1.    Нэг байгууллагын үйлчлэгч цэвэрлэж байсан өрөөнөөсөө 10000 төгрөг олжээ. Хөөрхий өөрөө  ч тааруухан амьдралтай болхоор авж хармаалаад орхиж. Гэтэл түүнийг байгууллагын нэлээд томхон албан тушаалтан хаясан байж тааржээ. Тэгээд уурлан 10000 төгрөгөө байгууллага даяар хайх аян өрнүүлжээ. Хөөрхий үйлчлэгч хэдэн жилийн өмнө хэрэг хийгээд тэрнийхээ ялыг үүрээд шоронгоос дөнгөж гараад байсан тул нөгөө мөнгийг нь гаргаж өгхөөс айгаад нуучихаж. Адаг сүүлд нь байгууллага даяараа түүнийг дайрч давшилж байгаад улайлгаж орхиж. Тэгээд шүүх хурал түүнийг хулгайлсан ээр нь тэнсэнтэй байх хугацаандаа хийсэн тул давтан гэж үүзээд 10 гаруй жилээр яллаад шоронруу нь явуулжээ.

Энэ тухай мэдээ сайтан дээр гарсан бөгөөд доор нь бичсэн сэтгэгдэлүүд

-    Арай ч дээ хүний мөнгө аваад байхдаа яадын,
-    Их ч бай бага ч бай хулгай л бол хулгай
-    Одоо 10 000 ыг авч байгаам чинь цаашдаа хэдэн тэрбумыг ч авхын билээ
-    Хүний мөнгийг авчаад яаж ичихгүй зогсож байнаа
-    Хүний юм хулгайлсан хүни гарыг нь тасдах байсын. Шорон бол наад муу хулгайчид чинь жаргал

2.    Нэг айлд найз нь зочилж очжээ. Тэрээр найзыгаа хоол хийх зуур номын сангых нь номыг сонирхож байгаад өөрийн хайж байсан нэг номыг олжээ. Тэрээр олзуурхан харж байгаад цүнхэндээ хийгээд найзыгаа орж ирхээр хэлчихэе гэж боджээ. Найз нь түүнээс харамлахгүй гэдэг нь тодорхой болхоор өөртөө итгэлтэй байж л дээ. Найз ч орж ирж архи дарс болж байгаад хэлж амжилгүй мартаад аваад явчихаж. Нэг өдөр найз нь түүний гэрт очихдоо өөрийх нь хайртай зохиолчых нь гарын үсэгтэй ном тэднийд байхыг хараад хулгайлчиж гэж бодож. Энэ талаараа бусад найздаа ярьжээ.

Найзуудын сэтгэгдэл

-    Нэгмуу номны хойноос найзтайгаа муудах муухаймдаа
-    Уг нь гарын үсэгтэй үнэтэй ном юм. Гэсэн хэдий ч ном шүү дэээ нэг муу
-    Хэрүүл уруул хийж шүүх цагдаа бололтой биш. Үсрээл 30 40 мянган цаас байлгүй дэээ
-    Дахиад гарын үсгийг нь зуруулаад номоо худалдаад авчихаа. Нэг муу номны хойноос хүнтэй шүүх цагдаа болж шорон орон бололтой биш

3.    Нэг компани сурталчилгааны ярилцлага хийгээд өг гэж сэтгүүлчид мөнгө төлжээ. Сэтгүүлч компаний завгүй захирлыг царай алдаж гүйж байгаад ярилцалгыг анх тохирсоноос хугацаанаас хэд хоног хоцруулж орхижээ. Гэтэл нөгөө компани уурлан өгсөн мөнгөө буцааж авхаас гадна дээр нь алданги нэмж авжээ. Сэтгүүлч ч хар толгойгоо шааж явах хооронд түүний ярилцлага нөгөө компаний захиалгаар өөрийх нь нэр усыг ч тавилгүй бүхий л сонин хэвлэлээр гарж эхэлжээ. Сэтгүүлч мөнгөчгүй нэрчгүй хохироод хоцорчээ.

Хүмүүсийн зөвлөмж

-    Зиа тэгээд хаяхгүй бол шүүх дээр очоод чи л ялагдана. Наад компани чинь танил тал ихтэй мөнгөтэй газар
-    За чи үсрээл компютэр дээр шивэх л зардал гаргаа биздээ. Тэрүүгээрээ хохирсоноороо л дуус
-    Ээ тэгээд тэр компани чинь ийм ярилцалгыг би ч авчихна шүү дээ гээл чамд хэлнэ. Чи тэднээс илүү авдаг гэдгээ яаж нотлох юм орхи цаашаа
-    Дараагын ажилдаа л хичээ энэ чамд сургамж боллоо
-    Чи үсрээл яриа авсан л юм байшдэээ орхичихоо
-    Аа яасан сүртэйн орхичихооо

Дүгнэлт

Арван мянган төгрөгнөөс хямдхан оюуны өмчтэй улс байж бид Оюу толгой биш Оюунлаг толгой монголыг аврана гэж мянга орилоод яахав дээ. Хэвлэлүүд нэгдэн хийж буй “Бид Оюуны өмчийг дээдэлдэг” аяныг дэмжиж байна. Олон залуусын оюуны өмчийг мөнгөнөөс илүү үнэлдэг болоосой. Хурай хурай хурай