Бид юуны төлөө ажиллана вэ?
Ингэхэд ер нь бид бүхэн яг юуны төлөө ажиллана вэ? Энэ удаад, өнөөгийн капиталист нийгмийн хувь дахь бид бүхний ажил хөдөлмөр гэж чухам юу болох тухай эргэцүүлэн бодож үзье.
Ингэхэд ер нь бид бүхэн яг юуны төлөө ажиллана вэ? Энэ удаад, өнөөгийн капиталист нийгмийн хувь дахь бид бүхний ажил хөдөлмөр гэж чухам юу болох тухай эргэцүүлэн бодож үзье.
Юуны өмнө үндсэндээ бол капиталист нийгэм гэдэг бол “Хэрэглээний эдийн засаг” бөгөөд, үнэндээ “үргэлж өсч байхгүй бол болохгүй” гэсэн хэцүүхэн үйлийн үрийг нуруун дээрээ үүрч явдаг. Үүнийг энгийнээр хэлбэл “Компани (үйлдвэр) бол жил бүр байнга шинэ бүтээгдэхүүн бүтээж, үйлдвэрлэж байхгүй бол болохгүй” гэсэн үг юм.
Танд ингэж бодсон удаа байхгүй биз?
- Компаниуд яагаад жил болгон л шинэ бараа гаргаад байдаг юм бол? Ганц жил амраад, түрүү жилийнхээ барааг дахиж хийгээд зараад байж болмоор л юм. Ижил юм хийвэл хөгжүүлэлтийн зардал ч гарахгүй, тэр хэрээр хямдхан ч болно доо, уг нь.
Өнөөдөр авсан гар утасны маань дараагийн загвар маргааш гарахад, бидэнд ямар онцгүй байдаг билээ дээ?
Харамсалтай нь капиталист нийгэм гэдэг тийм санаан зоргоор зүйлийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Бодит яриа гэвэл, хэрвээ жил болгон шинэ бараа гаргаж ирсэн нэгэн том үйлдвэрлэгч компани, гэнэт энэ жил шинэ бараа гаргахаа болилоо! гэвэл байдал тун чиг хэцүүхэн болж хувирна. Шулуухандаа бол, ажилгүйдлийн хэмжээ учиргүй ихээр өснө.
Аргагүй шүү дээ. Уул шугамандаа бол шинэ бараа зохион бүтээнэ гэдэг бол, шинэ барааны төсөл гаргах хүн, шинэ барааны техникийн зураг төсөл гаргах хүн, шинэ барааг үйлдвэрлэх үйлдвэрийн машиныг бүтээх хүн, тэр машины эрэг шургыг хийх хүн, хайрцаг савных нь дизайныг гаргах хүн…, гэх зэргээр тоймгүй олон хүний хүч хөдөлмөр хэрэгтэй болдог. Тэгтэл “Энэ жил шинэ бараа гаргахгүй шүү” мэтийн юм яривал, түрүү жил хүртэл шинэ бараа бүтээхэд гар бие оролцсон ажилчид хуйгаараа хийх ажилгүй болж, ажлын байраа алдахад хүрнэ. Тэгээд жишээ нь, за яах вэ тэр том компани нь тэсээд үлддэг юм гэж бодоход, түүний доороос ажил авч хийдэг охин компани ач охин компани гэсэн тамиргүй жижиг дунд үйлдвэрүүд бол толгой дараалан бөмбөрч унахад хүрнэ. Ердөө ганцхан жил “Шинэ бараа бүтээх” гэдэг ажлаа л түр орхих төдийд төсөөлшгүй их сүйрэл дагуулах болно. Тэгээд нэг сүйрсэн юм тийм ч амархан босоод ирэхгүй. “Ганц жил амарчаад, дараа жилээс шилдэг ажилчид цуглуулж байгаад шинэ бараа гаргана аа хө” гэж бодлоо ч нэгэнт оройтсон бороо болно. Өдийг хүртэл түнш байсан компаниуд нь бүгд нүд аньж, үгүйдээ л өрсөлдөгч компанийх нь нөмөрт хорогдсон байх вий.
