Усны дэргэдэх асраас сарны тусгалыг харахад...
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч болох БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсыг тусгайлан зорьж, хоёр хоног айлчлав. Айлчлалын тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлхий даяар маш өргөн мэдээллээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч болох БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсыг тусгайлан зорьж, хоёр хоног айлчлав. Айлчлалын тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлхий даяар маш өргөн мэдээллээ. Түүхэн айлчлалын үеэр хоёр улс эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны арваад гэрээ, түүнээс олон санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хэрэв тохиролцсон бүхнээ хэрэгжүүлж чадвал Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганы индрээс хүндэт зочны хэлснээр “Хятад, Монголын харилцааны шинэ эрин үе нээгдэх” юм. Си “Хятад хүн хэлснээ хийдэг, хийснээ дуусгадаг. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой” гэж давтан хэлсэн нь Монголын талаас тийм байхыг хүлээсэн хэрэг. Харин Монголын тал хэлсэндээ хүрч, “харилцан ашигтай, хамтдаа хожих сайн түнш” болохын тулд нэлээд хэдэн сорилтыг даван туулах үлдлээ.
Далайд гарцгүй орон бүрийн хамгийн их санаа зовдог, хөршүүдийн нутгаар дамжин далайн боомтод хүрч, бусад улс оронтой худалдаа хийх асуудлаар Монгол, Хятадын холбогдох талууд маш сайн, хурдан ажиллаж тодорхой гэрээнүүд байгуулсан нь айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд хийсэн хамгийн өндөр ач холбогдолтой үйл явдал болов. Монгол Улс Хятадын Тяньжинаас гадна зүүн хойд хэсгийн зургаан шинэ боомтыг ашиглах боллоо. Ингэхийн тулд Хятад улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх төдийгүй буцах төмөр замын гэрээ байгуулагдав. Мөн хоёр орны хилийн боомтыг нэмэгдүүлж, заримыг нь 24 цагийн ажиллагаатай болгох аж.
Нэгэнт далайн гарц, транзит тээврийн боломж олгосон учир Монгол Улс урд хөрш рүүгээ олон улсын царигаар төмөр зам барих, улмаар замд нь задалж, нээхгүй байх нөхцөлөөр ачаа бараагаа гуравдагч орны хэрэглэгчид хүргэх боломж бүрдэх юм. Энэ нь Монгол Улсын экспортын бараа, түүний дотор коксжих нүүрсний үнийг далайн хөлөг онгоцонд ачуулах нөхц өлөөр тогтоож, Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.
Төмөр замын транзит тээврийн ачаа эргэлтийг тохирсоны дагуу 2020 онд 100 сая тоннд хүргэхийн тулд Монгол Улс Орос, Хятад болон Евро-Азийн худалдааны томоохон суваг болж, цариг хооронд ачааг хамгийн хурдан, өгөөжтэй сэлгэн ачих чадвартай, худалдаа тээврийн зангилаа үйлчилгээний орон болох учиртай. Төлбөр тооцоо, мэдээлэл харилцааны онцгой сайн үйлчилгээ нэвтрүүлж чадвал олон төрлийн дагавар бизнес хөгжиж хойд, урд хөрш хоёулаа ачаа, бараагаа Монголоор дайран өнг өрүүлэх, Орос улс хамтран эзэмшдэг төмөр замынхаа нэвтрэн өнгөрүүлэх чадлаа ч нэмэгдүүлэх сонирхолтой болох юм.
Айлчлалын, эдийн засгийн ач холбогдлоороо дараагийн том ажил бол Монголын нүүрсийг хий болгон тээвэрлэх тухай санамж бичиг юм. Ерөнхий сайд Хятадад өнгөрсөн жил айлчлахдаа энэ санамж бичигт гарын үсэг зурсныг дахиад л баталгаажуулсан бололтой. Дашрамд хэлэхэд, ийм өндөр түвшний айлчлалын үеэр санамж бичгүүд биш гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах ёстойг Монголын төрийн ажилтнууд мэдэхгүй баймааргүй юм.
Шатаахаас өөрөөр ашиглах аргагүй хүрэн нүүрсийг хийжүүлж, хоолой татан Бээжинг, бага хэсгээр нь Улаанбаатарыг хангах нь хорт утаагаараа хоршин өрсөлдөх болсон хоёр нийслэлийн агаарын бохирдлыг арилгахад жинтэй хувь нэмэр болох төдийгүй, Монгол Улсад химийн үйлдвэрлэлийн суурийг тавих чухал, 30 тэрбум доллар буюу манай өнөөгийн эдийн засгаас гурав дахин том төсөл юм. Гагцхүү Монголын талын түнш нь хувийн компани байх уу, эсвэл төрийн компани байх уу гэдэг нь ардчилсан Монгол Улсын хувьд эдүгээ тун чухал асуудал. Хэрэв хувийн компани бол ямар сонголтоор шалгаруулсан, төрийн компани бол өөрийн хөрөнгө ба хөрөнгө оруулалтаа хаанаас, ямар нөхцөлтэй гаргах вэ зэрэг асуулт уралдан гарна. Аль нь ч бай гадаадын төрийн өмчийн компанитай хамтарвал Монголын төрөөс тусгай зөвш өөрөл авах хуультай.
