Бодоо Данзангаас Сүхбаатар юугаараа агуу вэ?
Өнгөрсөн зууны харанхуй бүдүүлэг Монголын балчир хүү Сүх улс төрийн туршлагагүйдээ гэнэдэж Бодоог хөнөөх улаан оросын хуйвалдаанд санамсаргүй урхидуулсан бүдэг ул мөр буйг зарим түүхчид шивэгнэх болов. Феодализмын үед байтугай социализмын үед ч манай удирдагчид хууртаж байлаа.
Өнгөрсөн зууны харанхуй бүдүүлэг Монголын балчир хүү Сүх улс төрийн туршлагагүйдээ гэнэдэж Бодоог хөнөөх улаан оросын хуйвалдаанд санамсаргүй урхидуулсан бүдэг ул мөр буйг зарим түүхчид шивэгнэх болов. Феодализмын үед байтугай социализмын үед ч манай удирдагчид хууртаж байлаа. Капитализмын үед ч хууртаад төмөр замаа долоон жил тавьж чадсангүй. Хийн хоолой, хос төмөр зам, хурдны зам гээд яривал юм бий. Зуу шахам жилийн тэртээ Сүх гэгч залуу гэнэдсэн алдаандаа гутрахын хамт цаашид өөрийн нь амь хутагны ирэн дээр очсон тул сэтгэл санааны гүн хямралд орж мөрийтэй тоглоомонд донтож, хэнд ч хэрэггүй замаа алдсан нэгэн болж амь мултрах гэж баашилж явсан байвал өдгөө хэн “үгүй” гэж нотлох юм бэ. Сүхбаатар МНРП гэсэн үсэг бүхий батлахтай Улаан оросын агент болсон, түүний гарын үсэгтэй бичгээр Бодоог баривчилсан ч гэх шиг, Бодоог цаазлахад Сүхбаатар хараад зогсож байсан ч юм шиг. Энэ эвгүй яриаг түүхчид даруй судлаж жинхэнэ үнэнийг мэдээлэх үүрэгтэй. Гэтэл таг чиг. Ард олон түүхийн шинжлэх ухаанд эргэлзээд л.
Сүхбаатарын гарын үсэгтэй баривчлах бичгийг Бодоо үзээд Сүх дүүдээ гомдох охор хүн биш байв. Нэгийг нь нөгөөгөөр бариулдаг орос арга хавтгайрсан цагт энэ бол хэнд ч ил дол болсон гамшиг. Зохиолч Д.Нацагдорж шоронгоос түр суллагдаад зах дээр шал согтуу өмдөндөө шээчихсэн салгалж явахдаа нөхөддөө та нар над шиг ингэж яв, тэгэхгүй бол баривчлагдана шүү гэж аминчлан захьж байсан гэдэг. Бодоо албаа хаяад зугтаж мал малласан. Данзанг гэргий нь хэдэн үхрээ туугаад Орхондоо очъё, чи минь алуулчих байх гэж сануулж байсан. Харин Дилов хутагт яаж шүү оргож дөнгөсөн юм бол. Чойбалсан цээжин дотроо уйлж байгаад хичнээн нөхрөө буудуулсан. Цэдэнбалын хувь заяа ч эмгэнэлтэй.
Жанжин хэмээх Сүхэд алдаа байжээ гэсэн дэл сул яриаг сонсоод яаж цочирдов? Яаж гомдов? Тэгвэл Сүхээс ч аймшигтай гүтгэгдэж буудуулсан Бодоо Данзан Шагдаржав тэргүүтэй бусад эх орончдыгоо бид 90 жил зүхэж, алтан шарил руу нулимж яваагаа эргэцүүлээд нэг үз. Сүхбаатарын удам гомдож байна. Бодоо Данзан Шагдаржав тэргүүтний 90 жил гомдол тээж яваа удам угсаа бас бий. Шилдэг хүвгүүдийнхээ хэнийг эх оронч, хэнийг урвагч дайсан гэж ялгах вэ? Ялгасаар ирсэндээ бид гэмшиж алдаагаа засах байтал одоо хэр хийрхэж үзэн ядаж явна. Тэдэн дотор буруутан нэг ч байгаагүй. Буруутан гэвэл Чойбалсан. Гэвч түүний зовлон шаналал багадаагүй. Би зохиол бичвэл энэ өнцгөөс ууч сэтгэлээр хандана. Бүгд адилхан хөөрхийс. Бүгд адилхан учраас бүгд адилхан хилс хөнөөгдсөн юм.
