярилцсан юм. Тэрээр хэлэхдээ” Манайх жилдээ 3000 га талбайд тариа тарьж, дараа жилдээ мөн бэлдэж 3000 га-г уриншилдаг айл. Уртаашаа 6000-тай. Одоо уринш ид явагдаж байна. Дүн зунаар сар гаран уриншийн хагалгаа хийж дараа жилийн тарих талбайгаа бэлдэж авна гэсэн үг. Энэ ажлыг бидний сайн мэдэх Оросын “Далан тав” трактораар нугалдаг. Манайд 15 ширхэг “75” байгаа. Зундаа 72 сая төгрөгний түлш базааж хориод хүн найман саяын цалинтайгаар дөч хоног ноцолдож байж ард нь гардаг ажил шүү дээ. Гэтэл энэ “амьтан” ганцаараа зүтгээд хамаг ажлыг хийхээс гадна “иддэг уудаг” юм нь орос трактороос илүүрхээд байх юмгүй. Тариаланчид сайн мэднэ дээ. Гинжит трактор өдөржин орилоод зургаа долоон га-гийн ард гардаг биздээ. “Чээлэнжир”-ийн өдрийн норм зуун га” гэж хэлсэн юм. Тэгэхдээ хавах сийрэгжүүлэх борнойдох нь нэг дор. Тав аравны долоо гэдэг билүү, тэмээний хавирга шиг махир хавагч агрегатын араас “лүший” гэдэг арзгар бутлагч залгаад араас нь доошоо харсан гадаснууд бүхий борной залгаад хийсэн газар элдэншүүлэх дэс дарааллыг бүгдийг нь нэг дор угсарсан харагдсан. Тэгээд өргөн нь 12 метр гээд боддоо. Зүгээр л бөөндчих юм байнлээ. Жолооч нь кабин дотроосоо дэлгэцэн дээр харж байгаад бүх тохиргоог “гийдэрдэж” тааруулаад, сэрүүцүүлэгч тавин, хөгжим сонссон шигээ “поолиндоо” ганийж өгнө.
Одоо Ариунболдтой ярилцсан яриандаа эргэж ороё. Түүнээс газар тариалангийн талаарх сүүлийн үеийн тулгамдсан асуудлуудыг сонирхолоо. Тухайлбал мал болоод тариачдын зөрчил ямар байна, хагалгаа хийлгүй тариа тарьдаг дэлхий нийтийн жишиг Монголд дэлгэрэх боломж, улаан буудайн зах зээл, үндэсний үйлдвэрлэл, усалгаатай тариалан гэх мэт хэд хэдэн асуултад газар дээрээ ажиллаж байгаа хүн л бодитой хариулах болов уу гэж сонирхосон билээ. Тэрээр ийн хэлж байна. “ Олон жил хэл ам хийж байгаа яриа бол малчид малаа тарианд оруулдаг. Үүнийг УИХ саяхан хэлэлцээд дорвитой арга хэмжээ аваагүй ч ямар ч байсан нэг журамтай болоод авсан нь их юм. Одоо тарианд малаа оруулсан этгээдийг бодод 5000, богод 10000 төгрөгөөр торгох боллоо. Малаас тариагаа хамгаалах арга барагдаад хоёрхон зам үлдсэн. Нэг нь талбайгаа тойруулаад цианит натри гэх мэтийн хор асгах, нөгөө нь эргэн тойрон гүн шуудуу татах л байна. Сэлэнгийнхэн талбайгаа тойруулаад гүнзгий суваг татаад эхэлчихсэн. Хашаа барьчихаар малчид хүрч ирээд бахиар тасдаад эсвэл мод төмрийг хулгайлж аваад малаа оруулчихдаг. Хашаа бариад дэмий юм байна.
Европ Америк тивд анжисаар газар хагалахыг болиод удаж байгаа. Газрыг гүн хагалж боловсруулах технологи зардал их, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, ургацанд цаашдаа муу нөлөөтэй байдаг. Барууны орныхон химийн уринш гэдэгт шилжсэн гэнэ. Тэр нь яадаг гэхээр хөрсөн дээр байгаа бүх ургамалыг хормхон зуур устгадаг бодисыг устай холиод талбайдаа цацчихдаг. Энэ нь химийн ямар ч хоргүй. Тэгээд дараа нь хөнгөхөн хавалт хийгээд л уринш болно. Манайх шиг хэмжээний талбайд монгол ханшаар зургаан саяын өртөг гарах юм байнлээ. [3000 га-д] .Одоогийн бидний өнжөөсөн талбайнууд дээр тариа тариагүй гээд малчид буучихдаг болохоор дахин хөөх арга байхгүй. Мал уриншийн талбайг дагтаршуулаад химийн уринш хийлгэх бололцоог олгодоггүй. Яваандаа манай тариалангийн талбай энэ арга руу шилжих нь тодорхой.
