Оюутан байхад нэгэн ер бусын үзэсгэлэнтэй охин манай сургуульд сурдаг байлаа. Сийлбэр шиг хөөрхөн хамартай, тунгалаг сайхан нүд нь нимгэн давхраатай, гэрэл цацарсан царайг нь харсан бүхний сэтгэл сэргэм, энхрийхэн цэвэрхэн үнэхээрийн бишрэм үлгэрийн дагина шиг охин байсан. Дэргэдүүр алхаад өнгөрөхөд үзэсгэлэн гоог нь алмайран гайхсан эрэгтэй эмэгтэй хүмүүс нүд салгалгүй ширтэж зовоодог болохоор хүнтэй харц тулгарахгүй гэсэндээ юмуу, дэндүү их үзэсгэлэнгээсээ ичингүйрэн залхсандаа юмуу голдуу харцаа бууруулж хөнгөн зөөлөн алхаагаа хурдасган өнгөрдөг, эгэл даруу энэ зан нь тэр охины гоо зүсийг улам чимээд манай сургуульд хүндэлж дурлаагүй хүн үгүй болсон доо. Нэг удаа би хичээл тараад явахаар сургуулийн хаалга түлхэх гэтэл цаанаас хаалга онгойж гаднаас тусаж буй нарны гэрэлд орж ирж байгаа хүний дүрс үзэгдсэн нь мөнөөх үлгэрийн дагина байлаа... Хөвсгөр задгай үснийх нь ширхэг бүрийн завсраар нарны гэрэл сацран туяарч ... ээ бурхан минь ... усан болор тунгалаг нүд, уран гоо хос хөмсөг, ариухан царайд нь тодорсон зүрх нэвтлэм инээмсэглэл, даруухан атлаа эрхэмсэг зөөлөн энэ бүх төгс төгөлдөр төрх нь найрагч шүлэгч нарын хэдэн зуунаар бишрэн дуулдаг нарны садан охин тэнгэр дүрээрээ зогсож байна уу гэлтэй.
Азаар би эмэгтэй юм даа, бас шулуун юм даа. Тэр үед би гэдэг хүн анхны хайрандаа сохроод, дээрээс нь хүнийг нүглийн нүдээр харж мэдэхгүй гэмгүй ариухан амьтан явлаа шүү дээ, хэхэ. Гол учир нь зураг зурах хоббигоороо төгс гоо үзэсгэлэнг эрэлхийлсэн уран бүтээлчийн эрэл хайгуул байсанд оршино ой
2008.01.27