Дугаар хороогоо Дугар гэж нэрлэвэл ямар вэ?
Нийслэлийн өдөр тутмын аж амьдралыг мэдээлж байдаг манай сонин энэ дугаараасаа эхлэн нэгэн хэлэлцүүлгэ явуулж байгаа юм.

Засаг захиргааны томоохон нэгж болох Нийслэлийн хороог дугаарлах биш нэрлэдэг болвол ямар вэ?
“Нэртэй хүний зүстэй хүү” гэж монголчууд ярьдаг. Улаанбаатар хот бол манай орны эрхэм дээд нэр алдар бүхий газар билээ. Олон улсын бүх л яриа хэлцэлд Монгол гээд залгуулаад Улаанбаатар гэж бичдэг. Өөрөөр хэлвэл Улаанбаатарыг дэлхий даяараа Чингэсээс илүү мэддэг танил нэр бөлгөө. Манай хот улам өргөжин тэлж нийт хүн амын талаас илүү нь нүүн ирсэн. Цаашид “Үйлсийн сайхан Улаанбаатар”-таа амьдран суухыг мөрөөдөгчдийн тоо буурахгүй улам ихсэх нь тодорхой. Тэгэхээр бид одоо амьдран суугаа газар нутгаа юу гэж нэрлэж, хэрхэн бахархан дуудах нь сонин санагдаад байгаа юм л даа. Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны харьяат, улсын аварга тэр бөх… энэ тэр гээд цоллох гэхээр нэг л явж өгөхгүй байна. Хүмүүс аав ээжийнхээ нутгаар овоглож Увсынхан, Архангайнхан гэлцдэг болохоос ачир дээрээ урлаг соёл, төр нийгмийн нэртэй зүстэй эрхэмүүдийн дийлэнх нь хотод төрж өсөцгөөсөн байдаг.
Хот гэхээр хонины хот шиг ганцхан цул юм биш. Дотроо өөрийн гэсэн онцлог, түүх шашдиртай, бахархан дуулгах намтартай, ирээдүйд төлөвлөж төсөвлөсөн зорилго бүхий, төр захиргааны албан ёсны нэгж салбар юм. Хөдөөд 2000 хүрэхгүй хүн амтай сум дийлэнх нь байдаг бол нийслэлд 6000 мянгаас доош хүнтэй хороо гэж бараг үгүй. Нийт 132 хороог нэг сая жаран мянган хүндээ хуваагаад үзэхээр найман мянга гаран буюу дунд зэргийн гурван сумын хүн амтай тэнцүү нүсэр нэгжид нэр олдохгүй ноймерлоод сууж байна. Зарим тохиолдолд нөгөө ноймероо ч хэрэглэхгүй “ …дугаар хорооны иргэн Дугар” гээд нэр хаяггүй матаас сонин хэвлэлд их ирдэг байсан. Одоо иргэд дугаар хорооны Засаг дарга хэн гэдэг, хороогоо хэд дугаар гэдгийг, хорооны төв хаана байдгийг мэдэж амжаагүй тохиолдол бишгүй бий. Аливаа үйл явдал, гэмт хэрэг, гал усны аюул гарлаа гэхэд албан хэллэгээр тэдэн тоот хороон дээр энэ явдал болжээ гэж тэмдэглэдэг. Тэр нь хаана байдгийг мэрэгжлийн дагуу цөөн хэдэн хүн л гадарлах байх. Осолдохгүй Сонгинохайрхан гэхээр хотын баруун зах хавьцаа л гэж тоймлох төдий.
Шинээр аж ахуй эрхлэх, төрийн бус байгууллага байгуулахад хамгийн чухал нь түүндээ нэр өгөх явдал байдаг. Нөгөө нэр нь хаана ч давхцаагүй байхаас эхлээд нэрний эрэлд гардаг даа. Жижигхэн цайны газар, дэлгүүр хүртэл нэр устай байхад миний хороо цэргийн анги шиг дугаартай байхдаа яахав дээ. Хорих 0413-р анги гэж байгаа юм шиг. Нэгэнт хороог дугаарлаж байгаа юм чинь бас зэрэг зиндаа тэндээс үнэртдэг. Ухаан нь ямар хороо нэгдүгээр гурил шиг ноймертой, ямар нь болохоор адгийн 13 тоотод байдаг юм. Тэгж дугаарлах учиртай юм бол дүүргээ 1-9 дугаар дүүрэг гэж бас болох нь.
