Засгийн газар хөтөлбөрөө зөрчиж л байг уу, З.Энхболд даргаа !!!
АН “Улс шиг хөгжье, Хүн шиг амьдарья” гэсэн уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулж, иргэдийн итгэлийг авч 2012 онд УИХ-д олон суудалтай болсоныг санаж байна уу. Гуравхан жилийн өмнөх юм даа, мартагнах болоогүй цаг хугацаа.
АН “Улс шиг хөгжье, Хүн шиг амьдарья” гэсэн уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулж, иргэдийн итгэлийг авч 2012 онд УИХ-д олон суудалтай болсоныг санаж байна уу. Гуравхан жилийн өмнөх юм даа, мартагнах болоогүй цаг хугацаа. Гэтэл АН өөрөө мөрийн хөтөлбөрөө зөрчиж эхлэв. Үүнийг дарга нь мэддэг болов уу. Эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг суудаг юм болов уу. Мэлзэж мэдэх учраас баримтаар тайлбарлья...
-2012 оны УИХ-ын сонгуульд орохдоо АН-ын дэвшүүлсэн Монгол хүн 2020 сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс...
-Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ...
-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна...
2012 оны 9 дүгээр сарын 18 өдөр УИХ-ын 37 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын ЗГ-ын 2012-1016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөөс…
-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн ордуудад байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших,
-Тавантолгойн орд газрыг төрийн мэдэлд байлгах. Тус орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар байгуулан ажиллуулна. Улмаар Тавантолгойн орд газрыг түшиглэн дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцааг худалдах ажлыг УИХ-ын шийдвэрийн дагуу зохион байгуулна...
За иймэрхүү амлалтыг Мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан ард түмэнд өгч сонгуульд олуулаа болж байжээ.
Гэтэл өнөөдөр ямархуу байгааг тайлбарлья. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн хэлэлцээрийг тендерт шалгарсан консерциумтай хийж байгаа. Гэхдээ АН-ын мөрийн хөтөлбөр болон УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр аль алийг нь зөрчиж байгаа ажээ. Тухайлбал АН-ын мөрийн хөтөлбөрт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газарт гадаад, дотоодын аливаа компани татан оролцуулахаар бол 51 хувийг төр эзэмшинэ гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр Тавантолгойн ордыг 30 жилийн хугацаатай 100 хувь гадаадын компанид эзэмшүүлэхээр хэлэлцээр хийж байна. Юун нөгөө Төрийн мэдлийн 51 хувь, одоо хэн ч санахгүй. Нэг намын Мөрийн хөтөлбөрийг өөр намын сайд хүлээн зөвшөөрөхгүй гэж ихэрхэж магадгүй л юм.
Тэгвэл 2012 оны 9 дүгээр сарын 18 өдөр УИХ-ын 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт орсон дараах заалтыг яах вэ... “Тавантолгойн орд газрыг төрийн мэдэлд байлгах. Тус орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар байгуулан ажиллуулна. Улмаар Тавантолгойн орд газрыг түшиглэн дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцааг худалдах ажлыг УИХ-ын шийдвэрийн дагуу зохион байгуулна... “ гэснийг анхааралтай уншина уу.
Засгийн газар маань Тавантолгойн орд газарт зөвхөн ОЛБОРЛОЛТ хийх эрхийг өгнө гэсэн байна. Гэтэл одоо Тавантолгойн ордыг ашиглах санал өгсөн консорциум нь хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, дэд бүтэц, олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийх эрхийг авахаар санал болгож байна. Үүнээс харахад энэ консорциум нь зөвхөн ОЛБОРЛОЛТ хийхээр санал өгч байгаа оператор компани биш байгаа биз. Гэтэл УИХ-ын тогтоолоор баталсан үйл ажиллагаа хөтөлбөртөө өөрөөр заасан байдаг. Одоо яах вэ. Эсвэл “Бар жилд гарсан тогтоол хонь жилд хамаагүй “ гэх үү.
М.Энхсайхан хийж буй хэлэлцээрийг БНХАУ-ын Төрийн зөвлөл шийдэж байгаа юм чинь Монгол улсын засгийн эрхийг барьж буй АН-ын Мөрийн хөтөлбөр, Монгол улсын УИХ-ын тогтоол, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүгд падгүй юм уу.
АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд энэ бүхнийг мэдэж байгаа болов уу. Мэдэхгүй байгаа бол одоо үүнийг уншаад холбогдох заалтуудаа нягтлаж үзмээр шүү. АН-ын Ерөнхий сайд нь АН-ын мөрийн хөтөлбөрийг, намынхаа даргын даргалдаг УИХ-ынх нь тогтоолоор баталсан өөрийнхөө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Зөрчиж л байг уу, З.Энхболд даргаа !!!