Богд тодорсон уу?
“Хүрээнийхэн” Даншиг хийж улс даяар сортойж байна. Иргэд наадмын сайхан, сүр жавхланг гайхаж, бөхийн цолын эрэмбэ, дарааг анхаарч байна. Даншгийг зөвхөн манай монголчууд найр наадмын хэмжээнд анхаарч байгаагийн зэрэгцээ бусад монголчууд, хөрш улсууд, дэлхийн буддын шашинтнууд ч анхаарч байгаа.
“Хүрээнийхэн” Даншиг хийж улс даяар сортойж байна. Иргэд наадмын сайхан, сүр жавхланг гайхаж, бөхийн цолын эрэмбэ, дарааг анхаарч байна. Даншгийг зөвхөн манай монголчууд найр наадмын хэмжээнд анхаарч байгаагийн зэрэгцээ бусад монголчууд, хөрш улсууд, дэлхийн буддын шашинтнууд ч анхаарч байгаа. Энэ бол байдаг л нэг наадам биш, төсөв мөнгөний ч асуудал биш, хотынхон төртэй зиндаархсан ч асуудал биш, цаанаа гүн углуургатай ажил юм. Даншигийг Халхын анхдугаар Богдыг тодруулсанд зориулж анх хийсэн ба дараа дүрүүдийн Жавзандамба хутагтуудад зориулж бат оршил өргөх нэрээр наадамладаг болсон ба сүүлийн богдуудын үед жил бүр хийдэг уламжлал тогтоод байсан билээ.
Гүймэгхэн судлахад “даншиггүй” ганц хутагт нь саяхан таалал болсон IX Богд л байж. Анхны даншгийг анхдугаар Богдын гурван настайд хийж байсан бол энэ удаагийн “дахин сэргэсэн” анхны даншгийг IX Богдыг таалал барьснаас хойш яг гурван жилийн дараа хийж байна. Ингэхэд нэг асуулт гарч ирнэ ээ дээ? X Богд тодорчихсон юм биш биз? Ёстой нөгөө “шашинтай газрын ёс” гэдэг шиг даншигийг Богдтой газар л хийнэ шүү дээ. Түүнээс биш нийслэлийнхэн зүгээр чамирхах гэж хотын наадмыг даншиг гэж нэрлээгүй л байх. Тэр тусмаа даншгийг зохион байгуулахад манай бурхны шашныхан онцгой идэвхтэй оролцлоо.
Ер нь бол сүүлийн Богдуудын намтар сүрхий ээдрээтэй. VIII Богд тусгаар тогтнолыг удирдсан оюун санааны удирдагч төдийгүй улсын хаан төрийн тэргүүн болсон. Гэвч төрийн тогтолцооны нэгэн сонирхолтой үзэгдэл тэр зурвас үед бий болсныг судлаачид төдийлөн анзаардаггүй. Хэдийгээр VIII Богд Монголын хаан сууринд суусан боловч угсаа залгамжлуулах эрхгүй байв. Хожмын тогтоосон хэмжээт эрхээс ч өмнө ийм нэг гайхалтай “хэмжээт эрхтэй” хаан байж. Нэгд Төвд хүн, хоёрт лам хүн атал эхнэртэй, эхнэр нь цагаан ястан бус аягач хүүхэн, дундаас гарсан хүүхэд үгүй. Чухам Богдод яагаад язгууртан хүүхэн буулгаагүй нь нэг сонирхолтой сэдэв мөн биз?
Дондогдулам хатныг “Улсын Дарь эх” өргөмжилдөг нь ч чамирхал биш ажээ. Учир нь Төвдийн Соронзонгомбо хааны гурван хатны хоёр нь хятад, балбаас буулгасан хатад агаад тэд бол өдгөө бидний шүтдэг цагаан, ногоон дарь эхүүд юм. Хэдий тэд шашныг дэлгэрүүлэгч дарь эхүүд авч тэдний хүүхдүүд угсаа залгамжилсангүй. Төвдөд “Жоканг” сүм үзэж явахдаа Соронзонгомбо хааны хоёр хатан дарь эх юм бол Төвд хатан нь ямар зиндаатай юм бэ? гэж асуухад “Тэр хүү төрүүлж өгсөн” гэж хариулдаг юм билээ. Ингэхээр Дарь эхээс төрсөн байгаад ч тэр хүүхэд угсаа залгамжлагч “хунтайж” биш гэсэн утга бас байх шиг. Бас л сонирхолтой сэдэв.
Дээр нь хутагтыг угсаа залгуулдаггүй харин “тодруулдаг”. Хэрэв Ардын хувьсгал ялаагүй бол Богд хааны дараа хэн хаан болох байв? IX Богдыг тодруулж, нялх хүүхдийг сургаж хүмүүжүүлээд эрийн цээнд хүрсэн хойно нь “хаан” өргөмжлөх байсан уу? Эсвэл Богд тодорсон л бол шууд хаан болох байв уу? Тэр нь Монгол хүн байх уу? Төвд хүн байх уу? Тусгаар Монголын хааныг хуралдайгаар (ноёдын чуулганаар, эсвэл улсын дээд хурлаар) хэлэлцэж өргөмжлөх байсан уу? эсвэл Далай лам зөвшөөрч гэмээ нь сая хаан болох байсан уу? гэх мэт олон ээдрээтэй асуултыг үлдээгээд VIII Богд таалал төгссөн юм. Коммунистууд асуудлыг маш энгийнээр ганцхан далайлтаар шийдсэн нь 1920-иод оны сүүлээр дараагийн дүрийг тодруулахгүй гэж зарласан юм. Ингэснээр төрийн хямрал эвдрэлээс зайлсхийжээ. Тэр үед Банчин Богдын асуудал монголын түүхэнд онцгой олон дурдагддагийн учир нь
Жавзандамба хутагтыг тодруулсан байлаа гэхэд Далай лам, Банчин богд зөвшөөрдөгт бий.
