Монголчууд бид ер нь хэн бэ?
Ер нь монголчууд бид хэн бэ? Хаанаас гаралтай, ямар уламжлалтай, ямар шүтлэгтэй, сэтгэлгээ нь ямархуу, хүн - хүний болон хүн - байгалийн харилцаа нь хэрхэн зохицуулагддаг,
Ер нь монголчууд бид хэн бэ? Хаанаас гаралтай, ямар уламжлалтай, ямар шүтлэгтэй, сэтгэлгээ нь ямархуу, хүн - хүний болон хүн - байгалийн харилцаа нь хэрхэн зохицуулагддаг, амьдралын ямархуу горимтой, ертөнцийн үзэх үзэл нь хэрхэн бүрэлдэг, хөрш үндэстнүүддээ яаж ханддаг, иргэншсэн иргэдээс ямархуу ялгаатай, иргэншдийн замд орсон ХХ зууныг хэрхэн туулсан, үүндээ яажшуухан дасаж байгаа гээд үй түмэн асуулт аяндаа гарч ирдэг.
Дэлхийн хамгийн хүчирхэг гэгдэж явсан Монголын төр үнэн хэрэгтээ захын нэг эсэргүүцлийн хөдөлгөөний өмнө шалчийгаад өгдөг нууц юунд байна? Манайхан яагаад мод чулуунаас эхлээд гэгээрүүлэгч Будда, аврагч Христээс эхлээд чулуу модыг хүртэл зэрэгцүүлэн шүтэж чадаад байна вэ? Бид яагаад нийлээд барилга босгох хэмжээнд нэгдэх чадамжгүй атлаа хэн нэгнийхээ бүтээн байгуулалтыг нураах болохоор атгасан шагай шиг эвлэлдэж байдаг юм бол? Бид яагаад японд япон шиг, америкт америк шиг амьдарч чадаад байх мөртлөө монголдоо ирүүтээ л эргээд “монголждог” учир юунд байна? Бид бүхий л сул талаа ажиглаж мэдээд байгаа атлаа түүнийгээ давж гэтэлж хүчрэхгүй явдагийн учрыг хэнээс эрэх вэ? Бидний сэтгэл зүрхэнд байгаа далдын нэгэн хүч олж авсан боловсрол, бусдыг дууриан сурсан иргэншлийн дадал туршлагыг давамгайлаад байна уу? Бас бидний тусгаар тогтнол, хөгжил дэвшил, мандал бадралын зам нь тоо томшгүй аз завшааны нийлбэр үү, эсвэл олдсон боломжийг сортоотой харсан сэргэг үндэстний хувь заяа юу?
Ихэнх иргэншсэн үндэстэн өөрсдийнхөө чухам хэн болохыг тодорхойлжээ. Үүнд олон жилийн судалгаа, ажиглалт, үндэстний онцлогийг бусадтай харьцуулсан шинжилгээ, өөр бусад үндэстний ажиглалт, орчин шинжлэх ухааныг ашигласан материалууд зэрэг олон номын сан дүүрэхүйц судалгаатай. Мэдээж хүн болгоны сэтгэлгээ өөр. Гэхдээ уламжлал, зан заншил, түүх, байгаль цаг уур, нийгмийн байгууламж, шашин шүтлэг, эрхлэх ажил төрөл зэрэг үй олон хүчин зүйлээс хамаарч тухайн үндэстэн өөрийн гэх өвөрмөц сэтгэлгээтэйй ажгуу. Монголчуудын сэтгэлгээний нийтлэг юу вэ?
