Долоон сар улаан сар болж байхад хаа байв
Өнгөрсөн сард нэгэн байгууллага Монголд үүсэн бий болсон ой болж ойн хүрээнд олон арга хэмжээ зохиогдож баяр нь ч нижгэр хийгдсэн.

Энэ бол Монголын улаан загалмай нийгэмлэг байгуулагдсаны түүхт 70 жил юм. Дэлхий нийтэд хүчээ авсан энэ байгууллагын Монгол дахь салбар байгааг олон нийт сая анзаарцгаав. Дээхнэ үед хөдөлмөрчдийг хүчээр элсүүлж тухайн үедээ хөөрхөн татвар авчихдаг байсан “Улаан загалмай” бол баян газар. Олны олноос цугларсан мөнгө, гадаадын хандив тусламж гээд дандаа орлого орж байдаг саалийн сүүтэй үнээ шиг газар л даа. Гарлаг нь гэвэл зуд болох үеэр малчдад илгэвч нэмнээ, өвс хадлангаар туслана. Бас өнчин хүүхдүүдэд хүмүүсийн хуучин хувцсыг үнэгүй аваад тарааж өгнө. Ээлжит сонгуул бүрээр хороо дүүргийн Засаг дарга нар иргэддээ өглөг түгээж МАХН-даа саналаа өгөөрэй гээд цохиж явдагийг харахаар улс төрийн байгууллага ч юм шиг.
Олон улсын энэ байгууллагын манай хувилбар танигдахын аргагүй монголжсон бөгөөд “улаан загалмай” гэхээсээ илүү улаан залаатай монголчууд морь мал уян, хурдан хурц адуу, ан ав л ярьцгаана.
Тэгэхээр дэлхийд улаан загалмай нийгэмлэг хэрхэн үүссэн түүх бас их сонин байдаг. 1859 онд Швейцарын иргэн Арни гэх нөхөр үүнийг санаачилжээ. Бүх л түүхэндээ төвийг сахиж байсан Европын энэ орны төрийн далбаа нь цагаан дээр улаан хэрээс буюу улаан загалмайн эмьблемтэй адил байгаа нь ийм учиртай. Өөрөөр хэлбэл Швейцарын далбаагаар улаан загалмайн таних тэмдэгийг хийсэн юм. Арни Дюном тэр жил Хойд Итали руу явж байтал [Наполеон-III-ын үед] замд нь багавтар байлдаан болж байхтай таарчээ. Франц Австри хоёр улсын цэргүүд хоорондоо байлдаад тулалдаан дуусахад хоёр тал хоёулаа шархдсан цэргүүдээ орхиод явчихсан байж. Тэнд нийт 9000 шархтан байсан бөгөөд нутгийн оршин суугчид хүртэл туслаагүйгээс болж ихэнх нь шархаа даалгүй нас барсан юм байна. Харин Арни нөхдийн хамт хэдэн өдрийн турш шархтнуудтай зууралдаж хожим энэ тухайгаа “Сольфиног дурсахуй” гэсэн нэртэй нийтлэл хэвлэлд бичжээ. Түүгээр зогсохгүй дэлхийн хаа ч ялгаагүй ийм явдал болоод байдаг. Тэр үед нь чухам яах ёстой талаар эргэцүүлэл өрнүүлсэн байна. Энэ үеэс эхлэн хоёр тал зодолдоход алинд ч ордоггүй гуравдагч этгээд бий болон зовлон, зүдгүүр, өвчин тулаан байлдаан дундуур явж бусдад тусалдаг сайн дурын нийгэмлэг үүссэн байна. Дорхоноо Европын улсуудад түгэн улам хүчээ авсаар 1949 он гэхэд Женевийн конвенцид тусгалаа олон албан ёсны дэлхий нийтийн байгууллага болсон түүхтэй. Швейцар улсын туг нь христийн загалмайтай адилхан харагдаад байхаар нь лалын орнууд дургүйцэж улаан хавирган сар хэлбэрийн эмьблем болгон өөрчилсөн бол мөн л өөр шашинтай жүүдүүд өөрийнхөө төрийн далбаанд байдаг зургаан таван хошуут тэмдэглэгээг хэрэглэсэн аж. Түүнээс биш энэ гурван өөр тэмдэглэгээнүүд бүгд нэгэн захиргаан дор адилхан үйл ажиллагаа явуулдаг.
Дэлхийн улаан загалмай бол татвар хандив дээр бялхаж байдаг баян газар. Зөвхөн 2002 онд гэхэд л гоц гойд юу ч болоогүй байхад 821,7 сая швейцар франк цацсан байдаг. Голдуу Африк, Азийн хөгжиж буй орон руу ихэнх тусламж гулгаж байгаа. Мэдээж манайханд чамгүй хишиг ирдэг бизээ. Дэлхийн хоёр дайнд Швейцар чухам энэ нийгэмлэгийнхээ ачаар дайнд оролгүй төвийг сахин үлдсэн бөгөөд дайны үед жинхэнэ хийх ёстой ажлаа хийсэн байдаг. Харамсалтай нь фашист Герман, коммунист Орос хоёр тулалдаан дундуур гүйж яваа нэмэх тэмдэгтэй хүмүүсийг давхар буудчихдаг байсан. Мөн улаан загалмайн нэрээр тагнуулаа шургалуулан нэр хүндийг нь унагаж итгэл алдруулж байжээ.