Гэтэл Далай лам Жавзандамба хутагт хоёр л төр шашны хэргийг давхар барьсан хос ёсны сургаалийг хэрэгжүүлэгч, Банчин Богдын улстөрийн эрх сул, өнөөдөр хоёр банчин лам тодорсон байгаа гэх мэт олон сонирхолтой асуултууд зөвхөн энэ “даншиг” гэдэг үгийн цаана нуугдаж байна. Энэ мэтийг сонирхон бодохын зэрэгцээ тулхтай асуудал дэвшүүлсэн судалгааны материал хайсанд манай “МонЦаМэ” агентлагаас эрхлэн гаргадаг “Монголын мэдээ” Хятад сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад эрдмийн мөр хөөсөн хятад судлаач, доктор Д.Базардорж нэгэн өгүүлэл өгснийг уншигч танд хүргэж байна. Дашрамд саяхан түүний “Ар Монгол дахь Дан Шэн Күй буюу Даашинхүү пүүс” хэмээх судалгааны ном тун сонирхолтой бөгөөд Ардын хувьсгалаас өмнөх үеийн монгол орны санхүүгийн талаарх үнэтэй ховор баримтаар дүүрэн болохыг сонирхон судлагчдад хэлье.
БОГДЫН ДАРААГИЙН ДҮРИЙГ ТОДРУУЛАХ АСУУДАЛД
/Түүхэн нөхцөл ба боломж, сорилт/
Олон улсын харилцааны хүрээлэнгийн ЭШАА., доктор /Ph.D/Д.Базардорж
Эхлэл
Сүүлийн жилүүдэд монголын нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудлын нэгд дараагийн Богдоор монгол хүн тодрох болсон явдал багтана. Дараагийн буюу Х Богдыг хэрхэн тодруулж, батламжлах нь энгийн нэгэн шашны зүтгэлтний асуудал бус, харин улс орны аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, гадаад харилцаа хийгээд олон улсын харилцаанд ч нөлөө тусгалаа үзүүлэх томоохон асуудал болох нь үзтэл илэрхий. Иймээс манай улсын буддын шашныхний хүрээнд л уг хэрэг шийдэгдчих төдий биш, харин төрийн оролцоо зохицуулалтыг гарцаагүй шаардсан нарийн будлиантай, одоогоор гарц шийдэл нь тодорхойгүй байгаа асуудал болно. Энэхүү өгүүллийг бичэгч би бээр шашны аль нэгэн хүрээнд өөрийгөө хамаатуулдаггүй, зөвхөн монгол хүнийхээ хувьд үндэстнийхээ эрх ашгийг тэргүүнд талбин, соёлынхоо үнэт зүйлийг өндөрт өргөж, уг асуудалтай холбогдон гарч ирсэн шийдвэрлэвэл зохих тулгарч буй бодит бэрхшээлийг хэрхэн гэтлэх, хэрхэн зөв зүйтэй гарц шийдэлд хүрэх боломжийн талаар уламжлал шинэчлэлийн углуурга дээр өөрийн байр сууриа дэвшүүлэн гаргав.
Буддын шашны Монгол Улс дахь нөлөө, байр суурь
Өнөөдөр манай улсад Будда, Христ, Исламын шашнууд, тэдгээрийн урсгал чиглэлүүд болон өөр бусад шашин хийгээд шүтлэг бишрэлийн олон хэлбэрүүд хуулийн зохицуулалтын дор эрх тэгшээр зэрэгцэн оршиж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулинд иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрхийг тунхагласан заалттай холбоотой. Монгол Улс хуулиар баталгаажуулсан албан ёсны төрийн шашингүй. Харин “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”-даа үндэсний эв нэгдэл, түүх, соёлын уламжлалыг хадгалан үлдээх зорилгоор төрийн зүгээс Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ хэмээх заалтыг тусгасан байдаг.
Төрөөс хүндэтгэн үзэж байгаа энэхүү шашин Монголын нийгэмд ямархан байр суурийг эзлэж байна вэ?, Монгол Улсын иргэдийн хэдэн хувь нь энэ шашны хүрээнд хамаарч байна вэ? гэдэг нь одоо ч тодорхой хариултгүй, тойм төдий багцаа ойлголттой байсаар. Харин уг асуудалд “Та шашин шүтдэг үү?, шүтдэг бол ямар шашныг шүтдэг” гэх асуултыг багтаасан 2010 оны хүн амын тооллогын дүн чухал сэжим болж байна. Тус тооллого 15-с дээш насны нийт хүн амын 61.4% нь шашин шүтэгчид, 38.6% нь шашинд үл шүтэгчид гэдгийг харуулжээ. Нийт сүсэгтний 86.2% буюу 15-с дээш насны нийт хүн амын 53% Буддын шашинтан, 13.7% буюу мөн наснаас дээш нийт хүн амын 8,4% бусад шашинтан гэсэн үзүүлэлт гарсан байна.
Үүнээс хойш 5 жил өнгөрсөн ч энэ үзүүлэлт хэрхэн өөрчлөгдснийг дахин нэгтгэсэн албан ёсны мэдээлэл болон дорвитой судалгаа үгүй байна. Ямартаа ч дээрх үзүүлэлтээс бид Буддын шашны Монгол Улс дахь шууд нөлөөлөл хүрээ нь насанд хүрэгсдийн 53 хувь буюу хүүхдүүдийг эс тооцон харьцуулахад нийт хүн амын талаас илүү хувийг хамарч байгааг олж харав. Мөн хүүхдүүдийг эс тооцон харьцуулахад хүн амын бараг тал шахам нь шашинд үл итгэгчид ба өөр шашныхан гэдгийг ч олж харав. Гэтэл яагаад Буддын шашин биднийг илэрхийлсээр байдаг юм бол?
