Төмөр зовоодог дасгал
Унжсан гэдэс шомбойсон мөөмнөөсөө ой гутаж олон жил явав. Ааа култуурээр хичээлэлдэг баатар болж хэдэн жил болов.
Тэхдээ эдгээр дасгалыг байнгын давтамжтай, үл шантрах чин зоригтой, шантралгүй хийхийн болуул шүдний зуулт, хоолойны залгилт, гэдэсний урагшаа бөөрөнхий хэлбэр, ширээ ам 2-ын дундах зайг тодорхойлох орон зайн мэдрэмж, тухайн зайнд хэрхэн пиав ширээнээс амруу явуулах хурдны тооцоолол, гарны хоёр толгойт булчин гээд олон зүйлд нөлөөлдөг болох нь миний амьдарлын нөр их туршлагаас харагдаж байна. мөн дам нөлөө үзүүлдэг зүйлс нь гэхээр жоодгойд ямар хурдаар шээхэв, шээлтийг ямар хэмжээнд барьж тэвчиж гаргаж байвал пиавтайгаа удаан суухав гээд олон зүйлд нөлөө үзүүлдэг гэдгийг ч мэдэж байна.
Зиа хоёр дох өдөр булраа гэж хачин өвчний оноштойгоор култуурны газарлуу явжаасэн утас дуугарч байна. "Хаачихнуу?" гээл хүн асууж байхын "Аа өөрийгөө төмрөөр зовоодиймуу гээл явжээн" гэсэн. Энэ нь садист утгаар бишшүү дээ. Яс юман дээр төмөр намайг зовоодог биш төмрүүд надаас зовдог байхаа. нэг л их гүзээ унжуулсан шомбогор мөөмтэй эрэгтэй хүн ороол өөрснийг нь өргөөд унахаар "хичнээн бакь булчинтай улс өргөдгөв, тэхэд биднийг ийм балиар амьтан өргөх гэж, энэ өөрөөсөө зовдогүйн байхдаа" гээл хангир жингэр гэж хоорондоо харшилдаад хүн байсан бол нүүр нь улайцан ичиж зовж үхдэг байхаа гэж боддийн би.Тэхдэээ би ч бас яаж дутхуу гэсэн шиг нүүр амаа янзүр болгодгыг нь бол сурцан шүү. Юу ч өргөсөн эрүүгээ урагшлуулаад, нүүрээ ярзайлгааад, хүчтэй үлээж байх хэрэгтэй. Энэ нь олон жил төмөр өргөсөн хүн шиг сүртэй харагдуулдын. Би энийг харин дор нь сурсан даа. Удаан ингэвэл хамаг нүүрний арь сулрахын шиг байлэээ. Тэхдээ биеийн гоо сайхан байхад нүүрний гоо сайхнаараа элэнцэгээ хийхэв дээ. аа бас толинд очоод өөрийнхөө биеийг бас хараад сурцан булчин байгаам шиг барьж бариал аан. Сүртэй шүү дээ. зиа өнөөдөр сүүлийн төмөр зовоох өдөр тэрүүндээ явий даа. Санхүү ингээд дуусжаагаан.
Энэ хичээлийн дүгнэлт нь Гаампаа хүртэл явжаахад хэн ч явж болдог сайхан гаүзар байлэээ шүү. хөдөлгөөн эрүүл мэнд. Эрүүл мэнддээ оруулж байгаа хөрөнгө оруулалт. Эрүүл яваад нүгэлт хорвоогын зовлонг бүүр их үзээд дэмий ч юмуу дооо.
Г
ineed
xaxax
Eny
SAIHAN INEEH SAIHAN YUM OO
Blackpolo