Монголын төрийн компаниар хийлгэвэл төрийн эрхийг авсан улс төрийн намууд яаж тоглож чаддагийг “Эрдэнэс Тавантолгой” болон Хятадын “Чалко” компаниудын хооронд байгуулсан гэрээ харуулж байна. Хоёр жилийн дараа ч төлж чадахгүй байгаа 350 сая долларын зээл нь Монголын төрийн компани энэхүү том төслүүдэд оролцох юм бол санамж бичиг нь цаас хэвээрээ олон жил үлдэх эрсдэлтэйг бэлхнээ харуулж буй. Харин хувийн компаниуд оролцох бол эрсдэлийг нь татвар төлөгчид хариуцахгүй бөгөөд Монголын нийгмийн анхаарах ганц асуудал бол тухайн компаниуд улс төрийн намуудад том хандив, төрийн ажилтнуудад хээл хахууль өгүүлэхгүй байх явдал юм гэдгийг холбогдох талууд болгооно уу.
Аж үйлдвэр, эрчим хүч, төмөр замын дэд бүтцүүдийг байгуулах хэлэлцээр, санамж бичгүүдийн хувьд Монголд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ ганцхан зах зээлээс хамааралтайг тооцох нь шударга ёсонд нийцэх юм. Бүх төслүүдэд Хятадын төрийн өмчийн компаниудтай ихэнхдээ хамтрах учраас Монголын төрийн биш, харин хувийн компани оролцох нь үргэлж солигдож байдаг Монголын улс төрийн нөлөөг багасгана. Нөгөө талаас Хятадын тал дийлэнх хөрөнгө оруулалтыг тэртэй тэргүй гаргаж таарах учраас хөрөнгө оруулалтын төлбөрөө тухайн төслийнхөө бүтээгдэх үүнээр авах, ийм тохиолдолд олон улсын практикт өргөн хэрэглэдэг “ав, эсвэл төл” гэдэг гэрээ байгуулах шаардлага тулгарна.
Нөгөө талаас Хятад шиг том, хүчирхэг түнштэй хамтраад энэ олон том төслүүдийг хэрэгжүүлээд эхлэхээр гуравдагч орнуудын бизнесийн орон зай эрс хумигдаж Монголын компаниудын сонголт багасах буюу боломжийн зардлыг (opportunity cost) тооцох шаардлагатай. Ямар ч тохиолдолд Монгол Улс олон улсын чадвартай мэргэжилтнүүдийг оролцуулан чанартай гэрээ байгуулах учиртай.
Монгол Улс байгалийн баялгийн бараг “хязгааргүй” нөөцтэй ч, бэлэн мөнгөний нөөц маш хязгаарлагдмал гэдгийг үндэсний мөнгөн тэмдэгт маань хамгийн хүчтэй уначихсан энэ үед сануулах шаардлагагүй аж. Хязгаарлагдмал бэлэн мөнгөний нөөц өөрөө нийгмийн хэрэгцээг хангахын оронд, бүгдийг нь, бас нэмж гадаадаас зээл авч байгаад, худалдан авалт нь баталгаагүй олон том үйлдвэр, дэд бүтцийн төсөлд оруулчих нь хариуцлагагүй явдал болохыг талууд бүрэн ойлгож байгаа гэж найдаж байна. Манайх шиг буурай хөгжилтэй оронд эмнэлэг, сургууль зэрэг нийгмийн асуудалдаа хөрөнгө оруулалт хийж чадахгүй болчихвол өдрөөс өдөрт тэлж буй баян ядуугийн ялгаа зааг улам томорсоор гэмт хэрэг нэмэгдэж, нийгмийн тогтворгүй байдал бий болно. Тийм учраас урд хөршийн оруулсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг түнш нь өөрөө авах, авахгүй байсан ч төлөхөөр (take or pay) гэрээ байгуулахаас өөр сонголт Монголд байхгүйг аугаа том хөрш ойлгоно гэдэгт монголчууд найдаж байна.
Монгол Улс хувийн өмч давамгайлсан зах зээлийн чөлөөт эдийн засгийн замыг, харин Хятад улс “чинээлэг, хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, эв зохицонгуй, социалист улс болох” замыг сонгосон бөгөөд тус улсын дарга Си Зиньпиний хэлснээр хоёр улс “гар нийлэн өөр өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үзэж...” ажиллах шинэ эрин эхэлж байгаа юм. Сонгож авсан хөгжлийн замын онцлог болон ялгааг бодитой тунгааж, хоёр улсын эдийн засгийн харилцан нөхөх боломжинд тулгуурлан “хамтран хүртэж, хамтдаа хожихыг хичээдэг, харилцан ашигтай түнш байх” бүрэн боломж мөнхийн хөрш үүдийн өмнө нээлттэй байна.
Усны дэргэдэх асраас сарны тусгалыг түрүүлж хармагц нуурын долгионы овон товон улам тод харагдана. БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчлалын үеэр эш татсан хятад ардын зүйр үгийг ашиглав.
ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР, ДАЛАЙН ГАРЦЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРҮҮД

НҮҮРСИЙГ ХИЙЖҮҮЛЖ, ХООЛОЙГООР ТЭЭВЭРЛЭХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ

ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮД

Зочин
догсом
jesus
Зочин
овон товон
husel ba zorilgo
Сайханбат
Батаа.
Батаа.
Батаа.
Зочин
40 000t
Зочин
уйгур
баабарын 60 тонн алтны хэрэг