Сүх насаар дүүгийн хувьд нөлөөгөөр тэдэн дундаа толгойлж байгаагүй юм биш үү гэсний төлөө уурлах юун. Эх орон ард олныхоо төлөө бүгд адилхан алтан амиа зольсон. Хөөрхийс дөө бүгдэд нь зориулсан цогцолбор “бурхан” бүтээж шүтвэл ямар вэ гэхэд хилэгнэх улаантнууд эдүгээ бидний дунд жаалсаар явна. Тийм нууц улаантнуудаас айлгүйгээр Чингисийнхээ их талбайд Сүхийн хөшөөний хоймор “ямар ч дайсны мэхэнд хуурташгүй монгол хүний оюун ухааныг билэгдсэн” цогцолбор босгоё. Нийслэлийн зүрх болсон саруулхан талбайд Сүх жанжны хөшөөг тэр хэдийн цогцолбор харанхуйлахгүй. Хүчирхэг хэд хэдэн усан оргилуур байгуулж, мөнхийн билэгдэл гацуур, хуш, хус, хар мод, улиас, хайлаас зэрэг Монголд ургадаг бүх модны дээжийг тарьж цогцолбороо чимье. Тийм зай ч бий. Энэ хотын шавыг анх аравнайлсан гэгээтэн Занабазарын дүрийг залаагүй атлаа нийслэл хөшөөгөөр дүүрэх төлөвтэй болов. Мөнгөтэй л бол хөшөөтэй аж. Ардын хувьсгалын анхны долоо гэж алдаршсан халхын хүвгүүд тусгаар тогтнолоо сэргээхээр зориг шулуудсан. Гэтэл тэднийг минь болъщевикууд бие даах гэлээ гэж цаазлаад, ганцхан Чойбалсангаар тоглоомын хүүхэлдэй хийхээр түүнийг амьд үлдээв. Хичнээн түм ч юм монголыг Чойбалсан хядсан. Чойбалсан нар ахан дүүсээ буудсан авч ард нь оросууд зааварлаж байв. Энэ бол нуухын аргагүй ил дол болсон түүх.
Ингээд бүдчиж явтал коммунист замналыг нийгмийн дүрэлзсэн хувьсгалаар мандуулсан суут жолоодогч гэж нэг хүн Монголд тодрох хэрэгцээ гарчээ. Нөгөө цаазалсан хэдээсээ хэн нэгнийг жолоодогчоор тодруулах шоглоом тулгарав. Энэ бүгдийг Монгол бус Оросууд л хийгээд буй хэрэг шүү дээ. Эсэргүү Бодоо, Данзан хоёрын нэгийг суут жолоодогчоор сонголтой нь биш. Яагаад гэвэл оросууд тэднийг Монголын дайсан хэмээн дахиж ашиглах аргагүйгээр гутаасан юм чинь. МНРП гэсэн батлахтай Сүх Бодоог устгахад Орост тусалсан ч Хүрээнээс улаантныг дээрэм тонуул хийлээ хэмээн хөөж гаргахыг завдсан задарсан тархи, итгэмгүй үндэсний үзэлтэн болохоо харуулсан. Гэвч ардын хувьсгалын суут жолоодогчоор өргөмжлөх түүнээс өөр сонголт байсангүй.
Оросууд монголын харанхуй гэнэн цайлган ард түмэнд тохируулсан түүх гэгч үнэнийг мушгин гуйвуулсан ухуулга зохиож өгөв. Ухуулгад Сүхбаатар Чойбалсан хоёрыг Монголд эрх чөлөө тусгаар тогтнол олгосон суут хоёр жолоодогч гэж тэнгэр тултал магтаж, бусад тав нь Монголыг устгах гэж явсан урвагч дайснууд гэсэн гүтгэлгээр нэвт гүжирджээ. Энэ гүжирдлэгээс өөрөөр сэтгэвэл эсэргүү хэмээн нухаж байв. Ийм нянгаар хэдэн арван жил, хэдэн үеэр нь хордуулсны гай өдгөө ХХI зууны монгол хүний сэтгэхүйд бугласаар буй нь гутамшиг. Гэвч ингэж шившигтэй мэхлэгдсэнээ эдүгээ бид залруулаад авахад дурын хэрэг болсон шүү дээ. Хүсэхгүй байна уу, арчаагүй байна уу.
