Крымын татаар
Крымын хойгт хэзээ нэг цагт хэн амьдарч байсан нь тодорхойгүй. Скиф, сармат, гот, хазаар мэтийн дайчин овгууд ч эзэмшиж байж, герег, итали, перс, визант мэтийн иргэншсэн орнуудад ч хамаарч байж. Юутай ч олон мянган жилийг тооцолгүйгээр юутай ч XIII зуунд Бат хаан хойгийг эзэлснээр Алтан Ордын улсад хамаарах болжээ.
Үүнээс хойш Крымын татаарууд Османы эзэнт улсын нөлөөнд байх болжээ. 1781 онд оросууд Крымыг эзэллээ. Крымын дайны төгсөхөд Оросын ба Османы Түрэг улсын хооронд Крымыг тайван орхиж биенийхээ эсрэг ашиглахгүй байх тохиролцоо хийгдсэн юм. Гэвч оросуудаас зугтаасан татаарууд үй олноороо Осман Түрэг рүү дүрвэх боллоо. 200 мянга орчим татаар зугтаасны удам угсаа нь өдгөө Түрэг, Болгар, Румынд олноороо бий. Гэхдээ л XVIII зууны төгсгөл хүртэл Крымын хойгийн оршин суугчдын 92 хувь нь татаарууд байсаар байжээ.
ХХ зуун гаруут Орос орон хувьсгалаар бөөлжиж гарлаа. 1905 оны хувьсгал, 1917 онд 2-р сарын болон Октябрийн хувьсгал дараалж араас нь иргэний дайн болов. Энэ бужигнаан дунд татаарчууд тусгаар тогтнож чадав. Тэд Бахчисарайд (Пушкины “Бахчисарайн оргилолт булаг” ) Хааны ордод (Ханский дворец) Хурилдай (Курилтай) байгуулан Үндсэн хуулиа баталжээ. Үндэсний Засгийн газраа ч байгуулж дөнгөв. Крымын хаант улс нь үлгэрлэвээс Швецари лугаа адил бие даасан, төвийг сахисан тусгаар улс байх болно гэж тунхаглажээ. Гэвч жил ч бололгүй улаан оросууд орж ирэн Крым татаарын удирдагч Челебиджиханыг баривчилж буудан хороолоо. 1921 онд Крым Татаарын автономит муж байгуулан албан ёсны хэлийг нь орос ба татаар хэл гэж тогтов. Төв Оросоос шилжин суугсад нэмэгдсээр 1939 оны тооллогоор татаар үндэстэн хүн амын хорин хувь л болжээ.
Дэлхийн II дайн эхэллээ. Германчууд Крымын хойгийг эзлэв. Татаарын хаант улсыг сэргээн байгуулна гэсэн амлалтын дор “Крымын лалын хороо” байгуулагдсан байна. Татаарчууд тусгаар улс байгуулахыг нь дэмжинэ хэмээн найдаж төлөөлөгчөө Бердин рүү илгээсэн аж. Харин Гитлер татгалзлаа. Тэрээр Крымын хойгийг готэнланд хэмээгдэх германчуудын ирээдүйн эзэмшил болгохоор төлөвлөжээ. Дайны үед нацистын талд 8 мянга орчим татаарчууд тулалдсан нь үнэн. Гэхдээ Зөвлөлтийн армид 35 мянган татаар тулалдсан билээ. Эндээс таван ЗХУ-ын баатар, хоёр хойшой баатар, хоёр генерал төрсөн гэж баримтад өгүүлж байна.