Монголчууд бид цөмөөрөө уламжлалт соёлоо эрхэмлэн хүндэтгэдэг. Бидний зан заншил, ёс суртахуун, ер нь бусдаас ялгарах бүхий л зүйлс, монгол хүн байхын мөн чанарын илэрхийлэл нь Буддын шашинтай түүхэн шалтгаанаар уялдан нөхцөлдсөн онцлогтой. Ийм болохоор Монголын уламжлалт соёл Буддын шашин хоёр нь зүйл зүйлээр сүлэлдэн уусалцсан, өөр хооронд нь салгаж ойлгож үл болох нэгэн зоосны хоёр тал ажээ. Монгол хүн л бол Та шашин шүтдэг эс шүтдэг, шүтдэг байлаа гээд өөр шашны хүрээнд хамаарах ч ялгаагүй Таны амьдралын хэв маяг, дадал заншил тань үндэсний уламжлалт соёлдоо баригдах болохоор монголчууд бид цөмөөрөө Буддын шашинтны хүрээнийхэн болж таарна. Энд харин хүн амын цөөнх болох казах, хотон зэрэг мусальманчууд хамаарахгүй. Жил ирэх бүр уламжлалт соёлоо сэргээх хандлага эрчимжиж байгааг дагалдаад манай улсад Буддын шашны нөлөө хүрээ ч жилээс жилд өргөжин тэлсээр байна. Уламжлалт соёлын сэргэлт маань Буддын шашин цэцэглэхэд зайлшгүй шаардагдах хамгийн чухал шим тэжээлт хөрс ажээ. Иймээс Буддын шашны Монгол дахь нөлөөлөл нь монголчуудын шашин шүтэх эс шүтэх хийгээд аль шашны хүрээлэлд багтахаас үл шалтгаалсан үндэстний шинжтэй өргөн багтаамжтай ойлголт болдог байна.
Буддын шашны хүрээн дэх Богдын байр суурь
Богдын дүр Халх Монголд анхлан тодорсноор тухайн цагийн нийгэмд үгүйлэгдэж байсан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны удирдагчийг буй болгосон юм. Үе үеийн Халхын Богдууд Чингэс хааны алтан урагтны удмын хэлхээнд багтаж, нийгмийн бүхий л хүрээнд асар их нөлөөтэй байж, өргөн түмний итгэл бишрэл хүндэтгэлийг хүлээсэн оюун санааны удирдагчын байр суурийг атгасан болохоор аль ч талаараа Ар Монголын нэгдүгээр хүн хэмээн тооцогдох болжээ. Ийм болохоор 1911 оны хувьсгалаар Ар Монгол тусгаар тогтноход VIII Богд алтан урагтны хаан суурь залгамжлалыг хүлээн авч, Монгол Улсын их сууринд заларч төр шашныг хослуулан атгаж байлаа.
Түүхэн үйл явцаас харахад Богдын дүрүүд бол эхэндээ зөвхөн Халхын оюун санааны удирдагчид байснаа 1911 онд Халхаар төвлөсөн Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээхэд Монгол Улсын оюун санааны их удирдагч болж, улмаар 2012 онд IX Богд манай улсын Буддын шашны тэргүүний байр сууринд албан ёсоор заларснаас хойш Монгол угсаатны эв нэгдэл, оюун санааны их удирдагчын байр сууринд аажмаар шилжиж байгаа төлөв харагдаж байна. Чухам иймээс л Богдын дараагийн дүр бол даяаршлагдан буй дэлхий ертөнцөд монгол угсаатны оюун санааны нэгдмэл байдал хийгээд угсаатны дархлааг бэхжүүлэхэд туйлын чухал ач холбогдолтой үнэт зүйл байх юм. Товчхондоо бол түүхэн явцад Халхын Богд Монгол угсаатны Богд болон хувирчээ.
Богд бол түүхэн явцад тодорсон Буддын шашны шарын урсгалын гурван том хувилгааны нэг нь билээ. Нөгөө хоёр нь Далай лам хийгээд Банчин Эрдэнэ юм. Далай лам хийгээд Банчин Эрдэнэ хэмээх нэр нь монголчуудаас өргөсөн нэр болно. Түүхэнд эдгээр гурван том хувилгаанаар төвөд хүн ихэнхдээ тодорч байжээ. Эдүгээ ч эдгээр хувилгаад нь гурвуулаа төвөд хүмүүс бөгөөд ихээхэн адармаатай цаг үеийн нөлөөгөөр гурван өөр улс оронд аж төрж, гурван өөр иргэншилтэй болжээ. Далай лам нь Энэтхэгт аж төрөх бөгөөд Буддын шашны дээд удирдагч, Банчин Эрдэнэ нь БНХАУ-д аж төрөх бөгөөд тус улсын төвөдийн онцлогт Буддын шашны албан ёсны тэргүүлэгч, Богд нь Монгол Улсын иргэн бөгөөд манай улсын Буддын шашны албан ёсны тэргүүлэгч билээ. Буддын шашин нь өмнө өгүүлсэн мэтээр Монгол Улсад үндэсний хэмжээний өргөн багтаамжтай ойлголт болохоор түүний тэргүүний байр суурь нь үндэстний хэмжээнд өндөр байх нь зайлшгүй. Богдын байр суурь эрх мэдэл нь нийт шарын шашны хүрээнд гуравдугаарт эрэмблэгдэх мэт агаад түүний дээд эрэмбэд Далай лам, Банчин Эрдэнэ нар байж, шашны уламжлалынхаа дагуу Богдоор тодорсон дүрийг албан ёсоор батламжлах эрхийг атгагсад юм. Өөрөөр хэлбэл, уламжлал ёсоор бол Богд хэмээх институци нь зайлшгүй Далай лам, Банчин Эрдэнэ нарын оролцоог шаарддаг ажээ.