Өөр зан заншил, шүтлэг, амьдралын хэв маягтай жуулчид бусад үндэстний сэтгэлгээний онцлогийг ихэд соргогоор ажигласан байдаг. Судлаач эрдэмтэдийн хувьд энэ онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэйнээр системтэйгээр авч үзнэ. Үүнээс гадна тухайн үндэстний гарал үүсэл, дайрч өнгөрсөн түүхэн цаг үе их чухал. Өдгөө антропологи, генетик, гений инжнерийн аргаар эдгээр онцлогийг тодорхойлж болох шинэ шинэ аргачлал, техник буй болжээ. Нүүрстөрөгчийн аргаар цаг хугацааг нарийвчлан тодорхойлохоос гадна нэн эртний чулуужсан яснаас ДНХ гаргаж авч чаддаг боллоо. Мөн митохондрийн ДНХ гарган хэн нь хэнээс хаанаас гаралтай болохыг тодорхойлж чаддаг болсноос хойш хүний нүүэл болон гарал үүслийг тодорхойлох төвшинд орчин үеийн шинжлэх ухаан хүрчээ.
Зохиолч Б.Цэнддоо монголчуудын зан заншил сэтгэлгээний онцлогийг олон жилийн өмнөөс сонирхож ирсэн юм. Тэрээр хөдөө малчин айлд төрж өсөж улмаар сумыэ төвд сургуульд сурч, аймгийн төвд арван жилээ дүүргэж, Улаанбаатарт МУИС-д суралцан, Намын төв хорооны мэдлийн сонинд ажиллаж, улмаар гадаадын олон оронд айлчилж жуулчиж явсан нэгэн. Иймээс харьцуулах асар их баялагтай болсноос гадна уг хүн нь өөрийгөө, цаашлаад өөрийн үндэстний сэтгэлгээний онцлогийг сонирхон, энэ талын материал ихийг цуглуулжээ.
Ингээд 2000 оноос доктор С.Идшинноровын удирдлага дор “Монгол дахь соёлын довтолгоон – 1956-1964 он” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний судалгаа хийж эхэлжээ. Энэ бол маш сонирхолтой сэдэв. Юун түрүүн энэ сэдвээр урьд нь хэн ч судалгаа хийж байгаагүй. ХХ зууны Монголд болсон хамгийн ач холбогдолтой, гайхамшигт энэ компанит ажлыг тухайн үеийн нам засаг бараг л нууцаар хийсэн бөгөөд энэ ажлаасаа ихэд “ичдэг байсан” юм. Цэдэнбал дарга бусдын эд хөрөнгийг дээрэмдэн нэгдэлжих хөдөлгөөн “ялуулсныгаа” ХХ зууны Монголын, ерөөс Монголын нийт түүхэн дахь хамгийн аугаа сайхан хэрэг хэмээн бахархаж байн байн хуралд үүнээ дөвийлгөдөг байлаа. Гэтэл түүний Монгол оронд хийсэн хамгийн үнэт ололт нь чухамдаа энэ Соёлын довтолгоон байсан нь цаг өнгөрөх тусам улам тод харагдана. Үнэндээ дундад зууны хоцрогдолтой нүүдэлчид энэхүү соёлын довтолгооны кампанит ажлын үр дүнд ХХ зууны иргэншсэн ард түмэн болон өөрчлөгджээ. Нэлээд ширүүн дориун, захиргаан аргаар гүйцэтгэсэн энэ кампанит ажлаа гадныхнаас нуудаг, ичдэг, судлах байтугай ил ярьж түүхчлэхээс зайлсхийдэг байлаа. Иймээс үүнтэй холбоотой бичиг баримт, материал тун хомс, байсан нь төвлөрсөн архивт биш, харъяа яамны болон хөдөөгийн хөглөрсөн бичиг баримтад дараатй хэвтэж байлаа.
Цэнддоо эдгээр дараатай баримтыг хичээнгүйлэн эрж судласаар нэгэнтээ ардаа зургаан жилийг үджээ. Энэ хооронд багш нь талийгаач болж, өөрөө ч эрдмийн зэрэг хамгаалж Монголын сая сая докторуудын тоог нэгээр нэмэх анхдагч хүслээсээ татгалзахад хүрсэн юм. Харин цуглуулсан баялаг материалаа эмхлэн “Соёлын довтолгоо – Анхны эзэнт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” хэмээх баримтат уран сайхны хэлбэрээр бичсэн судалгааны бүтээлээ хэвлүүлжээ. Энэ бүтээлд нь түүнд Төрийн шагнал өгсөн юм. Энэ номоо өргөтгөн нэмж засварлаад “Соёлын довтолгоо – Хоньчноос барилгачин” нэрээр 2015 онд дахин хэвлүүлсэн билээ.