Сүхбаатарыг Ленинтэй ижил болъщевик онолч болгож, ардын хувьсгалын ялалт, капиталист бус хөгжлийн замаар феодлын Монгол коммунизмд орох суут онол зохиож, МАХН-ын үзэл баримтлалыг гагцхүү Сүхбаатар коммунист онол өөд чиглүүлсэн гэхчилэн цагаан дээлт Дамдин гэгч ардын хүү Сүхийн намтрыг үнэмших аргагүй гоёсон билээ. Сүхбаатарын намтраас инээдэмтэй ташаа зүйлийг цэвэрлэх гэснээс бус түүний бодит нэр төрд халдсан хүн алга. Орос Хятад хоёр Ленин Мао хоёрыг хүн биш болтол нь худал магтсаар гутаасан. Жинхэнээсээ хайрлаагүй. Сүх жанжнаа монголчууд Орос Хятад хоёроос арай өөрөөр жинхэнээр нь үнэнчээр дээдэлмээр байна. Орос жороор Сүхбаатарыг түүхэнд худал магтахын хэрээр цаазлагдсан журмын нөхдийг нь газар дор ортол гүтгэсэн байдаг. Цаашид худал магтаалаа тэр хэвээр өрнүүлээд байвал Сүхбаатар бусад 6-гаасаа агуу харагдах нь юу л бол.
Эдүгээ Бодоо Данзан гэсэн нэр сонсуут дүрсхийдэг өвчтэй монгол зөндөөн. Сүхбаатарыг бусад 6-гийн дор оруулах гээгүй. Сүхбаатар бол хийморьтой гарамгай эх оронч баатар хүү. Тэр бээр цэргийн эрдэм, байлдах чадвар, эрэлхэг зоригоор бусдаасаа давамгай байсан гэдэгт хэн ч эргэлзээгүй. Цаазлагдсан бусад нь ч мөн адил зоригтой ухаантай эх орончид байсан гэхээр үс нь өрвөсхийх юм. Жанжин ч бас улаантны даварсан түрэмгийлэлд сүүлдээ дургүйцэж байж хар нялхаараа хамрын ханиадаар учир битүүлэг “үхсэн”. Тиймээс түүнийг улаантны хүүхэлдэй гэвэл нүгэл болно. Бүгд эх орныхоо төлөө үрэгдсэн тул ганц Сүхийг бус бүгдийг адилхан хүндэтгэж, бүгдэд нь зориулсан цогцолбор босгоё гэсэн. Үүнд дургүйцсэн пост коммунистууд хумсаа нуугаад Сүх жанжинд хайртайгаа сүржигнэн зарлах болов. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн эрхэм “Энэ агуу хүн байгаагүй бол Монгол өнөөдөр байхгүй байх байсан” гэж нухацтай тэмдэглэх нь “Жанжин Сүхбаатарыг Бодоо Данзан Шагдаржав Лосол Догсом” нартай зэрэгцүүлэхгүй шүү” гэсэн болъщевик өширхөл цухалзав гэлтэй. Анхны 7-д ялгавартай хандах шалтаг юусан билээ. Тэд ав адилхан эх орончид явсан бус уу. 90 жилийн тэртээ биднийг төөрүүлэх гэж хэрсэн түүхийн орооцолдоог орчин үе эдүгээ тайлж чадахгүй мунгинаж буй нь ичмээр. Сүхбаатарыг хэн ч мууд оруулах гээгүй. Үзэмчин гэсний төлөө түүний таван үеийн түүхээр хэрэлдэв. Таван үеийн үзэмчин хүн чинь жинхэнэ цэвэр монгол хүн мөн биз дээ. Сүхбаатарын хөшөөг зөөнө гээгээгүй байхад “зөөх нь”, “оронд нь Чингисийн маш том хөшөө босгох гэж байна” гэж өдөөн хатгах нь “монгол нуралт” ХХI зуунд ч үргэлжлэх төлөвтэй. Уг нь 800 гаруй настай эцэг Чингисийнхээ талбайд ХХ зууны эх оронч долоон “бурхан”-ы цогцолбор сүндэрлэхэд Сүхбаатарын морьтой хөшөө бүдгэрмээргүй сэн. Анхны долоо эзэн Чингистээ мөргөнө үү гэхээс талбай булаацалдах өчүүхэн амбицтай амьтад биш байсан байх аа.