Богдын дараагийн дүр тодрохгүй байгаан шалтгаан, нөхцөл
Хэдийгээр будлиан маргаантай боловч IX Богдоор төвөд өвгөн тодорч, Монгол Улсын иргэн болж, монголын буддын шашинтны тэргүүний сэнтийд заларч, шүүмжлэл маргаан дунд байсаар Монгол улсад 2012 онд таалал төгссөн билээ. Энэхүү IX Богд нь хутагтуудыг тодруулах уламжлалын дагуу түүхэн адармаатай цаг үеийг элээн Далай ламаар эцэслэн батламжлагдсаны дараа бараг хорь орчим жилийн явцыг өнгөрөөн 2012 оны 1 дүгээр сарын 24-нд Монгол Улсын ерөнхийлөгчөөс Монголын Буддын шашинтны тэргүүлэгч гэсэн албан ёсны төрийн соёрхол батламжийг олсон байдаг. Өөрөөр хэлбэл IX Богд бол төр, шашны хоёр дээд субьектээр хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц хутагт бөгөөд Монгол Улсын Буддын шашны албан ёсны дээд удирдлага болсон юм. 2012 онд Монгол Улсын иргэн, Монгол Улсын Буддын шашны тэргүүлэгч IX Богд “... Миний хойд дүр монгол нутагт монгол хүн болон төрнө” хэмээн айлдаж таалал болсноос хойш хэдийн 3 жил гаруйг өнгөрөөсөн ч түүний хойд дүр тодролгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Богдын дараагийн дүр тодрох нь дотоод, гадаад олон хүчин зүйлийн зангилаа уулзварт орших нарийн төвөгтэй асуудал болох нь илэрхий. Юуны өмнө Үндсэн хуулиараа тунхагласан ёсоор бол шашны дотоод асуудал болно. Иймээс манай улсын буддын шашныхны хүрээний нийтлэг ашиг сонирхлын үүднээс Богдын дараагийн дүрээр тодрох зохимжтой хүн гарч ирнэ, уламжлалаа дагавал Далай лам, Банчин Эрдэнэ нарын аль нэг нь Богдын шинэ дүрийг батламжилна. Тийм болохоор Богд нь манай улсын дотоод асуудлаас халин гарч, улс орны гадаад харилцаанд эрсдэл, гацаа үүсгэх өндөр магадлалтай эмзэг асуудал болж таарна. Иймээс л зайлшгүй тодрох дараагийн Богдын асуудлыг хэрхэн зүй зохистойгоор шийдвэрлэх асуудал нь төрийн зохицуулалтын гадна үлдэх аргагүй юм. Манай улс үндсэн хуулиараа төр шашны харилцааг зааглан тунхагласан ч холбогдох бусад эрх зүйн хүрээнд шашны асуудлыг зохицуулах төрийн эрх үүргийг тусгасан байдаг. Иймээс Богдыг тодруулах асуудалд төрийн оролцоо байх нь тун ойлгомжтой. Гагцхүү өнөө хүртэл Х Богд тодорч чадаагүй, түүний сураг ч сонсогдохгүй байгаа нь улс орны дотоод, гадаад олон хүчин зүйлтэй нягт холбогдсон болохоор монголчууддаа ашигтай, хөрш орнууддаа ч харшгүйгээр асуудлыг шийдвэрлэх зохистой хувилбар төрийн хэмжээнд шийдлээ олоогүй байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэлийг эрхгүй төрүүлж байна.
Богдын дараагийн дүрийг тодруулах асуудлын хүрээн дэх Монгол Улсын Буддын шашныхны дотоод нөхцөл байдал, бүлэглэл.
Богдын дараагийн дүрийг тодруулахад юуны өмнө Монгол Улсын Буддын шашны дотоод нөхцөл байдал чухал хүчин зүйл болно. Нийгэмд цацагдсан нийтлэл, мэдээллүүдийг ажиглахад улааны урсгалыг үл тооцон Монгол Улсын Буддын шашны удирдлагын хэсэгт хэд хэдэн бүлэглэл байгааг мэдэж болно. Харин бид үзэл бодлын хувьд үндсэн зөрөөтэй дараах гурван бүлэглэл бодитой оршин байна хэмээн үзлээ.
Нэгдүгээрт. Доржшүгдэн сахиусны бүлэглэл
Хоёрдугаарт. Далай ламын бүлэглэл
Гуравдугаарт. Банчин Эрдэнийн бүлэглэл
Доржшүгдэн сахиусны бүлэглэл гэдэг нь Далай ламаас хараат бус байх хүсэлтэй бөгөөд Монголын буддын шашныг монгол шашин болох талаар голлон анхаарч байх мэт, буддын шашин дахь нөлөө байр суурь нь төдий л хангалттай биш. Харин Далай ламын бүлэглэл нь өнөөгийн манай улс дахь буддын шашныхний олонхийг хамарна. Нэр нөлөө нь харьцангүй их, тогтсон уламжлал дээр суурилсан учраас гүн бат ул суурьтай, нийгмийн массад хүлээн зөвшөөрөгдсөн. Далай ламын бүлэглэлийг дотор нь хэд хэдэн дэд бүлэглэл болгон харах ч боломжтой. Гурав дахь бүлэглэл буюу Банчин Эрдэнийн бүлэглэл нь сүүлийн жилүүдэд манай улсын буддын шашны хөрсөнд мөнгө санхүүгээр дамжуулан үр үндсээ суулгасан, үйл ажиллагаа нь идэвхижиж байна. Гэхдээ энэ удаад бид бүлэглэлүүдийн тухай тодорхой дурдахгүй.
Хэдийгээр Монголын Буддын шашныхны удирдлага үзэл бодол байр суурийн талаар дээрх маягаар бүлэглэл болон зөрөлддөг ч энэ нь нийт сүсэгтнүүдийн хувьд үл анзаарагдам далд шинжтэй байна. Нийгэмд үл анзаарагдам далд шинжтэй боловч бодитой зөрөлдөөнт эдгээр бүлэглэлүүдийн өрсөлдөөн нь өнөөгийн байдлаар дараагийн Богдыг тодруулах асуудал дээр төвлөрч байна.
