Ар хударгаар улс төржөөд
Хүн тэгэж байгаад муу мөртлөө муухай улс төрсөг юмаа. Одоо бүх юмыг улс төржүүлээд байж ядаад хольж хутгаад цаанаа юу байгаа бол, нэг л дээрээс шидсэн чулуу даа гэж мэгээд зүгээр үзхээ байж. Тухайлуул би сая Ар хударга гэж кино үзлээ. Зүгээр нэрийг нь хараад ар хударгаар нь тавих тухай буюу нууц амрагын тухай кино байх нь гэж бодоод үзчилээ. Тэрнээс би нээх порноонд дуртайдаа ч биш.
Хүн тэгэж байгаад муу мөртлөө муухай улс төрсөг юмаа. Одоо бүх юмыг улс төржүүлээд байж ядаад хольж хутгаад цаанаа юу байгаа бол, нэг л дээрээс шидсэн чулуу даа гэж мэгээд зүгээр үзхээ байж. Тухайлуул би сая Ар хударга гэж кино үзлээ. Зүгээр нэрийг нь хараад ар хударгаар нь тавих тухай буюу нууц амрагын тухай кино байх нь гэж бодоод үзчилээ. Тэрнээс би нээх порноонд дуртайдаа ч биш. Жинхэнээрээ дуртай байгаад эроотиг кино байж магад гэж горьдоод үзсэн байсан ч энд бичиж түмний шившиг болохгүйгээ мэдэх хүн.
Тэгээд үзсэн юу вэ тэр жинхэнэ зодолдох гэж холливуудын кино шиг бялба нүдэлддэг кино байхын. Тэхэд би улс төрийн өнгө аясаар харж байна. Эсүүл тэр эхлэхдээ гардаг бодит амьдарлаас сэдэвлэв гэсэн үгнээс болчихвуу бүү мэд. За нэг залуу гаржээн. Нэг газар уурхайн лицээнцтэй. Тэгсэн тэрийг нь нэг найз ар хударгаар нь өөр танихгүй нөхдөд наймаалцаж орхиод жинхэнэ эзний элдэв үйлийг үзээд эхлэхийн. Би ч яахав улс төрийн хэнээ туссан галзуу солиотой хүн чинь шууд боджээн. Зиа энэ лицэнз бол таван толгойн орд юм. Энэ эзэмжшигч нь манай төр засаг юм. Гэтэл түүний ар хударгаар гэнэт нэг найз нь тэр ордыг нь булаах гэж оролдоно. Тэр танихгүй хүмүүс бол манай урд хойд хөрш хийгээд гурав болон дөрөв тав зургаа гээд цаашид хязгааргүй үргэлжлэх хөршүүд юм байна гэж. Тэр лицээнзийг булаах гээд хор найруулж давхиад байгаа залуу бол одоо манай улсын энэ орд газрыг ашиглах болон ашиглуулахгүй гэж тэмцэж байгаа талуудын нэг юм гэж шууд тас хийтэл ороод иржээн. Аа харин аль нь манай тал болхыг би энэ их будилаан дундаас яагаад ч ойлгохгүйм билээ. Тэгэж нарийн бол ухаж ойлгоход амьдархад хүрэлцээд байдаг ая күү маань арай хүрэлцсэнгүй. Тэгээд яахав мань эр баахан зовжоогоон. Кино нь ядхад муухай ээдрээтэй нэгд нэгэнгүй бичих гэсэн бас л ая күү хүрсэнгүй. Тэгээд яахав мань хөрөнгөний эзэн орд газартай мөртлөө зовоол байгаан. Одоо манай улсын иргэд чинь адилхан орд газартай баахан хүмүүсийн сонирхол орцон мөртлөө зовоол байгаа биздээ. Энэ бол баялагын хараал гэдэг нь гарцаагүй байх шүү гэсэн айхтар оюун дүгнэлт хийж байгаан.
Аа тэгсэн тэр ар хударгаар нь алангаа алдаж байгаа найз нь мөнгө төгрөг аваад хэсэг гангарч байгаан. Тэр яахав манайд зөндөө уул уурхайгаас болж маргалдагч талууд байна бүгд мөнгөтэй гарууд байна. Тэднийг хэлжаагаа байх шүү гээд бодоод явчлаа. Тэхдээ тэр мөнгөө авсан найз дараа золгүй байдалтай баларч гутарч шившиг болно. Манай уул уулрхайтай яагчид бас тэгээсэй тээ. Тэрийг мөнгөө авах гэхэд “ямааг боож идчээд ямаанд мөнгө төлдөгүй биздээ” гэж айхтар үг хэлнэ. Би тэгэнгүүт ёг хийгээл тэр ямаа нь манай улс биш байгаасай гэж бодонгуутаа бишээ биш энэ бол тэр уул уурхайгаар тэмцэгчидийг хэлжээн гэж тайвширав. Өөрийгөө тайвшруулахдаа сайн цаад чинь.
Тэгээд мань монгол улс бишээ гол дүр шоронд ордын. Тэр хэсэг бол бас л ээ дээ олон аавын хөвүүд монголд зовж байгаан байна бишээ шоронд зовж байгаан гэж бодогдуулхаар хийжээ. Эсүүл би их айхтар улс төржүүлээд монгол улсыгаа гэж бодоод тэгээд байсан уу бүү мэд. Гэхдээ бусад хүмүүсийг ажихнээ бас л тэр хэсгүүдийг ярвайж үзэж байлээ шүү.
Тэхдээ кино их сайхан аз жаргалтайгаар төгсөхөөр хэсэг баярлав. Нээрээ кинондоо ороод монгол улсын хувь заяаг өөрөө шийдэх гэж байгаам шиг яаж төгсөх бол догдолж суусан надад кино дорхноо төгсчихлөө. Аз жаргалтайгаар төгсөхөөр баярлах ч шиг. Манай улс аз жаргалтайгаар төгсөх байхаа. Энэ олон сайхан залуусын заяа нь түших байлгүй дээ гээл ааль ужээ дал холоо гарцан хүн шиг шүүрс алдаж этр. Тэгсэнээ өөрийгөө аймаар шоолж түрүүн тэр “П... чинь барьж идэхнээ” гээд кинон дээр гарангуут ганцаараа зэрлэгтэж баярлаж мишээж тэнэгтэснээ бодоод ичэж этр.
Зиа зиа кино бол гоё юм билээ. Балай блогчин би хүмүүсийн хийсэн тэр сайхан уран бүтээлийг заваартуулж улс төржүүлж тэнэг нийтлэл шиг юм бичсэн бол сорри. Киног бол гоё хийж. Манайд кино урлаг хөгжиж байгаан байна даа гэж бодсон. Тухайлуул ядаж л инээдмийн маазарсан гадны киноноос зохиолыг нь туусан кинонуудын дэргэд нүүр улайхааргүй эд болсон байлээ. Оюуны өмч хулгайлахаа болиод ирж байгаа сайхан цаг ирж байгаа байхаа.
Монхоо
Зочин
Баагий
...
Ar hudarga
Зочин
Зочин
өлзий
Гана
Зочин
Зочин
goy
Зочин
М
kinochin
зөвлөгөө
kinochin
Зочин
Зочин
Зочин
boldoo
Зочин
Зочин
Зочин