“Манай талын” Г.Уянга
Буруу булхай, худал хуумгайд аянга байна гэж УИХ-ын гишүүн Г.Уянга гарч ирсэн. Тэр тийм байж чадсан. Амласан болохоор хийх нь түүний үүрэг байсан юм. Буруу булхай, худал хуумгай төсөөлснөөс нь хэтэрхий их, дэндүү гүнзгий шигчихсэн байсан болохоор асар их зориг, хүч чадал, тэвчээр хатуужил түүнээс шаардсан.
Буруу булхай, худал хуумгайд аянга байна гэж УИХ-ын гишүүн Г.Уянга гарч ирсэн. Тэр тийм байж чадсан. Амласан болохоор хийх нь түүний үүрэг байсан юм. Буруу булхай, худал хуумгай төсөөлснөөс нь хэтэрхий их, дэндүү гүнзгий шигчихсэн байсан болохоор асар их зориг, хүч чадал, тэвчээр хатуужил түүнээс шаардсан. Эмэгтэй хүнд харгисдмаар хатуу ширүүн байсан ч гэлээ тэр тэсэн туулж, даван гарч, шударга ёсны харуул манаа байх үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Ингэж тэр хатаагдсан. Одоо бол Г.Уянга Монгол төрийн нэгэн үнэт зүйл болсон. Түүнгүй бол манан бүрхсэн төр өмхөрч, ялзарч, муудна.
Гацаагч, зогсоогч л гэнэ. Юуны тулд гэж хэн, хэзээ асууж байв? Амин хувийн эрх ашиг ярьж, ичгүүр сонжуургүй аашилж байсан тохиол түүнд нэгийн төдий ч үгүй. Буруу шийдвэр, ташаа бодлогыг таслан зогсоох бүртээ зөвхөн үндэсний, олон түмний нийтлэг эрх ашгийн үүднээс тэгж байсныг бүгд мэднэ. Улс төрч хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол эрх ашгийн эрэмбийг хольж хутгахгүй, худалдагдахгүй байх юм. Тэр ердөө л ингэсэн юм. Тэргүүн дээдэд эх орноо, ард түмнээ л тавьсан юм. Харин энэ нь эх орноосоо, улсаасаа хулгайлж, хумсалж, зальдаж завшиж амьдрахыг эрмэлзсэн хэсэг бүлгүүдэд таалагдаагүй юм. Таалагдаагүйгээр барахгүй гай болсон юм. Тэгээд тэд элдвээр дайран давшилж, эмэгтэй хүн, эх хүн гэдгийг нь ч үл тооцон аймшиггүйгээр занан зүхэж, гутаан доромжилсон. Газар доогуур орвол орохоор болтол нь муулж муучилсан. Гэсэн ч тэр мохоогүй. Улам хурцлагдаж, улам хатуужин зоригжсон. Чиг зарчим, байр сууриндаа улам бат болж, улам туушран зүтгэсэн.
Шантааж хийдэг барьдаг л гэнэ. Ямар баримт факт илчлэгдэж, тэр хэчнээн хэмжээний мөнгө төгрөг хожсон юм бэ? Харин ч хөшигний ард хуйвалдаж, эрх мэдэл, эд хөрөнгийн холио солио хийцгээж байгаа хүмүүс чинь МАНАН биш гэж үү? Төрөөс төрсөн тэрбумтнууд гэгддэг тэдний дэргэд Г.Уянгын хөлжсөн баяжсаныг яаж тэнсүүлж тэнцүүлэх гээ вэ? Тэр сэтгүүлч хүн. Дөрөв дэх засаглал, нийгмийн хяналт гэгддэг сэтгүүл зүйдээ бас ч үгүй тэр тэргүүн эгнээнд явсан. Амьдралын булан тохой, мушгиа сүлжээ, салаа салбар бүрт нэвтэрч, зөв буруу, үнэн худлыг дэнсэлж, таньж явсаныхаа хувьд тэр төрийн нэр барьсан луйвар, хулгай дээрмийг мэдэхийн дээдээр мэднэ. Эдэнтэй төрийн нэрийн өмнөөс, албан ёсоор тэмцэж, таслан зогсоох учиртай юм байна гэж шийдсэнээ ч хэлж л байсан. Товчхондоо бол тэр төрийн түшээ болохоосоо ч өмнө хүнийхээ хувьд зорилго, үйлээ тодорхойлчихсон нэгэн. Зөв ариун зорилготой, түүндээ хүрэх зүтгэлтэй хүнийг хэн ч зогсоож дийлэхгүй. Ялангуяа, хуйвалдагч луйвардагчид.
Ард түмнийг ангилж ялган, талцуулж хуваах сайн юм биш л дээ. Гэхдээ л өнөөдөр монголчууд нэгэн их гүн ангалын хоёр талд гарцгаачихсан байна гэж би хувьдаа боддог. Нэг талд нь улс төр, эдийн засгийг хэрэн сүлжсэн, бидний олигархиуд гэж нэрлэдэг хэт баяжсан цөөн тооны гэр бүл, нөгөө талд нь ард түмэн. Энэ ангал аажмаар томорч, хоёр талд байгаа хүмүүс өдөр хоногоор холдсоор байна. Төр засаг маань улам олигархижиж, бизнесийн бүлгүүдийн халаас хормойд улам шигдэцгээж байгаа ийм үед ард түмний талд байхад улс төрчдөөс асар их хүн чанар, чигч зарчим шаардана. Магадгүй, энэ хамгийн хүнд бэрх, хэцүү шалгуур. Төрийн түшээдийн маань хэн нь энэ шалгуурыг давж, хэн нь унаж буйг бид бэлхэнээ харцгааж байгаа. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга унаагүй. Тэр ард түмний талд ажиллаж, нийгмийн олонхийн өмнөөс дуугарч, бидний эрх ашгийг хамгаалсан. Ингэснийх нь төлөө л түүнийг популист гээд байгаа юм. Тэгээд үүнийг буруу зүйл, харш хандлага гэж сурталддаг. Хэрвээ нийгмийн олонхийг өмгөөлж, хүмүүсийн дийлэнхийн санаа бодлыг илэрхийлэх нь буруу юм бол бидэнд тэр “буруутнууд” чинь олон олноороо хэрэгтэй байна. Г.Уянга шиг “манай талын” хүмүүс олноороо сонгогдож байж төр цэвэршин, бодлого оновчтой болж, хөгжлийн гольдрол зөв болно.
зочин
Зочин
нэргүй
Ганаа
zochin
Зочин
unen
г.уянга
чимгээ
Зочин
Наранменх. Б
Зочин
ПП
ПП
Gana
сараннаран
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
L
muulagch
Зочин
arhi
иргэн
Зочин
Зочин
Zochin
билгээ ах байноооо
Зочин
Зочин
хооной
хооной
хооной
хооной
шүлэг бичдэг залуу билүү энэ