1944 онд Зөвлөлтийн улаан арми Крымын хойгийг фашистийн булаан эзлэгчдээс чөлөөллөө. Харин крым татаарын ард түмний түүхэнд хамгийн хар бараан өдрүүд эндээс эхлэв. 1944 оны хавар Сталины тушаал Бериягийн гүйцэтгэлээр чечень, ингүш, халимаг, крым татаар, түрэг мэсхэц, балкар зэрэг үндэстнийг эх орноос нь хөөн бөөнөөр нь Дунд Ази руу хүчээр нүүлгэлээ. Дайны үед уравсан, энэ нь нийт ард түмнийх нь буруу гэж үзсэн хэрэг. Крым татааруудыг хуу хөөн таваарын богоонд чихэн Узбекстан руу цөлжээ. Татаараас гадна уг үндэстэнтэй гэр бүл болсон орос, украин зэрэг иргэд ч хамтдаа цөллөгөнд ачигдав. Зөвлөлтийн армид алба хааж германчуудтай тулалдаж явсан дайчид ч шууд хэлмэгдэн ачигдлаа. Зөвлөлтийн армийн 20 мянган татаар цэрэг, офицер баривчлагдан цөллөгөд явсан гэдэг. Крымын хойгоос гадуур өөр нутагт амьдардаг крым татаар үндэстэнг ч үлдээсэнгүй хуу хаман богоонд чихжээ. Зэрлэг зөөвөрт нийт ачигдсан татаарчуудын дор хаяхад 25 хувь нь өлсөж цангаж, хөлдөж буудуулж үхсэн гэдэг ба энэ тоог 45 хувь хүрсэн ч гэж ярьдаг.
1956 онд Хрущевийн уярал боллоо. Сталинизмыг албан ёсоор буруутган, хэлмэгдсэн ард түмнийг цагаатгав. Халимагууд, чеченчүүд, ингүш нар төрлөх нутагтаа ирлээ. Арав гаруй жилийн турш хядуулж, хөлдөж өлсөж, хүнд хөдөлмөрт нухлуулж, доромжлуулж, хүчиндүүлж, бузарлагдсан олон зуун мянган хүний нар гарлаа. Харин крым татаар нарт тийм аз гийсэнүй. Тэднийг нутагт нь буцаасангүй. Крымын хойгт Зөвлөлтийн Хар тэнгисийн флот байгуулагджээ. Тиймээс цэргийн онцгой бүст тэднийг нэвтрүүлэхгүй гэв. Тэдэнд итгэсэнгүй. Түүнээс гадна Крымын Татаарын автономит улс Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд багтаж байснаа 1954 оноос Зөвлөлт Украины субъект болжээ.
Крымын хойгийг Украин улс Оросын эзэнт улсад нэгдсэний 300 жилийн ойг тохиолдуулан Украинд “бэлэглэсэн” юм. ЗХУ үүрд мөнх оршино, иймээс аль нэг нутгийг ийш тийш нь шилжүүлэх нь ямар ч ач холбогдол, хор хохирол байхгүй гэж тэр үед үздэг байж. Гэхдээ гол учир өөр юманд байлаа. 1945 онд Нэгдсэн үндэстний байгууллагыг буй болгов. Энэ байгууллагад ЗХУ нь ЗСБНХУ ба Зөвлөлт Украин, Зөвлөлт Беларусь гэсэн гурван тусдаа суудал нэхсэн байна. Украин, Беларусь гэж ямар улс байна, хил хязгаар нь хаагуур вэ, бие даасан байдал нь юугаар нотлогдох вэ гэх мэтийн маргаан үүсч таарна. Иймээс Украины НҮБ дахь жинг нэмж харагдуулахын тулд асар хүчирхэг усан флоттой, цөмийн зэвсэг агссан Крымын хойгийг дайвар болгон хүчийг нь нэмжээ.
