ХУВЬЧЛАГДСАН алтан аргамж
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ойлголцож МАХН нь АН-тайгаа зөвшилцөж чадсан бол Элчин сайд нарын томилгоог болно.
Хуулиар бол Элчин сайд нарыг Гадаад хэргийн яам нэр дэвшүүлэн Засгийн газар хэлэлцээд Ерөнхийлөгчид өргөн барьдаг. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Хэрэв нэр дэвшигч УИХ-д олонхийн санал аваагүй бол Ерөнхийлөгчийн зүгээс дахин өөр хүнийг нэр дэвшүүлдэг. Хуулийн эдгээр заалт тунхаг төдий явж ирэв. 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын дэмжлэг аваагүй Д.Цахилгааныг БНХАУ-д, 1999 онд төрийн тэргүүн Н.Багабанди парламентын олонхи татгалзсан Баярсайханыг Германд Элчин сайдаар хүчээр томилж байлаа. Энэ бол төрийн тэргүүн хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлсний жишээ. Харин хуулиар олгоогүй эрх мэдэл эдэлдэг субьект бас байх юм. Энэ бол МАХН-ын удирдах зөвлөл. Өнөөдрийг хүртэл Элчин сайд нарыг МАХН-ын удирдах зөвлөлөөс томилж түүнийг нь Ерөнхийлөгч, УИХ ёсчлон төрийн шийдвэр болгож ирэв. Нэгэн үе ураг төрлийн цус ойртолттой явсан Монголын дипломат алба мэргэжлийн бус хүмүүсээр ингэж цус сэлбэлээ. Ингэснээр эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн алтан аргамж болж ирсэн дипломат албаны үүрэг чиглэл, зорилго, хийдэг ажил өөрчлөгдөв. Тэдгээр өөрчлөлтөөс ганцхан жишээ хэлье. Манай улсын Элчин сайдын зарим яам хууль бус тамхины наймааны түшиц газар, дипломатууд нь контрбандын гэмт хэргийн хамсаатнууд болсноор Монголын дипломат албаны нэр хүнд гадаад ертөнцөд уналаа. Болгарт хар тамхины наймаанд оролцон хөөгдөж ирсэн дипломатч ДШатарбалын хэрэг, Бельгид суух Элчин сайдад нэр нь дэвшээд байгаа УИХ-ын гишүүн асан ДАлтайгийн ах Д.Бямбаа ОХУ-д ажил-лаж байхдаа мөн л тамхины хэрэгт холбогдсон. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны хоёрдугаар сард Вена дахь Элчин сайдын яамны ажилтан Даваадорж тамхины хууль бус наймаанд оролцож байгаад үйлдэл дээрээ баригдан улсаа "сурталчилжээ". Хачирхалтай нь энэ үйлдлийн дараахан Даваадоржийн ажиллаж байсан Вена дахь Элчин сайд Л.Энхтайваныг сайн ажилласан хэмээн Гадаад хэргийн яамнаас сарын цалингаар шагнасан байна. Зорилго, хийдэг ажил нь өөрчлөгдсөн дипломатуудынхаа ажлыг төв нь ГХЯ бас өөрөөр үнэлдэг болсны жишээ энэ юм. Ийм жишээ өдгөө га-даад ертөнцөд улсаа төлөөлж суугаа мэргэжлийн дипломатчдын тооноос ч олон.
