Өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдана
Хөлдөж ч үхсэн хамаагүй, амиа хорлосон ч хамаагүй эмгэнэлтэй, инээдэмтэй эсэн бусын үйлдэл хийхийг улс төр хийж байна гэх боллоо. Орон нутгийн сонгуульд тулалдах хамгийн гол хүч нь дүүрэг, хороо хэсэг, аймаг, сум багийн дарга нар гэнэ. Тэд нар ингэж улс төр хийж байна.

Манай нийслэл ойролцоогоор есөн дүүрэг, 152 хороо, 1300-гаад хэсгийн даргатай юмсанжээ. Нийслэлээ АН-ын Бат-Үүлд алдчхаад байгаа Ардын намынхан хорсохдоо дүүрэг, хороо, хэсгийн дарга нартаа орон нутагт ялахгүй бол нам маань нас барлаа, орон нутгийн сонгуульд заавал ял, сонгуулийн стратеги тактикийн хувьд их хурлын гишүүдийнхээ адил юу ч байсан эсэргүүцэх тактикийг сонго гэж тушаажээ. Тэгээд бүх дүүрэг, хороо, хэсгийн дарга намын идэвхтнүүд юм л бол эсэргүүцэх довтолгоонд ороод байна.
Хэсгийн дарга гэдэг албан тушаал нь хууль бус учраас цалин байх ёсгүй л дээ. Гэтэл Нийслэлийг МАН барьж байхдаа ийм албан тушаал бий болгон цалинжуулсан юм. Уг нь Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн бол хэрэгтэй байж болох албан тушаал даанч Үндсэн хуулинд нийслэл, хороо, дүүрэгт хуваагдана л гэж зааснаас хэсэгт хуваагдана гэж байдаггүй юм. МАН-ын идэвхитэн сонгуультнуудаа хэсгийн дарга нийгмийн ажилтан болгосноор сонгуульд ялна нийслэлээ алдахгүй гэсэн тооцоотой байв.
Гэтэл АН-ын Бат-Үүлд будаа болтлоо ялагдав. Учир нь хэсгийн ахлагч нийгмийн ажилтнууд зэрэг МАН-ын идэвхитэн сонгуультнууд иргэдийнхээ дургүйг хүргэчихснийг тэд өөрсдөө ч мэдсэнгүй. Нэн ядуу иргэдийн буцалтгүй тусламж, элдэв зээл, төсөл хөтөлбөр гэдэг нийгмийн халамжийн их мөнгө хороо, хэсгийн дарга нар тэдний ах дүү, амраг садан, намын найз нөхдийн ”жижиг мафи”-ийг даван иргэдэд хүрнэ гэдэг үлгэр болжээ. Адаглаад л тусламжийн хувцас хунарыг сорчилж аваад “Нарантуул” руу явуулчихаас эхлээд анхан шатны дарга нарын жижиг бизнес цэцгэлдэг гэнэ дээ. Тэгээд л иргэд хороо, хэсгийнхээ дарга нарын үгэнд оролгүй Бат-Үүлийнхнийг сонгосон нууц нь ердөө энэ.
Одоогийн сонгууль өвлийн сард болж байгаа учраас нүүрс улс төр болж хувирлаа. МАН-ын хороо, хэсгийн дарга нар иргэдээ төдийгүй өөрсдөө хөлдөж үхэх тактик сонгов. Энэ өвөлдөө утаанаасаа салах ч өнгөрлөө. Ядаж хөлдөж үхэлгүй өвлийг давах юмсан. Нүүрс, түлээний ченжүүд, үнэ хоёр даанч галзуурлаа арга хэмжээ авч өгнө үү гэж гэж хотын гэр хорооллын иргэд Засгийн газрыг байж суух аргагүй болтол нь шахав. Засгийн газар үнэндээ мундаг арга хэмжээ авсан. Төрийн өмчтэй болохоор нь Багануурын уурхайгаа мундагдаж байгаад гэр хорооллынхонд зориулсан ам гаргуулж нүүрс шигшүүлэв. Гарсан нүүрсийг нь Улаанбаатар руу вагоноор ачуулж алдагдлыг нь төр үүрэх юм. Тэртээ тэргүй Багануурын уурхай гэж бөөн алдагдал. Үүний хүчинд иргэд одоогийн авч байгаа тор нүүрсний үнээр шуудай нүүрс авах боллоо.
Тэгсэн чинь бөөн эсэргүүцэлтэй тулгарлаа. Хороо, хэсгийн дарга нар АН улс төр хийж байна гэж тооцоолоод хямд нүүрс авахгүй хэмээн бараг өлсгөлөн зарлаж мэдэхээр байна. Хороо, хэсгийн нутаг дэвсгэртээ хямд нүүрс оруулахгүйн төлөө хөдөлгөөн өрнөлөө ч гэх шиг. Хотын Засаг даргын Тамгын газар нүүрсээ яаж айл, өрхүүдэд хүргэх талаар бодлого болж байна. Судлаад үзсэн чинь эсэргүүцээд байгаа дүүрэг, хороо хэсгийн дарга нарын зөв ч юм шиг. Хороо, хэсгийн дарга нарын хөөрхөн бизнесийг хаачихжээ. Түлээ нүүрсний ченжүүдтэй анхан шатны дарга нар тохирч борлуулах газар зааж өгөх, ах дүү нарынхаа хашаа хороогоор тэдний сүлжээгээр дамжуулан борлуулж үнийг нэмэн хэд гурван төгрөг унагадаг юмсанжээ. Гэр хорооллынхны хувьд ингэж орон нутгийн сонгуулийн улс төр нь “нүүрс, түлээ” болов. АН-ын хямд нүүрсийг авснаас Налайхын үнэтэй нүүрсийг ав гэж ухуулга эхлэх юм гэнэ. Хар нүүрс хүртэл улс төржихөөр улс төржихгүй юм гэж даанч алга.
Засгийн газрын буруу бол үнэндээ байхгүй. Ганц өвөл ч болсон дулаан өвөлжүүлье гэх нь улстөржилт биш зүгээр л Засгийн газрын үүрэг нь хийх ёстой ажил нь юм. Гэтэл анхан шатны дарга нар МАН-ын идэвхитэн сонгуультнууд хөхөө өвлийн хүйтэн болж байхад хөндлөн хэвтчихээд ёстой “Өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдана” гэдэг шиг юм болоод байна. Нүүрс түлээ, мах, гурил, улстөржих нь хэнд хэрэгтэй юм бэ. Орон нутгийн сонгуулиар ам булаалдан бурах элдэв уриа лоозон, эрээн цаас түлээд энэ өвлийг давахгүй нь үнэн.

Ганбаа
Зочин
Зочин
Зочин
Hehe
ө
Orhon
Ts
Ts
Zailuul
hu namiihand
doori huud
зочин
Зочин
Зочин
Монгол хэлээ дээдлэгч
Зочин
Зочин
Зочин
МУ-ын Ерөнхийлөгч
Зочин
Зочин
зочин
оюун
Зочин
MAN mini mandtagai
Зочин
delgermaa
ZOCHIN
ЗОЧИН
dobu.
hu namd
chaavaasdaa
zochin
Зочин
soembo
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bas neg doli setguulch
Зочин
Зочин
Sukh