Да
Dr. Pradhan.
Dr. Pradhan
Dr. Pradhan
Bataa
O.dolgoondari
ganaa
Зочин
ард түмэн
ард түмэн
Шонхор
Шонхор
Ган
Ган
Ган
цэнгэл
цэнгэл
Зочин
Зочин
Зочин
Зочин
Догсом
ХЭЭРИЙН ЧОНОТОЙ НИЙЛСЭН ЗОЛБИН НОХОДЫГ ЯАДАГ БИЛЭЭ
ХЭЭРИЙН ЧОНОТОЙ НИЙЛСЭН ЗОЛБИН НОХОДЫГ ЯАДАГ БИЛЭЭ
ХЭЭРИЙН ЧОНОТОЙ НИЙЛСЭН ЗОЛБИН НОХОДЫГ ЯАДАГ БИЛЭЭ
Зочин
Догсом
Догсом
Догсом
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН ЖС ЖС
ЗОЧИН ЖС ЖС
Зочин
Зочин
Зочин
Ariuk
Ariuk
Зочин
Шонхор
Шонхор
Зочин
Равжаа
Равжаа
Албан тушаал vs Манлайлал
Зочин
Зочин
Доржготов гуай бичээд бай бичээд бай
Багш
Багш
гашуундаа
миний л бодол
миний л бодол
миний л бодол
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
догсом
Зочин
дүгнэлт
сүхээ
сүхээ
МНРП биш
odko
ДОРЖГОТОВ ГУАЙ ТАНЫ ЗӨВ
ДОРЖГОТОВ ГУАЙ ТАНЫ ЗӨВ
түүх сонирхогч
түүх сонирхогч
Нэргүй
Нэргүй
Нэргүй
Шонхор
Шонхор
Зочин
odko
odko
odko
bayar
Зочин
Догсом
Шонхор
Шонхор
Dorjgotov guaid
Догсом
Догсом
Догсом
оссо
доги
Зочин
asge
Зочин
Зочин
Зочин
Зочин
1+
wow goe heljee
иргэн
иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Kkkk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
болнооХУЖААНУУДАА
Зочин
догсом
Зочин
Зочин
Nick
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ARKHIV
ARKHIV
Зочин
МОСКВАД СУУГАА МОНГОЛ
МОСКВАД СУУГАА МОНГОЛ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Галсан
иргэн
монгол
уншигч
Ард
Зочин
ану
Zochin
Tuuhch
Зочин
hanuul
Зочин
Зочин
MGL
Зочин
Зочин
Зочин
баярлалаа
Зочин
Зочин
Зочин
БҮҮБУРЦЭНДДООГАМИНДО
Зочин
Зочин
насан
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
БҮҮБУРЖАВПЭРЭНЛЭЙЛХҮНДЭВ
lsdfhkgld
БҮҮБУРЖАВГОНЧИГСҮРЭН
Зочин
Зочин
хэхэ
hehe
Зочин
Зочин
Зочин
Догсом
Ойн баавгай
ганаа
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hehe
АНХААР!!! МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ГҮТГЭЖ БАЙНА.
Зочин
Зочин
Уншигч
Уншигч
Зочин
сугир
Зочин
Зочин
sb
Зочин
Овоо юмуу гэтэл
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
бооги
Зочин
Монгол
ok
ok
PK
Зочин
БСШУ сайдад хаягласан нийтлэл гэж бодлоо.
Арга нь буруу байжээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
12457999
Зочин
Dari Sukhbaatar
иргэн
ХООЛНЫ ХООСОН САВНУУД
Зочин