Гадаад харилцаагаар мэргэшсэн мэргэжлийн дипломатчдыг Элчин сайдаар томилох учиртай. Хууль, бусад улсын жишиг ийм юм. Харин манайд бол зөвхөн улстөрийн шалгуураар:
-нэгдүгээрт, МАХН-д үнэнч хүмүүсийн гавьяаг үнэлж
-хоёрдугаарт, энэ намын удирдлагад халгаатай нөхдийг цөлж
-гуравдугаарт. МАХН-ын нэр хүндэд цөвтэй хэн нэгнийг хэл амнаас дайжуулан зугтаалгах зорилгоор дипломатуудын томилгоог МАХН-ын удирдах зөвлөлөөс хийдэг байна. Одоогоор гадаад ертөнцөд улсаа төлөөлж байгаа 30 гаруй Элчин сайд мэргэжлийн бус. төдийгүй олонхи нь намдаа үнэнч, намын удирдлагтайгаа ойр дотно явсан гавьяагаа үнэлүүлэгчид ажээ. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн Тамгын газрын дарга асан Б.Батхишиг Болгарт. экс төрийн тэргүүний найз Батсүх Хятадад суугаа бол МАХН-ын сүүлийн хоёр даргын үед орчуулагч С.Онон Брюс-сельд, махны инженер Д.Тэрбишдагва Германд, эдийн засагч Л.Энхтайван Австрид, МАХН-ын судалгааны "Прогноз" төвийн захирал Р.Эрдэнэчимэг Унгарт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан, хуульч Л.Хангай ОХУ-д, сэтгүүлч Т.Баасансүрэн Польшид гээд дандаа мэргэжлийн бус хүмүүсийг Элчин сайдаар томилжээ.
МАХН-ын удирдлагад халгаатай гэсэн шалгуураар цөлөгдсөн дипломатуудын
тоонд Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа С.Баярыг Москвад Элчин сайдаар, М.Энхболд намын дарга болоод нам дотроо жигүүр байгуулан дэвж явсан УИХ-ын гишүүн асан АБазархүүг Эрхүүд, ГТөртогтохыг Улаан-Үд-д ерөнхий консулаар цөлөв.
Монголын дипломат алба бол 1990 оныг хүртэл үзэл сурталжсан нийгмийн, нэг намын дуулгавартай зарц байлаа. Өнөөдрийн дипломатуудад ч нэг намын зарц байх шалгуур, шаардлага хэвээр уламжлагджээ. Энэ нь томилгоог МАХН-ын удирдах зөв-лөлөөс хийж, ажлыг нь улс төрийн шалгуураар намын даргад, түүний гэр бүлд хэр сайн үйлчилснээр нь дүгнэдэгтэй холбоотой юм. Жишээ нь, Сүхээ гэж эрхмийг яг ийм шалгуураар Сингапурт долоо найман жил болж байгаа тухай хэвлэлд бичсэн байсныг хэн бүхэн уншсан л байх.
Ер нь МАХН бий болсон цагаасаа хойш Элчин сайд нарын томилгоог гардаж байсан ч, 1990 он хүртэл гишүүдээ гадаадад Элчин сайдаар цөлдөггүй байлаа. Иймд дипломат албанд цөлөх арга нь МАХН-д 1990 оноос хойш бий болсон сахилын шинэ дэвшилтэт хэлбэр ажээ. Ингэж хэл амнаас зугтаалгасан дипломатуудын жишээнд казиногийн хэрэгт орооцолдсон Б.Энхмандахыг Лондонд, төрийн нарийн бичгийн даргын ажлаас хэл амтайхан огцорсон. түүхч РЖадамбааг Туркт, мөн МАХН-ын аппаратын ажилтан Дугаржавыг Сөүлд гэх зэргээр нэрлэж болж байна.
