Итгэл
Чи итгэл үнэмшилтэй бай. Өөөрөө өөртөө итгэ. Чи төгс төгөлдөр болно. Итгэл үнмэшил дүүрэн бай. Чи төгс төгөлдөр болно.
Итгэл бол. Мэргэн ухаан.
Итгэл бол. Сайхан сэтгэл.
Тийм учраас итгэ.
Итгэл бол. Сайхан сэтгэл.
Тийм учраас итгэ.
Нэг:
Миний хүү.
Чи итгэл үнэмшилтэй бай. Өөөрөө өөртөө итгэ. Чи төгс төгөлдөр болно. Итгэл үнмэшил дүүрэн бай. Чи төгс төгөлдөр болно.
Итгэл сэтгэл засна. Урам зориг өгдөг. Эрч хүч өгдөг. Тийм учраас. Чи өөрөө өөртөө итгэ. Хүмүүст итгэ. Өөрөөр хэлбэл. Бусдад урам өг. Уханн өг. Сэтгэл өг. Зөв үг хэл. Зөөлөн хар. Хүн сэтгэлтэй бай. Тэгвэл тэд буруу юм хийж үл зүрхлэнэ. Шудрага үнэнч байж чадна. Төөрөгдөлөөс магад ангижрана. Тийм учраас чи итгэ. Тэгэж итгэ.
Итгэл бол. Сэрж сэргэсэн оюун ухаан.
Итгэл бол. Ухамсарт хүргэх арга зам.
Итгэл бол. Юм мэдэхгүй сул дорой байдлаас салах боломж.
Итгэл бол. Бэрхшээл, зовлонг даван туулах зориг тэвчээр.
Тийм учраас итгэ.
Түүнд эсэргүүцэл үл илрэнэ. Тэр юунаас ч үхэлдэн үл зууралдана. Итгэл бол амьд явах ухаан. Итгэл бол мэргэн ухаан. Итгэл бол сайхан сэтгэл. Тийм учраас итгэ.
Би ингэж бодож байна.
МАГТААЛ
Зориг зүрх гарга.
Өөрийгөө биш.
Бусдыг магт.
Өөрийгөө биш.
Бусдыг магт.
Хоёр:
Миний хүү.
Чи магт. Түүнийг магт. Тэр хөгжинө. Магтаал бол гутарч гунисан сэтгэл оюуныг сэргээнэ. Магтаал бол урам зориг, итгэл найдвар. Магтаал бол учирсан бэрхшээлийг даваж чадах эрч хүч. Тийм учраас чи эхлэж магт. Өөрийгөө биш.
Бусдыг магт. Зориг зүрх гарга.
Бусдыг магт. Халуун дулаан, зөөлөн сэтгэл гаргаад магт.
Урам хайрла. Итгэл бэлэглэ. Өөрт заясан хувь тавилангийнхаа эзэн бол.
Магтаж чадахгүй бол. Битгий муул!
Энэ бол атаархал ба хорсол. Энэ хоёроос түргэн сал. Тийм юмыг хаяж чад. Тэгвэл тэр хөгжинө. Чи бас хөгжинө.
Би ингэж бодож байна.
АЛДАА
Мэргэн хүн бусдын алдаанаас сурна.
Дундчууд өөрийн алдаанаас сурдаг.
Мулгуу хүн хэзээ ч сурахгүй дахин дахин алдсаар байх болно.
Дундчууд өөрийн алдаанаас сурдаг.
Мулгуу хүн хэзээ ч сурахгүй дахин дахин алдсаар байх болно.
Гурав:
Миний хүү.
Хүн алдаж болно. Алдаа бол гэмт хэрэг биш. Алдсан алдаагаа дахин бүү давт. Энэ тун чухал. Үүрч тээж яв. Гэмшиж бай. Байнга харамсаж санаж бай. Энэ бол. “Алдаа гаргахгүй ээ” гээд ам тангараг өгсөнөөс хавьгүй дээр байдаг юм.
Алдаа бол ухаарч таньж амжаагүй оюун ухаан. Гэмшил бол ухааралд хүргэх зам. Тийм учраас. Үнэн сэтгэлээсээ ухаар. Алдааг бүү давт. Ухаарч танихгүй бол. Алдсаар байх болно. Тийм учраас гэмшиж бай. Алдаагаа харамсан санаж бай. Тэгвэл алдаа дахин давтагдахгүй.
Би ингэж бодож байна.
СУРГАМЖ
Сэтгэл бузар бол
Заяа бузар
Заяа бузар
Дөрөв:
Нэг сургамжтай түүх.
Нэг нөхөр алдаа гаргажээ.
Босс:
- Ямар шийтгэл авмаар байна гэлээ? гэлээ
Тэр нөхөр:
- Намайг битгий шийтгэ. Би дахиад алдахгүй гэв.
Босс дуугарсангүй.
- Хэд хоногийн дараа өөр нэг нөхөр алдаа гаргажээ. Босс түүнээс ямар шийтгэл авахыг асуужээ.
Тэрээр өөртөө итгэлтэй нэгэн байлаа.
- Тааламжаараа шитйгэнэ үү? гэлээ.
Босс инээмсэглээд:
- Харж байна уу? Тэр надад итгэж байна шүү.
Итгэлтэй байна. Итгэл байвал. Айдас үгүй. Шийтгүүлнэ гэж битгий ай! Миний таньд итгэх итгэл агуу. Итгэ гэлээ.
Тэгэхээр ийм байна.
Хүн сэтгэлтэй бай. Хүнд итгэ. Орчиноо бодож хар. Зөөлөн хар. Зөв үг хэл. Зөв үйлдэл хий. Зөв итгэ. Гүн итгэ. Чи өөрөө гүн болно. Тэр бас гүн болно.
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Чи юу гэж бодож байна?
2015.01.01