Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөх “Ерөнхийлөгчийн сонгууль”
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, хойно...гэж цаг хугацааг зааглаж заазалдаг болчихлоо. Гэтэл түүний наана нэг “хөөрхөн” Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байна. Энэ бол гурав хоногийн дараа буюу сарын 24-нд товлогдсон МҮОХ-ны 7 дугаар чуулган.
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, хойно...гэж цаг хугацааг зааглаж заазалдаг болчихлоо. Гэтэл түүний наана нэг “хөөрхөн” Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байна. Энэ бол гурав хоногийн дараа буюу сарын 24-нд товлогдсон МҮОХ-ны 7 дугаар чуулган. Чуулганаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгоно. Ерөнхийлөгчийг нууц санал хураалтаар сонгодог бөгөөд голдуу улстөрчид, ядаж л олны танил хүмүүс өрсөлддөг. Нэгэнт сонгогдоод авсан ерөнхийлөгч нь хэдэн жил ч энэ албыг хашиж болдогоороо “том” Ерөнхийлөгчийн сонгуулиас ялгаатай. Түүхийг нь харвал МҮОХ-ны хамгийн анхны Ерөнхийлөгч Э.Дарьсүрэн 5 сарын хугацаатай энэ албыг хашаад өөр ажилд шилжиж байсан бол хамгийн отгон Ерөнхийлөгч Д.Загдсүрэн 16 дахь жилдээ зүтгэж яваа харагдана. Одоо ч тэрбээр дахин өрсөлдөж буй.
За тэгээд сонгууль л болсон хойно өрсөлдөөнтэй, “хөөрхөн” булхайтай, хөрөнгө чадамжтай хүн л өрсөлддөг босго, шаттай, цаашилбал АН-ын даргын саяхны сонгуулийн адил “хайрцаглана”, “санал хуваана” гээд элдэв муу арга ихтэй байдаг санж.
Энэ удаагийн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд долоон ерөнхийлөгч өрсөлдөнө гээд бод доо. Я.Батсуурь Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч, Ц.Бат-Энх Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ч.Бат-Эрдэнэ-Даамны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Д.Загдсүрэн Хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч, Ч.Зоригтбаатар Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Э.Мөнх-Очир Буудлага спортын холбооны ерөнхийлөгч, Л.Халтар Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч.
Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгч рүү. Спортын Холбооны ерөнхийлөгчөөс Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч рүү ийнхүү шуурахын цаана нүдэнд их хэмжээний ногоон валют эргэлдэх дүр зураг хамгийн эхний эрх ашиг нь болж харагдана. Тийм биш аваас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Голомт” банкны ерөнхийлөгч Д.Баясгалан нар өрсөлдөх үү. Тэдэнтэй мөн л Д.Загдсүрэн өрсөлдөөд ялж байв. Аргагүй л “босоо аварга” гэдэг шиг лут давсан байгаа биз.
Өөрөөр хэлбэл, сонгуульд нь саналаа өгдөг МҮОХ-ны 167 гишүүнийг яаж өөртөө санал өгүүлэх арга мэхэд дэндүү сурцтай. Дээр нь сонгууль л юм болохоор хөндлөнгийн комисстой, түүнийг нь “Монголын үндэсний бөхийн холбооны” гэдэг нь овог нь шахам болчихоод байгаа Р.Нямдорж, мөн Тамирчдын нөхөн сэргээх сувилал ХХК-ийн “луйварт” холбогдож хөтлөлцөөд шоронд орох шахсан Б.Наранцэцэг нар ахалж “хөндлөнгөөс хянана” гэхээр бүр ч хошин шог болж хувирч байгаа юм. Яаж ч шүүхдээд, хэчнээн ч олуулаа дайтаад “Ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр тогтож үлдэж чаддаг Р.Нямдорж тэргүүн өдий олон жил хөтөлгөө морь шиг хамтдаа зүтгэсэн Д.Загдсүрэнгээ тавиад туучихгүй байх мэхийг заах юм даг уу даа.
Тэгвэл Д.Загдсүрэн Р.Нямдоржоосоо гадна юунд тэгтлээ итгэлтэй байна вэ гэдэг нь ёстой л өнөөх “хайрцаглах мэх” буюу “хар тактиктай” нь холбоотой болж таарч байна.
