Хулан бид хоёр
... Олон жилийн өмнө энэ явдал болсон билээ. Намайг Дэлгэр гэдэг. Тэр үед би Украйнд уул уурхайн их сургуульд сурдаг байсан юм. Тэр жил 1974 оны зун би оюутныхаа зуны амралтаараа Улаанбаатарт ирсэн байлаа. Тэгэхэд би үнэндээ юу ч хийдэггүй байв. Хаяа ном уншина. Телевиз харж хэвтэнэ, ерөнхийдөө ихэвчлэн унтана. Заримдаа би хийх ажилгүй дэмий алхана.
... Олон жилийн өмнө энэ явдал болсон билээ. Намайг Дэлгэр гэдэг. Тэр үед би Украйнд уул уурхайн их сургуульд сурдаг байсан юм. Тэр жил 1974 оны зун би оюутныхаа зуны амралтаараа Улаанбаатарт ирсэн байлаа. Тэгэхэд би үнэндээ юу ч хийдэггүй байв. Хаяа ном уншина. Телевиз харж хэвтэнэ, ерөнхийдөө ихэвчлэн унтана. Заримдаа би хийх ажилгүй дэмий алхана. Хаана хамаагүй, шөнө дүл болтол тэнүүчлэнэ. 7 - р сарын эхний долоо хоногийн тэр нэгэн сайхан орой, би хотын төв гудамж "Энхтайван"- ны өргөн чөлөөгөөр алхаж гарав. Нам гүм, нам гүмхэн тийм нэг хачин сайхан орой байсан санагдана. Хаа нэгтэйгээс авто машины хурц шар гэрэл гэнэт цацран гарч ирээд, төдий удалгүй бүдэгхэн цайвар цагаан гудамжны гэрэлд ойгоод, солонго татуулан хоосон харанхуй агаарт шингэн алга болно. Замын хоёр талаар ойр ойрхон хоёр эгнээ тарьж ургуулсан өндөр өндөр хуш, улиас моднууд байх бөгөөд бас явган хүний цардмал зам, түүний захыг нь эмжин жижигхэн сөөг бут моднуудыг их л шигүү тарьсан ажээ. Би Улсын их дэлгүүрийн урдуур өнгөрч Төв шуудан чиглэн алхав. Гэрэл муутай боловч гоё модот өргөн гудамж дуусаад, миний зүүн гар талд төв шуудангийн том шар барилга үлдэв. Би зам хөндлөн гарч, Сүхбаатарын талбайн урд талд байдаг цэцэрлэгт хүрээлэн рүү эргэж оров. Миний хүүхэд ахуй насны минь дотно танил дүр зураг, сэтгэл татам уянгалаг сайхан төсөөлөл тэрхэн зуур надад төрлөө. Тэгээд би улирч одсон гэгээн сайхан дурсамжаа санагалзан, өөрийн эрх үгүй санаа алдан түр зогсов. Би цэцэрлэгт талбайг урдаас нь хойшоогоо нэвт өнгөрч, Сүхбаатарын талбай руу ордог хуучин цагийн хийцтэй, бат бөх чулуун хаалганы хажууд ирлээ. Хаалганы хажууд хоёр залуу бүсгүй зогсож байлаа. Тэдний нэг арай ахмад болов уу?... гэмээр нарийхан туранхай биетэй цагаан царайтай тэр бүсгүй царайлаг сайхан бүсгүй байлаа. Би тэдэнтэй мэндлэв. Зөрүүд гэмээр ширүүн төрхтэй тэр бүсгүй надад бараг анхаарал хандуулсангүй. Харин нөгөө нэг нь 20 орчим насны бүсгүй байсан бөгөөд, нарийхан туранхай, том алаг нүдтэй тунчиг их царайлаг бүсгүй байлаа. Тэрээр намайг гайхан харж, ямар нэг юм амандаа шивнэн хэлэв. Тэгээд тэр надаас харцаа буруулан буруу тийшээ харж зогсов. Тэр бүсгүй дээшээгээ тэнгэр өөдөөгөөн харан зогсох ажээ. Тэрхэн агшинд би биеэ барин сандарч эхлэв. ... Би бага зэрэг зориг ороод ... "Намайг уучлаарай" гээд "Уг нь би энд Сүхбаатарын талбайд нэг найзтайгаа уулзах гэж ирсэн юм л даа. ... Одоо цаг хэд болж байгаа бол? " хэмээн би ямар ч гэмгүй нэгэн билээ гэх аялгаар, тэднийг аргадаж учирлаж тайлбарлан хэлэх аядав. " Залуу минь цаг. .. тэр байна " гээд гудамжны гэрлийн шонд өлгөсөн том шар цагийг заагаад " Сүхбаатарын талбай бол энэ" хэмээн арай ахмад насны ширүүн төрхтэй тэр бүсгүй надад хандан хүйтэн хөндий аялгаар хэллээ. Би бүсгүй хүний ер бусын сайхан тэр өнгө аясыг мэддэг хэдий ч ингэтэл чочирдон сандарч байгаагүй билээ. Чухам Ямар хэргийн учраас би тэр бүсгүйчүүдийн хажууд ирээд, зовлон тоочин зогсох учрыг би өөрөө ч үл мэднэ. ...
Ш. Чимэддорж. 1954.
"ЗЭРЭГЛЭЭ" 2010.
280 см х 170 см.
Ган / цинк.