Тиймээс хэрхэвч зогсож болохгүй. Зогсох л юм бол үхчихдэг акул загас мэт, үхэл ирэх сүүлчийн өдрийг хүртэл үхэн хатан сэлэхгүй бол болохгүй. Капиталист нийгэм гэх ертөнцийн хувьд, нийгэм гээч нь үргэлжид шинэ зүйл тасралтгүй хийж байхгүй бол болохгүй, тийм хувь заяаг нуруундаа үүрсэн амьтан юм.
Гэвч, жил болгон л ХИТ болохуйц гойд санаа бодож олоод байна гэж байхгүй. Тийм үед тэгвэл яах вэ?
Угаас хуучин бараагаа сайжруулах бололцоо байгаа үед бол шаналах зүйлгүй л дээ. Өдийг хүртэл дутагдалтай байсан асуудлыг нь шийдсэн, үзүүлэлтийг нь ахиулсан шинэ бараа гаргачхад л болчихно.
Тэгтэл цагийн аясаар агааржуулагч ч бай, саван ч бай, талх ч бай, сайжруулаад л яваад байвал нэг л өдөр сайжруулах ямар ч бололцоогүй болж ирнэ. Тэгээд бараа болгоны хувьд нэмээд зүүчихмээр аятайхан санаа ч олдохоо болино.
Гэлээ ч! Тийм байлаа ч, агааржуулагч хийдэг компани шинэ агааржуулагч хийхгүй л болохгүй!. Саван хийдэг компани шинэ саван хийхгүй л бол болохгүй.
Мэдээж ямар ч сайжруулах юм үлдээгүй, шинэлэг санаа бодоод ч бодын шир 4 болсон… Гээд одоо яая гэх вэ, дүүрсэн хэрэг. Хамаагүй, олны анхаарал татчихаар шинэ түлхүүр үг юу байна, тэрэнтэй нь очоод л наалд.
Жишээ нь, шинжлэх ухаанд “Утаслагийн онол” зарлагдвал “Утаслагтай талх” гээд рекламд. Сөрөг ион эрүүл мэндэд сайн гэсэн цуу яриа эргэлдээд байвал “Сөрөг ионон агааржуулагч” хийчих, яадаг юм.
Магадгүй зарим нэг хүн бодох л байх.
- Сөрөг ион эрүүл мэндэд сайн гэж шинжлэх ухаанаар батлаагүй байхад л бүгдээрээ сөрөг ион сөрөг ион гээд сонин сонин цахилгаан бараа хийгээд байх юм. Солиотой байхаа.
Үгүй дээ, яалаа гэж. Компаний ажилчид ч гэлээ тэнэг улс биш. Тэр зэргийн юмыг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэсэн ч мэдэж байлаа ч тасралтгүй хийхгүй л бол болохгүй, ямар нэгэн ШИНЭ БАРАА!.
- Ямар ч байсан энэ жил сөрөг ионоороо зүтгүүлнэ шүү, манайхаан!
Ингээд уул шугамандаа бол онцын шаардлагагүй барааг ажилчид байдаг чадлаараа тасралтгүй үйлдвэрлэнэ. Бүгд ердөө л капиталист нийгмийг нураачихгүйн төлөө… Сэтгэл дотроо хаа нэгтээ “Яахаараа би ийм юм хийгээд байгаа юм бол?” хэмээн гайхшран бодсон ч, үхэн хатан ажилласаар л.
Тэгээд тийнхүү хичээнгүйлэн ажиллаж бүтээсэн бараа нь хэрхэвч өөрийнх нь болохгүй. Ажилчдын бүтээсэн баялаг бүгд эзний мэдлийнх. Тэр барааг зарж олсон хөрөнгийн дийлэнх хагас нь бүхлээрээ эзний хэтэвчинд орно. Тийм байлаа ч ажилчид тасралтгүй ажилласаар л. Шинэ бүтээгдэхүүн бодож олон, үйлдвэрлэн бүтээсээр л. Нэгэнт өөрөөр амьдрах арга чарга байхгүйгээс хойш доо.