Юуны өмнө өрсөлдөгчдийг нь шинжье. Яагаад ч юм бэ өнөө жил гэнэт л МҮОХ-ны ерөнхийлөгч болохоор долоон хүн нэр дэвшжээ. Унасан ч ашигтай байх тохироо буюу ялагдаж байгаа мэт ялагдал тэднийг хүлээж байж ч мэдэх юм. Тодруулбал, Ч.Зоригтбаатар Л.Халтар нарыг Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр өөртэйгээ өрсөлдүүлж санал хувааж, тэр хоёрт саналаа өгсөн тав, арав ч байг, тавь зуу ч байг санал нь Д.Загдсүрэн рүү “урсах” учиртай юмсанж. Спортын төрөлжсөн дунд сургуулийн захирал Ч.Зоригтбаатар л гэхэд хүү нь хүртэл МҮОХ гэдэг их айлын тогооноос хооллож яваагийн хувьд Д.Загдсүрэнд буян хийнэ үү гэхээс нүгэл үйлдэх учиргүй юмсанж. Харин Ц.Бат-Энхийг өөрт нь саналаа “урсгаваас” ерөнхий нарийн бичгийн дарга болгох санал тавьсан гэлцэж байна. МҮОХ-ны “генсек” гэдэг зүгээр ч нэг “гал тогооны ажил” биш гэдэг нь хэнд ч тодорхой. Долларын зуурмагийг бэлтгэх, дозыг тааруулах энэ “албан тушаал” хэнд үл таалагдана гэж?
Тойргийн гадна МҮОХ-ны үйл ажиллагааг 13 жилийн турш шүүмжилсэн, үр дүнд нь өрсөлдөгч Д.Загдсүрэндээ 3 жилээр хорих, 2 жилийн хугацаатай албан тушаал хаших эрхээ хасуулах ял “бэлэглэсэн” Даамны холбооны Ч.Бат-Эрдэнэ, “эвгүй хэрэгт” орооцолдоод байгаа Я.Батсуурь, Буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир үлдэж байна.
Я.Батсуурийн тухайд яагаад чимээгүй өнгөрөв гэхээр түүний энэ сонгуульд оролцох болсон, Д.Загдсүрэнг ялуулах шалтгаан тэргүүтэн тун онцгүй, таагүй юм л даа. Улс төрд бол “гав тайлуулах” тактик гэлцдэг ялаас мултрах, аргалуулах чигийнх болохоор тодорхой дурьдах нь илүүц төдийгүй хууль зөрчсөн хэрэг болох биз. Даамны холбооны Ч.Бат-Эрдэний тухайд Д.Загдсүрэнгийн далан булчирхайг тоочиж нэг ч гэсэн хүнд сэнхрүүлэх “романтик” зорилгоос хэтрээгүй болов уу.
Эцэст нь Э.Мөнх-Очир түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болж таарч байна. Д.Загдсүрэнг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч явахад эдүүгээ түүний дэд ерөнхийлөгч Э.Мөнх-Очир “тэвэг өшиглөдөг” насан дээрээ явсан. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг шиг “өрвөлзүүр” дэд ерөнхийлөгч нь өмнүүр нь хөндөлсөн өрсөлдөж буйд Д.Загдсүрэнтэн тун дургүй байгаа нь ойлгомжтой. “Нэгийг дарж болсон юм чинь хоёрыг дарж болох байлгүй” гэснийг нь ойр хавиас гарсан салхи олны дунд шуурга болгож буйгаас харагдана. Тэр нь хэн ч чамлахааргүй хүчирхэг өрсөлдөгч “Голомт” банкаар овоглосон Д.Баясгалан байж таарах нь.
МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох, санал өгөх эрхтэй 167 гишүүн, Л.Халтар, Ч.Зоригтбаатар, Ц.Бат-Энх нартайгаа цуг Д.Загдсүрэнгийн халаасанд орсон харагдана. Гурав хоногийн дараа болох уг сонгууль гурван нэр дэвшигч дөрөв дэх буюу Д.Загдсүрэндээ саналаа өргөн барьж 4:1 харьцаатай өрсөлдөөн болж таарах нь. Яг ийм сонгууль саяхан улс төр гэдгийн чинь үеэр айхавтар тод харагдаж, хамгийн сүүлд нэг намын дотор хэрхэн “хайрцаглаж” болдгийг, эцэстээ “хайрцаглагч” нь байгууллагаа “авсалж” авдагийг хангалттай харж бараг сэжиглэхээр боллоо шүү дээ.
Ийнхүү спортынхныг хагалан бутаргаж улс орон төдийгүй Олон улсын олимпын хороонд хүртэл монголчууд “эвгүй” нэр зүүх дээр нь тулгадаг хоёр ерөнхийлөгчийн “хор” 20 жил үргэлжиллээ. Хууль зөрчсөн гэм зэм нь илрээд ирэхийн цагт хэвлэлийн бага хурал зарлаж, инээж суугаад худал тайлбар хэлдэг нь гэм биш зан болж. Азаар үндэсний бөх маань гадаад руу хальж нэр нүүр баастаад байхгүй, тогоон дотроо юм даа. Харин Үндэсний маань олимпын хорооноос хор гарахад хүссэн хүсээгүй дэлхийн сонорт хүрдгийг бодож зөв сонголт хийгээсэй дээ.