Зун намар хоёр эрэгчин эмэгчнээ үзэж буй сайхан цагийн мэнд хүргэе ээ! Юу юу болж өнгөрсөн тухай баахан эрэгцүүллээ. Эрэгцүүлэх ч гэж дээ эрэгцсэн морь шиг эргэж уймраад таардаг хүн.

    Наадам

Сумтай улсууд сайхан юм гэдэг хэллэг гарсан. Бөөн 90 жилүүд мөнгийг ёстой нэг гарын салаагаараа урсгалаа. Сум болгон 9 хөлт цагаан тугтай, өөр өөрийн Чингистэй. Сүр нь ихэдсэн энэ бэсрэг наадмуудын хойморт сүг царайлан суугаа засаг даргууд өөрийгөө мэдэрсэн шиг суух нь Монголын түүхийн бутралын шалтгааныг тод томруун харуулдаг. Жоохон жоохон газартаа жомбойж түмбийгээ л сууж байвал барав, юун яасан нэгдсэн улс гүрний нэгдмэл эрх ашиг.


Чингис болж л байвал ямааны сахал наасан ч яахав


Хойтон эднийхээс өндөр боов засахгүй бол засаг дарга байгаад яахын!

    Railbus

За ингээ л түгжрээнээс гарлаа гээ л инээд алдаа л, алга ташаа л, тууз хайчлаа л энээ тэрээ болсон. Суудаг буудал нь ч хаана байдийн бүү мэд. Хэдэн цагаас яаж явдын, хаанаас хаа хүрдийн мэдэж байгаа амьтан миний ойр хавьд байхгүй. Богооны хажуугаар бас нэг зам хааж түгжрээ үүсгэсэн монш гэсэн жолооч нар л их байна даа.


Анхнаасаа л ингээд бүх хөшгөө хаагаад явсан бол дотроо
хүнгүй байгаа нь мэдэгдкү л байсан шд.


    Порно сайтууд хаагдав

Сурталчилгаа, таниулга хийх ямар ч чадваргүй, тэр битий хэл бүтээснээ нураасан болгоод харуулчдаг засгийн бас нэг болхи, гүжирмэг үйлдэл нь порно сайтуудыг хаасан нь байлаа. Үүнийг санаачилсан тэр хүн нь зарим сайт руу хүүхдүүд ордоггүй болгодог тохируулгын тухай дуулаа ч гүй, ер нь компьютэр дотор жижкэн хүмүүс орчоод ажлуулаад байна гэж боддог нь илт. Тэхээс шууд ингээд хаачдаг өөр адгуус ч байхгүй. Хэн гэдэг санаачилсныг мэдэх хүн байнуу. Эцсийн эцэст өөрсдөө “Нүхт” гэдэг хамгийн порно нэртэй газар амьдардаг байж яршиг л байна.


Ингээ л таг. Гэхдээ цаана нь өчнөөн зуун мянган порно сайт
байдаг нь шоглоом юм даа

    Тэмүүжин “ах”

Таньдаг дүү байна уу гэх маягийн яриа моодонд ороод бараг гарч байна J. Энэ явдал Монголын дарга нарын улстөрийн тэмцэл, эрх мэдлийн төлөөх дайнд шинэ стиль, шинэ тактик нэвтрүүлсэн. Яаж ч муудсан нэгнийхээ хөнжлийг сөхдөггүй жудаг үүгээр төгсгөл болов. Тэмцэгч талууд тэмээнээс тэмдэгтэй байна гэж иргэд бодож байгаа үед ийм арга хэрэглэн довтолсноор эсрэгээр өөрийн нэр хүндээ нэлээн алдах нигууртай болох нь харагдлаа.

    Автуусны шинэ шугам

Хотын удирдлагын шинэ санаачлага монголчуудыг сэрээж чадлаа. Автуусанд алалцдаг байсан тэртээх жилүүд эргэн ирсэн. Үүл дарга олныг тэмцэлд уриалахдаа аргагүй гарамгай юм.

Гэтэл зарим чиглэл нь сийрэг явж тансаглаж байхад заримд нь “бөгсөө аваачээ нүүр таглачаад байна! Ядаж гялс унгаадахаач, агааргүйтэж уналаа” гэсэн амь тэмцсэн бүгт дуу тасрахгүй байна.