IX Богдыг таалал төгсөхөд түүний дараагийн дүрийг тодруулах комисс
байгуулагдсан байдаг. Энэ комиссыг манай улсын шашны том зүтгэлтэн тэргүүлдэг
бөгөөд бүрэлдэхүүн нь нууцлагдмал. Нийтэд мэдэгдсэнээр Гандантэгчилэн хийдийн
нэр нөлөө бүхий зургаан лам байхаас гадна лавтай дээрх бүлэглэлүүдийн төлөөллөөс
бүрдсэн бусад сүм хийдийн дээд удирдлагын мяндагтан нар байх нь эргэлзээгүй.
Чухам дараагийн Богдыг тодруулах асуудал нь эхлээд энэхүү комисс буюу манай
улсын буддын шашныхны удирдлагын байр суурьт байгаа хүмүүсээр дамжин шийдэгдэх
учир тэд үзэл бодлын зөрүүгээ зайлшгүй даван туулж, зөвшилцөлд хүрэн Богдыг
тодруулах болно. Богдын дүрийг ийнхүү тодруулан гаргалаа ч тэр нь уламжлал ёсоор
Далай лам эсхүл Банчин Эрдэнэ нарын аль нэгнээр заавал баталгаажуулагдах ёстой
хутагтуудыг тодруулахад хэрэгждэг тогтсон механизмтай тулгарна. Банчин Эрдэнийн
монголчууд дахь нэр хүнд унасан өнөөгийн нөхцөл байдалд, хэрэв дараагийн Богд
тодорлоо гэхэд түүнийг Далай лам баталгаажуулах магадлал бараг 100 хувь байна.
Иймээс нэгэнт тогтсон уламжлалт дэг жаягийн дагуу Богдын дараагийн дүрийг
тодруулах явцад Далай ламын оролцоо нөлөө зайлшгүй байх нь тун ч илэрхий.
Монголын Буддын шашныхүрээн дэх Далай ламын нөлөө, байр суурь
1990 оноос хойш Монгол Улсад хутагтууд олноор тодрох болсон нь тасалдаад удсан түүхэн үзэгдэл шинэ цаг үед дахин сэргэн гарч байгаа асуудал болно. Одоохондоо Монголын бурхны шашныхны хүрээнд лам хуврагын тоо хангалттай ч жинхэнэ буддын шашны мөн чанарын хэмжээнд хүрсэн боловсон хүчин дутагдалтай байгааг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Ийм болохоор буддын шашныхны нийгэм дэх нэр хүнд төдий л сайн биш, өнгө мөнгөтэй холбоотой гажуудал завхардал ихтэй учраас олны итгэлийг татах хүч нь сулавтар мэт, гагцхүү үндэстний соёл уламжлалтай зай завсаргүй холбогдсон болохоор өргөн олны хүрээллийн төвд байсаар байна. Шинжлэх ухаан, техник технолгийн эрин үед Буддын шашны сургааль номлолыг зөв хэлбэрээр нь түгээн дэлгэрүүлэх явдал нь манай улсын буддын шашныхны өмнө тулгамдсан асуудал болоод байгаа нь харагдаж байна. Иймээс боловсон хүчнээ бэлтгэх зузаатгах ажил ид өрнөж байна. Чингэхдээ уламжлалт харилцаатай байсан өнөөгийн БНХАУ-ын нутаг дахь Төвөдийн сүм хийдүүдэд бус, харин Далай ламын суурьшин байгаа Энэтхэгийн шашны байгууллага, сүм хийдүүдэд үнэмлэхүй олон тоогоор шашин соёлын хожмын зүтгэлтнүүд маань бэлтгэгдэж байна.
Бидний олж тоолсноор шинээр тодорсон хутагт, хувилгаадын тоо хорь руу дөхөж байна. Эдгээр хутагтууд Энэтхэгийн Гоман, Сэра зэрэг дацанд суралцаж байсан, суралцаж байгаа бөгөөд цөмөөрөө Далай ламын баталгаажуулснаар монголчуудын дунд хүлээн зөвшөөрөгдсөн, төрөлх нутаг орондоо нэгэнт нэр хүндийг олжээ. Тэгэхлээр ирээдүйн Монголын шашны удирдлагууд Далай ламтаны шууд нөлөөлөл дор хүмүүжиж байгаа юм. Үүнтэй холбогдуулан шинээр тодорсон хутагтуудын талаар зарим мэдээллийг сонирхуулъя.
1. Жалханз хутагтын 9 дүгээр дүр Данзанчойживанчуг. Түүнийг Далай лам батламжилсан.
2. Манзушир хатагтын 7 дугаар дүр Данзанжамъяндорж. Түүнийг Далай лам 2008 онд батламжсан.
3. Зая бандидагийн 15 дугаар дүр Лувсанданзанпүлжинжигмэд. Түүнийг Далай лам 1999 онд батламжилжээ.
4. Ламын гэгээний 8 дугаар дүр Данзанжамбалчойжишинэн. Түүнийг 2009 онд Далай лам батламжилсан.
5. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн 9 дүгээр дүр Данзанлувсантүдэв. Түүнийг 2013 оны 4 дүгээр сарын 28-нд Далай лам батламжилсан.
6. Егүзэр хутагтын хойд дүр Лувсанцойжин. 2014 онд Далай лам батламжилсан. Эдүгээ Энэтхэгийн Гоман дацанд суралцаж байна.
7. Зава Дамдины хойд дүр Лувсандаржаа. Энэ дүр нь эдүгээ Монгол Улс дахь Доржшүгдэн сахиусны бүлэглэлийн нөлөө бүхий хүн болохоор Далай ламаар баталгаажигдаагүй. Иймээс Далай ламын бүлэглэлийнхэнд хүлээн зөвшөөрөгддөггүй.
