Боловсрол, соёл, шинжлэхухаан, спортын сайдыг сая ажлаас  нь “хусаад”хаячихлаа. Шулуухандаа бол Монгол Улсын бодлогын том яаманд жижигдсэн сайдад хариуцлага тооцсон хэрэг. Ер нь хариуцлагыг улстөржиж юм уу, намын үзэл бодлоор ялгаварлахгүйгээр анх Миеэгомбын Энхболд  Засгийн  тэргүүн  байхдаа кабинетынхаа дөрвөн сайдыг огцруулан  тооцож байсан жишиг цагаан дээр  хараар  бичигдэн үлдэж. Дараа  нь Санжийн Баяр Ерөнхий сайд байхдаа албан  өрөөндөө  архидан согтуурч, бие  биедээ  хүйтэн зэвсэг хэрэглэн зодолдсон Батлан  хамгаалах яамны дэд  сайд, зарим  нэг  генералд арга  хэмжээ авч  албан  тушаалаас нь зайлуулж  байлаа. Тэгвэл энэ удаагийнх МАН-ын хувьд Засгийн газрын танхимын гишүүнээсээ нэгийг сугалж, маш шуурхай шийдэн  “онхолдуулсан” гурав дахьтохиолдол болж  байна. 

Зарчмаараа ярих юм бол хариуцлагыг бодитойгоор тооцсон зөв эхлэл.Ж.Эрдэнэбатыг хэт зөөлөн, аядуу нөхөр хэмээн тодорхойлдог  нь эндүүрэл байж. Олон долоон юм  ярихаасаа  илүү хийж бүтээхийг эрхэмлэсэн, ажил  хэрэгч прагматик  Ерөнхий сайд гэдгээ нотолж  байгаа  шигээ шаардлагатай бол зарчмын асуудалд хэнээс ч хатуу байр  суурьтай  байж чаддаг болохоо тэр  энэ  удаа харууллаа.Монгол Улсад хариуцлагын  талаарх ойлголт ардчиллаас хойш үгүй болоод удсан. Энэ талаар ярихын ч эцэсгүй болчихсон доо. Хариуцлага, зарчимгүй  нийгэм  тэр  чигээрээ зэрлэгшин ямар  ч ёс  суртахуунгүй  болдгийг  бид  харсаар ирлээ. Монголчуудын  хамгийн  ихээр үгүйлж,  хүсэн хүлээж,  бас  шаардаж  байдаг  зүйл  бол  нийгмийн  аль ч салбарт  алдагдсан  хариуцлагын  асуудал  биш  гэж үү. Хариуцлагыг  шат шатанд тооцоочээ  хэмээн  хэчнээн бухимдан хашгирч ирэв дээ бид. Тэр тусмаа төр, засгийн өндөр албан  тушаалтнуудын хариуцлага  хэзээ  ч хүлээдэггүй хариуцлагагүй  байдлаас болж  Монгол УЛС  ямар   их  хохирч байдаг  болсон билээ. Үнэхээр  том  гачлан, гаслан, бухимдал  энэ  байлаа биш  үү. 

Тэгвэл Боловсролын сайдаа  огцруулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыншийдвэр ийм  зарчимгүй  тогтолцоог  цаашид  тэвчихгүй, алдаа  гаргасан, ажлаа  хийж  чадахгүй байгаа  бол  хэнбугайд  ч хариуцлага тооцох болно гэдгийг  зах  замбараагаа  алдсан занхгар “гаруудад” сануулсан тод  сануулга боллоо.

Зөв өө, зөв! Цаашид ч  үргэлжлүүлэн тооцох  хэрэгтэй. 

Эрхээ эдлэхийн дээдээр эдэлдэг  атлаа үүргээ биелүүлж чаддаггүй, чадваргүй “чул”амьтад  байх  газраа  л  байг.  Тэднээс эерэг  зүйл  хүлээгээд  огт нэмэргүй. Ж.Батсуурь  гэдэг  нөхрийг  тавлаж, унасан дээр  нь  нэрмэн өшиглөж байгаа  ч  юм  биш. Харин нийгэмд  сайн  жишиг  тогтоохоор зоригтой тавьж  буй эхлэлийг  нулимж, гишгэж  дэвслээд  хаячихдаг  өөдгүй  нялцгар  араншин бидэнд  огт  хэрэггүй  гэдгийг  сануулах  гэсэн юм. Түүнд  хариуцлага тооцсонтой  холбоотойгоор зарим  нэгэн  мөн  чихээр улцганаж  байгааг  бүгд харж  байна. 

“Угаасаа  л  системээрээ ялзарчихсан яам байсан”. “Түүн  шиг  номхон, зөөлөн хүн  үгүй”  энэ тэр  гээд  Ж.Батсуурьт  баахан  худлаа  хайр  зарлаж, дүр үзүүлсэн  эрхмүүд  энд  тэндгүй  гонгинохын  хэрэг  юун.

Ялзарсан яамыг цэвэрлэж, эрүүлжүүлж, өөд  татах  босгох  гэж  л сайдаар томилогддог  хэрэг  биш  юм  байна л даа. Сайд  нь номхон, томоотой, дорой нэгэн бол салбарын  ажил  энэ  тэр  ямар  байх  хамаагүй  хэрэг  гэж ойлгогдох. 

Монгол Улсад  боловсролын салбар бол хөлөө ачаад суусан хэнэггүй ямар ч сайдыг ганхуулахаар, нурахад бэлэн болсон хамгийн  хариуцлагагүй салбар.  