Орчин үеийн улаан загалмай хэд хэдэн үндсэн зарчимтай байдаг юм байна. Үүнд: айхгүй байх, төвийг сахих, хүмүүнлэг байх, хараат бус байх,зорилго нэгтэй байх, сайн дурын үндсэн дээр ажиллах, универсаль байх гэсэн долоон зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
Одоо тэгвэл Монголд хэзээ үүссэн бэ? 1939 оны Халх голын байлдааны үеэр “Монголын улаан хэрээстийн эвлэл” гэдэг нэрээр анх байгуулагдаж тухайн үедээ Япон Монгол Орос гэж ялгалгүй шархдсан цэрэг дайчдад тусалсаар үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Сайн дурын энэ байгууллагад хамрагсадын тоо социализмийн үеэс хамаагүй буурсан. Гэлээ гээд одоо зуу гаран мянган татвар төлөгч гишүүнтэй, мянга орчим салбар нэгжтэй гэхээр манай орны хувьд эрх бариагч нам ч атаархмаар хүчирхэг байгууллага юм.[Цусны донороо өгөгч болон, идэвхтэн гишүүдтэйгээ нийлээд МУЗН-ийн дансанд 300 гаран мянган хүн хамрагддаг]
Цэрэг эрийг мянган жил тэжээж нэг өдөр хэрэглэнэ гэгчээр МУЗН оршин тогтносон далан жилийн түүхэндээ ганц хийх байсан ажилдаа хөдөлж өгөөгүй. 1939 оноос хойш өнгөрсөн долоон сарын нэгэн шиг онц байдал тогтсон цус урсгасан явдал болоогүй байх. Чухам ийм үед л тэр олон гишүүд дэмжигчид ханцуйдаа улаан хэрээс бүхий тэмдэгээ зүүн шархдсан, зодуулсан иргэд цагдаа нарыг ялгахгүй зөөн туслах үүрэгтэй байсан. Тэр үед энэ байгууллага Женевийн конвенцээр хүлээн үүргээ хөсөрдүүлж, нэгдүгээрт айж, хоёрдугаарт төвийг сахиагүй, ямар нэгэн улстөрийн намаас хараат гэдгээ илэрхийлж,за ер нь бүх л заалтынхаа эсрэг байр суурь баримталжээ. Ядаж үймээн өнгөрсний дараа хорих газруудаар орж ядарсан хүмүүст шархны лент ч болтугай тараагаад өгчиж болох л байсан. Дэлхийн II дайны үеэр фашистийн хорих лагеруудаар улаан загалмайнхан орж байгаа тухай гардаг ном кино зөндөө бий. Тэрэнд гардаг шиг гал цогтой хүмүүнлэг үйлсийн төлөө зүтгэдэг хүмүүсээр бүрдсэн газар бол МУЗН л байх ёстой байлаа. Тайван цагт татварын мөнгөө иргэдээсээ авч чаддаг байж яг хэрэг болохоор булчихсан юм. Ийм хуншгүй нөхдүүдэд цаашид итгэх итгэл тэр өдрөөр алдарсан гэж хүмүүс өнөөдөр сөхөж гаргаж ирж байна. Тухайн үедээ эднийг ихэнх хүмүүс таг мартсан байсан бөгөөд саяхан болж өнгөрсөн далан жилийн ойг нь хараад нээрэн ийм байгууллага байдаг билүү хэмээн санацгаасан юм. Ер нь манайд хуучин тогтолцооноос хойш салхи савир ороогүй, үүрэг чигээ мушгин гуйвуулсан, тэгсэн атлаа гадаад ертөнцөд хандахаараа нөгөө л ардчиллын нэр барьж бадар хийж явдаг олон газар бий. Ялангуяа хүний эрхийн чиглэлийн олон байгууллага байдаг бөгөөд хийдэг ажил нь гадаадынхныг хуурч төсөл олж өөрсдийгөө тэжээдэг. Тэдний ихэнх нь өнгөрсөн жилийн долоон сарын үймээний үеэр тар нь танигдаж булайгаа чирсэндээ. Хүний эрх, хүмүүнлэг, ядуурлын эсрэг, төрөл бүрийн даатгал гэх мэт сэдэв нь тайван цагт сул мөнгө орж ирээд сайхан алба мэт боловч эрт орой нэгэн цагт нэхэл хатуутай хариу хүсдэг осолтой.
Одоо дахиад үймээн самуун болно гэж муу ёрлолтой биш. Тэгэхээр хэрэг болдоггүй энэ МУЗН гэдэг байгууллагыг татан буулгаж оронд нь Женевийн зарчмаараа явдаг жинхэнэ улаан загалмайтай болмоор байна.Энэ нь орчин цагийн Монгол улсын гадаад нэр хүндтэй холбоотой асуудал юм. Дэлхий Монголд ач холбогдол өгөөд гараа сунгаад байхад хэдэн гарууд өмнөөс нь эсрэг юм хийгээд хорлоод байвал ямар ч байгууллага нүүр буруулна биздээ.

Анхаа