Дээр бид олонхидоо урд дүрүүд нь монголд асар их нөлөөтэй явсан халхын тамгатай хутагтуудын хойд дүрүүдийг жагсаан бичэв. Бусад хутагт хувилгаадын талаар энэ мэт бичих нь зүйтэй боловч баахан нуршсан хэрэг болохоос зайлсхийж чингэхийг байв. Гэхдээ дурдагдаагүй хутагт хувилгаад нь цөм Далай ламаар баталгаажуулагдсан болохыг онцлон тэмдэглэе. Шинээр тодорсон хутагт хувилгаадын байр суурь нь орон нутгийн шинжтэй, тухайн орон нутагтаа буддын шашны байгууллагуудыг тэргүүлэх албан ёсны эрхтэй төлөөлөгчид болно. Тэд сүсэгтнүүдийн дунд өндөр нэр хүндтэй, тухайн нутаг усныхныхаа шүтээн болон хүндлэгддэг, ийм хандлага ч улам эрчээ авах төлөвтэй байна.
Харин эдгээр хутагт хувилгаадын дээд эрэмбэнд Монгол Улсын буддын шашинтны тэргүүн байх бөгөөд тэр нь Богд билээ. Энэхүү Богдын Далай лам эсхүл Банчин Эрдэнийн соёрхолоор батламжлагддаг уламжлал нь эдүгээ ч мөн хадгалагдсаар байна. Тэгэхлээр Далай ламын Монгол Улсын шашны хүрээн дэх нөлөө үнэмлэхүй юм. Үүнийг бид улс төрчийн нүдээр тольдвол Монгол Улсын шашны удирдлагын бүхий л томилгоо Далай ламын батламжаар хэрэгжиж байгааг олж харна. Монгол Улсын жирийн иргэнээс эхлээд төр засгийн түшээд хүртэлх бүхий л төвшинд Далай ламын нэр хүнд асар өндөр. Монголын бурхны шашны удирдлага дахь бүлэглэлүүдийг эс тооцвол Монгол Улсын бүхий л нийгмээс Далай лам руу чиглэсэн ямарваа нэг сөрөг хандлага огтхон ч үгүй байна.
Манай улсад Далай ламын нэр хүнд байр суурь дээр өгүүлсэн мэт тун өндөр бөгөөд бат бэх, нийгмийн зүгээс ямагт эерэг хандлагтай ажээ. Гэтэл Далай лам нь манай улсын гадаад харилцаанд тулгарч байгаа шийдвэрлэвэл зохих том асуудлын нэг байсаар удав. Дотоод эерэг хандлага хийгээд гадаад харилцааны бэрхшээлийг хамтатгасан Далай лам нь Богдын дараагийн дүр тодруулах асуудлаар дамжин улам ярвигтай байдлыг дагуулахаар байна.
Асуудлыг зохицуулах тухайд дэвшүүлэх санал
Өнөөдөр манай улсын Буддын шашны үйл ажиллагааны гол цөм нь “Үндсэн хууль”, “Төр сүм хийдийн харилцааг зохицуулах тухай хууль” зэрэг бусад холбогдох эрх зүйн зохицуулалтын хүрээнд явагдаж байгаа ил хэлбэрээр төрийн оролцоогүй шашны дотоод асуудал билээ. Тийм болохоор Далай ламыг Монголд хэдэнтээ ирэхэд манай улс Хятадын талд уг асуудлыг төрийн оролцоогүйгээр сүсэгтэн олны хүсэл эрмэлзлийн дагуу хэрэгжиж байгаа явдал хэмээн тайлбарласаар байсан юм. Богдын дараагийн дүр тодрохтой зэрэгцэн ирэх Далай ламын оролцоог энэ мэт тайлбараар хаацайлж чадахааргүй шинэ нөхцөл байдал үүсээд байна. Иймээс бидэнд цоо шинэ тайлбар гарц хэрэгтэй.
Далай ламтай холбогдох аливаа асуудал нь Хятадын дотоод хэрэг, гадаад харилцаатай нь шууд болон дам утгаар холбогдож байдаг улс төрийн эмзэг будлиантай хэрэг. Буддын шашин бол БНХАУ-ын хуулиар зөвшөөрөөгдсөн шашин юм. Хэдийгээр Далай лам БНХАУ-ын төр засгаас хүлээн зөвшөөрөгддөггүй ч түүний тус улс дахь нөлөө тусгал асар их. Далай лам нь төвөдүүд, монголчууд зэрэг Буддын шашинт угсаатнуудыг засаглах тус улсын бодлогод нөлөөлж болзошгүй, үндэсний аюулгүй байдалтай нь холбогдох хүчин зүйл болдог бөгөөд гадаад харилцаанд нь бэрхшээл дагуулдаг. Монгол Улсад тодорч гарах дараагийн Богдын асуудал нь өмнө өгүүлсэн мэтээр уламжлалаа даган гүйцэтгэгдэвэл зайлшгүй Далай ламын оролцоог шаардана. Энэ нь нэг талаар тусгаар тогтносон Монгол Улсын дотоод хэрэг мэт боловч нөгөө талаар БНХАУ-ын дотоод асуудалтай дам хутгалдах нөлөөтэй зүйл, хоёр улсын харилцаанд ч таагүй орчин үүсгэх өндөр магадлалтай. Манай хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хамтран ажиллаж байгаа билээ. 2014 оны 8 дугаар сарын 21-нд төрийн тэргүүн нарын баталгаажуулсан хамтарсан тунхаглалаар хоёр улстай холбогдох аливаа асуудлын ерөнхий хандлагыг зохицуулан чиглүүлсэн байдаг ч өнгөн дээрээ улс орнуудын дотоод хэрэг мэт боловч алсдаа хоёр талын харилцааны эмзэг асуудлыг дагуулж болох бодит эрсдлийг агуулсан шашны асуудлыг огт тусгалгүй үлдээсэн нь хоёр талын найрсаг харилцаагаа хадгалан үлдэх эрмэлзэлтэй холбоотой биз. Манай улс хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байхыг гадаад харилцааны бодлогынхоо эн тэргүүний зорилт болгодог. Чингэхдээ хоёр хөрштэйгээ харилцаж ирсэн түүхэн уламжлалын өвөрмөц онцлогийг харгалзаж байхыг хуульчлан тогтоосон байдаг.