Социализмийн үед атрын САА-нууд байгуулагдаж дагаад засаг захиргааны нэгж үүсч байлаа. Тэр үед нэг нутаг тус бүр хоёр нэртэй цохиж явдагсан. Тухайлбал Төв аймгийн Сүмбэр сум, Октябрь САА гэх мэт. Хожим олны дунд Сүмбэр гэдэг нь бүдгэрч голдуу Октябрынхан гэж өнөө хүртэл хэлцдэг. Үүн шиг давхар нэртэй байг гэхэд дан ганц оносон нэр хороондоо олцгоовол ямар вэ?
“Октябрь”, “Залуучууд”,”Нөхөрлөл” гэх мэт үзэл сурталжсан, хэт гоё нэрнүүд одоо дэмий биздээ. Мөн орчин цагт моод болоод байгаа “Чингэс”-тэй нэрнүүд ч үнэмшил хоногшил муутай санагддаг. Ард түмний дунд хоногшсон хотын алдартай газрууд олон бий. Гандан, Амгалан, Дамбадаржаа гээд хүрээний хуучин нэрнээс гадна дунд үеийнхэн өгсөн “таван шар”, “бага тойрог”, “дэнжийн мянга”, “хүнсний нэг” гээд хөвөрч өгнө. Нэлээн сүүл үеийнх болохоор “Ардын Эрх”, “Тэди төв”, “Бөхийн өргөө” гэх мэт хүн сонсоод л баримжаагаа олчихдог олон нэр байна. Эдгээр нэрнүүдээс шилж сонгож байгаад хороогоо нэрлэчихмээр санагдах юм. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Дөчинмянгатын хороо…Танд ямар санагдаж байна.
Нэр өгч түмэн олноор нэршүүлэхэд бас их учиртай байдаг бололтой юм билээ. Одоо энэ том жижиг гудамжнууд бүгд хэн нэгний нэрэмжит байдаг гэсэн. Самбуугийн гудамж, Батмөнхийн гудамж ч гэх шиг. Харамсалтай нь Энхтайваны өргөн чөлөөнөөс бусдыг нь хүмүүс бараг мэддэггүй. “Бумцэнд”-ийн гудамжны яг голд явж байсан чинь дугуй хагараад…гэж ярьж байхыг сонсоогүй юм байна. За мэдээж ” 27 дугаар хороо өнгөрөөд хариугүй 29 ордогийн даваан дээр…” гээд яриад унавал энэ нөхөр жаахан мэдрэл муутай байхаа гэнэ биз дээ.
Хороо хоринг нэр устай болгохын цаад ач холбогдол нь нэгэн бүл хамт олон болгох, Улаанбаатарын нэр хүндийг өсгөхөд ихээхэн нэмэр болох болов уу гэж боддог. Орчин үеийн монголчууд суурин газар ирээд нутагшиж байна. Тэр нутгаа дагаад тэр гудамжаараа адилшиж, даяршиж өөрийн гэсэн өнгө төрхөө олох цаг болсон. Хотод амьдарч, үр хүүхдүүд нь хотод төрж өсөөд байхад одоо болтол идээшин дасахгүй “Муусайн хотынхон” гэж ярьдаг, нэг ч очдоггүй мөртлөө аймаг сумаа үнэн худлаа нь мэдэгдэхгүй магтдаг, түүгээр ч зогсохгүй адилхан хөдөөнөөс ирсэн байж нутгархдаг муухай явдлыг хороон захиргаа арилгаж чадна.
Бид авгайгаа төрөх дөхөхөөр нь Увсын Тэс явуулж хөхөө өвлийн хүйтэнд амаржуулчихаад буцаагаад аваад ирж чадахгүйгээс хойш эндээ сайхан төвхнөцгөөе гэж уриалмаар байна. Усыг нь ууж ёсыг нь дагаж яваа утаатай ч гэлээ Улаанбаатараараа бахархаж амьдармаар байна.
Та бүхэн энэ талаар манай “Нийслэл Таймс” сонины редакид санал бодлоо ирүүлнэ үү.