Муу мэдээ
Жишээ нь би энэ бичсэнээ “сайн мэдээ” гэж гарчигласан бол их цөөхөн хүн уншина, харин “муу мэдээ” гэвэл арай олон хүн унших нь биз
Саяхан даа, Facebook –ийн нэг бүлэгт (группт) “та дугаарын хязгаарлалтыг дэмжиж байна уу” гэсэн санал асуулга явуулахад 80 хувь нь дэмжиж, 20 хувь нь эсэргүүцсэн аж. Сонирхолтой нь санал асуулгын доорхи сэтгэгдэлүүдийн 80 хувь нь “сөрөг” буюу дугаарын хязгаарлалтыг эсэргүүцсэн байж. Зөвхөн сэтгэгдэлүүдийг харсан хүнд хотынхон үнэхээр л дугаарын хязгаарлалтанд бухимдаж үхэх нь гэж ойлгогдохоор. Зөвтгөсөн хүн тухайн санал асуулгыг бөглөөд л өнгөрөх бол уцаарласан хүн заавал муулж сэтгэгдэл үлдээж санаа нь амардаг бололтой.
Саяхандаа, найз бүсгүйгээ “зодож хөнөөсөн” гэх Алтанхүүгийн талд шүүх эмнэлэг ажилласан тухай шуугиан дэгдэж, асуудал нэлээд ч өндөр авав. Уураа жаахан дараад эргэцүүлэхэд олон нийт Алтанхүүгийн тухай Facebook, шар хэвлэлүүдээс л мэдээлэл авсан. Үнэхээр л найз бүсгүйгээ зодоод алчихсан гэж бүгдээрээ итгэсэн. Харин шүүх эмнэлэг, хуулийн байгууллагад итгэхийг огтхон ч хүссэнгүй. Яг зодож байхыг нь хажуунаас нь хараад зогсож байсан мэт шүүх эмнэлгийг “авлигажсан” хэмээж, Алтанхүүг “чулуугаар цохиж ал” гэж шаагилдана. Би Алтанхүүг өмөөрөөгүй, шүүх эмнэлгийг ч өмөөрөөгүй. Зүгээр л олон нийт шүүх эмнэлэг, хуулийн байгууллагад итгэдэггүй мөртлөө шар хэвлэл, хов живд итгэж буйд харамсав. Учир нь нийгэмд шударга бус зүйл их бий, иймээс муу мэдээг олон нийт “илүү үнэмшилтэй” гэж ойлгоно. Ямар ч мэдээнээс эхлээд мууг нь хайна.
Нөхөр нь эхнэрээ зодсон гэсэн хов жив тарсан бол “аан ер нь зодсон л байж таараа...” гэж олонхи нь бодно доо. Монгол төмсний 40 хувь нь хортой гэж дурын нөхөр мэдэгдэл хийвэл “аан ер нь хортой л байхаа даа...” гэж итгэнэ. Дурын нэг нөхөр дурын вагоны зураг дарчихаад “хятадаас тараг орж ирж байна...” гэж цуурхал тараахад олон нийт “аан ер нь ийм л байж таараа...” гэж ам дамжуулан ярина. Цөөн хэд нь л “наадах чинь Дархан явдаг вагон байнаа..” гэж тайлбарлана, эсвэл зүгээр л бодоод өнгөрнө. Энэ жишгээр бол муу нэртэй автобусны жолооч нарын хэнийг нь ч “энэ муу намайг зам дээр шахсан..” гэж гөрдөж болохоор байна. Магад цагдаа нар надад итгэхгүй байх, гэхдээ л олон нийт “аан ер нь автобусны жолооч нар новшийн ш дээ, тэр муу шахсан л байж таараа..” гэж миний талд орно. Гэх мэт, гэх мэт. Автобусны жолоочийг өмөөрөөгүй юм шүү, үнэндээ автобусны жолооч нарыг зам дээр гаргаж ирээд “зодохыг мөрөөддөг” хүн л дээ би өөрөө.
Муу мэдээнд илүү үнэмшиж, уурласан сэтгэгдэлээ илүү илэрхийлэх нь олны зан ч юм уу даа. Буруутгах ч аргагүй л дээ, шударга бус явдал, бараан төрх бидний үндсэн фон болчихсон хойно. Жишээ нь би энэ бичсэнээ “сайн мэдээ” гэж гарчигласан бол их цөөхөн хүн уншина, харин “муу мэдээ” гэвэл арай олон хүн унших нь биз. Эцэст нь хэлэхэд, дурын гаруудын дурын “муу мэдээнд” шууд автах нь өөрийгөө доош нь хийж буй хэрэг шүү дээ.
Зочин
Батнэрэн
zochin
Муу мэдээ
Ундраа
Баги
равсал
Баагий
Баагий
Зочин
Сайн мэдээ
зочин
Зочин
ө
Зочин
Зочин
Датарболд
зочин
Зочин
Зочин
b
Зочин
Зочин
Зочин
Gan-Erdene
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
enhee
Зочин
Зочин
Зочин
nasan
Зочин
Зочин
Saihan bichij
Зочин
Зочин
Зочин
Zsssss
Зочин
Зочин
Ганаа
yaag
Зочин
Зочин
zochin
Зочин
TTT
аАнХаАР
иргэн
Зочин
anhaad
Uurii doosh hiihiig husdeggui negen
romeo
zochin
Зочин
Зочин
he
Зочин
demjigch
zochin