Түүхийн сурвалжаас үзвэл эзэн Чингис хаан дэлхийг нэгэн тугийн дор нэгтгэн захирахдаа цэрэг, зэр зэвсгийн хүчнээс гадна дипломат аргыг өргөн хэрэглэж байжээ. Тэр үеэс монгол төрийн алтан аргамж хэмээх өргөмжлөл бий болж, элч төлөөлөгч нар дипломатуудын-ынхаа аюулгүй байдал, эрх ямбыг илтгэсэн гэрэгэ хэмээх зэрэг дэв бүхий таних тэмдэг олгож байж. Энэ цагаас наашилбал. 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөний дараа Монголын эх орончид улсынхаа тусгаар тогтнолыг бусад улс ор-ноор хүлээн зөвшөөрүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэж байсны дотор Чин ван Ханддорж нарын жишээг хүмүүс сайн мэддэг. Ханддорж ван тэр үеийн Оросын хаад ноёдтой уулзахаас гадна улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр шөнө дөлөөр зочид буудлаасаа оргон Орост байсан АНУ, Герман, Франц зэрэг томоохон орнуудын Элчин сайд нартай уулзах оролдлого хийж байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Монгол, Оросын хилийг тогтоох үеэр Гадаад явдлын яамны сайд Авар-зэд гэдэг хүн Увс аймгийн Давст нуур хавийн газрын төлөө яаж эх орончийн зүрх гаргаж тэр үеийн социалист үзэл суртлын эсрэг дипломат аргаар тэмцэж байсан тухай түүхийг 1990-ээд оноос өмнөх үеийнхэн уншсан л байх. Харамсалтай нь, тухайн үеийн манай улсын нам, төрийн удирдлагууд Аварзэд гуайг ажлаас халахыг илүүд үзэж Давст нуур орчмын газрыг Оросын талд ашигтайгаар шийдэх хилийн хэлэлцээр хийснээр энэхүү дипломатчийн тэмцэл өндөрлөсөн юм.
Нэг намын дарангуйллын үед ийм түүхэн замналтай явсан Монголын дипломат алба олон намын тогтолцоо бүхий ардчиллын үед өөр эрх ашиг хамгаалдаг болов. Өнөөдөр хууль бусаар оршин суугч хятад иргэдийн тоо байх ёстой хэмжээнээсээ хэтэрч, Монгол Улсын хөгжил, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой Оюутолгой, Тавантолгой тойрсон асуудал дээр Гадаад хэргийн яамны дуу хоолой, зөвлөгөөг сонссон хүн байна уу.
Төрд тангараг өргөсөн мэргэжлийн дипломатчдын цөөхөн нь өнөөдөр Гадаад хэргийн яамандаа харьяалагдаж олонхи нь хувийн хэвшилд шилжжээ. МАХН-ын удирдах зөвлөл тэднийг ийм сонголт хийлгэж орон зайг нь тамхи зөөсөн, намын дарга нараа айлчлуулах, амин хувийнх нь хэрэгцээг хангадаг. авгай хүүхнүүдийг нь ая-луулж, сургуульд зуучлах үүрэг бүхий намд тангараг өргөсөн мэргэжлийн бус дип ломатчдаар дүүргэв. Ийм хүмүүс нь ядаж хувь хүн талаасаа ч дипломат байж чаддаг-гүй ажээ. Тухайлбал. Куба улс дахь Элчин сайд Б.Гомбо нэгэн хүлээн авалт дээр хоол идэхдээ "дипломат" бус үмхэлт хийснээс болж олны нүдэн дээр хахаж унан түр-гэн тусламж дуудахад хүргэгдсэн тухай Гадаад хэргийн яамныхан ярьдаг. Зүүн Ев-ропт суугаа зарим дипломат намдаа үнэнч болохоо
харуулах гэж МАХН-ыг тухайн улсынхаа хуучин коммунист намын байгууллагуудтай холбож өгөх ажлыг гардаж. тэр улс орондоо аль хэдийнэ түүхийн тавцангаас арчигдсан, эсвэл хуулиар үйл ажил-лагааг нь хориглосон байгууллагыг сураглан эвгүй гэхэд ичмээр, инээдтэй гэхэд өрөмдмөөр байдалд орж байсан жишээг нүдээр харж, чихээр сонссон гадаад дахь монголчуудаас сонсч байснаа санаж байна. Элчин сайд нарт тавих өөр нэг шалгуур бол хэлний мэдлэг. БНАСАУ, Монголыг төлөөлдөг Элчингүүд л англиар ярьдаггүй гэх яриа шорвог ч үнэн талдаа байх.