НЭПКО хэвлэлийн газраас АНУ-ын National Geographic - тай хамтран Монголын түүх соёлын тухай цуврал альманах зохион хэвлүүлж эхэллээ. Баабар “Монгол, монголчууд, Монгол орон – түүхийн альманах”, Ч.Болдбаатар, Д.Түмэн-Өлзий, Б.Цэнддоо “Монголын эдийн засгийн түүхийн альманах”, Б.Цэнддоо “Иргэншлийн замд – Монголын соёлын альманах” гэсэн гурван дэвтэр ном хэдийнээ хэвлэгдэн өргөн олонд очсон ба өдгөө дараагийн дэвтэр болох “Монголын цэргийн түүхийн альманах” ном бичигдэх шатандаа явж байна.
Цэнддоогийн “Иргэншлийн замд – Монголын соёлын альманах” бол Монгол хүний сэтгэлгээ, сэтгэлзүйн хөрөг болж чадсан байна. Энэ нь түүний урьд нь бичсэн “Соёлын довтолгоо” бүтээлээс хамрах цар хүрээ, цаг хугацаа, хөндсөн сэдвийн хувьд хамаагүй өөр. Түрүүчийн бүтээл нь илүүтэй баримтат уран сайхны (Мэдээж Цэнддоогийн болохоор хошин аястай) төрхтэй бол “Соёлын альманах” илүү буурьтай, системтэй, илүүтэй судалгааний шинжтэй.
Монголчууд бол хэдэн мянганы турш нүүдэлчин ард түмэн байсан. Зөвхөн ХХ зууны сүүлийн хагасаас л гэнэт иргэншиж, хотжиж, орчин үеийн байдлаар соёлжиж, үйлдвэржиж, хүн амын дунд ажилчин, сэхээтэн, хотынхон, суурингийнхан гэсэн давхарга буй болж, улмаар ажилгүйчүүд, нийгмийн паразитууд, хулигаанууд, гэмт хэрэгтнүүд гэсэн ангилал ч үүсчээ. Гэхдээ л иргэншээд удаагүй монголын сэхээтэн, ажилчин, үйлчилгээний ажилтан, хотынхон, хулигаанууд нь өөрийн уламжлалт нүүдэлчин төрхөө хүчтэй хадгалсаар. Цэнддоо бүтээлдээ чухам энэхүү нүүдэлчний өвөрмөц сэтгэлгээ ба иргэншиж буй шилжилтийн онцлогийг онцгойлон илэрхийлсэн байна. Монголчууд бид төр ёсны мянганы уламжлал, түүнээсээ урт соёлын өв түүхтэй ч гэсэн иргэншлийн хэмжүүрээр харах юм бол нялх үндэстэн болох тухай энэ бүтээл өгүүлнэ. Чухам эндээс өдөр бүхэн тулгардаг “Бид яагаад ийм байгаа юм бэ” гэсэн мянга мянган асуултын хариуг хайсан оролдлогууд эхэлнэ.
