Өрийн хавханд буй Монгол
Өрийн гинжийг таслах зорилготой, Англид төвтэй Jubilee debt campaign гэдэг төрийн бус байгууллага сарын өмнө сонирхолтой тайлан гаргажээ. Гадаад өрөөс бүрэн хамааралтай болсон есөн орныг (Bhutan, Ethiopia, Ghana, Lao PDR, Mongolia, Mozambique, Senegal, Tanzania and Uganda) нэрлээд, эдийн засаг нь өндөр хурдтай өсөж ирсэн ч баян, ядуугийн ялгаа улам тэлж буйг онцолжээ.
Өрийн гинжийг таслах зорилготой, Англид төвтэй Jubilee debt campaign гэдэг төрийн бус байгууллага сарын өмнө сонирхолтой тайлан гаргажээ. Гадаад өрөөс бүрэн хамааралтай болсон есөн орныг (Bhutan, Ethiopia, Ghana, Lao PDR, Mongolia, Mozambique, Senegal, Tanzania and Uganda) нэрлээд, эдийн засаг нь өндөр хурдтай өсөж ирсэн ч баян, ядуугийн ялгаа улам тэлж буйг онцолжээ. Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс ор тавихаа зогсоож, авсан өрнийхөө ам.доллар бүрийн зарцуулалтын тайланг нийтэд ойлгомжтой хэлбэрээр дэлгэрэнгүй хүргэхийг иргэд шаардаж байна.
Эдгээр орон бүгдээрээ л аж үйлдвэр, үйлчилгээний салбараас илүүтэйгээр уул уурхайн түүхий эдийн экспортоос хамаардаг учир түүхий эдийн үнээс өндөр хамааралтай, ихэнх орлогыг нь цөөнх элит хүртдэг гэжээ. Тэднийг эдийн засагтайгаа харьцуулахад гадаад өр нь их, Засгийн газар нь гадаад өрөө төлж чадахгүй байх эрсдэл өндөр, төсвийн урсгал зардлын алдагдал их бөгөөд буурдаггүй, ирээдүйд Засгийн газрын өр төлбөрийн ачаалал нь нэмэгдэх орнууд гэсэн байв.
Эдийн засаг нь бараг бүхлээрээ уул уурхайн цөөхөн түүхий эдийн олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамаардаг орнуудын төр, засгийн өмнө хоёрхон сонголт байдаг. Эдгээр нь ямар ямар сонголт болох, Монгол Улсын сонголт болон цаашид яах тухайгаа ярилцах цаг монголчуудын өмнө ирээд байна.
ХАВХАНД ХҮРГЭХ (ХҮРГЭСЭН) ЗАМ
Энэ наймдугаар сарын 10-нд төр, засаг нь хатуу хянадаг мөнгөн тэмдэгтээ Хятад улс сүүлийн хорин жилд анх удаа ам.долларын эсрэг хоёр хувиар сулруулав. Засгийн газар нь жилийн дотор 8.6 хувиар буурсан экспортоо дэмжихийн тулд ийм арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн бөгөөд энэ улсын хязгааргүй хэрэглээ буурахаас айсан дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн индексүүд огцом унаж эхлэв.
Хөрөнгө оруулалтын томоохон сангууд Хятад улстай холбоотой бүх үнэт цаасаа зарж эхэлснээр олон компанийн хувьцааны үнэ унаж, бизнес нь хумигдана. Ялангуяа Монгол шиг зэс, нүүрс, алтаа зөвхөн урд хөршид нийлүүлдэг орнуудын эдийн засагт дахин нэг цохилт ирж байна.
Нөгөө талаас гадаадад төлөх бондын үндсэн болон хүүгийн төлбөр ойртох тусам өрийг өрөөр хаахаас өөр арга бодож олох чадваргүй Монгол Улсын Засгийн газрын байдал нь хөрөнгө оруулагчдыг Монголын бондоо зарахад хүргэж байна.
2012 онд Монголын Засгийн газар олон улсын зах зээл дээр 1.5 тэрбум ам.долларын бонд гаргахад Хятадын түүхий эдийн барагдашгүй хэрэгцээг Монгол хангаж чадна гэж итгэсэн хөрөнгө оруулагчид 10 тэрбум ам.долларын бонд авахаар захиалга өгч байжээ. Гэтэл гуравхан жилийн дараа, анх дунджаар 4.5 хувийн хүү (купон)-тэй авсан энэ бондоо, есөн хувийн өгөөжтэйгээр (yield) тооцон зарж байгаа тухай “Нью-Йорк таймс” сонин энэ сарын 22-нд бичжээ. Энэ бол Монгол Улс бондын төлбөрөө цагт нь хийж чадахгүй байх эрсдэл хоёр дахин нэмэгдсэнийг харуулж байна. Бондыг хоёрдогч зах зээл дээр борлуулах өгөөжийг нь тооцохдоо анх гаргасан хүүгээс нь өндөр болох тусам бага итгэлтэй гэж үздэг.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар урт хугацаатай зээл авч, богино хугацаатай зээлээ төлөх боддогоо зарласны дараа зургадугаар сарын 19-нд Хятадын нэг сая юаний бондыг 7.5 хувьтай авсан нь эрсдэл өсч буйг илэрхийлж байна. Тэгэхээр Монгол Улс өнөөдөр Засгийн газрын бонд гаргавал 10 хувийн хүүтэй байна гэсэн үг. Ийм өндөр хүүтэй бонд зарласан Засгийн газрыг сэжиг бүхий зээлдэгч (dubious borrower) гэж олон улсын зах зээл дээр хэлдэг. Өрийг өрөөр дарах тусам хүү нь өссөөр, эцэст нь ямар ч гарцгүй мухардсан Грекийн дампуурлын түүх яг ингэж эхэлсэн байдаг.