Өргөн хүрээнд хүлээлт үүсгэсэн Богдын дараагийн дүр тодорхойгүй байдлаар өнөөг хүрснийг юу юунаас өмнө Монгол Улсын хөрш орнуудтайгаа ялангуяа БНХАУ-тай харилцах найрсаг харилцаагаа эрхэмлэж байгаагын илрэл хэмээн өнөөдөртөө зөвтгөж болно. Гэвч хэдий болтол ийм байдалтай явах вэ?
Иймд бид уг асуудлыг шийдвэрлэхэд нэмэр болж магад хэмээн сэтгэж өөрсдийн саналыг дараах байдлаар дэвшүүлж байна. Богдын дараагийн дүр тодрох асуудлыг уламжлалт хэлбэрийн бүрэн ноёрхолоос салган, уламжлал шинэчлэлийг хослуулсан шинэ шийдэл арга замаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр нь гадны хүчний оролцоогүйгээр (Далай лам, Банчин Эрдэнэ нарыг заана) Богдын дараагийн дүрийг тодруулж, батламжлах хувилбар юм. Чухам ингэж л гэмээ нь бид хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд найрсаг харилцааг хадгалж чадахаас гадна дор өгүүлэх монголчуудын хэрэгжүүлж чадаагүй түүхэн хүсэл сонирхол, өнөөгийн ба хэтийн эрх ашигт нийцнэ.
Буддын шашин бол монголчуудын онцлогтой зүйл зүйлээр сүлэлцэн уусалцсан манай үндэстний уламжлалт шашин билээ. Чухам иймээс л бидний өвөг дээдэс ХХ зууны эхэн үеэр Далай лам, Банчин Эрдэнэ нарын нөлөө хүрээнээс салгаж буюу монголчуудын шашны удирдлага дахь гадныхны оролцоог бүрмөсөн тасдах үүднээс монгол угсаатнуудын хүсэл сонирхолыг илтгэсэн Умард нутгийн шинэ шашныг буй болгох гэсэн оролдлого санаачлагуудыг гаргасаар байжээ. Тэрхүү шинэ шашныг Жавзундамбын шашин хэмээн нэрийдэж байсныг бид судалгааны холбогдох бүтээл болон архив, номын санд хадгалагдаж байгаа зарим баримт сурвалжуудаас харж болно. Цаг үеийн онцлогоос шалтгаалан Богдоо тойрон хүрээлсэн бие даасан монгол шашин байгуулах гэсэн монголчуудын оролдлого хэрэгжиж чадаагүй билээ. Түүнээс ч өмнө монголчуудын оройн дээд шүтээн, оюун санааны их нэгтгэл болсон Богдын дүрүүд монголчууд бидний хүсэл сонирхлоос гадуур ямагт гадны хүчний нөлөөн дор шийдэгдсээр ирсэн юм. Тэгвэл эцэг өвгөдийн үндэстэн угсаатнаа бодсон тэрхүү хүсэл тэмүүллийг өнөөдөр хэрэгжүүлэх нөхцөл боломж монголчууд бидний гарт байна. Дараагийн Богдоор монгол хүн тодрох нөхцөл зайлшгүй бүрэлдээд байна. Энэ бол монголчууд бидний түүхэн хүсэл байсаар уджээ.
Бид Богдыг тодруулах асуудлаар дамжин Далай лам хийгээд харь гадныхны оролцоогүй монголчуудын онцлогтой шашныг жинхэнэ утгаар нь буй болгох хэтийн бодлогийг хэрэгжүүлэх боломж, эс бөгөөс хоёр хөрштэй харилцах харилцаан дахь “шүдний өвчин”-өө цаашид хадгалан үлдээж улмаар үгжрүүлэн урхагжуулах гэсэн түүхэн сонголтын цаг үед хүрээд байна. Ийм сонголтын уулзварт зогсож буй Та бид аль ч талаас нь харсан эхний сонголтыг хэрэгжүүлэх нь манай улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хүсэл зорилгод зүйл зүйлээр нийцэх үндэстний ашиг сонирхолд тустай хувилбар болох юм.
Хэрвээ энэ удаад л бид Далай лам хийгээд харь гадныхны оролцоог тасдаж чадахгүй бол Богдын дараа дараагийн дүрийг тодруулах асуудалд Далай лам, улмаар монгол дахь нөлөө нь өсөн нэмэгдэх боломжтой Банчин Эрдэнэ нарын оролцоо ямар түвшинд хүрч нөлөөлж болохыг хэлэхэд төвөгтэй юм. Далай ламын дараагийн дүр хэрхэх нь тодорхойгүй, Хятадад ч төрөх магадлалтай. Тийм болохоор Богдын дүрийг тодруулах асуудалд зохистой шинэ шийдэл арга зам гаргаж хэрэгжүүлэхгүй хэвшин тогтсон жаягыг нь хэвээр хадгалах л юм бол бидний уламжлал дээр дөрөөлөн монголчуудын оюун санааны удирдагчийг харь нэгэн улсад баталгаажуулж байх нөхцөл ч хэтдээ буй болохыг үгүйсгэхгүй юм.
Тэгвэл асуудал өнөөдрийнхөөс ч яршиг будлиантай байх магадлал өндөр болох бөгөөд үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх эрсдлийг дагуулж мэдэх юм. Бид эдийн засаг, худалдааны хувьд өнөөдөр өөр нэгэн улсаас хараат байна.Үүнийг даван туулж болно. Харин оюун санаа, үндэстний үнэт зүйлийнхээ хувьд хараат болж хэрхэвч болохгүй, энэ бол монголчуудын өнө мөнхөд хадгалан үлдэх хөдөлшгүй, нугаршгүй бодлого байх ёстой.