Крым Оростоо байсан ч, Украинд нэгдсэн ч хүн амын уугуул оршин суугч татаарууд нутагтаа очих эрхгүй хэвээр үлдлээ. Цөлөгдсөн татаарууд 1960 оноос эх нутагтаа буцах хөдөлгөөн өрнүүлэн байн байн өргөдөл бичиж, гоморхол гуйлтаа дээш нь илгээх болов. Тэдний тэмцэл дөнгөж 1989 онд буюу перестройкагийн шувтаргаар арай гэж нэг юм зөвшөөрөгджээ. Эх нутаг руугаа буцах урсгал ийнхүү бараг дөчин жилийн дараа хэрэгжиж эхлэв. Эгшин зуур 250 мянган татаар Крымд буцаж ирлээ. Тэд 1991 онд II Хурилдай байгуулсанд бүх татаар үндэстэн хамрагддаг. Хэдийгээр Украины Шүүх яаманд бүртгүүлээгүй боловч Хурилдай 5 жил тутам удирдлагаа сонгодог дүрэмтэй ажгуу. 2006 онд НҮБ-ын Арьс өнгөөр ялгаваралыг эсэргүүцэх хорооноос Крымын уугуул үндэстэн татааруудыг Үнэн алдарт шашинт оросуудын зүгээс гадуурхаж буйд санаа зовж анхааруулсан мэдэгдэл гаргасан байна.
Зочин
иргэн
иргэн
Зочин
зочин
Зочин
зочин
Unshigch
Unshigch
луун шивээст
Равсал
Liberal melkhii Baabar
tenger tetgesen
Дорж.
Крымийн татаарууд монголчуудтай ямар ч холбоогүй
Ганаа.
Зочин
равсал
umaa medehgui Melkhii Baabar
Зочин
Зочин
Angliin gar hel melkhii Baabar
Angliin gar hel melkhii Baabar
mgl
mgl
mgl
равсал
Мулгууг цавчигч
Мулгууг цавчигч
Мулгууг цавчигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
fuck russians
ЭНЭ "МОНГОЛЫН ШИВШИГТЭЙ УРВАГЧДЫН КЛУБ" ШҮҮ
Зочин
Зочин
Зочин
ТҮҮХЧ
MAL
Зочин
зоригоо
ravsal
Зочин
ravsal
Зочин
Зочин
ravsal
Зочин
zochin
Za odoo "gazar" deer buuyaa...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
орос
Crimean war 1853-1856
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
эужээ
эужээ
жжжжжжжжж
Равсал
Равсал
Зочин
Bi
Зочин
Зочин
Neeree...
Зочин
Za tegehleer...
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hehe
hehe
Зочин
хэхэ
ромчууд
Зочин
Зочин
Зочин
zochin
baabar
Зочин
Зочин
2=1 д шахаарай ..гүйгэйрээ бушулайрэй
Amar
Ухаарав
Зочин
цаг нь болохоор урвагчид нохойн үхлээр дуусдаг
Хаан
Зочин
Зочин
eh oronch
Ганк
Ганк
Зочин
Зочин
энх тунх
Зочин
Урвагчдыг түүх мартахгүй бас хэзээ ч өршөөхгүй
тэнэг монгол молотов-д
Зочин
молотов
Зочин
Зочин
Зочин
Тэнэг хэт даврагч аа нүдээ нээ чихээ онгойлгооч
Зочин
Зочин
202.21.119.202-t
202.21.119.202-t
202.21.119.202-t
зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Ok
Зочин
Зочин
Зочин
Medeelel ugnu uu...
103.26.194.14 ....
Зочин
Зочин
ХОРЛОН
Зочин
ахан дүүс монголчууд даа сайн сайхныг хүсье
Зочин
.
Зочин
Зочин
brayan
Зочин
хэрэггүй
Зочин
ТАРХИА УГААЛГАВАЛ ЭХ ОРНОО АЛДАЖ БГАА ХЭРЭГ ШҮҮ
Буян
ХУЖАА ГЭЭД ХАРАА
Толуй
naran
The Crimean War 1853-1856...
D
Зочин
КРЫМИЙН ТАТААРУУД УРВАГЧ ЖИЖИГ НАЙМААЧИД Ш ДЭЭ
Зочин
Зочин
0810
BAT XAAN
histori -d
Зочин
Зочин
kremiin uguul-d helehed
zochin
сэмбээ
ККК
History
ANchin
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
бжббб
Зочин
Зочин
б
Зочин
lutbat
эх үүсвэр
Крымын уугуул
Зочин
МОНГОЛ
zochin
иргэн
Зочин
Бид
Зочин
За баярлала
Зочин
Ìààáàð
Зочин