Нэйшийн тэнцвэр
Нэйшийн тэнцвэрийн гол санааг тайлбарлаж өгөх бас нэг жишээ ч гэх юм уу даа. Тэгэхээр зарим таагүй үзэгдэл хүний ухамсар, ёс суртахуунтай ямар ч хамаагүй зүгээр л хүний мөн чанарын асуудал байгаа биз?
Тоглоомын онолд “Prisoner’s dilenma” гэсэн ойлголт бий. Нэг ийм бодлого юм: “Хоёр хүн гэмт хэрэгт сэжиглэгджээ. Хоёуланг нь тусдаа өрөөнд хорьчихсон, хоорондоо уулзах боломжгүй. Хоёул хамт хэргээ хүлээвэл тус бүр 1 жилийн ял авна. Хоёул хэргээ хүлээхгүй гүрийгээд байвал тус бүр 3 жилийн ял авна. Нэг нь хүлээгээд нөгөө нь хүлээхгүй бол хүлээсэн нь 8 жил, хүлээхгүй нь ялгүй өнгөрнө. Энэ тохиолдолд хоёр хоригдол ямар сонголт хийх вэ?”. Хоёр хоригдол үнэнч андууд бол нэгэндээ итгээд хамтдаа хэргээ хүлээж, хамгийн ашигтай вариантыг сонгож болно. Гэтэл нэгнээ огт танихгүй хоёр хүн яах бол? Танд ийм сонголт тулсан бол алийг нь сонгох вэ?
Ёс суртахууныг нь орхиод цэвэр математик үүднээс тооцоё. Хоёр хоригдол хэргээ хүлээвэл “1 эсвэл 8 жил” авна, хүлээхгүй бол “ялгүй эсвэл 3 жил” авна. (1, 8) эсвэл (0, 3) гэсэн хоёр сонголтоос аль нь арай эрсдэлгүй харагдаж байна даа? Мэдээж (0,3) буюу хэргээ хүлээхгүй гүрийх сонголт эрсдэл бага. Энэ боломжийг хоёр хоригдол хоёулаа ойлгох учир “хэргээ хүлээхгүй” гэсэн сонголт л хийнэ. Тэдэнд (1 жил,1 жил) гэсэн ашигтай сонголт байсаар атал (3 жил, 3 жил) гэсэн хэн хэндээ ашиггүй сонголт хийж байна. Ашиггүй ч гэсэн эрсдэлгүй. Хоёр хоригдлын сонголт (3,3) дээр очиж буйг тоглоомын онолд “Нэйшийн тэнцвэрийн цэг” гэнэ.
Арай амьдралтай жишээ дурдая. Нэг охин өөрсөдтэй нь зэрэг уулзаад байгааг хоёр залуу мэджээ. Охин хоёулангаар нь кинонд даалгах, бэлэг авахуулах зэргээр хөнгөхөн зугаацах хэдий ч хоёулантай нь зэрэг гүнзгий дотносох бодолгүй. Бас хоёр залуу охинд яг ижилхэн таалагддаг байг. Хоёул зэрэг хаяж чадвал нэр хүндээ аварна, харин хоёул зэрэг “чичрээд” байвал хэн нь ч охиныг өөрийн болгохгүй нэр хүндээ унагана, мөнгө цагаа үрнэ. Нэг нь болиод, нөгөө нь найрсан хэвээр үлдвэл больсон нь юу ч үгүй хоцорч, найрсан нь охиныг өөрийн болгоно. Ийм нөхцөлд хоёр залуу яах вэ? Охиныг хаявал (“Юу ч үгүй хоцорно”, “Нэр хүндээ аварна”) гэсэн хоёр сонголт, охиныг хаяхгүй найрсан хэвээрэй байвал (“Нэр хүндээ унагана”, “Охиныг өөрийн болгоно”) гэсэн хоёр сонголттой. Хайр сэтгэлийн хажууд нэр хүнд юу ч биш гэдэгт биш л дээ, зүгээр л “найрах” сонголт нь хоёр залууд арай эрсдэлгүй юм. Болхи жишээ ч амьдралд иймэрхүү зүйлс тохиолддог. Жишээ нь “Beautiful Mind” кинонд Жон Нэйш (Рассэл Кроу) бааранд найзуудтайгаа орж ирсэн шаргал үст хүүхнийг хараад яг иймэрхүү зураглал тархинд нь төрж, “Адам Смит алдаа гаргажээ” гэсээр хар хурдаараа гүйж өрөөндөө очоод баахан математик тооцоо хийж буй тухай гардаг. Өрсөлдөөн нийтэд ашигтай гэсэн Адам Смитийн онол зарим үед биелэхгүй тухай санаа юм. Жишээ нь хоёр хоригдол тус бүр 1 жилийн ял авах хамгийн сайн сонголт байгаа ч хоёул 3 жил авах сонголт хийж байна, хоёр залуу ч бас “хоёул нэр хүндээ аврах” ашигтай сонголт байсаар атал “хоёул нэр хүндээ алдах” гэсэн ашиггүй сонголт дээр тэнцвэр тогтож байна.
Манай эдийн засагт иймэрхүү үзэгдэл бий. Жишээ нь 100 ТВ, 50 сайт, хэдэн сонин, хэдэн ФМ радио юу юу ч байдаг билээ дээ. 100 ТВ –ээс 90 нь болиод 10 нь үлдчихвэл контентийн чанар дээшилж, үзэгчдэд ч таатай байхсан. Гэхдээ тийм зүйл болохгүй, хэнд ч ТВ –ээ хаахгүй хэвээр байх нь эрсдэлгүй хувилбар учир Нэйшийн тэнцвэр тогтчихож. Сүүлд ХҮН –ын хоёр дарга жинхнээсээ “Prisoner’s Dilemma” болчих шиг (бэлэггүй үг ч тогтсон шинжлэх ухааны нэршил юм шүү). Найдалаа, Ганбаа хоёул даргын суудалд “чичирсэн” хэвээрэй л байна, энэ маягаараа сонгууль хүртэл үргэлжилж ч магад. Ингээд үргэлжлээд байвал Ганбаад бол ямар ч эрсдэлгүй, Найдалаад ч үнэндээ ямар ч эрсдэлгүй. Тэдний дунд яах аргагүй Нэйшийн тэнцвэр тогтож дээ. Нэйшийн тэнцвэрийн гол санааг тайлбарлаж өгөх бас нэг жишээ ч гэх юм уу даа. Тэгэхээр зарим таагүй үзэгдэл хүний ёс суртахуунтай, амиа хичээх үзэлтэй ямар ч хамаагүй зүгээр л хүний мөн чанарын асуудал байгаа биз?
zzzz
zzz
m
munguu
munguu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tugs
123
Адам Смит
hm
сонирхлотой
n