Төгсгөл
Гадны хүчний нөлөө оролцоогүйгээр Богдын хойд дүрээр монгол хүнийг тодруулан батламжласнаар үндэсний аюулгүй байдлыг бататгасан олон боломжууд гарч ирнэ. Заримаас дурдвал: Нэгдүгээрт, гадаад харилцааны таатай орчин улам баталгаажна. Хоёрдугаарт, өөрийн онцлогтой бие даасан шашин, бусдаас хараат бус шашны тэргүүнтэй байх гэсэн монголчуудын түүхэн хүсэл хангагдана. Гуравдугаарт, монголчууд оюун санааны нэгдмэл үнэт зүйлтэй болж, үндэстний дархлаа батжина. Дөрөвдүгээрт, хилийн чанадад байх монгол угсаатныг оюун санааных нь хувьд татан чангаах бодит хүчин зүйлийг буй болгоно. Тавдугаарт, Богдын дараа дараагийн дүрүүд гадны хүчний оролцоогүйгээр тодрох түүхэн орчин бүрдэнэ. Зургаадугаарт, манай улсын Буддын шашныхны удирдлагын доторх үзэл бодол байр суурийн үндсэн зөрөө арилж, монголчуудынхаа дэмжлэгийг хүлээсэн монгол угсаатны нэгдмэл хүчирхэг соёлын ижилслийг чангатгана. Долоодугаарт, монголчууд оюун санаа итгэл бишрэлийн нэгдмэл үнэт зүйлтэй болсноор Утай, Гүмбум, Итгэлт хамба руу чиглэсэн урсгалыг зогсоож, хэтдээ дотоод гадаадаас Богд руу чиглэсэн шашин соёлын шинэ урсгалыг буй болгох эдийн засаг, нийгэм соёлын өндөр ач холбогдолтой.
Энэ асуудалтай холбогдон дараах эрсдлүүд тулгарч болох юм. Нэгдүгээрт, Богдын дараагийн дүрийг тодруулсны хойно түүнийг батламжлах субъектэд эрх олгохтой холбогдуулан хууль эрх зүйн хүрээнд зарим зохицуулалт, шинэчлэлт хийх шаардлагатай тулгарна. Хоёрдугаарт, уламжлалт хэв маягийн хандлагаас татгалзан Далай ламын оролцоогүй тодорч батламжлагдсан Богдыг дотоод, гадаадаас хүлээн зөвшөөрөхгүй байх зарим хандлага гарч ирнэ. Гэвч энэ нь аяндаа замхрах түр зуурын үзэгдэл юм.
Гадны хүчний оролцоог үгүйсгэн Богдынхоо дараагийн дүрийг тодруулж батламжлах энэхүү саналыг шийдэл болговол дээрх мэт өргөн их боломж ба цаг зуурын эрсдэл сорилыг дагуулахаар байна. Улам бүр даяаршлагдаж байгаа дэлхий ертөнцөд уламжлалт соёлоо чадахын чинээгээр өвлөн хөгжүүлж, гадаад улс орнуудтай найрсаг харилцаагаа батжуулах нь манай улсын үндэсний эрх ашгийн амин чухал асуудал байх нь тодорхой. Үүнд буддын шашин, түүний тэргүүний асуудал тун чухал нөлөөтэй байна. Гадны хүчний оролцоогүйгээр Богдынхоо дараагийн дүрийг тодруулж батламжлах асуудлын ач холбогдолыг өчүүхэн хүмүүн ийнхүү өнгөцхөн дурдлаа. Уг асуудалд анхаарал хандуулан гүнзгийрүүлэн судлахад өөр бусад ил далд олон хүчин зүйл байх нь мэдээж бөгөөд тэр бүгдийг мэргэн судлаач уншигчид нөхвөрлөн баяжуулах болов уу.
Уншигч
Ок
uyan chalchigch
Зочин
Зочин
ffff
ffff
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3
Тевдийн Тэмдэглэл -3 (Б. Батбаяр -баабар)
Тевдийн Тэмдэглэл -3 (Б. Батбаяр -баабар)
Тевдийн Тэмдэглэл -3
Yндсэн Хууль
Zochin
Зочин
Зочин
Yндсэн Хууль
Zochin
Болдов
Зочин
Yндсэн Хууль
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл -2
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Yндсэн Хууль
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Тевдийн Тэмдэглэл
Б.Батбаяр (баабар) " Тевдийн Тэмдэглэл "
Onon
Yндсэн Хууль
Б.Батбаяр (баабар) "Тевдийн Тэмдэглэл"
Б.Батбаяр (баабар) Тевдийн Тэмдэглэл
Зочин
Зочин
Зочин
Зочин
бм
Зочин
Mongoo
tsoomoo
tsoomoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Sanaa
Sanaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганбат
Зочин
г.баасанням вашингтон дс
монгол
монгол
бат
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мгл
Мгл
Мгл
15-р Далай лам Хятадаас тодорно.
Цагаан
Цагаан
Гана
Зочин
уншигч
Зочин
Зочин
Зочин
Yндсэн Хууль
Суета сует...
д тэмүүжин
Yндсэн Хууль
Суета сует...
Суета сует...
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Төмөрчин-ий vгээс авав
Төмөрчин-ий vгээс авав
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ДОРСГОР ГЕНИ
Naran
Зочин
зочин
Зочин
михрг
д тэмүүжин
Bamu
Оогий
Зочин
БОЛЖМОРУУД ДАНДАА БУРУУ ДЭВЖ БАЙХ ЮМ ДАА
Зочин
Arzgarbarzgar
baatar
Зочин
Төмөрчин
Төмөрчин
Төмөрчин
Зочин
Зочин
жагаа
Зочин
202.21.112.202 ip-тэй эрхэмд
Зочин
zochin
Зочин
Зочин
Нутгийн хүн
Зочин
202.21.112.202-т
sss
Зочин
Сүсэгтэн
Сүсэгтэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол
Зочин
Зочин
Зочин
Д.Догсом
Д.Догсом
zochin
zochin
Shinee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Баатар
TB
TB
гарахгүй
Зочин
АСУУЛТ