Монголын тарианы ургац бүхлээрээ дотоодын спиртийн үйлдвэрт явж гурил хийх стандартад тэнцдэггүй гэдэг яриа худлаа. Гадаадаас улаанбуудай оруулж ирдэг нөхдөөс гарсан яриа байх. Нийт спиртийн үйлдвэрийн хүчин чадал тийм их будаа авах хэмжээний биш. Манайх гэхэд л олон жил ургацаа “Алтан тариа”-д өгч байна. “Алтан тариа” намар болохоор тээврийн найдвартай унаа гаргаж будаагаа хот руу зөөдөг. Хуучин шиг намар цагийн будааны хулгай гэж байхгүй болсон. Энэ үеэр маш сайн хяналтыг тавьж тракторч, машины жолооч нартай хатуу гэрээ хийдэг.
Усалгаатай тариалан усалгаагүй хоёр дүндээ дүн юм билээ. Услаад га-гаас тавь жаран центерь авах услахгүйгээр зундаа сайн боловсруулалт хийгээд арван хэдэн центертэй байх хоёрын өртөг тэнцүү гарч байна. Ямар ч ган болсон Монгол хөрсөн дээр их бага хэмжээгээр өвс ургах нь ойлгомжтой. Тэгээд ч газраа сайн боловсруулж өнжөөсөн талбай дээр тариа огт ургахгүй байна гэсэн ойлголт байхгүй биз дээ. Ер нь га-гаас найман центер авахад л зардлаа нөхдөг. Манайх жилдээ дунджаар арав гаргаад л хураадаг. Одоо ургацын багцааг хэлэх хэтэрхий эрт байна.
Шинэ техник барууны орноос орж ирж байгаа тохиолдолд манайх хуучин техникээ халж эхэлнэ. Эхлээд орос трактороосоо сална. Дараа нь сүүлд авсан Укрианы техникээ , эцэст нь Япон машинууд жагсаалтаас гарах байх. Ингэлээ гээд ажилчидаа цомхотгохгүй. Ажлын байр шинээр нэмнэ. Аа ажилдаа хариуцлаггүй хандвал мэдээж шүүдээ. Одоо энэ америк техникийн насжилтыг миний амьдрал гүйцэхээргүй юм билээ. Миний дараагийн үр хүүхдүүдийн үед л эвдрэх хэмжээний тийм бөх техникүүд орж ирж байна. Үнэ өртөгийн хувьд хямд биш ч гэлээ хоёр жилийн ургацаараа нөхөх тооцоо гарлаа. Тэгээд нэг насны унаатай болчихлоо гэсэн. үг. Манай эргэлтийн талбай 6000 га. Сая авсан техник энэнээс их талбайд ажиллах хүчин чадалтай. Жаргалант сум тарианы 27 мянган га талбайтай атлаа талбайгаа ашиглаад тариа тарьж байгаа нь арав хүрэхгүй мянган га. Бусад нь эзэнгүй сул байдаг. Уг нь хоёроос дээш жил хоосон өнжөөвөл хураадаг журамтай ч тэр нь хэрэгждэггүй. Хэн нэгэн хүн нэр дээрээ авчихаад хадгалаад байдаг.
Бид рапс гэдэг ургамалыг өнжсөн талбай дээрээ тарьдаггүй. Буруу технологиор тарьвал эргээд юм ургахгүй болтол нь газрыг хуурайшуулдаг гэсэн. Рапсын бүтэц нь цоор хэлбэрийн ургамал болохоор хамаг чийг нь дээшээ алдагддаг юм билээ.” Гэсэн юм.
Дараа нь “Вагнер Ази Тоног төхөөрөмж” компанийн борлуулалт хариуцсан захирал ноён Ларри Рагантай таван үг солилоо.
Тэдний оруулж ирж байгаа техникүүд 2009 онд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн технологи гэнэ. Заримыг нь Америк, Канадаас, заримыг нь Европоос тээж иржээ. Урьд өмнө уул уурхайн техник зөөдөг байсан бол одоо Хөдөө аж ахуйн багаж оруулах сонирхолтой болсноо Раган тайлбарлаж байна.