Сийрэг чиглэлийн хүмүүс нь, “дажгүй шүү” гэж байхад алалцдаг улсууд нь “ямар новш нь вэ!” гэж хамаг хараалаа барж байна. Харин чимээгүйхэн инээмсэглэж байгаанууд нь бол арга хэмжээ эхэлснээс хойш өнөөг автуусаар ямар ч үнэгүй зорчиж байгаа хүмүүс юм. Тасалбары нь шалгадаг адгуус ч алга.

    Си дарга айлчлав

Өглөөнөөс эхлээ л баахан мэдээ явсан. За Си даргын онгоц буулаа. Си дарга онгоцноосоо буулаа. Си дарга шүхрээ өөрөө барьдийн байна. Си даргын шүхэр... Си дарга... шүхэр... Энэ олон мэдээн дунд төөрөөд би Си даргыг онгоцноос шүхрээр буусын байна гэж ойлгоод, тэрийгээ яриад онигоо болсон.

Наад хужаагаа хөөгөөд явуул гэж зарим хүн комэнтоор баахан загнасан. Энэ чинь хужаа биш Си дарга за юу гэх коммэнт ч бишгүй байлаа. Эцсийн эцэст дарга нь ингээд хүрээд ирсэн явдал Хятадын эсрэг үзэлтнүүдэд нэг л чадуулцан мэдрэмж төрүүлсэн нь аргагүй. Гүйж очоо л Си даргыг хутгалаад алчуул амар жимэр болчих юм шиг санаж байгаа тэдний буруу ч гэж юу байхав. Бие нь өссөн ч толгой нь 7-р ангидаа зогсцон.

Бүдүүн дарга Миний нутаг шүлгийг индрээс уншсан нь даажинтай байсан ч “Бид газар нутгаа тэлэх бодлого явуулахгүй, танай улсын тусгаар тогтнол, сонгож авсан замыг үеийн үед хүндэтгэн үзэх болно” гэж хэлснээс нь тоглоом наадмын үнэр гарсангүй нь  айдсаа уур хилэнгийн ард нуугаад байнуу гэлтэй аягладаг монголчуудад таатай байлаа.


Ингээд хөөрхөн үсрээд газардсан гэж бодсышд би

    Гансүх vs Бат

Гансүх сайд тэвчээрийн тэнгэр юмдаг уу даа. Их тэссэн гэнэ лээ хөөрхий. Дэлхийн түүхэнд өөр ийм эр хүний тэвчээр шалгасан үйл явдал болж байсан ч юмуу, гүй ч юмуу. Найз дарга нар нь “одоо тэвчиж болно өвгөөн...” гэж хэлээгүй бол цаашаа хэр тэвчих байсныг бодохоос өмнөөс нь өх өвдөм.

Тэр хонзонтой, шалчгар твитэрчин эр Гансүх сайдыг ганцаараа 5700 удаа жиргээд шоронд орох болчлоо. Харин одоо 5700 твитэрчин сайдын талаар нэг нэг жиргэж байна. Тоо өөрчлөгдөөгүй харагдавч чанар харьцангуй сайжирчлаа даа. Гэхдээ тэвчээртэйм чинь гайгүй байлгүй. Тэр найзууд нь битий шургаад байгаарай, шорон чинь багтаахгүй шүү.

Шүүгч нь харин хөөрхөн дураараа охин байна лээ дээ.
-Гансүхийн буруу бол...
-Тэр яахав, наадах чинь ажилгүй юм чинь хорих ёстой...
 Гээд л болоо. Хамаатан садан татаастай юм гэж твитрээр ярьж байна Б. Халиунаа гэдэг тэр шүүгч охиныг. Твитрийг яах вэ?

Эцэст нь  Гансүх сайд “төрийн дархлаа”-гаа хангаснаараа бидэнд “энгийн иргэний дархлаа”, даже “твитэрчний дархлаа”-гаа бодох цаг болсныг хатуу сануулсан явдал боллоо.

Жич: Хууль зүйн сайд, Ерөнхийлөгч хоёрт дайх үг байна: Хуулийн шинэчлэл чинь яасан бэ? Яриад удаж байна. Гэмт хэрэг, зөрчил гэж ялгах юу болов? Өчиггүй нийгмээс тусгаарлагдсаар байхуу? Тэр шинэчлэлийн төлөө л өдий болтол дэмжиж ирсэн олон хүн гонсойж байна.


Томоор үзэх бол зураг дээр дарна уу.