Ж.Батсуурь сайдын хувьд энэ бүхний ганц буруутан биш. Гэхдээ үүнийг засаж зангидах хугацаа, эрх мэдэл түүнд хангалттай байсан. Нам дотроо бүлгүүдийн ташаал, сонирхол гажиж хуссан байлаа ч сайн ажиллаж байсан юм гэж өмөөрөх үг, хэлчих жишээ үнэндээ харагдахгүй байна.
  
Нэг муу шалгалтын асуулт задарсны төлөө “хусчлаа” гэж өмөөрөх хүн байгаа л даа. Ардчилалаар жишээлэх  дуртай хөгжсөн орнуудад чухал газар соёлгүй найтаасныхаа төлөө огцроё гээд өөрсдөө гуйдаг сайдууд  байна. Сайд бол чадвартай, мэдлэгтэй хүний хүчээ шавхан ажилладаг төрийн том үүрэг, нэр төрийн ажил болохоос манайх шиг дуртай нь наймаалцаж аваад байдаг отго жинс биш гэдгийг тэд харуулж байгаа юм. 

Зөвхөн салбарын сайдыг огцруулснаар асуудлыг цэгцэлж  байгаа юм биш, яамныхаа  ажлаас илүү эрх мэдлийн төлөө ухаан тавьчихаад байгаа  нөхдүүд бас хариуцлага  үүрэх  учиртай. Салбарынх  нь  ажил  урагшлахаа байчихаад байхад  бодлогыг зангидаж  чадахгүй, аппаратын ажилтнууддаа гологдоод сууж байгаа Төрийн  нарийн  бичгийн  дарга Б.Баярсайхан  ч  гэсэн  хариуцлага хүлээх  ёс  суртахуунтай  байх  учиртай. Боловсролын яамны  “боловсроогүй” нөхдүүдэд  энэ  бүхэн  хамаарах  ёстой.
 
“...Хариуцлага тооцох маш энгийн ба зарчмаа баривал ямар ч улстөржилт хэрэггүй гэдгийг МАН сайхан харуулаад өглөө. Ард нь намын намнаа байсан л гэж шуугиж байна. Тэр хамаагүй, ард минь, ах минь, авран хамгаалагч минь байна. Огцортлоо хаа ч юм бэ гэж хуурай агсамнадаг сайд, түшмэд  нар ядаж цөөрөг” хэмээн П.Баяргэдэг хүнийголыг  нь олж  бичсэн яг  үнэн билээ.

Хариуцлага тооцох  хамгийн  энгийн  атлаа нийгэмд  үгүйлэгдсэн, ус  агаар  мэт хэрэгтэй чухал зарчим  үйлчилж  байхадхарин  яагаад  эсрэгээр мушгин туйлшраад  байна вэ? Монгол  хүн  бүр  ХАРИУЦЛАГА ТООЦДОГ  механизмтай болохыг, тийм зоригтой  байхыг  үе  үеийн төр, засгаасаа  шаардсаар  ирсэн биш үү. Ж.Эрдэнэбат  үүнийг  эхлүүллээ. Бид сайн  юмыг  сайн гэж  харин  зоригтой үнэлэх,  түүнийгээ  хэлчих  зоригоор дутдаг  юм  байна.

Эцсийн  эцэст  Ж.Батсуурь  гэдэг  хүнд  бус  Боловсролын  сайдад  хариуцлага тооцлоо  гэдгийг ойлгох  хэрэгтэй юм.

Харин  ч Ж.Эрдэнэбатын ийм  эрүүл,  зоримог  шийдвэр, алхамд  талархая. Эл шийдвэр Монголын  өнөөгийн нийгэмд, тэр  тусмаа  төрийн  өндөр  албан тушаалтнуудад улс төрийн соёл, зөв ёс  суртахуун  төлөвшүүлэхэд  маш том түлхэц болсон  буй за.

Засгийн  газрын Хэрэг  эрхлэх газрын  дарга  Ж.Мөнхбат ч “Зөвхөн Боловсролын яам гэлтгүй  бусад яам, аймгийн Засаг дарга нар, төрийн  өмчит үйлдвэрийн газруудад  шалгалт  хийж  эхэлсэн. Хариуцлагын асуудал  цаашид  үргэлжилнэ. Төр өөрөө  хариуцлагатай  байж төр  шиг  төр оршино  ” хэмээн  зоримог мэдэгдэж  байна  билээ. 

Болж  байна. Ийм  байхыг  л нийгэм  тэр чигээрээ  хүссээр  ирсэн. Хариуцлагыг манай  танай  нам гэсэн  үзлээр  бус, хэн  нэгний албан  тушаалын эрэмбэ харгалзахгүйгээр гагцхүү  нийтийн  эрх  ашигт  нийцүүлэн тооцож  болдог  юмаа гэдгийг  монголчууд  харлаа. 

Нөгөө талаар  энэ  үйл  явдлыг  цаашид  төрийн  ажил эмх  цэгцтэй, адиваа хууль  дүрмийн хүрээнд  явах  болно  гэдгийг бүгдэд  анхааруулсан эхний сануулга, сайны  дохио гэж  ард  түмэн  хүлээн  авч  байгаад  баярлууштай. Үнэхээр аль ч шатанд суларсан хариуцлагыг ийнхүү чангатгаж байж  хэмээнэ төрийн  үйл  хэрэг цэгцрэх  буюу.