Гээд, ингэж тэгэн зүтгүүлж явтал, нэг л мэдэхэд дараагийн жил хүрээд ирнэ. Чингүүт дахиад л шинэ бараа шаардлагатай. Заа одоо яадаг билээ? Анзаараад байх нь ээ сүүлийн үед хаа сайгүй л Фаззийн онол ч гэнэ үү яриад уналаа шүү. За ер нь аятайхан санаа ч олдохгүй нь яршиг, “Фаззи хөдөлгүүрт будаа агшаагч”, “Фаззитай арьс чийгшүүлэгч” ч юм уу хийхээс дээ. Ёстой юу л болоод байна даа, бүү мэд.
- Ямар ч байсан энэ жил Фаззигаараа л дуусна шүү, манайхаан!
Гэвч ингэж байх хооронд хямрал ч нүүрлэж, цалин ч буурч, цаашлаад ажлын ачаалал ч нэмэгдлээ. Ажиллах цаг ихсээд байхад, амьдрал хүндрээд л байдаг.
Энэ нэг л биш ээ. Яагаад ийм болоод байна вэ? Зүгээр компьютер ганцыг харахад л илэрхийгээр өнөөгийн хүн төрөлхитөний технологийн төвшин уулга алдам өндөрт хүрчхээд байгаа. Тийм бол “хүн амьд явахад шаардлагатай зүйлсийг автоматаар үйлдвэрлэчих дайны чадамж” ч бас нэгэнт хангалттай байх учиртай мэт. Гэтэл бодит байдал гэвэл, ингэж ганц олдох амьдралынхаа ихэнх хагасыг хумслан байж, капиталист эдийн засгийг тогтоон барихын төлөө ажиллаад байхаас өөр аргагүй.
Хөдөлмөрийн үнэ цэнэ
Үнэхээр ч капитализмын ачаар бид бүхний аж амьдрал элбэг хангалуун болсон. Магадгүй үнэн хэрэгтээ бүр хэт элбэг хангалуун болсон ч гэж хэлж болохоор бус уу? Бидний амьдралыг элбэг дэлбэг болгож буй технологийн төвшин ч бас хангалттай ханасан уусмал болжээ гэж үзэхэд хэтрүүлэг болохгүй мэт. Тийм бол бид бүхэн тэгээд яах гэж ажилладаг болж таарч байна вэ?
Эд бараа бялхаж, амьдралд шаардлагатай хэрэгцээг автоматаар үйлдвэрлэх систем бүтээе гэсэн ч асуудалгүй болсон эрдэм ухааныг гартаа оруулсан хүн төрөлхитөн яагаад өдөр бүр “мөнгөгүй” гэж үгэлсээр, амьдралаа ажил хийхэд зарцуулсаар барна вэ? Эсвэл бид ажил хийхийн төлөө төрчихсөн юм уу?
Уул шугамандаа бол бид бүхний аж амьдралыг элбэг хангалуун болгохын төлөө капиталист эдийн засаг гээчийг бий болгосон учиртай байтал, нэг анзаарах нь ээ бид бүхэн нөгөө системээ авч явахын төлөө л үгээ хэлэн зовоод байгаа мэт. Ёстой нөгөө эзэн боолын байр хэзээд нь ч юм солигдчихсон бололтой юм.
Тэгээд ч өнөөгийн Монголчууд бид л замын дунд яваа болохоос, үнэндээ үсрэнгүй хөгжсөн капиталист нийгэмд мөнгө гээч юм төдийлөн чухал биш болсоор байна. Интернэт ч гүнзгий нэвтэрлээ, хүссэн бүхнээ хангалттай хямдхан үнээр гэрийн хаалганыхаа гадна хүргүүлдэг болсон цаг.