Хэдийбээр Монголын зах зээлд манай техникийг худалдан авах бэл бэнчинтэй тариачин ховор ч гэлээ энд газар тариалангийн хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа нь найдвар төрүүлж байна. Ноднингоос тариалах талбай найман хувь өссөн мэдээг авлаа. Цаашид Монголчуудад үндэсний үйлдвэрлэлээ нэмэх төрийн бодлого байгаа. Монголд орчин үеийн газар тариалан хөгжүүлэхэд манай техник гол ажлыг нугална. Харин техник авах зардлыг хэрхэн яаж шийдэх вэ гэсэн асуудал гараад байна. Засгийн газар, банкууд тариаланчиддаа хэрхэн хандаж зээл тусламж өгөх , хөнгөлөлт эдлүүлэх зэрэг олон зөвшилд хүрэх асуудлууд байгаа. Гаалийн татварыг хөнгөлөх, тэглэх зэрэгт туслаад өгөхөд л үндсэн үнэ хамаагүй хямраад эхэлнэ. Энэ талаар ХХААХҮ-ийн Яам нааштай хандаж байгаа. Манай шинэ техниктэй хамт засвар үйлчилгээ, сэлбэг дагалдаж ирдэг ба хэрхэн ашиглах талаарх сургалтыг хийдэг. Бид бас Монголын нөхцөлд ямар агрегат тохирох, өөрчлөх шаардлагатайг судалж байна. Чиргүүлүүдийг өөр улсын тракторд угсарч болно. Гэхдээ хүчин чадал нь дийлэх хэмжээний том байх шаардлагатай хэмээн Монголд 14 жилдээ наймаа хийж буй “Вагнер Ази”-ийн төлөөлөгч хэлж байна.
Газар тариалан дахь шинэ хандлагийг эдгээр нөхдийн яриа үндсэндээ тодорхойлчихлоо. Буузны тал нь гурил байдаг. 43 сая малаар бууз хийхэд гурил дутахаар байгаа. МАА, газар тариалангийн ийм тэнгэр газар шиг зөрөөг ойртуулах боломж бол үсрэнгүй хөгжсөн техник л юм болов уу. Манай хоёр хөрш орны газар тариалан, түүний багаж хэрэгсэл, талбай дээр ажилладаг орон тоо энэ тэр бол одоо бидэнд хэрэгцээгүй болжээ. Хүмүүсээ ажилтай болгох гэж ядсан Хятадын “пад пад”-тай ногоочин, Оросын их иддэг их эвдэрдэг болхи “Беларусь” зэрэг нь ажиллах хүчээр байнга дутагддаг манай хөдөөд улам тохирохгүй болж байна.
Хойшид гурилын хэрэгцээ хүн амын өсөлттэй хамт нэмэгдэх төдийгүй улаанбуудайнаас шатахуун гаргаж авах үйлдвэр нэвтэрвэл газар тариалан чухал салбар болно. Монголд хэдийбээр ган цөл нүүрлэж байгаа ч одоохондоо тариа ургахтайгаа гэсэн урмын гэгээтэй үгсийг тариачид хэллээ.
Хүүхдэд зориулсан мэдээлэл хомс байна гэв
Мэдээллийн хэрэгсэлүүд өөрт нь ашиг өгдөггүй болохоор хүүхдийн талаар тун бага дуугардаг гэж өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд болсон хэлэлцүүлгэ дээр М.Тогтохням дарга мэдэгдлээ.
Хүүхдийн төлөө газар, Хэвлэлийн хүрээлэн хоёр хэвлэлийнхэнтэй хамтарч харилцан ойлголцоцгооё хэмээн уриалсан юм. Уг хурал дээр томоохон хэвлэлийн байгууллагын удирдах ажилтнууд хүрэлцэн ирсэн бөгөөд “Бид хүүхдийн сэдвийг хэвлэлдээ түлхүү оруулахад татгалзах зүйлгүй” гэж байлаа. Харин цаашид хүүхдийн сэдвээр дагнадаг мэрэгжлийн сэтгүүлчтэй болцгоох, зөвхөн эмзэг бүлгийнхнийг биш сайн яваа охид хөвгүүдийг дэмжих, эцэг эхчүүдэд хандсан сэдвүүдийг нэмэгдүүлэх талаар харилцан ярилцлаа.
Дашрамд сонирхуулахад Манайд 1000 хүүхдээс нэг нь гудманд, 500 тутмын нэг халамжийн төвд, 13 тумаас нэг хүүхэд ажил хийж амьдардаг гэнэ. Микроавтобусны ихэнх кондуктор нь хүүхэд болсон ба тэд орилсоор байгаад хоолойны гажигтай, өвчтэй болох зэргээр хамгийн урт үргэлжлэх ирээдүй үе маань хохирч байгаа олон жишээг дурьдаж байв.