ХӨГЖИЛД ХҮРГЭХ ЗАМ
Зах зээлийн эдийн засагт алдаатай бодлого, үйлдлийн улмаас хямрал үе үе гардаг жамтай. Өөрөөсөө хамаарсан алдаагаа олж, засахгүй бол хямрал дахин дахин давтагддаг. Монгол шиг уул уурхайн цөөхөн түүхий эдийн үнээс эдийн засаг нь бараг бүтнээрээ хамаардаг орон эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, олон салбар хөгжүүлэн, гадаад нөхцөлийн цочмог өөрчлөлтийг уян хатан эсэргүүцэж чаддаг болох учиртай.
Тэгж чадсан орнууд юуны өмнө үнийн өөрчлөлтийг удирдах сан байгуулсан байдаг. Гол эрдсийн үнийг бодитой тооцон улсын төсвөө баталж, хэрэв тэр түвшнээс дээш гарвал бүх илүү гарсан орлогоо тусгай санд (үндэсний сан, тогтвортой байдлын сан) хуримтлуулж, үнэ тэр түвшнээс буурсан үед төсөвтөө татаж, эдийн засгийн хэвийн явцыг үнийн хэлбэлзлээс хамгаалдаг.
Норвеги, Чили зэрэг улсууд энэ талаар арвин туршлага хуримтлуулсан бөгөөд сүүлийн арваад жилд Монголын УИХ-ын бараг бүх гишүүн, олон арван сайд дарга нар ээлжлэн очиж туршлага судалсан боловч энэ талаар юу ч хийхгүй, яриа цааснаас хэтрэхгүй байгаа нь гайхал төрүүлж байгаа юм. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг дээ.
Мөн уул уурхайгаас орсон орлогоороо бусад салбараа хөгжүүлэх, ялангуяа хувийн хэвшлийг татан оруулах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах, боловсон хүчин бэлдэх, гадаадын зах зээл дээр гарахад нь туслах зэрэг ажлыг төр, засаг нь хийсэн байх учиртай.
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Монгол Улс өөрийн чадавхдаа тултал их өр гадаадаас авсан учир юуны өмнө нэмж өр тавихаа болих цаг болжээ. Нэгэнт авсан өрөө яаж төлөхөө шийдэн, хуримтлал бүрдүүлэх ёстой. Өмнөх бондын хөрөнгө хаашаа хэнд очсон, эргүүлэн төлөх боломж аль хэр байгаа тухай хөндлөнгийн хяналт тайлан гаргаж, олон нийтэд ил тод тавих ёстой.
Тавьсан өрөө хэзээ, яаж төлөх тухайд юу ч хийхгүй байгаа бөгөөд тэгэхийн оронд төр, засгийн түшээд эдүгээ сандал ширээ, сайдын эрх мэдлийн төлөө нойр хоолгүй наймаа тохироо хийж байна. Монголын төр, засгийн эрх баригчид авилга, албан тушаалын хэргээр мөрдөгдөж буй, ял шийтгэл авсан намынхаа нөхдийг харилцан солилцох зарчмаар өршөөлд хамруулахаар хууль батлаад байна Тэр хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан боловч худалдагдсан хууль тогтоогчдоос нийтийн хөрөнгийг завшсан, бондын хөрөнгийг үрэн таран хийсэн этгээдүүдийг бүлэглэн хамгаалах, хоригийг эсэргүүцэх хандлага бий болсоор байна.
Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс өр тавихаа зогсоож, авсан өрнийхөө ам.доллар бүрийн зарцуулалтын тайланг нийтэд ойлгомжтой хэлбэрээр дэлгэрэнгүй хүргэхийг иргэд шаардаж байна. Засгийн газрын гадаад, дотоод бүх өрийг эцсийн эцэст татвар төлөгчид л төлөх учир тэд ингэж шаардах эрхтэй. Их өр төлөх үеэр зарим улс төрчийг Интерполтой хамтарч хайгаад ч олоход хэцүү болно.
Зочин
Batjargal
Эрсдэл
Зочин
Nara
ссс
ДЭМЖИЖ БАЙНА
Зочин
zochin
D. JARGALSAIKHAN TAND
Badamdorj
Д.Содхүү
зочин
Taraachee
unshigch
өөрчлөлт хэрэгтэй
zochin
уб
Зочин
Зочин
Зочин
Bayan Mongol oron , yaduu mongol hun
Зочин
Зочин
Зочин
mmm
mmm
ҮҮНИЙГ ХИЙСЭН ЭЗЭД ХЭН БЭ - ЭЗА!!!!
Зочин
Odgoo
irgen
Уншигч
zochin
ИРГЭН
Puje
uyanga
Zochin