“Орд харшид амьдарч, тансаг хувцас өмсөж, чамин машин хөлөглөөд хотоор сэлгүүцэн зугаацах” гэх мэт бол хуучин цагийн л тансаглал байж, гарах тоолонд мөнгө үрэх тул (хэрэглээ үүсэх) хичээнгүйлэн мөнгө хураах шаардлага ч байлаа. Харин өнөөдөр бол гэртээ ганц интернеттэй компьютер тавьчхад л сүлжээгээр тоглоод ч болох нь ээ хамаагүй, ямар ч хугацаагаар зугаацаад байх боломжтой үе болсон. Телевиз, реалити шоу, интернэт, тоглоом, видео сайт, SNS…, эд бүгд бол туйлын хямдхан зугаа цэнгэл юм. Хотын захын оромжинд ганц компьютер тавиад интернэтэд холбочход л хангалттай. Сарын талд нь хагас хугас цагийн ажил олоод хийчхэд л санхүүгээр санаа зовохгүй болно.
Тэгэхээр тийм болоод ирэхээр хэн тэгж үхэн хатан ажиллах билээ? Улам бүр л толгой өндийлгүй ажиллахын утга учир алдагдаж ирнэ. Гэтэл бүгдээр хичээнгүйлэн ажиллаж, тасралтгүй хөгжихгүй л бол капиталист нийгэм маань нурчих гээд байдаг.
Хуучин цагт захын ядуу ард хүртэл “Эзэн хичээвэл заяа түшинэ”, “Эгзэг нь таарвал баян болно” гэсэн мөрөөдөлд дөрлөгдөж, чухам түүгээр нь капитализм өөрийн хөдөлгөгч хүчээ хийж ирсэн. Харин өнөө цагийн энэ хорвоод тэгж зовж зүдрэн байж хүсч мөрөөдөх зүйл гэж хаа ч үгүй болсон. Эдийн засгийн амжилт гэх мэт бол нэгэнт тэгтлээ хорхой хүргэм зүйл байхаа болиод байна.
Тиймдээ ч “Ажил хиймээргүй байна”, “Ажил хийж ер нь яах юм” гэсэн үзэл бодолтой хүмүүсийн бүхэл бүтэн давхрага NEET - Not in Education, Employment or Traing (ажилгүй, боловсролгүй, чадваргүй) гээч юм бий болсон нь ердөө ч гайхаад байх зүйл биш юм.
Тийм ээ, зарим оронд NEET гэх нийгмийн үзэгдэл тулгамдсан асуудал болж, амьд явахад дөнгөж хүрэлцэх хэрийн ажил хийгээд л болчихдог, хувьдаа хуримтлалгүй хүмүүс нэмэгдсээр байна.
Тэд бол хэрхэвч ухамсарын доройтолтой залуучууд биш, эцэг эхийн буруу хүмүүжлийн золиос ч биш. Тэд бол капиталист нийгмийн хөгжил ханасан төлөвт очсон учраас “хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгохоо байсан” гэх цоо шинэ “түүхэн асуудалтай” тулгараад буй хүмүүс, капитализмын ололтоос төрсөн бүтээгдэхүүн бөгөөд хожмын хэдэн зуун жилийн дараах хүмүүс өнөөгийн энэ үеийн түүхийг дурсах үедээ “Аргагүй шүү дээ, ийм хүмүүс гарч ирэх нь, хэхэ” хэмээн уучилж мэдэх, түүхийн хувьд зайлшгүй үзэгдэл юм.
Тэгэхээр ийм нийгэмд амьдарч буй бид бүхний хувьд, Хөдөлмөрийн үнэ цэнэ гээч зүйлийг дахин нэг эргэцүүлэх эргэлтийн түүхэн цаг үе тулж ирээд буй нь энэ билээ.
Аззаяа
onom
Ленко.
Ленко.
Зочин
Зочин
Зочин
munguu
munguu
ямарч утгагүй
T