Амьдралын хэв маяг, байгаль орчноос гадна үндэстэний сэтгэлгээ тогтон хэлбэршихэд маш хүчтэй үйлчилдэг хүчин зүйл бол сүсэг бишрэл юм. Төв Азийн нүүдэлчид, түүний дотор монголчуудын сэтгэлгээний хэв загварт хамгийн их нөлөөлсөн, өнөөдөр ч тэр нөлөөгөө хадгалсаар байгаа сүсэг бол бөө мөргөл юм. Шашин, шинжлэх ухаан үүсэхээс өмнөх бүхий л хүн төрлөхтний сүсэг бишрэл нь бөө мөргөл байсан. Гэвч шашин, шинжлэх ухаан, хотжил, иргэншил үүссэнээр энэ бишрэлийг ихэнх үндэстэн хаясан. Хойд туйл, Сибирь, Төв Африк, Бразилийн ширэнгэ, Сахарын цөл, Австрали зэрэг алслагдсан газруудад бөө мөргөл өдий болтол үлдэн хоцорчээ. Гэхдээ Төв Азийн бөө мөргөл өөрийн давтагдашгүй онцлогтой. Төв Азийн нүүдэлчид галт зэвсэг гарах хүртэл дэлхийн хуурай газарт маш хүчирхэг байсан. Үүнээс уламжлаад Төв Ази руу зүсэн бүрийн шашин өөрийн нөлөөгөө халдаахын тулд үргэлж түрэн орж байлаа. Манэйхизм, Заратустра, Күнз, Бумба, Христианы нэстор болон францискан урсгал, буддизм, төвдийн сажапа, гармапа, гэлэгпа урсгалууд, Марксизмын ленинизм болон сталинизм гэх мэт. Шашны хүлцэнгүй үзэлт нүүдэлчид шашин болон урсгал болгоны элемэнт зан үйл, суртал номыг хүлээн авч өөриймшүүлэхийн зэрэгцээ энэ болгоноо үндсэн бишрэл болох бөө мөргөлдөө чимэг болгон баяжуулж байлаа. Иймээс Төв Азийн, тэрдундаа монгол нүүдэлчдийн итгэл бишрэл нь энэ ертөнцийн шашин болгоны элемэнтийг агуулсан хольц юм. Овоо тахих, гал тахих зэрэг нь манэйхизмаас орж ирсэн бол гашуудлын үеэр улаан хар хослуулсан даавуу зүүдэг нь коммунистуудаас орж иржээ гэх мэт.
Коммунист нийгэмд монголчууд хүний гурван үе амьдарсан. Энэ бол нүүдэлчдийн хувьд түүхэн дахь хамгийн эрчимтэй өөрчлөлтийн үе байлаа. Чухам энэ үед иргэншиж, үйлдвэржиж, хотожсоны зэрэгцээ түүхэндээ анх удаа өмч хөрөнгөө хураалгасан, үзэл суртлаар амьсгалахгүй бол амь насанд цөвтэй үе ирсэн. Дээрээс тулгасан энэ шахалтанд монголчууд яаж зохицон амиа авч гарсан бэ? Байгалийн ямар ч хатуу ширүүнд зохицоод гардаг монголчууд хамгийн харгис дэглэмүүдийн үед ч зохицоод, хоёр нүүр гаргаад, хуураад, аргалаад цаад талд нь гарчих чадвартай аж. Гэтэл коммунизмын дараах өнөөгийн эрх чөлөөт Монголд дахин яаж хувирч, хийрхэж, пракматик зангаа харуулж, улам ахиж, барьцаа тавихгүй зүтгэж… нэг үгээр хэлэхэд шинэ нийгэмд хэрхэн хувирч дасан зохицож байгааг ч Цэнддоо судалгаагаар энэ бүтээлдээ нарийн сайн тусгажээ.
Ер нь монголчууд бид хэн бэ? Үүнийг Цэнддоогийн нүдээр харахад эрхгүй нэгийг бодогдуулна. Бид өөрсдийгөө хөндлөнгийн нүдээр харж чаддаггүй. Магадгүй монгол хүн өөрсдийгөө тэс хөндлөнгийн нүдээр харах гэсэн анхны оролдлого нь энэ бүтээл байх. Гадны хүмүүс хөндлөнгийн нүдээр харж чаддаг ч үүний цаад учир шалтгааныг ойлгодоггүй учир дэндүү өрөөсгөл байдаг. Харин энэ нэг л өөрөө…

2015.9.27