Монголын дипломатчдыг тойрсон иймэрхүү саарал өнгөн дунд парламент Гадаад хэргийн яамтай холбоотой хоёр асуудлыг барьж авлаа. Нэгийг нь шийдлээ, нөгөө нь шийдэж чадсангүй. Нэг нь Монголын дипломат албаны өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нийг Ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний эрх чөлөөний өдөр болгон нийтээр тэмдэглэх болов. 1911 оны энэ өдөр үндэсний эрх чөлөөний өдрийн шууд үр дүнгээр таван яам үүний нэг нь Гадаад явдлын яам байв байгуулсан билээ. Тиймийн учир үндэсний эрх чөлөөний өдөр байхад буруудах юун. Гэхдээ тэрслүү гэмээр санаа хэлэхэд энэ өдрийн "малгай"-г ийнхүү сольж байгаа нь дипломат албаны дампуурлыг зарлаж байгаа ч юм шиг. Шийдэж чадаагүй нөгөө асуудал нь Элчин сайд нарын томилгоо. Чадаагүй гэдэг нь асуудал парламентаар ёсчлох хэм-жээнд хүрч, МАХН-ын удирдах зөвлөл Ерөнхийлөгч хоёр эцэслэн ойлголцоогүй гэсэн үг л дээ. Энэ нь Ерөнхий сайд, МАХН-ын дарга М.Энхболдын зүгээс арван улсад суух Элчин сайдын нэрийг оруулж ирсэн ч, дөрвийг нь Засгийн газартай дахин зөвшилцөх шаардлагатай хэмээн Ерөнхийлөгчөөс буцаасан үйл явдлаар илэрч байгаа.
Элчин сайдад нэр дэвшигчдийн жагсаалтыг харвал энэ удаа ДАптайгаас бусад нь гадаад харилцааны мэргэжилтэй ажээ. Тэгэхээр энэ удаа мэргэжлийн хүмүүсийг чухалчилсан, сүүлийн жилүүдэд болоогүй дипломатчдын томилгоо гэж болох юм. Гэхдээ томилогдох Элчингүүдийн дотор тэргүүн хатагтай О.Цолмонгийн хамаатан, Ерөнхийлөгчийн нэг болон нөгөө ангийнхан багтаж эрх ашгийн зөрчил үүсгэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Эдгээр нь үнэн байж болох ч, мэргэжлийн, дипломат албаны шаардлага, шалгуурыг хангаж л байгаа бол Төрийн тэргүүнтэй хамаатан, нэг анги байх нь тэдгээр хүмүүсийн буруу биш шүү дээ. Харин мэргэжлийн бус хүмүүсийг улстөрийн шалгуураар дипломат албанд томилж байгаа эрх баригчдын шалгуурт л "но" нь байгаа юм биш үү. Жишээ нь, удам дамжсан, мэргэжлийн дипломатч ЖЭнхсайханыг тэргүүн хатагтайн хамаатан гээд Элчин сайдаар томилохгүй байх, улстөрч ДАлтайг МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг олон жил удирдаж намд гавьяа байгуулсан гэж Элчин сайдаар томилох хоёрын ялгааг эрүүлээр тунгаах цаг болжээ.
Эцэст нь өгүүлэхэд, мэргэжлийн, басхүү ажил нь сайн, өргөсөн тангарагтаа үнэнч дипломатуудыг бүгдийг хараар будахыг энэхүү өгүүлэлдээ зорилго болгоогүй болно. Гагцхүү төрийн алтан аргамж МАХН-д өмчлөгдөн үйлчилснээр Монголын дипломат алба гадаад ертөнцөд ханш нь унасан хувьцаа шиг үнэгүйдэж байгааг сануулахын тулд нэг хэсэг үхрийн эврээр жишээлэн мянган үхрийн эврийг доргиох гэснийг болгооно уу.